| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Алтандөшийн Энхбаатар |
| Хэргийн индекс | 180/2023/0052/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/54 |
| Огноо | 2023-03-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | З.Наранчимэг |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 2023/ШЦТ/54
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2023/0052/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,
Улсын яллагч З.Н,
Шүүгдэгч Ж.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Тавхай ургийн овогтой Ж-ны Мт холбогдох 2339000000042 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
(Яллах дүгнэлтэд дурдсанаар)
Ж.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Булгийн 13-12 тоот хашаанд байрлах байшинд хохирогч А.Бтой “Татсан тамхиа хаа хамаагүй хаялаа” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар байшингаас гарж, хашааны гадна баруун урд буланд гарч харилцан зодолдож, заазуураар хохирогчийн баруун хацар хэсэгт зүсэж, түүний биед баруун хацар хэсгийн зүсэгдсэн шарх бүхий гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах мэдүүлэг, нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ж.М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Эрүүгийн 2239004620033 дугаартай хэргээс:
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 07 дугаар хуудас/,
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 09-14 дүгээр хуудас/,
- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-16 дугаар хуудас/
-Хохирогч А.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэр үед бид нарын уусан архи дуусаж байсан учраас би Г.Д ахад хандан: “Та нэг шил архи аваад өгөөч” гэсэн чинь Г.Д ах зөвшөөрөөд би Даваахүү ахтай цуг Мийн гэрээс гараад Даваахүү ах гэрээрээ орж мөнгө аваад дэлгүүрээс 0.75л Хараа *******тэй архи 1 шил, хайрцаг тамхитай аваад эргээд Ж.Мийн гэрт ирсэн. Тэгээд Ж.Мийн гэрт Ж.М, Г.Д ах, Ц, Т.М бид нар авчирсан архийг уусан. Ингээд архи ууж байхад ямар учраас гэдгийг нь би сайн санахгүй байна Ж.М бид 2 хоорондоо маргалдаад Ж.Мийн гэрээс хоёулаа гараад хашааныхан урд талын нарын гудамжинд ороод бид 2 хэрэлдэж маргалдаж цохилцож эхэлсэн. Тэгээд би 2 ноцолдсоор байгаад урд талынх нь эгнээн гарч ирээд ноцолдож зодолдож байхад Ж.М биеэсээ заазуур гаргаж ирээд миний баруун хацрын зүссэн. Тэгээд миний хацраас цус гарахаар нь бид 2 зодолдохоо болиод эргэж Ж.Мийн гэр лүү ороод байж байхад эмнэлэг, цагдаа нар ирээд би эмнэлэг рүү явсан. ... Бид 2 ноцолдож зодолдож байхад Ж.М биеэсээ заазуур гаргаж ирээд миний баруун хацрыг зүссэн. ...Миний баруун хацар зүсэгдэж аймгийн эмнэлэгт ирж 5 оёдол тавьсан” гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/,
-Гэрч А.Д-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... ингээд тэдний гэрт ирээд М, Б, Ц, М бид 5 авчирсан архиа хувааж уугаад байж байхад М, Б нар хоорондоо шөргөлдөөд л маргалдаад л нэг нэгнийхээ үгийг даахгүй байсан. Тэгээд тэр 2 хоорондоо инээцэлдээд тамхи татъя гээд гарцгаасан. Тэгээд чимээгүй болчихоор нь би араас нь хашааны гадаа хүртэл гарсан чинь эгнээнд ямар нэгэн хүн байхгүй болохоор нь тэр 2-г архинд явсан юм байлгүй гэж бодоод шууд эргэж оролгүйгээр гэр рүүгээ ертөнцийн зүгээр баруун тийш алхаж явсан. Тэгээд гэртээ ирээд халуун цай уучхаад ээжийнхээ утсаар 7056102 дугаарын утас руу залгаж Булгийн 14-11 тоотод дуудлага өгье Ж.М, А.Б нар архи ууж байгаад гэрээсээ маргалдаад гараад явчихлаа гэж хэлсэн. Тэгээд би дуудлага өгснөөс хойш удалгүй дахиж цагдаа руу залгаад "цагдаа нар очсон болов уу" гэж асуусан чинь ирсэн гэж хариулсан. Тэгээд би эргэж Ж.Мийн гэрт ирэхэд цагдаа нар ирчихсэн байшин дотор хэсэг газар цус болчихсон байсан бөгөөд Ж.М нь заазуур хутгаар А.Бийн нүүрэнд хатгасан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/,
-Гэрч Т.Мгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэгээд нэг сэрсэн чинь Ж.Мийн гэрт Г.Д ах, Ц бид гурав байсан. Тэгээд Г.Д ахаас А.Б, Ж.М нарын яасан асуухад Г.Д ах архи уусан байх гэж хэлээд тэр 2-ын араас гарсан. Тэгээд Г.Д ах эргэж ирээгүй бөгөөд удалгүй А.Б, Ж.М нар байшинд орж ирсэн бөгөөд А.Бийн аль хацар билээ нэг хацраас нь цус болчихсон орж ирсэн. Тэгээд А.Б Ц бид хоёрт хандан: Урд талын нарийн гудамжаар гараад Ж.М бид хоёр ноцолдож зодолдож байхад Ж.М халааснаасаа заазуур гаргаж ирээд миний нүүрэнд хатгачихлаа гэж хэлсэн. Тэгээд А.Б Ж.Мийн байшинд цусаа гоожуулаад байж байхад удалгүй цагдаа нар орж ирээд түргэн тусламж дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар хуудас/,
-Гэрч Цын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэгээд үргэлжлүүлэн архиа ууж байхад Б, М нар хоорондоо тоглоом шоглоомоор маргалдаж, бие биеэ үгээр өдөлцөж байж байгаад нэг мэдэхэд гараад явсан. Тэр үед М бид 2 байшингийн хойд талын орон дээр хөнжил нөмрөөд хэвтэж байсан бөгөөд Даваахүү нэлээн байж байгаад энэ 2 хаашаа явчхав гээд араас нь гарсан. Ингээд удалгүй А.Б нь нь Ж.М намайг заазуурдчихлаа гээд хацраас нь цус гарчихсан орж ирсэн бөгөөд араас нь Ж.М орж ирсэн. Тэгээд удалгүй цагдаа нар ирээд түргэн тусламж дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 дүгээр хуудас/,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны Ахлах шинжээч эмч, цагдаагийн хошууч Ж.Ариунзаяагийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 81 дугаартай “...А.Бийн биед баруун хацар хэсгийн зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...Дээрх нь гэмтэл эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. ...Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 48-49, 54-55 дүгээр хуудас/ зэрэг болно.
1.Гэм буруугийн талаар
1.1.Хохирогч А.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэр үед бид нарын уусан архи дуусаж байсан учраас би Г.Д ахад хандан: “Та нэг шил архи аваад өгөөч” гэсэн чинь Г.Д ах зөвшөөрөөд би Даваахүү ахтай цуг Мийн гэрээс гараад Даваахүү ах гэрээрээ орж мөнгө аваад дэлгүүрээс 0.75л Хараа *******тэй архи 1 шил, хайрцаг тамхитай аваад эргээд Ж.Мийн гэрт ирсэн. Тэгээд Ж.Мийн гэрт Ж.М, Г.Д ах, Ц, Т.М бид нар авчирсан архийг уусан. Ингээд архи ууж байхад ямар учраас гэдгийг нь би сайн санахгүй байна Ж.М бид 2 хоорондоо маргалдаад Ж.Мийн гэрээс хоёулаа гараад хашааныхан урд талын нарын гудамжинд ороод бид 2 хэрэлдэж маргалдаж цохилцож эхэлсэн. Тэгээд би 2 ноцолдсоор байгаад урд талынх нь эгнээн гарч ирээд ноцолдож зодолдож байхад Ж.М биеэсээ заазуур гаргаж ирээд миний баруун хацрын зүссэн. Тэгээд миний хацраас цус гарахаар нь бид 2 зодолдохоо болиод эргэж Ж.Мийн гэр лүү ороод байж байхад эмнэлэг, цагдаа нар ирээд би эмнэлэг рүү явсан. ... Бид 2 ноцолдож зодолдож байхад Ж.М биеэсээ заазуур гаргаж ирээд миний баруун хацрыг зүссэн. ...Миний баруун хацар зүсэгдэж аймгийн эмнэлэгт ирж 5 оёдол тавьсан” гэх мэдүүлэг,
-Гэрч А.Д-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... ингээд тэдний гэрт ирээд М, Б, Ц, М бид 5 авчирсан архиа хувааж уугаад байж байхад М, Б нар хоорондоо шөргөлдөөд л маргалдаад л нэг нэгнийхээ үгийг даахгүй байсан. Тэгээд тэр 2 хоорондоо инээцэлдээд тамхи татъя гээд гарцгаасан. Тэгээд чимээгүй болчихоор нь би араас нь хашааны гадаа хүртэл гарсан чинь эгнээнд ямар нэгэн хүн байхгүй болохоор нь тэр 2-г архинд явсан юм байлгүй гэж бодоод шууд эргэж оролгүйгээр гэр рүүгээ ертөнцийн зүгээр баруун тийш алхаж явсан. Тэгээд гэртээ ирээд халуун цай уучхаад ээжийнхээ утсаар 7056102 дугаарын утас руу залгаж Булгийн 14-11 тоотод дуудлага өгье Ж.М, А.Б нар архи ууж байгаад гэрээсээ маргалдаад гараад явчихлаа гэж хэлсэн. Тэгээд би дуудлага өгснөөс хойш удалгүй дахиж цагдаа руу залгаад "цагдаа нар очсон болов уу" гэж асуусан чинь ирсэн гэж хариулсан. Тэгээд би эргэж Ж.Мийн гэрт ирэхэд цагдаа нар ирчихсэн байшин дотор хэсэг газар цус болчихсон байсан бөгөөд Ж.М нь заазуур хутгаар А.Бийн нүүрэнд хатгасан байсан...” гэх мэдүүлэг,
-Гэрч Т.Мгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэгээд нэг сэрсэн чинь Ж.Мийн гэрт Г.Д ах, Ц бид гурав байсан. Тэгээд Г.Д ахаас А.Б, Ж.М нарын яасан асуухад Г.Д ах архи уусан байх гэж хэлээд тэр 2-ын араас гарсан. Тэгээд Г.Д ах эргэж ирээгүй бөгөөд удалгүй А.Б, Ж.М нар байшинд орж ирсэн бөгөөд А.Бийн аль хацар билээ нэг хацраас нь цус болчихсон орж ирсэн. Тэгээд А.Б Ц бид хоёрт хандан: Урд талын нарийн гудамжаар гараад Ж.М бид хоёр ноцолдож зодолдож байхад Ж.М халааснаасаа заазуур гаргаж ирээд миний нүүрэнд хатгачихлаа гэж хэлсэн. Тэгээд А.Б Ж.Мийн байшинд цусаа гоожуулаад байж байхад удалгүй цагдаа нар орж ирээд түргэн тусламж дуудсан...” гэх мэдүүлэг,
-Гэрч Цын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэгээд үргэлжлүүлэн архиа ууж байхад Б, М нар хоорондоо тоглоом шоглоомоор маргалдаж, бие биеэ үгээр өдөлцөж байж байгаад нэг мэдэхэд гараад явсан. Тэр үед М бид 2 байшингийн хойд талын орон дээр хөнжил нөмрөөд хэвтэж байсан бөгөөд Даваахүү нэлээн байж байгаад энэ 2 хаашаа явчхав гээд араас нь гарсан. Ингээд удалгүй А.Б нь нь Ж.М намайг заазуурдчихлаа гээд хацраас нь цус гарчихсан орж ирсэн бөгөөд араас нь Ж.М орж ирсэн. Тэгээд удалгүй цагдаа нар ирээд түргэн тусламж дуудсан...” гэх мэдүүлэг,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны Ахлах шинжээч эмч, цагдаагийн хошууч Ж.Ариунзаяагийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 81 дугаартай “...А.Бийн биед баруун хацар хэсгийн зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...Дээрх нь гэмтэл эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. ...Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх зүйтэй гэж дүгнэв.
1.2.Шүүгдэгч Ж.Мийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Булгийн 13-12 тоот хашаанд байрлах байшинд хохирогч А.Бтой “Татсан тамхиа хаа хамаагүй хаялаа” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар байшингаас гарж, хашааны гадна баруун урд буланд гарч харилцан зодолдож, заазуураар хохирогчийн баруун хацар хэсэгт зүсэж, түүний биед баруун хацар хэсгийн зүсэгдсэн шарх бүхий гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл үндэслэл бүхий байх тул шүүгдэгч Ж.Мийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
1.3.Үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг шалтгаант холбоо гэж үзэх бөгөөд шүүгдэгч Ж.Мийн хууль бус, гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч А.Бийн эрүүл мэндэд баруун хацар хэсгийн зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол учирсан нь хоорондоо шууд шалтгаант холбоотой юм.
1.4.Шүүгдэгч Ж.М нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх бөгөөд хэргийн зүйчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.
2.Гэм хор, хохирлын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заажээ.
2.1.Шүүгдэгч Ж.М энэ хэргийн хохирогч А.Бийн эрүүл мэндэд баруун хацар хэсгийн зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан байна.
2.2.Хавтас хэргийн 86 дугаар хуудаст хохирогч А.Бийн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн “...Алтангэрэлийн Б би өөрийн найз болох Ж-ны Мт гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй тул миний найзыг маш хөнгөнөөр шийдэж өгнө үү...” гэх Хэнтий аймгийн Прокурорын газарт хандан гаргасан нотариатаар батлуулсан баримт авагджээ.
2.3.Мөн түүнчлэн мөрдөн байцаалтын шатанд болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хохирогч А.Б нь хохирол, хор уршгийг нэхэмжлээгүй, хэрэгт баримт бүрдүүлэн ирүүлээгүй байна.
Иймд шүүгдэгч Ж.Мийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
3.Эрүүгийн хариуцлагын талаар
Шүүхээс шүүгдэгч Ж.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
3.1.Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх нь зүйтэй.
3.2.Шүүгдэгч Ж.Мт хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэх үндэслэлтэй байна.
3.3.Шүүгдэгч Ж.Мийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор улсын яллагч З.Н “...шүүгдэгч Ж.Мийг 1000 нэгж буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлэх саналтай байна...”,
Шүүгдэгч Ж.М “...өөрийгөө өмгөөлж хэлэх үг байхгүй...” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргасан.
3.4.Иймд шүүхээс шүүгдэгч Ж.Мийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг нь тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 (Найман зуу) нэгж буюу 800,000 (Найман зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн хөрөнгийн хэмжээ, орлого олох боломжоос нь хамааран шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд уг торгуулийн ялыг хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
3.5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Мт шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулах нь зүйтэй байна.
3.6.Шүүгдэгч Ж.Мт оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Хэнтий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
4.Бусад асуудлаар:
Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Ж.М нь цагдан хоригдоогүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ажлын хэсэг 13 см, бариул 10 см, нийт 23 см урттай заазуурыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Тавхай ургийн овогтой Ж-ны Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ж.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 (Найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 (Найман зуун мянга) төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ж.Мт оногдуулсан 800 (Найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 (Найман зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 4 (Дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ж.Мт оногдуулсан ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 15.000 (Арван таван мянга) төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулсугай.
5.Шүүгдэгч Ж.Мт шүүхээс оногдуулсан 800,000 (Найман зуун мянга) төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6.Энэ хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Ж.М энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, бусдад төлөх төлбөргүйг түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн ажлын хэсэг 13 см, бариул 10 см, нийт 23 см урттай заазуурыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
7.Шүүхийн шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ж.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
9.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ж.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХБААТАР