| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мягмарсүрэнгийн Мандахбаяр |
| Хэргийн индекс | 173/2023/0059/э |
| Дугаар | 2023/ШЦТ/58 |
| Огноо | 2023-03-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Мөнхтайван |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 2023/ШЦТ/58
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уянгаа,
Улсын яллагч М.Мөнхтайван,
Шүүгдэгч, хохирогч *******, нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Жамба овогт Ичинхорлоогийн , Хөндий овогт Энэбишийн ******* нарт холбогдох 2326000000064 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1993 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, төрсөн эхийн хамт Өвөрхангай аймгийн сумын 4 дүгээр баг Нүдэн гэх газар оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Жамба овогт Ичинхорлоогийн /РД:*******/,
Монгол Улсын иргэн, 1997 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, Офиратор мэргэжилтэй, Аптанзам компанид дампны офиратор ажилтай, ам бүл 1, ганцаараа амьдардаг Өвөрхангай аймгийн сумын 3 дугаар баг Баянтөхөм гэх газар оршин суух хаягтай, урьд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 112 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2,-т зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж байсан, Хөндий овогт Энэбишийн ******* /РД:*******/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2023 оны 02 дугаар сарын 14-ний шөнө 22 цагийн орчимд Өвөрхангай аймгийн сумын 7 дугаар баг Арц-2 хорооллын 7 дугаар гудамжны 13 тоот хашааны урд талын гудамжинд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний толгойн тус газарт гараараа цохисны улмаас эрүүл мэндэд нь “зүүн нүдний салст, баруун, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхи, баруун хацар, чихэнд зулгаралт бүхий” хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч нь 2023 оны 02 дугаар сарын 14-ний шөнө 22 цагийн орчимд Өвөрхангай аймгийн сумын 7 дугаар баг Арц-2 хорооллын 7 дугаар гудамжны 13 тоот хашааны урд талын гудамжинд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн *******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүр рүү нь гараараа 2 удаа цохисны улмаас эрүүл мэндэд нь “дээд уруулд шарх, зүүн нүд, хамарт цус хуралт, баруун хацарт зулгаралт” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаалтай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: “...Мэдүүлэг өгөхгүй” гэв.
Шүүгдэгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: “...Мэдүүлэг өгөхгүй” гэв.
Хохирогч Э.Түвшибаяр шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... нүүр лүү цохисон. Уруулын баруун дээд хэсэг язарсан, баруун нүд хөхөрсөн байсан. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.
Хохирогч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...******* намайг нүүр лүү хоёр удаа цохисон. Дээд уруул язарсан. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.
Хохирогч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 17 цагийн үед Д.Баттуулын хашааны үүдэнд Д.Мөнх- Эрдэнэ, , Д.Баттуул, Э.Баянбат нар хамт машинтай байж байсан. Тэгээд Д.Мөнх-Эрдэнэ гэр лүгээ бусад нь надтай хамт үлдээд бид нар пиво уусан. ...Тэгээд сууж байтал тай маргалдаад намайг машинаасаа буугаад ир гэхээр би машинаасаа буусан чинь миний нүүрэн тус газар нэг удаа цохисон чинь миний нүүр хэсгээс цус гарч эхэлсэн. Би зөрүүлээд г цохиж, харилцан зодолдсон. Бид хоёрыг Д.Баттуул, Э.Баянбат нар салгасан. Би эмнэлэг орж уруулдаа оёдол тавиулах гэж яваад цагдаа нартай тааралдаад тэгээд энд ирсэн. ...Пиво уугаад жоохон халаад маргалдаад зодолдсон. бид хоёрыг зодолдох үед хажууд Д.Баттуул, Э.Баянбат нар байсан. ...д цохиулснаас болж дээд уруул зүүн талдаа сэтэрч, оёдол тавиулсан. Хамар бага зэрэг битүүрч байна. Баруун шанаа хэсэгт зулгаралт, зүүн нүдний дээд хэсэгт улайсан. Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,
Хохирогч ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Э.Баянбаттай хамт хөдөө гэрээсээ ирээд бид хоёр 2.4 литрийн савтай пиво нэгийг хувааж уугаад Э.Баянбат нь утсаараа Д.Баттуул гэх найз руугаа залгасан. ...Д.Баттуул ирээд дахиад нэг сав пиво гурвуулаа хувааж уучхаад Д.Баттуулын хашааны үүдэнд зогсож байтал ******* машинтайгаа ганцаараа ирсэн. Бид дахиад нэг пиво *******ын машинд сууж байгаад хувааж уучхаад ******* дэлгүүрээс пиво авсан буцаж ирээд Д.Баттуулын хашааны үүдэнд *******ын машин дотор Д.Баттуул, Э.Баянбат, ******* бид пиво ууж байгаад ******* бид хоёр маргалдаад ******* нь миний нүүр рүү 2 удаа цохисон. Тэгэхээр нь машинаас буугаад би *******ын нүүр рүү нь 2 удаа гараараа цохисон. Тэгээд сайн санахгүй байна. Бид хоёр хоёулаа хамт пиво уусан. Би согтоогүй байсан. ******* пиво уусан согтуу байсан. Юунаас болж зодолдсоноо мэдэхгүй байна. Согтуугаараа л зодолдсон. бид хоёрыг зодолдох үед хажууд Д.Баттуул, Э.Баянбат нар байсан. ...*******т цохиулснаас болж хоёр нүд хөхөрч хавдсан. Дээд уруул дотор талдаа язарсан. ...Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/,
Гэрч Д.Баттуулын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 02 дугаар сарын 14-ний орой 19 цагийн үед манай хашааны үүдэнд Э.Баянбат, , Д.Мөнх-Эрдэнэ дөрвийг хамт байж байхад ******* нь машинтай ирсэн. Тэгээд Д.Мөнх-Эрдэнэ зөрөөд явсан. Бид 4 үлдээд пиво хувааж ууж байгаад дэлгүүр хаахаас өмнө дэлгүүрээс дахиад 2 сав пиво аваад тэрийгээ бид 4 ууж байгаад би нэлээн согтсон байна лээ. Тэрнээс сайн санахгүй байгаа юм. Өглөө нь манай эхнэр *******, нарыг хоорондоо зодолдсон талаар хэлсэн. ...Намайг мэдээтэй байхад тэр 2 хоорондоо маргалдаагүй. *******, нар ... анх уулзахдаа аль, аль нь нүүрэндээ болон ил харагдах газартаа шарх сорвигүй байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 19 дүгээр хуудас/,
Гэрч Т.Мөнхнарангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 02 дугаар сарын 14-ний шөнө манай нөхөр Э.Баянбаттай хамт байж байгаад гэртээ халамцуу орж ирээд унтсан. ... манай хашаанд орж ирэхдээ *******т зодуулчихлаа гээд нүүр нь цус болсон байсан. Би бол тэд нарыг зодолдсоныг нь нүдээрээ хараагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/,
Гэрч Э.Баянбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 02 дугаар сарын 14-ний орой ...Д.Баттуул, бид гурав *******ын машинд суугаад дэлгүүр орж дахиж 2 сав пиво аваад буцаад Д.Баттуулын гэрийн хашааны үүдэнд очиж зогсоод *******ын машин дотор бид 4 пиво хувааж уугаад сууж байсан чинь 22 цагийн үед гэнэт *******, нар машин дотор маргалдаад машинаасаа буугаад хоорондоо зодолдоод хэсэг зодолдож байгаад салаад ******* нь машинаараа яваад нь хашааны үүдэнд Д.Баттуул бид хоёртой үлдсэн. Д.Баттуул гэр лүгээ ороод г би дагуулаад явах гэсэн чинь би *******т зодуулчихлаа гээд явахгүй байсан. ...*******, нар тантай анх уулзахдаа аль, аль нь нүүрэндээ болон ил харагдах газартаа шарх сорвигүй байсан. *******ын дээд уруулаас нь цус гарсан байсан. гийн нүүр нь бас цус болсон харанхуйд сайн мэдэгдэхгүй байсан. Юунаас болсныг нь мэдэхгүй, ууж байгаад гэнэт машинаас буугаад зодолдсон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/,
Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч М.Одгэрэл 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн №114 дугаартай “ы биед зүүн нүдний салст, баруун, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхи, баруун хацар, чихэнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь цаашил ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,
Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч М.Одгэрэл 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн №115 дугаартай “*******ын биед дээд уруулд шарх, зүүн нүд, хамарт цус хуралт, баруун хацарт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд ь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь цаашил ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 35-36 дугаар хуудас/,
Шүүгдэгч *******ын хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн сумын 3 дугаар багийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 5 дугаартай тодорхойлолт /хх-ийн 77/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 80/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 82/,
Шүүгдэгч *******ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 52-53 дугаар хуудас/,
Шүүгдэгч ы хувийн байдлыг тодорхойлсон Иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 70/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 69/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 81/,
Шүүгдэгч ы яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 63-64 дүгээр хуудас/ зэрэг болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж заасан байх тул шүүгдэгч *******, нарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч ******* нь 2023 оны 02 дугаар сарын 14-ний шөнө 22 цагийн орчимд Өвөрхангай аймгийн сумын 7 дугаар баг Арц-2 хорооллын 7 дугаар гудамжны 13 тоот хашааны урд талын гудамжинд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний толгойн тус газарт гараараа цохисны улмаас эрүүл мэндэд нь “зүүн нүдний салст, баруун, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхи, баруун хацар, чихэнд зулгаралт бүхий” хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч нь 2023 оны 02 дугаар сарын 14-ний шөнө 22 цагийн орчимд Өвөрхангай аймгийн сумын 7 дугаар баг Арц-2 хорооллын 7 дугаар гудамжны 13 тоот хашааны урд талын гудамжинд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн *******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүр рүү нь гараараа 2 удаа цохисны улмаас эрүүл мэндэд нь “дээд уруулд шарх, зүүн нүд, хамарт цус хуралт, баруун хацарт зулгаралт” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаалтай учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байна.
Шүүгдэгч *******, нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
Хохирогч *******ын “...Тэгээд сууж байтал тай маргалдаад намайг машинаасаа буугаад ир гэхээр би машинаасаа буусан чинь миний нүүрэн тус газар нэг удаа цохисон чинь миний нүүр хэсгээс цус гарч эхэлсэн. Би зөрүүлээд г цохиж, харилцан зодолдсон. ...д цохиулснаас болж дээд уруул зүүн талдаа сэтэрч, оёдол тавиулсан. Хамар бага зэрэг битүүрч байна. Баруун шанаа хэсэгт зулгаралт, зүүн нүдний дээд хэсэгт улайсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр хуудас/, хохирогч ы “...2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Э.Баянбаттай хамт хөдөө гэрээсээ ирээд бид хоёр 2.4 литрийн савтай пиво нэгийг хувааж уугаад Э.Баянбат нь утсаараа Д.Баттуул гэх найз руугаа залгасан. ...Д.Баттуулын хашааны үүдэнд *******ын машин дотор Д.Баттуул, Э.Баянбат, ******* бид пиво ууж байгаад ******* бид хоёр маргалдаад ******* нь миний нүүр рүү 2 удаа цохисон. Тэгэхээр нь машинаас буугаад би *******ын нүүр рүү нь 2 удаа гараараа цохисон. Тэгээд сайн санахгүй байна. ...Юунаас болж зодолдсоноо мэдэхгүй байна. Согтуугаараа л зодолдсон. бид хоёрыг зодолдох үед хажууд Д.Баттуул, Э.Баянбат нар байсан. ...*******т цохиулснаас болж хоёр нүд хөхөрч хавдсан. Дээд уруул дотор талдаа язарсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/, гэрч Д.Баттуулын “...2023 оны 02 дугаар сарын 14-ний орой 19 цагийн үед манай хашааны үүдэнд Э.Баянбат, , Д.Мөнх-Эрдэнэ дөрвийг хамт байж байхад ******* нь машинтай ирсэн. ...Өглөө нь манай эхнэр *******, нарыг хоорондоо зодолдсон талаар хэлсэн. ...Намайг мэдээтэй байхад тэр 2 хоорондоо маргалдаагүй. *******, нар ... анх уулзахдаа аль, аль нь нүүрэндээ болон ил харагдах газартаа шарх сорвигүй байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 19 дүгээр хуудас/, гэрч Т.Мөнхнарангийн “...2023 оны 02 дугаар сарын 14-ний шөнө манай нөхөр Э.Баянбаттай хамт байж байгаад гэртээ халамцуу орж ирээд унтсан. ... манай хашаанд орж ирэхдээ *******т зодуулчихлаа гээд нүүр нь цус болсон байсан. Би бол тэд нарыг зодолдсоныг нь нүдээрээ хараагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/, гэрч Э.Баянбатын “...2023 оны 02 дугаар сарын 14-ний орой ...Д.Баттуул, бид гурав *******ын машинд суугаад дэлгүүр орж дахиж 2 сав пиво аваад буцаад Д.Баттуулын гэрийн хашааны үүдэнд очиж зогсоод *******ын машин дотор бид 4 пиво хувааж уугаад сууж байсан чинь 22 цагийн үед гэнэт *******, нар машин дотор маргалдаад машинаасаа буугаад хоорондоо зодолдоод хэсэг зодолдож байгаад салаад ******* нь машинаараа яваад нь хашааны үүдэнд Д.Баттуул бид хоёртой үлдсэн. Д.Баттуул гэр лүгээ ороод г би дагуулаад явах гэсэн чинь би *******т зодуулчихлаа гээд явахгүй байсан. ...*******ын дээд уруулаас нь цус гарсан байсан. гийн нүүр нь бас цус болсон харанхуйд сайн мэдэгдэхгүй байсан. Юунаас болсныг нь мэдэхгүй, ууж байгаад гэнэт машинаас буугаад зодолдсон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/, хохирогч ы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч М.Одгэрэлын 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн №114 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 28-29 дүгээр хуудас/, хохирогч *******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч М.Одгэрэлийн 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн №115 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 35-36 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Өвөрхангай аймгийн Прокуророос шүүгдэгч *******, нарт холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч *******, нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.
Шүүгдэгч *******, нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч *******, нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болно.
Улсын яллагч М.Мөнхтайван шүүх хуралдаанд: “...Шүүгдэгч ******* нь 2023 оны 02 дугаар сарын 14-ний шөнө 22 цагийн орчимд Өвөрхангай аймгийн сумын 7 дугаар баг Арц-2 хорооллын 7 дугаар гудамжны 13 тоот хашааны урд талын гудамжинд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний толгойн тус газарт гараараа цохисны улмаас эрүүл мэндэд нь зүүн нүдний салст, баруун, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхи, баруун хацар, чихэнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
шүүгдэгч нь 2023 оны 02 дугаар сарын 14-ний шөнө 22 цагийн орчимд Өвөрхангай аймгийн сумын 7 дугаар баг Арц-2 хорооллын 7 дугаар гудамжны 13 тоот хашааны урд талын гудамжинд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн *******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүр рүү нь гараараа 2 удаа цохисны улмаас эрүүл мэндэд нь дээд уруулд шарх, зүүн нүд, хамарт цус хуралт, баруун хацарт зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаалтай учруулсан болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хохирогч *******, хохирогч , гэрч Баттуул, гэрч Мөнхнаран, гэрч Баянбат нарын мэдүүлэг, Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Одгэрэлийн 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 114, 115 дугаартай дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. ...Шүүгдэгч , ******* нарын үйлдсэн гэмт хэрэг нь эрүүгийн хэрэгт авагдсан болон гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлж шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна. ...Шүүгдэгч д Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг тус тус гаргаж байна...” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Прокурортой тохирсон ялын хэмжээнд шийдвэрлэж өгнө үү” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Прокурортой тохирсон ялын хэмжээнд шийдвэрлэж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх нөхцөл байдлуудыг шүүх хуралдаанаар хянаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж хуульчилсан.
Шүүгдэгч *******, нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, чин санаанаасаа гэмшсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, прокурорын ялын санал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж,Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, нарыг найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,
Шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч нарт мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч *******, нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч *******, нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг,
Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хөндий овогт Энэбишийн *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Жамба овогт Ичинхорлоогийн г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Хөндий овогт Энэбишийн *******ыг найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Жамба овогт Ичинхорлоогийн ыг найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч *******, нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч *******, нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******, нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МАНДАХБАЯР