| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мягмарсүрэнгийн Мандахбаяр |
| Хэргийн индекс | 173/2023/0054/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/51 |
| Огноо | 2023-03-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Бавуудорж |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 2023/ШЦТ/51
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уянгаа,
Улсын яллагч Б.Бавуудорж,
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч П.Дониддолгор нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт ******* *******д холбогдох 2326000000047 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1965 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 58 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр багийн 36-13 тоотод оршин суух хаягтай, урьд нь Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1/87 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэгдэж байсан. ******* овогт ******* ******* /РД: *******/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь “2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 19:00 цагийн үед Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 11 дүгээр баг, 75-13 тоотод оршин суух өөрийн төрсөн хүү гэрт үл ялих зүйлээр шалтаглан, улмаар мах өшиглөж байсан хутгаараа түүний зүүн хөлийн гуяны ар хэсэг рүү нэг удаа хутгалж эрүүл мэндэд нь “зүүн гуя хэсэгт хутгалагдсан шарх гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.
Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Арвайхээр сумын 11-р баг 75-13 тоотод ганцаараа амьдардаг бөгөөд гэрийнхээ тавилгыг шинэчилж сольсон юм. Тэгээд ганцаардаад байхаар нь 2023 оны 01 сарын 01-ний өдөр аав *******г дуудаад хамт хийсэн юм. Манай аав ******* 01 дүгээр сарын 15-ны өдөр бид хоёр хамт 2.5 литрийн хэмжээтэй Сэнгүр пиво 2 ширхгийг хувааж уусан. Бид хоёр пиво уунгаа тавилгаа янзалж байсан бөгөөд нэг пиво ууж дуусгачхаад нөгөө пиво нь талдаа орж байхад, буюу орой 19:00 цаг өнгөрч байсан санагдаж байна манай аав авдрыг гэрийн баруун хойд талд, тольтой ширээг зүүн хойд талд, эргэнэгийг зүүн урд тавина гэхээр нь би өөрийнхөө гэрийн юмыг хаана тавихаа өөрөө мэдье гэж хэлсэн чинь уурлаад гараад явчихсан. Тэгээд хэсэг хугацааны дараа буюу 20 орчим минутын дараа аав гаднаас орж ирээд за за миний хүү хоёулаа хоол хийж идье гээд мах хөшиглөөд сууж байсан. Би болохоор гэрийнхээ жижиг сажиг юмнуудаа янзлаад байж байсан. Тэгсэн аав бас л нэг эвгүй юм ярихаар нь би өмнөөс нь би өөрөө мэдэж байна гээд хэлчихсэн чинь гэнэт миний ард хүрээд ирсэн байсан. Тэгээд би эргээд харсан чинь аав баруун гартаа бор шаргал иштэй хутга барьчихсан байхаар нь би намайг хутгалах гэж байна гэж бодоод хутгыг нь хаяулах гээд гарнаас нь барьж аваад доош нь дарсан чинь эсэргүүцээд миний зүүн хөлийн гуяны ар хэсэг рүү нэг удаа хутгаараа хатгачихсан. Тэгэхээр нь би та намайг дүрчихлээ шүү дээ гээд хутгыг нь булааж аваад гараад зугтаасан. Тэгээд би гэрээсээ гараад аавынхаа гэрт очсон. Аавынд манай ээж байсан тэнд очоод цагдаад дуудлага өгсөн юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-10 дугаар хуудас/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр баг 36-13 тоотод нөхрийн хамт хоёул амьдардаг юм. ...Миний хүү гэрийнхээ тавилгыг шинэчлэх гээд солино гээд ганцаараа байна гээд аавыгаа дуудсан. Манай нөхөр хүүдээ очиж тусална гэж 2023 оны 01 сарын 14-ний өдөр хүү гэр лүү явсан. Би гэртээ ганцаараа үлдсэн бөгөөд манай нөхөр тэр өдрөө хүүгийндээ хоносон. Тэгээд маргааш орой нь буюу 2023 оны 01 сарын 15-ны орой би гэртээ байж байсан чинь 23-00 цагийн үед санагдаж байна манай хүү өмд нь цус болчихсон аав намайг хутгалчихлаа гээд уйлаад ороод ирсэн. Тэгэхээр нь шууд цагдаа дуудаад, түргэн тусламж дуудсан. Би өмдийг солиод шархыг нь түр цэвэрлэж боосон. Удалгүй эмнэлэг ирээд бид хоёр хамт эмнэлэг рүү хамт явсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/,
Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч цагдаагийн ахлах дэслэгч Э.Хүрэлсүхийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 84 дугаартай “...Үзүүлэгч биед зүүн гуя хэсэгт хутгалагдсан шарх гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байх боломжтой, дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж болно, дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байх боломжтой, уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 17-18 дугаар хуудас/,
Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 2326000000047 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,
Шүүгдэгч *******гийн хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 33/, Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 34/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 36/,
Шүүгдэгч *******гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43/,
Шүүгдэгч *******гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/ зэрэг болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж заасан байх тул шүүгдэгч Ц.******* холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч ******* нь 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 19:00 цагийн үед Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 11 дүгээр баг, 75-13 тоотод оршин суух өөрийн төрсөн хүү гэрт үл ялих зүйлээр шалтаглан улмаар мах өшиглөж байсан хутгаараа түүний зүүн хөлийн гуяны ар хэсэг рүү нэг удаа хутгалж эрүүл мэндэд нь “зүүн гуя хэсэгт хутгалагдсан шарх гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
Хохирогч “...Манай аав ******* 14-ний өдөр ирээд тэр өдөртөө хоноод маргааш нь буюу 01 дүгээр сарын 15-ны өдөр бид хоёр хамт 2.5 литрийн хэмжээтэй Сэнгүр пиво 2 ширхгийг хувааж уусан. Бид хоёр пиво уунгаа тавилгаа янзалж байсан бөгөөд нэг пиво ууж дуусгачхаад нөгөө пиво нь талдаа орж байхад, буюу орой 19:00 цаг өнгөрч байсан санагдаж байна манай аав авдрыг гэрийн баруун хойд талд, тольтой ширээг зүүн хойд талд, эргэнэгийг зүүн урд тавина гэхээр нь би өөрийнхөө гэрийн юмыг хаана тавихаа өөрөө мэдье гэж хэлсэн чинь уурлаад гараад явчихсан. Тэгээд хэсэг хугацааны дараа буюу 20 орчим минутын дараа аав гаднаас орж ирээд за за миний хүү хоёулаа хоол хийж идье гээд мах хөшиглөөд сууж байсан. Би гэрийнхээ жижиг сажиг юмнуудаа янзлаад байж байсан. Тэгсэн аав бас л нэг эвгүй юм ярихаар нь би өмнөөс нь би өөрөө мэдэж байна гээд хэлчихсэн чинь гэнэт миний ард хүрээд ирсэн байсан. Тэгээд би эргээд харсан чинь аав баруун гартаа бор шаргал иштэй хутга барьчихсан байхаар нь би намайг хутгалах гэж байна гэж бодоод хутгыг нь хаяулах гээд гарнаас нь барьж аваад доош нь дарсан чинь эсэргүүцээд миний зүүн хөлийн гуяны ар хэсэг рүү нэг удаа хутгаараа хатгачихсан. Тэгэхээр нь би та намайг дүрчихлээ шүү дээ гээд хутгыг нь булааж аваад гараад зугтаасан. Тэгээд би гэрээсээ гараад аавынхаа гэрт очсон.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-10 дугаар хуудас/, гэрч ...Миний хүү гэрийнхээ тавилгыг шинэчлэх гээд солино гээд ганцаараа байна гээд аавыгаа дуудсан. Манай нөхөр хүүдээ очиж тусална гэж 2023 оны 01 сарын 14-ний өдөр хүү гэр лүү явсан. ...Тэгээд маргааш орой нь буюу 2023 оны 01 сарын 15-ны орой би гэртээ байж байсан чинь 23-00 цагийн үед санагдаж байна манай хүү өмд нь цус болчихсон аав намайг хутгалчихлаа гээд уйлаад ороод ирсэн. Тэгэхээр нь шууд цагдаа дуудаад, түргэн тусламж дуудсан. Би өмдийг солиод шархыг нь түр цэвэрлэж боосон. Удалгүй эмнэлэг ирээд бид хоёр хамт эмнэлэг рүү хамт явсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/, хохирогч эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Хүрэлсүхийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 84 тоот дүгнэлт /хх-ийн 17-18-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Өвөрхангай аймгийн Прокуророос шүүгдэгч Ц.******* холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.
Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй болох нь хохирогч шүүхэд ирүүлсэн “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралдаанд суухгүй” гэсэн хүсэлтээр тогтоогдож байна.
Улсын яллагч Б.Бавуудорж шүүх хуралдаанд: “...Шүүгдэгч ******* нь 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 19:00 цагийн үед Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 11-р баг, 75-13 тоотод оршин суух өөрийн төрсөн хүү гэрт үл ялих зүйлээр шалтаглан улмаар мах өшиглөж байсан хутгаараа түүний зүүн хөлийн гуяны ар хэсэг рүү нэг удаа хутгалж эрүүл мэндэд нь “зүүн гуя хэсэгт хутгалагдсан шарх гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулсан хохирогч /хх-ийн 8-10/, гэрч Байгалмаа /хх-ийн 14-15/, нарын мэдүүлэг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Хүрэлсүхийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 84 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 17-18/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. ...Шүүгдэгч *******гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, ...Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж байна” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Дониддолгор шүүх хуралдаанд: “...Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна. Ийм учраас гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Прокуророос зүйлчилсэн хэргийн зүйлчлэлтэй маргаангүй. Хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн. ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжээр торгох ял оногдуулахаар тохирсон ялын саналын хүрээнд хэргийг шийдвэрлэж өгнө” гэсэн дүгнэлтийг,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх нөхцөл байдлуудыг шүүх хуралдаанаар хянаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж хуульчилсан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч ******* нь хүлээн зөвшөөрсөн тул прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.******* эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.******* зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг,
Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Оюунхүүд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт ******* *******г зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МАНДАХБАЯР