Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 2023/ШЦТ/55

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Сүхбаяр,

Улсын яллагч Ц.Нэргүй,

Шүүгдэгч М.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Гал овогт Мөнхбатын *******д холбогдох 2326000130044 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1996 оны 12 дугаар сарын 20-ны өдөр, Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт, Өвөрхангай аймгийн ******* сумын 12 дугаар багийн 9-906 тоотод оршин суух хаягтай, урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 823 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн. Гал овогт Мөнхбатын ******* /РД: *******/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч “...М.******* нь 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын 4-р багийн 07-04 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан иргэн толгой болон нүүр тус газарт гараараа 5 удаа, цээж хэсэгт 1 удаа, хөлөөрөө хөл хэсэгт 4 удаа өшиглөж цохисны улмаас эрүүл мэндэд нь “биед тархи доргилт, баруун хацрын дотор салстад шарх, баруун нүдний зовхи, хөмсөг, баруун хацар хэсэгт цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч М.******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Өмнө нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв” гэв.      

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр би хамтран амьдрагч Дуламын хамт хөрши айлындаа байж байтал манай охин Чимиддулам 20 цагийн үед утасдаад ******* ирээд намайг зодох гээд байна гэж хэлсэн. Утсаар ярьж дуусаад гэрлүү орсон чинь ******* охин Чимиддуламыг авч явах гээд байхаар нь би болиулаад гарнаас нь татаад гар гэж хэлтэл хүүхдээ өмөөрлөө пизда чинь, та нарыг сайхан амьдрахыг чинь харна гэж хэлээд над руу дайраад толгой руу цохиод мөн хөл рүү өшиглөсөн. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ...******* нь заамдаад гараа зангидаад миний толгой руу 5 удаа, мөн баруун хөлийн гуя хэсэгт 4 удаа өшиглөсөн. ...Тухайн өдөр ******* бид хоёрын дунд хэрүүл маргаан болоогүй. Өмнө нь бид хоёр хэрүүл маргаан хийж байсан. Тухайн үед хамтран амьдрагч Дулам, охин Чимиддулам, ******* бид хэд байсан. Гомдолтой байна, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-8 дугаар хуудас/,

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр намайг байж байтал Чимэддулам над руу утасдаад ******* ирээд агсан тавиад байна гэсэн. Би ороод ирсэн чинь ******* агсамнаад байсан. Би гарч хэрэлд гэтэл намайг нүд рүү цохиод хөл рүү өшиглөөд зодоод эхэлсэн. Гэрт байхад бол эхлээд цээж рүү, шанаа руу гараараа цохиод байсан. ******* согтуу байсан. Эхнэртэйгээ маргалдаад эхнэр нь манайд байсан юм билээ. Тэгээд согтуу ирчхээд боль гэхээр зодсон. Миний нүд хөхөрч хавдсан, хөл тухайн үедээ хөхрөөд өвчин орчихсон байсан, одоо бол зүгээр. ...******* нь манай хөгшний зээ охины нөхөр байгаа юм. Гомдол нэхэмжлэх зүйл байхгүй миний бие зүгээр болсон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/,

       Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Би хамтран амьдрагч Баатарсүрэнгийн хамт хөрш айлынд байтал охин Чимиддулам над руу залгаад ******* согтуу орж ирээд зодох гээд байна гэхээр нь хамтран амьдрагчийн хамт гэртээ орсон. Гэртээ ороод Баатарсүрэн орой үдэш хэрүүл хийгээд гадаа гарч хэрэлдэхгүй гэж хэлсэн чинь ******* намайг хөөлөө гээд Баатарсүрэнг заамдаад гэрээс гараад цохиод байсан. Баатарсүрэн цагдаа дууд гэж хэлээд охин Чимиддулам цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ...******* Баатарсүрэнгийн толгой руу гараа зангидаад 2 удаа цохиж байхыг харсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 10 дугаар хуудас/,

       Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Хүрэлсүхийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн "... 1. Үзүүлэгч биед тархи доргилт, баруун хацрын дотор салстад шарх, баруун нүдний зовхи, хөмсөг, баруун хацар хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь хэргийн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. .." гэсэн 01 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 15-16 дугаар хуудас/,

 

       Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдлыг шалгасан “... М.******* драгерь багаж үлээлгэн шалгахад 1,80% согтолттой байсан” гэсэн тэмдэглэл /хх-ийн 19-р хуудас/,

Шүүгдэгч М.*******гийн хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн Аравйхээр сумын 12 дугаар багийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 24 дугаартай тодорхойлолт, /хх-ийн 48/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 35/, Шүүгдэгч М.*******гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40/,

шүүгдэгч М.*******гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр хуудас/ зэрэг болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж заасан байх тул  шүүгдэгч М.******* холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Шүүгдэгч “...М.******* нь 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын 4-р багийн 07-04 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан иргэн толгой болон нүүр тус газарт гараараа 5 удаа, цээж хэсэгт 1 удаа, хөлөөрөө хөл хэсэгт 4 удаа өшиглөж цохисны улмаас эрүүл мэндэд нь “биед тархи доргилт, баруун хацрын дотор салстад шарх, баруун нүдний зовхи, хөмсөг, баруун хацар хэсэгт цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Шүүгдэгч М.******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн  болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

Хохирогч “... 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр би хамтран амьдрагч Дуламын хамт хөршийн айлындаа байж байтал манай охин Чимиддулам 20 цагийн үед утасдаад ******* ирээд намайг зодох гээд байна гэж хэлсэн. Утсаар ярьж дуусаад гэрлүү орсон чинь ******* охин Чимиддуламыг авч явах гээд байхаар нь би болиулаад гарнаас нь татаад гар гэж хэлтэл хүүхдээ өмөөрлөө пизда чинь, та нарыг сайхан амьдрахыг чинь харна гэж хэлээд над руу дайраад толгой руу цохиод мөн хөл рүү өшиглөсөн. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ...******* миний толгой руу гараараа 5 удаа цохисон, 4 удаа хөл рүү өшиглөсөн, бас цээж рүү цохисон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/, гэрч “....Би хамтран амьдрагч Баатарсүрэнгийн хамт хөрш айлынд байтал охин Чимиддулам над руу залгаад ******* согтуу орж ирээд зодох гээд байна гэхээр нь хамтран амьдрагчийн хамт гэртээ орсон. Гэртээ ороод Баатарсүрэн орой үдэш хэрүүл хийгээд гадаа гарч хэрэлдэхгүй гэж хэлсэн чинь ******* намайг хөөлөө гээд Баатарсүрэнг заамдаад гэрээс гараад цохиод байсан. Баатарсүрэн цагдаа дууд гэж хэлээд охин Чимиддулам цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ...******* Баатарсүрэнгийн толгой руу гараа зангидаад 2 удаа цохиж байхыг харсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10 дугаар хуудас/, Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдлыг шалгасан “...М.******* драгерь багаж үлээлгэн шалгахад 1,80% согтолттой байсан” гэсэн тэмдэглэл /хх-ийн 19-р хуудас/, хохирогч эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн №01 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 20-21 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

Өвөрхангай аймгийн Прокуророос шүүгдэгч М.******* холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч М.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр  давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

 

Шүүгдэгч М.******* нь бусдад төлөх төлбөргүй болох нь хохирогч шүүхэд ирүүлсэн “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралдаанд суухгүй” гэсэн хүсэлтээр тогтоогдож байна.

 

Улсын яллагч Ц.Нэргүй шүүх хуралдаанд: “...Шүүгдэгч .******* нь 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын 4-р багийн 07-04 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан иргэн толгой болон нүүр тус газарт гараараа 5 удаа, цээж хэсэгт 1 удаа, хөлөөрөө хөл хэсэгт 4 удаа өшиглөж цохисны улмаас эрүүл мэндэд нь “биед тархи доргилт, баруун хацрын дотор салстад шарх, баруун нүдний зовхи, хөмсөг, баруун хацар хэсэгт цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч М.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг Өвөрхангай аймаг дахь сум дундын, эрүүгийн анхан шатны шүүхэд гаргаж байна. Эрүүгийн хариуцлагын хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, чинь сэтгэлээсээ хүлээн зөвшөөрсөн байдал, прокурортой ял тохиролцсон харгалзан үзээд. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ялын саналыг тавихад зөвшөөрсөн тул 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох саналыг Өвөрхангай аймгийн сум дундын эрүүгийн анхан шатны шүүхэд гаргаж байна” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч М.******* шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх нөхцөл байдлуудыг шүүх хуралдаанаар хянаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

 

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж хуульчилсан.

 

       Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч М.******* нь хүлээн зөвшөөрсөн тул прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

       Шүүгдэгч М.******* эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, чин санаанаасаа гэмшсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, прокурорын ялын санал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж,Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.******* таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд  биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч М.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг,  

 

   Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

 

   Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж  тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5,   36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Гал овогт Мөнхбатын *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Гал овогт Мөнхбатын *******г таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч М.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч,  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч М.******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                  М.МАНДАХБАЯР