| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригоогийн Нандинцэцэг |
| Хэргийн индекс | 170/2023/0050/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/53 |
| Огноо | 2023-04-05 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., |
| Улсын яллагч | Б.Эрхэмбаяр |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 2023/ШЦТ/53
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Нандинцэцэг даргалж,
Нарийн бичгийн дарга М.Баярмэнд
Улсын яллагч Б.*******
Шүүгдэгч Б.*******
Э.*******
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.*******
В.*******
нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын туслах прокуророос шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар, шүүгдэгч Э.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.*******, Э.******* нарт холбогдох 2223000820130 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1996 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, тай, эрэгтэй, халх, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, , аав, ээж, дүү нарын хамт амьдардаг, Завхан аймгийн ******* сумын багт оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай гэх овогт ын ******* /Регистрийн дугаар: ИА/
Шүүгдэгч Э.*******, Б.******* нар нь бүлэглэн 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 16-нд шилжих шөнө Завхан аймгийн ******* сумын багийн нутаг Борхын шугуйн Булангийн хаялга гэх газраас иргэн Х.ийн өмчлөлийн 6 тооны ямааг машин механизм буюу улсын дугаартай "Mitsubishi Lancer” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж хохирогч Х.ид 780,000 /долоон зуун наян мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,
Шүүгдэгч Б.******* нь 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Завхан аймгийн сумын багийн нутаг голын эрэгт Б.ны эзэмшлийн Королла маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор хохирогч Б.н хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүгдэгч Б.*******, Э.******* нарын холбогдсон бүлэглэн машин механизм ашиглан бусдын малыг хулгайлсан гэх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т заасан гэмт хэрэгт, шүүгдэгч Б.*******гийн холбогдсон Б.г хүчиндсэн гэх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус хамаарч байна.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “Тухайн байгууллагын албан ёсны харилцаа холбооны хэрэгсэл ашиглан оролцогчийг дуудаж болно” гэж заасан журмын дагуу хохирогч Х., Б. нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.
Хохирогч Х., Б. нар нь шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хохирогч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй” гэж заасан учир хохирогч нарыг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.
1.Шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох:
1.1. Шүүгдэгч овогт ын *******, овогт ын ******* нар нь бүлэглэн 2022 оны 04 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө Завхан аймгийн ******* сумын багийн нутаг Борхын шугуйн Булангийн хаялга гэх газраас иргэн Х.ийн өмчлөлийн 6 тооны ямааг хулгайлж С.т худалдсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:
6 тооны ямаа хулгайд алдсан тухайгаа шууд тусган мэдүүлсэн хохирогч Х.ийн “...2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр бог мал буюу ямаагаа бүртгэж үзэхэд 338 байсан. Тэгээд 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн өглөө ямаагаа тоолж үзэхэд 325 тооны ямаа байсан. ... Би хулгайд алдсан ямаануудаа хайж ******* сумын , , багуудын нутгаар хайж сумын багийн Б. гэдэг залуу дээр очиж ямаагаа шүүж үзэхэд миний хулгайд алдсан ямаануудаас 6 тооны ямаа байхаар нь энэ хэзээ ирсэн ямаанууд вэ гэж асуухад сая 04 дүгээр сарын 18, 19-ний өдрийн хавьд ирсэн, хүнээс худалдаж авсан ямаанууд” гэж хэлсэн. ... *******, ******* хоёр ... надаас 6 тооны эр ямаа хулгайлсан юм байна лээ. Би 13 ямаа хулгайд алдчихлаа гэсэн чинь 7 ямаа нь 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр багт байх гэрийнхээ ойролцоо харгана дотроос зүсээр нь олж авсан. ... Надад учирсан хохирлыг буюу миний хулгайд алдсан 6 тооны ямааг *******, ******* хоёр зүсээр нь авчирч өгсөн....”гэсэн мэдүүлгээр,/ 1 дэх хавтаст хэргийн 29, 30, 32 дахь тал/
хохирогч Х.ийн мэдүүлгийг баталж мэдүүлсэн гэрч Д.гийн “...Манайх 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр малаа бүртгээд ******* сумын багийн нутаг Хаялга гэх газарт байх гэдэг айлын эзэнгүй өвөлжөөн дээр малаа хашиж хонуулсан юм. Тэгээд 2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр малаа бүртгэж үзэхэд 13 тооны ямаа дутаж хулгайд алдсан гэж мэдсэн... манай 6 ямааг *******, ******* хоёр хулгайлж аваад суманд зарсан байсан юм. Манайх эхэндээ 13 ямаа дутаад бүгдийг хулгайд алдчихлаа гэж бодож байсан чинь 7 ямаа нь манай ойролцоох харганаас гарч ирсэн юм...” гэсэн мэдүүлгээр, / 1 дэх хавтаст хэргийн 48 дахь тал/
шүүгдэгч Э.*******, Б.******* нарын гуйлтаар 6 ямааг С.т худалдсан тухайгаа шууд тусган мэдүүлсэн гэрч Д.ын “... Би 2022 оны 04 дүгээр сард ... шөнө унтаж байтал өглөө үүрээр миний утас дуугараад байхаар нь авсан чинь , ******* хоёр залгаж та хашааныхаа үүдэнд хүрээд ирээч гэхээр нь хорооны хэсэгт байдаг хашаандаа яваад очтол манай хашааны үүдэнд *******, хоёр гийн гэсэн дугаартай цагаан өнгийн машинтай ирээд зогсож байсан. , ******* 2 намайг хашааныхаа хаалгыг онгойлгочих 6 ямаа аваад ирлээ гэхээр нь хашааны хаалгыг онгойлгож 6 ямааг дотогш оруулсан. Тэгээд тэр хоёр намайг та энэ 6 ямааг борлуулаад өгөөч гэхээр нь би гэх ченж рүү утсаар ярьж нөгөө 6 ямааг нь зарж өгсөн. Би тэр хоёрын авч ирсэн ямаануудыг хулгайнх гэдгийг мэдээгүй. Надад энэ талаар юм хэлээгүй...” гэсэн мэдүүлгээр,/ 1 дэх хавтаст хэргийн 56 дахь таl
Д.оос 6 тооны ямаа худалдан авсан тухайгаа мэдүүлсэн гэрч С.ын “... энэ оны 04 дүгээр сарын дундуур манай хашаанд 6 ямаа байгаа очоод ав гэхээр нь хэлсэн даруйд нь хашаанд нь байсан 6 тооны ямааг аваад өмнө зээлсэн байсан 300,000 төгрөг дээр нэмээд 600,000 төгрөг өгсөн. Тэгээд авсан ямаануудаа аваад сум руу явсан. ... Тэгээд оос авсан 6 тооны ямаагаа өөрийнхөө малд нийлүүлээд байж байтал 05 дугаар сарын дундуур нэг хүн, цагдаатай хамт ирээд, манай алдсан 6 тооны ямаа танай малд байгаа гэнэ. Би өөрийнхөө ямаагаа аваад явна гэхээр нь орных нь ямааг өгөөд өөрийнхөө ямааг аваарай, би мөнгөөр худалдаж авсан болохоор шууд өгөөд явуулж чадахгүй гэж хэлээд явуулсан. Тэгээд удалгүй өөр 6 тооны ямааг авч ирж өгөөд манайд байсан 6 тооны ямааг эзэн нь гэх хүн аваад явсан...” гэсэн мэдүүлгээр, /1 дэх хавтаст хэргийн 146 дахь тал/
С.ын худалдаж авсан ямааг хохирогч Х. өөрийнх нь өмчлөлийн ямаа байна гэж хэлсэн тухай шууд тусган мэдүүлсэн гэрч Г. “... 2022 оны 04 дүгээр сарын 18,19-ний өдрийн хавьд ах худалдаж авсан ямаануудаа надаар маллуулахаар явуулсан юм. ... Тэгээд 2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр орой хонио хотлуулчхаад байж байтал нэг танихгүй хүн ирээд мал дутаад байна танай малд ямаа шүүж үзэх гэсэн юм гэхээр нь би тэгээ сая 50 ямаа шинээр ирсэн гэж хэлээд нөгөө ахаар шүүлгүүлсэн чинь тэр ах хар халтар, хар зүсмийн 2 ямааг зааж энэ миний алдсан ямаа мөн байна гээд дахиж шүүж үзэхэд дахиад 4 ямааг таньсан...тэгээд ... 2 залуу ирээд нөгөө ахын 6 ямааг авч явсан. Тэр 2 залуу надад ярихдаа энэ 6 ямааг хулгайлж авсан юм тэгсэн чинь баригдаад эзэнд нь буцааж өгч байгаа юм гэж байсан...”гэсэн /1 дэх хавтаст хэргийн 58 дахь тал/ мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.
Э.*******, Б.******* нар нь Х.ийн 6 тооны ямааг улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан хулгайлсан нь гэрч Д.ын “...*******, хоёр гийн гэсэн дугаартай цагаан өнгийн машинтай ирээд зогсож байсан. , ******* 2 намайг хашааныхаа хаалгыг онгойлгочих 6 ямаа аваад ирлээ гэхээр нь хашааны хаалгыг онгойлгож 6 ямааг дотогш оруулсан...” гэсэн мэдүүлгээр тогтоогдсон байна.
Шүүгдэгч Э.*******, Б.******* нарын үйлдлийн улмаас хохирогч Х.ид 780,000 /долоон зуун наян мянга/ төгрөгийн хохирол учирсан нь ХХК-ний үнэлгээчин Х.гийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 101 дугаартай “ 2022 оны 04 дүгээр сарын байдлаар 4 настай самнаагүй 6 тооны эр ямаа 780,000 төгрөг ” гэсэн шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байна.1.2. Шүүгдэгч Б.******* нь 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Завхан аймгийн сумын багийн нутаг голын эрэгт Б.ны өмчлөлийн Королла маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор хохирогч Д.н хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орсон хэргийн үйл баримт нь хэрэг авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:
Б.******* хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орсон талаар шууд тусган мэдүүлсэн хохирогч Б.н “...05 дугаар сарын 26-ны өдрийн 14 цагийн орчимд над руу залгаад “Одоо хүрээд ир, бичиг баримтыг чинь янзлаад өгье, чи ах эгч нараа дагуулж ирэхгүй шүү, ганцаараа ирээрэй. Хэрэв хүн дагуулсан бол би очихгүй шүү” гэхээр нь би Завхан аймгийн шүүх дээр очсон. Бид хоёр мэдээллийн ажилтантай уулзаж зөвлөгөө авахад өмгөөлөгчтэй уулз гэсэн. Тэгтэл ******* “хүүхдүүдийн асуудлаар ярилцъя” гээд шүүхээс гарахаар нь “хоёулаа сааданд сууя” гэхэд “Машинд суучих” гээд мөнгөлөг өнгийн “Королла” маркийн автомашинд намайг суулгаад шүүхийн гаднаас хөдлөөд Цагаан хаалганы постны урд талын голын бургас руу очиж зогссон. Тэгээд машинаа унтраагаад намайг машины хойд суудал дээр сууж байхад миний хажууд ирж суугаад сонин сонин юм яриад миний хувцсыг тайлах гээд байхаар нь “яах гээд байгаа юм бэ” гэхэд “зүгээр тайлчих” гэхээр нь би “тайлахгүй” гэсэн. Тэгтэл миний гутлыг сугалаад өмд, дотоож шувт татаад өмссөн хар өнгийн фудволк дээш нь сөхөөд левчик дээшлүүлж байгаад хөх, хөхний толгойноос базаад имэрч татаад байсан. Би хувцсаа тайлахгүй гээд зөндөө эсэргүүцсэн боловч миний баруун гарыг өмсөж байсан малгайтай цамцныхаа уяаг сугалж аваад машины арын суудлын хар зүйлээс уяад дараа нь зүүн гарыг бас зөрүүлж хүлээд намайг хүчиндсэн. Надтай хамгаалалтгүйгээр бэлгийн харьцаанд орсон би тухайн үед орилоод эсэргүүцээд орилоод байсан болохоор миний тамир ч дууссан. ******* намайг хүчиндэж байхдаа миний эрхтэн рүү гараа хийгээд “Яасан их өөр хүний хүүхэд тээх дуртай юм бэ” гээд янз бүрийн үг хэлээд доромжлоод байсан. *******г миний дээр гарсан байхад нь баруун гараас нь нэг удаа чанга хазсан, миний хүзүүг шимэх гээд байхаар нь нүүр рүү нь гараараа түлхсэн...” гэсэн мэдүүлгээр, /1 дэх хавтаст хэргийн 192- 194 дэх тал/
Б.*******д хүчиндүүлснээ хохирогч өөрт нь хэлснийг шууд тусган мэдүүлсэн гэрч С.ийн “... 2022 оны 05 дугаар сарын 26-ны орой 19 цагийн орчимд манай төрсөн дүү над руу залгаад “Б.г салсан нөхөр Б.******* нь авч яваад хүчиндээд зодож нүдсэн байна. уйлаад юм ярьж чадахгүй байна” гэж надад хэлсэн. ...Маргааш өглөө нь сумаас орж ирээд “бие чинь яасан бэ” гэхэд “гайгүй гайгүй” гээд байсан боловч ... “ямар асуудал болсон бэ” гэхэд ******* намайг шүүхийн гадна талд машинд суулгаад миний гар утсыг булааж аваад унтраагаад машины суудал доогуур хийгээд тэр чигтээ хөдлөөд явахаар нь “хаачих гэж байгаа юм бэ” гэхэд ...ногоон хашааны доод талд голын эрэг дээр бургасан дунд орж зогсоод машины хойд суудал руу орж суугаад 2 гарыг нь хүлж байгаад хүчиндсэн гэсэн. ...Хүчиндэж байхдаа үснээс нь олон удаа зулгааж, хөхний толгойноос нь базаад чимхээд, хазаад, бэлэг эрхтэн рүү нь гараа хийгээд “ингэж байж би чамаас таашаал авна” гээд байсан гэсэн...” гэсэн мэдүүлгээр, /1 дэх хавтаст хэргийн 213 дахь тал/
гэрч С.ийн “...2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр ... “******* намайг машинд суулгаад голын эрэг дээр аваачиж байгаад миний гарыг хүлж байгаад хүчиндлээ, одоо би яах уу, Би наад айл руу чинь орохгүй” гээд уйлаад ...дүү гоос болсон явдлын талаар асуухад “намайг машины арын суудал дээр миний гарыг хүлж байгаад хүчиндсэн. Үснээс зулгаасан, бэлэг эрхтэн рүү нь хуруугаа хийгээд, гуяны дотор талыг базаад хөхний 2 толгойг нь базаж, чимхэж хүчээр нэг удаа бэлгэвчгүйгээр бэлгийн харьцаанд орсон” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлгээр, /1 дэх хавтаст хэргийн 217 дахь тал /
Б.д хүч хэрэглэснийг нотолсон хүний биед үзлэг хийсэн тэмдэглэлийн “Б.н...баруун, зүүн талын хөхний толгойн дээд хэсэгт өнгөц язралт үүсэж цус мэт улаан хүрэн өнгийн зүйл гарсан, мөн баруун зүүн гарны чигчий хуруунд нарийн уяаны ором үүссэн байдалтай байв...” гэсэн хэсгээр, /1 дэх хавтаст хэргийн 181 дэх тал/
Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн №000000334 дугаартай ”...1.Иргэн Б.гийн баруун зүүн хөхний толгойн суурь хэсэгт өнгөц язралт, баруун чигчий хурууны дунд үеийн ар хэсэгт зулгаралт, зүүн чигчий хурууны дунд үеийн ар хэсэгт цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.
2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж болно.
3.Дээрх гэмтлүүд нь тогтоолд заасан 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр үүссэн байх боломжтой.
4.Дээрх гэмтлүүд нь цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 5.Иргэн Б.гийн биед үүссэн гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэсэн дүгнэлтээр, /2 дахь хавтаст хэргийн 22-24 дэх тал/
Б.*******, г хүчиндсэн гэх газар буюу Б.ны өмчлөлийн Королла маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн арын суудлын бүрээснээс эр бэлгийн эс илэрснийг нотолсон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн №3081 дугаартай “...1.Шинжилгээнд ирүүлсэн арын суудлын бүрээсэн дээрээс үрийн шингэн, нэг ширхэг эр бэлгийн эс илэрсэн...” гэсэн дүгнэлтээр /1 дэх хавтаст хэргийн 226 дахь тал/ тус тус тогтоогдсон байна.
1.3. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шийдвэрийнхээ үндэслэл болголоо.
2.1 “Мал хулгайлах” гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа малыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууц далд аргаар авахыг ойлгодог бөгөөд гэмт этгээд хулгайлсан малаа эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоог бий болгодог. Мал хулгайлах гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь иргэний шударгаар өмчлөх үндсэн эрх, эрх чөлөөг зөрчсөн байдагт оршино.
Өөрөөр хэлбэл мал хулгайлах гэмт хэрэг нь гэмт этгээдийн идэвхтэй үйлдлийн үр дүнд эд хөрөнгийн шилжилт хийгдсэн байдаг ба эд хөрөнгийг эзэмшигч өмчлөгчид мэдэгдэхгүйгээр хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авах байдлаар илэрнэ.
Мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн бол Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар, өөрийн үйлдлийг хялбарчлах, халдлагын зүйлийг зөөж тээвэрлэх зорилгоор машин механизм ашигласан бол Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар зүйлчилж, мал хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинж болгон тус тус хуульчилсан байна.
Шүүгдэгч Б.*******, Э.******* нар нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхэд халдаж өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр бусдын малыг нууц далд аргаар авах нь хууль бус болохыг өөрийн үйлдлийн улмаас бусдад эд хөрөнгийн хохирол учирч болохыг ухамсарлаж, ухамсарласан үйлдлээ хэн нэгний нөлөөгүйгээр хүсэж үйлдэж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн нь мал хулгайлах гэмт хэргийн субьектив шинжийг хангаж байна.
Шүүгдэгч нар санаа зорилго болон үйлдлээрээ нэгдэж, нэг цаг хугацаа, орон зайд хохирогч Х.ийн 6 ямааг хулгайлсан нь Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийн обьектив шинжийг, мөн мал хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ өөрийн үйлдлийг хялбарчлах, халдлагын зүйлийг зөөж тээвэрлэх зорилгоор машин механизм ашигласан нь Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийн обьектив шинжийг тус тус хангаж байна.
Иймд Б.*******, Э.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т заасан бүлэглэн, машин механизм ашиглаж мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.
2.2. Хүний халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13-т ”Иргэн бүр халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулсан.
Хүчиндэх гэмт хэргийн үндсэн шинж нь хохирогчийн хүсэл зоригоос гадуур бэлгийн халдашгүй байдалд халдаж, энэ зорилгодоо хүрэхийн тулд хүч хэрэглэх, заналхийлэх, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулж хурьцал үйлдэж эхэлснээр төгссөнд тооцогдоно.
Б.******* нь хүний бэлгийн халдашгүй байдалд хүч хэрэглэн халдах нь хууль бус гэдгийг энгийн ухамсрын түвшинд ухамсарлан ойлгож ийнхүү ухамсарласан аюулаа хүсэж хийсэн үйлдлээрээ шууд бий болгон, уг хор уршигт зориуд хүргэснийг Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “ Өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус болохыг ухамсарлаж түүний хүсэж үйлдсэн хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно гэж” зааснаар санаатай гэмт хэрэг гэж үзнэ.
Шүүгдэгч Б.******* өөрийн гаргаж буй үйлдэл нь хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж түүнийг хүсэж үйлдэн хохирогч Д.н Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал, Монгол Улсын Үндсэн хуульд заасан халдашгүй дархан байх эрхийг зөрчиж, түүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан нь Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн субьектив шинжийг, Д.н бэлгийн эрх чөлөөнд хүч хэрэглэн халдаж, бэлгийн харьцаанд орсон нь хүчиндэх гэмт хэргийн обьектив шинжийг тус тус хангаж байна.
Иймд шүүгдэгч Б.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Шүүгдэгч нар хохирогч Х.ид учруулсан хохирлоо нөхөн төлсөн болох нь хохирогчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээр тогтоогджээ.
Хохирогч Б. нь шүүгдэгч Б.*******гээс хохирол нэхэмжлээгүй байна. Иймд шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
2. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Э.*******, Б.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Шүүгдэгч Э.*******, Б.******* нар нь хохирогч Х.ид учруулсан хохирлоо нөхөн төлсөн, шүүгдэгч Б.*******гээс хохирогч Д. хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн учир тэдэнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгдэгч Э.*******т сонсгосон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-д зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулах санал, шүүгдэгч Б.*******д сонсгосон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-д зааснаар 1 жил 01 хоногийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах прокурорын санал нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй байна.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилготой нийцэж байгаа тул шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд буюу Э.*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-д зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаарзүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-д зааснаар 1 жил 01 хоногийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нар нь мал хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ Н.ын өмчлөлийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашигласан бөгөөд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 5,000,000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлого болгох албадлагын арга хэмжээ авах тухай прокурорын саналыг Э.*******, Б.******* нар хүлээн зөвшөөрсөн нь Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасантай нийцэж байх тул шүүгдэгч Э.*******аас 2,500,000 төгрөг, шүүгдэгч Б.*******гээс 2,500,000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна.
Шүүх шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг нь харгалзан тэдэнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргахаар шийдвэрлэсэн учир Н.ын өмчлөлийн улсын дугаартай Mitsubishi Lancer маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Б.******* шийтгэх тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нарын хувийн бичиг баримт шүүхэд ирүүлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 1.5, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. овогт ын *******, овогт ын ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т заасан “бүлэглэн, машин механизм ашиглан мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүчиндэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-д зааснаар шүүгдэгч Э.*******ыг 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б.*******г 1 /нэг/ жил 1 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******г 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-д зааснаар оногдуулсан 1 жил 1 хоногийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******т оногдуулсан 1 жил 2 сарын хугацаатай хорих ялыг, шүүгдэгч Б.*******д оногдуулсан 2 жил 1 хоногийн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тус тус тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.*******ын тогтоол гарахын өмнө цагдан хоригдсон 24 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, эдлэх ялаас хассугай.
6. Шүүгдэгч Б.*******д 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Э.*******т 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
7. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Э.*******аас 2,500,000 төгрөг, Б.*******гээс 2,500,000 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгосугай.
8. Н.ын өмчлөлийн улсын дугаартай Mitsubishi Lancer маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 07 дугаартай тогтоолыг хүчингүй болгосугай.
9. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.******* нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.
10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар талууд оролцогчид гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.НАНДИНЦЭЦЭГ