Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Алтандөшийн Энхбаатар |
Хэргийн индекс | 180/2022/0220/Э |
Дугаар | 2023/ШЦТ/58 |
Огноо | 2023-03-14 |
Зүйл хэсэг | 11.6.2., |
Улсын яллагч | Б.Нарангэрэл |
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 2023/ШЦТ/58
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2022/0220/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,
Улсын яллагч Б.Нарангэрэл,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Г ,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Баярсайхан,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Төгсбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Боржигон ургийн овогтой Б-ийн Т т холбогдох 2239002260325 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
(Яллах дүгнэлтэд дурдсанаар)
Б.Т нь 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Хэнтий аймгийн Баян-Адарга сумын 3 дугаар баг Шуус гэх газарт дүү Б.Тсайхантай хурганы арьсны наймаанаас үүдэн маргалдаж, улмаар гарыг нь хананд уяж, толгой, нүүр, цээж, хөл, гар хэсэгт галын хайч болон гараараа олон удаа цохих зэргээр зодож түүний эрүүл мэндэд нь тархи доргилт, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, цээж, дал орчимд зулгаралт, хоёр гарын шуу, өвдөг, шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т “онц харгис хэрцгийгээр”, 2.2-т “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй ... болохыг мэдсээр байж” гэж тус тус заасан хүндрүүлэх шинжтэйгээр үйлдсэн гэж үзэн яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах мэдүүлэг, нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Т шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...05 сарын 30-ны өдөр би төв орно гэж яваад гэрээсээ гараад гол гараад эднийд очоод тэгээд замаар машин явахгүй болохоор нь эднийд орсон. Ч Т сайхан гэдэг 2 хүн байсан. ...сүүлдээ хурганы арьсны наймаа хийнэ гээд Б бид 2 ярьж байгаад сүүлдээ би төв орж байгаад арьсаа харж байгаад хоёулаа наймаа хийнэ ээ гээд хэлээд тэгээд би малдаа явлаа гээд гараад гарсан. Тэгээд Т сайхан гэдэг хүн хойд орон дээрээ суучхаад намайг барьж аваад үсдээд дараад чамайг ална гэж дайраад галын хайчаар цохиод 2 гарын минь шууг тас цохиод цусыг минь гаргаад үсийг минь зулгаагаад тавихгүй би үсээ арай гэж тавиулаад цааш нь түлхэж унагаагаад, ...намайг хутгалж ална гээд тэрнээс би айгаад хананаас хүлээд орхисон. Тэгээд гэрээс нь баруун тийшээ гараад явж байхад Ч давхиж ирээд мориор хөөгөөд гэрийнхээ гадаа цохиод, нүдээд зүүн чих рүү цохиод одоо болтол чих минь дүлийрээд толгой тархи өвддөг болсон...”,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Т сайхан миний ээж болохоор 2020 оны 10 сард харвалт өгч эмчийн хяналтад тогтмол эмчилгээ хийлгэж асаргаатай байдаг байсан. Байнга эмнэлгээр явж эмчийн хяналтад байдаг байсан. Т эгчтэй маргаан үүсэж зодуулах үедээ 3 хоногийн өмнө аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчлэгдээд гэртээ очоод байх үедээ Т тай хурганы арьснаас болж маргалдаж ээжийг зодсон байсан. Ээж 2022 оны 5 сарын 30-нд Т эгчтэй маргаан үүссэнээс хойш өөрийгөө удирдаад явах чадваргүй болсон. ...Өөрийгөө хамгаалж чадахгүй гэдгийг мэдсээр байж манай ээжийг зодож ...сэтгэл санаагаар унагаасан гэж бодож байгаа. ...Зодуулснаасаа хойш 10-аад хоног тэргэнцэр дээр эмчилгээ хийлгээд гайгүй болоод ...гарсныхаа дараа ч гэсэн ээж айж сандарсан байдалтай байсан. Биеэ хамгаалах чадваргүй гэдгийг нь мэдсээр байж манай ээжийг зодсон. Зодчихоод эмнэлэгт яаж байна, ийж байна гэж асууж ирээгүй. Тийм болохоор миний ээж өөрийгөө хамгаалж чадахгүй байхдаа зодуулсандаа байнга хямраад байдаг байсан. Тэгээд бид нар 7 сард ээжийг эмнэлгээр авч явж байхад Т эгчтэй ойр байж чадахгүй юм байна, Т намайг алчих юм бол яах юм бэ бид нарт хэлсээр байгаад бид нар аймгийнхаа хажууд авчирч 7 сарын 10-даар гэрийнхээ хаяанд авчирч эмнэлгээр авч явдаг байсан...” гэх мэдүүлгийг тус тус
Эрүүгийн 2239002260325 дугаартай хэргээс:
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-ийн 5-7 дугаар хуудас/,
-Эмнэлгийн баримт бичиг /2 дугаар хх-ийн 37-114 дүгээр хуудас/,
-Хохирогч Б.Т сайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2022 оны 05 дугаар сарын 30-ны өглөөгүүр манай төрсөн эгч Б.Т манай хөдөө гэрт сумын төв явах унаа харахаар ирсэн юм. ...манай нөхөр малдаа яваад Б.Т эгч бид хоёр үлдсэн. Эгч Б.Т нь манайхаас 46 ширхэг хурганы арьс авсан ба нөхөр бид хоёрт 400.000 төгрөг өгөх ёстой ба тэрийгээ өгөхгүй түүнээс болж бид хоёр маргалдаж муудалцсан. Манай эгч Б.Т намайг гэрийн зүүн хананд хоёр гарыг маань толгойны дээр боож байгаад галын хайчаар толгой цээж, хөл гар гээд зодоогүй газар байхгүй маш их зодсон. Миний нүүр нэлэнхүйдээ хавдаж хөхөрсөн, мөн хоёр гарын шуу, хоёр хөлийн өвдөг хөхөрсөн. Миний хоёр нүдийг ухна гээд дайраад байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 13-15 дугаар хуудас/,
-Гэрч Б.О-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Улаанбаатар хотоос өнөөдөр өглөө 03 цагийн орчим ирээд сумын төв дээр гэртээ өнжсөн. Би өдөр 12-13 цагийн орчимд манай эгч Б.Т сайханы нөхөр Ч хөдөөнөөс над руу утсаар залгаад Б.Т сайхан эгчийг чинь эгч Б.Т нь зодсон байна, хамаг бие нь хөх няц болсон гэхээр нь би сумын эмнэлэгт дуудлага өгөөд эмнэлгийн автомашин явж авчирсан. Одоо эмнэлэгт эмчлүүлж байна. ...Архи уудаггүй хүмүүс, эрүүл байсан гэсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 17-19 дүгээр хуудас/,
-Гэрч С.Ч-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манайх 46 ширхэг элдсэн хурганы арьс Б.Т т өгсөн түүний мөнгийг ярьж байгаад жаахан маргалдсан. Гэхдээ тэрнээс болж зодолдсон үгүйг мэдэхгүй юм. Манай эхнэрийг Б.Т нь зодчихоод намайг малдаа яваад ирэхэд баруун зүгт алхаж явсан. ...Манай эхнэр надад хэлэхдээ галын хайчаар хөл гар толгой орчмоор нь их зодсон гэж ярьсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 21-24 дүгээр хуудас/,
-Гэрч Ц.Э-ийнмөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би өчигдөр буюу 2022 оны 05 дугаар сарын 30-нд Баян-Адарга сумын 3 дугаар баг Шуус... гэх газар Б.Т сайхан нь бусдад зодуулсан гэх дуудлагад очиход Б.Т сайхан нь 13 цагийн орчимд хөдөө гэртээ баруун талын орон дээрээ хэвтэж байсан. Би очоод үзлэг хийхэд биеийн байдал нь хүнд нүүр нүд нь хавантай, даралт нь 110/70, пульс 76, ухаан саруул, асуусан асуултад хариулна, өөрөө босож явна, өтгөн шингэн нь хэвийн байсан. Хэсэг газрын үзлэгээр хоёр нүд нь хөхөрсөн, нүүр, хүзүү, цээж, дал орчмоор маажиж урсан шархтай, хоёр гарын шуу нь хөхөрч хавдсан, эмзэглэл ихтэй байсан. Мөн хоёр өвдөг нь хөхөрсөн, хөл өвдөж байна гэж байсан, мөн уруул амнаас нь цус гарч хатсан байсан. Манай эмнэлэгт 14 цаг 10 минутын орчимд ирж хэвтсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 26-28 дугаар хуудас/,
-Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Ж.Жаргалтуяагийн 2022 оны 07 дугаар сарын 29-ны өдрийн 407 дугаартай: “...Б.Т сайханы биед тархи доргилт, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, цээж, дал орчимд зулгаралт, хоёр гарын шуу, өвдөг, шилбэнд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байх боломжтой. ...Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна....” гэх шинжээчийн дүгнэлт, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 56-60 дугаар хуудас/,
-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Г ийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн: “...миний ээж надад хэлэхдээ Б.Т эгч намайг хоёр гарыг минь хүлж байгаад, галын хайчаар цохиж, хоёр нүдийг минь ухах гэж оролдсон. Хөл гарыг минь галын хайчаар цохисон гэж ярьж байсан. ...Т эгч миний ээжийг 2020 онд анх удаа цус харваснаас хойш байнга эмнэлгээр явж эмчилгээ хийлгэдэг байсныг хүртэл сайн мэдэж байгаа. Учир нь манай аав, ээж хоёр хөдөө гэр нь Т эгчийнхтэй ойр байдаг...” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 14-16 дугаар хуудас/,
-Гэрч С.Ч-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Т сайхан нь хамгийн анх 2020 оны намар намайг Сүхбаатар аймагт ажилтай явах хугацаанд Баян-Адарга сумын “Уртын хөндлөн булаг” гэх газарт хөдөө байхдаа 1 удаа цус харвасан байсан. Харин түүнээс хойш эмчилгээ хийлгээд Хэнтий аймгийн төвд байхдаа дахин 1 цус харвасан гэж ярьдаг би яг цус харвах үед нь эхнэрийнхээ дэргэд байгаагүй... ...2021 оноос хойш бие нь дээрдэж тал бие нь сул байдаг байсан юм. Ер нь ойр зууртаа жоохон хөдөлдөг, уначихвал босож чаддаггүй...” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 19-23 дугаар хуудас/,
-Шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Г , түүний өмгөөлөгч Г.Баярсайхан нарын шинээр гаргаж өгсөн: “Хохирогч Б.Т сайхан бусдад зодуулж гэмтэл авсны улмаас эмнэлэгт хандаж гарсан зардал 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн огноотой:
1.УБ хот асран хамгаалагчийн хамт 78-54 УАК машинаар явсан зардал 84,000
-Буцаж ирэх зардал – 49,000
Эмнэлэг хооронд үзүүлэхдээ тээвэрлэсэн зардал – 69600
Нийт мөнгөн дүн: 202,600 төгрөг
1.Идэрмэг эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн төлбөр 1 сая 347,000 төгрөг
2.Медтравма эмнэлэгт тархины имар хийлгэсэн төлбөр – 450,000 төгрөг
3.Медтравма эмнэлэгт унтлагын тариа, шинжилгээ – 535,300 төгрөг
4.Цэнзээ ХХК эмийн сангаас эм, тариа авсан мөнгөн дүн – 270,000 төгрөг
5.АШУҮИС-н эмнэлэг цээжний зураг-20000 төгрөг
6.АЗИ-фарма сүлжээ эмийн сангаас эм авсан – 51000 төгрөг
7.Туушинтал эмийн сангаас – 155000 төгрөг
8.Эмийн увидас эмийн сангаас – 94626 төгрөг
Нийт мөнгөн дүн: 3 сая 125,726 төгрөг
9.Жич: Хавтаст хэрэгт байгаа баримтаар хх 39 хуудас Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн төлбөр 1 сая 822 000 төгрөг
Эмчилгээнд зарцуулсан нийт 4 сая 947,526 төгрөг нэхэмжилж байна.” гэх хүсэлтийн хамт хохирогч Б.Т сайханы эмчилгээ болон бусад зардал гарсан талаарх 3,125,726 төгрөгийн ebarimt болон нэхэмжлэх зэргийг хавсаргасан 3 хуудас баримтууд зэрэг болно.
1.Гэм буруугийн талаар
1.Хохирогч Б.Т сайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2022 оны 05 дугаар сарын 30-ны өглөөгүүр манай төрсөн эгч Б.Т манай хөдөө гэрт сумын төв явах унаа харахаар ирсэн юм. ...манай нөхөр малдаа яваад Б.Т эгч бид хоёр үлдсэн. Эгч Б.Т нь манайхаас 46 ширхэг хурганы арьс авсан ба нөхөр бид хоёрт 400.000 төгрөг өгөх ёстой ба тэрийгээ өгөхгүй түүнээс болж бид хоёр маргалдаж муудалцсан. Манай эгч Б.Т намайг гэрийн зүүн хананд хоёр гарыг маань толгойны дээр боож байгаад галын хайчаар толгой цээж, хөл гар гээд зодоогүй газар байхгүй маш их зодсон. Миний нүүр нэлэнхүйдээ хавдаж хөхөрсөн, мөн хоёр гарын шуу, хоёр хөлийн өвдөг хөхөрсөн. Миний хоёр нүдийг ухна гээд дайраад байсан...” гэх мэдүүлэг,
-Гэрч Б.О-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Улаанбаатар хотоос өнөөдөр өглөө 03 цагийн орчим ирээд сумын төв дээр гэртээ өнжсөн. Би өдөр 12-13 цагийн орчимд манай эгч Б.Т сайханы нөхөр Ч хөдөөнөөс над руу утсаар залгаад Б.Т сайхан эгчийг чинь эгч Б.Т нь зодсон байна, хамаг бие нь хөх няц болсон гэхээр нь би сумын эмнэлэгт дуудлага өгөөд эмнэлгийн автомашин явж авчирсан. Одоо эмнэлэгт эмчлүүлж байна. ...Архи уудаггүй хүмүүс, эрүүл байсан гэсэн...” гэх мэдүүлэг,
-Гэрч С.Ч-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манайх 46 ширхэг элдсэн хурганы арьс Б.Т т өгсөн түүний мөнгийг ярьж байгаад жаахан маргалдсан. Гэхдээ тэрнээс болж зодолдсон үгүйг мэдэхгүй юм. Манай эхнэрийг Б.Т нь зодчихоод намайг малдаа яваад ирэхэд баруун зүгт алхаж явсан. ...Манай эхнэр надад хэлэхдээ галын хайчаар хөл гар толгой орчмоор нь их зодсон гэж ярьсан...” гэх мэдүүлэг,
-Гэрч Ц.Э-ийнмөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би өчигдөр буюу 2022 оны 05 дугаар сарын 30-нд Баян-Адарга сумын 3 дугаар баг Шуус... гэх газар Б.Т сайхан нь бусдад зодуулсан гэх дуудлагад очиход Б.Т сайхан нь 13 цагийн орчимд хөдөө гэртээ баруун талын орон дээрээ хэвтэж байсан. Би очоод үзлэг хийхэд биеийн байдал нь хүнд нүүр нүд нь хавантай, даралт нь 110/70, пульс 76, ухаан саруул, асуусан асуултад хариулна, өөрөө босож явна, өтгөн шингэн нь хэвийн байсан. Хэсэг газрын үзлэгээр хоёр нүд нь хөхөрсөн, нүүр, хүзүү, цээж, дал орчмоор маажиж урсан шархтай, хоёр гарын шуу нь хөхөрч хавдсан, эмзэглэл ихтэй байсан. Мөн хоёр өвдөг нь хөхөрсөн, хөл өвдөж байна гэж байсан, мөн уруул амнаас нь цус гарч хатсан байсан. Манай эмнэлэгт 14 цаг 10 минутын орчимд ирж хэвтсэн...” гэх мэдүүлэг,
- Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Ж.Жаргалтуяагийн 2022 оны 07 дугаар сарын 29-ны өдрийн 407 дугаартай: “...Б.Т сайханы биед тархи доргилт, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, цээж, дал орчимд зулгаралт, хоёр гарын шуу, өвдөг, шилбэнд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байх боломжтой. ...Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна....” гэх шинжээчийн дүгнэлт, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл,
-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Г ийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн: “...миний ээж надад хэлэхдээ Б.Т эгч намайг хоёр гарыг минь хүлж байгаад, галын хайчаар цохиж, хоёр нүдийг минь ухах гэж оролдсон. Хөл гарыг минь галын хайчаар цохисон гэж ярьж байсан. ...Т эгч миний ээжийг 2020 онд анх удаа цус харваснаас хойш байнга эмнэлгээр явж эмчилгээ хийлгэдэг байсныг хүртэл сайн мэдэж байгаа. Учир нь манай аав, ээж хоёр хөдөө гэр нь Т эгчийнхтэй ойр байдаг...” гэх мэдүүлэг,
-Гэрч С.Ч-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Т сайхан нь хамгийн анх 2020 оны намар намайг Сүхбаатар аймагт ажилтай явах хугацаанд Баян-Адарга сумын “Уртын хөндлөн булаг” гэх газарт хөдөө байхдаа 1 удаа цус харвасан байсан. Харин түүнээс хойш эмчилгээ хийлгээд Хэнтий аймгийн төвд байхдаа дахин 1 цус харвасан гэж ярьдаг би яг цус харвах үед нь эхнэрийнхээ дэргэд байгаагүй... ...2021 оноос хойш бие нь дээрдэж тал бие нь сул байдаг байсан юм. Ер нь ойр зууртаа жоохон хөдөлдөг, уначихвал босож чаддаггүй...” гэх мэдүүлэг,
-Шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Г , түүний өмгөөлөгч Г.Баярсайхан нарын шинээр гаргаж өгсөн: “Хохирогч Б.Т сайхан бусдад зодуулж гэмтэл авсны улмаас эмнэлэгт хандаж гарсан зардал 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн огноотой:
1.УБ хот асран хамгаалагчийн хамт 78-54 УАК машинаар явсан зардал 84,000
-Буцаж ирэх зардал – 49,000
Эмнэлэг хооронд үзүүлэхдээ тээвэрлэсэн зардал – 69600
Нийт мөнгөн дүн: 202,600 төгрөг
1.Идэрмэг эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн төлбөр 1 сая 347,000 төгрөг
2.Медтравма эмнэлэгт тархины имар хийлгэсэн төлбөр – 450,000 төгрөг
3.Медтравма эмнэлэгт унтлагын тариа, шинжилгээ – 535,300 төгрөг
4.Цэнзээ ХХК эмийн сангаас эм, тариа авсан мөнгөн дүн – 270,000 төгрөг
5.АШУҮИС-н эмнэлэг цээжний зураг-20000 төгрөг
6.АЗИ-фарма сүлжээ эмийн сангаас эм авсан – 51000 төгрөг
7.Туушинтал эмийн сангаас – 155000 төгрөг
8.Эмийн увидас эмийн сангаас – 94626 төгрөг
Нийт мөнгөн дүн: 3 сая 125,726 төгрөг
9.Жич: Хавтаст хэрэгт байгаа баримтаар хх 39 хуудас Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн төлбөр 1 сая 822 000 төгрөг
Эмчилгээнд зарцуулсан нийт 4 сая 947,526 төгрөг нэхэмжилж байна.” гэх хүсэлтийн хамт хохирогч Б.Т сайханы эмчилгээ болон бусад зардал гарсан талаарх 3,125,726 төгрөгийн ebarimt болон нэхэмжлэх зэргийг хавсаргасан 3 хуудас баримтууд зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх
зүйтэй гэж дүгнэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Г ийн өмгөөлөгч Б.Баярсайхан шүүх хуралдаанд: “...Миний үйлчлүүлэгч Т сайханыг зодож гэмтэл учруулсан гэж Т т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилснийг зөвшөөрөхгүй. Яагаад гэвэл 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж байгаа. Энэ дээр 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 40 дугаартай дүгнэлтэд тархи доргилт, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, цээж, дал орчимд зулгаралт, хоёр гарын шуу, өвдөг, шилбэнд цус хуралт гэмтэл учирсан гэсэн дүгнэлт байгаа. Ингээд шүүхээс хэргийг буцааж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн. Гэтэл хохирогч 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр нас барсан учраас энэ зүйлчлэлээр зүйлчлэх нь зөв юм уу, буруу юм уу. Өмгөөлөгчийн зүгээс энэ зүйлчлэлээр зүйлчилсэн нь үндэслэлгүй гэж байна. Яагаад гэвэл хохирогч маань оны 02 дугаар сарын 27-ны өдөр нас барсан шалтгааныг дахин тогтоох шаардлагатай. Т т зодуулсны улмаас нас барсан уу, өөр шалтгаанаар нас барсан уу гэдэг талаар дахин шинжээч томилж дүгнэлт гаргах шаардлагатай. Энэ байгаа дүгнэлт дээр дахин дүгнэлт гаргах шаардлагатай. Яагаад гэвэл анхны шүүх хуралдаанд зүйлчлэлийг хүндрүүлье гэсэн, хүндрүүлсэн. Тэгэхэд хохирогч маань нас барсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар зүйлчилж болох юм гэсэн бодол байдаг юм. Үүнийг шүүгч та тунгаан бодно биз дээ...” гэсэн санал гаргасныг,
Улсын яллагч Б.Нарангэрэл шүүх хуралдаанд: “...Өмгөөлөгч нь зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж байх шиг байна. Шинжээч томилж хөнгөн гэмтэл гарсан учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааны явцад Баярсайхан өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу шүүх 59 хоногоор завсарлаж, дахиж мөрдөн шалгаж ажиллагаа явуулж яллагдагчаар татсан тогтоолд өөрчлөлт оруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж зүйлчилсэн. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар хохирогч нь эмчийн асаргаанд байдаг, харвасан гэдэг баримтууд байдаг. Т сайхан гуайн нас барсан талаар ямар нэгэн байдлаар цагдаагийн байгууллагад гомдол гаргасан баримт байхгүй. Би сая хуралд орохоосоо өмнө цагдаагийн сан болон өөрийнхөө сантай холбогдоод үзэхэд энэ талаар гомдол мэдээлэл бүртгэгдсэн зүйл 2023 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс хойш байхгүй байна. Гомдол, хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдсэн зүйл байхгүй байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс хаана байж байгаад нас барсан талаар асуухад эмнэлгийн байгууллагад, эмчийн үйлчилгээ авч байгаад нас барсан гэдэг үйл баримтыг надад хэлсэн. Мөн өмгөөлөгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан гэмт хэргийн шинжтэй байна гэдэг зүйлийг ярьж байх шиг байна. Хэрэв шинжээчийн дүгнэлтээр энэ хүн маань хүндэвтэр гэмтэл авсан бол энэ шинжийг хангах бүрэн боломжтой. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлд зааснаар шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг хянах нөхцөл тогтоогддог. Үнэхээр цагдаагийн байгууллагад гомдол гаргаад, шалгагдаад явбал энэ хэрэг шийдэгдсэний дараа хэргийг дахиж хянан шийдвэрлэх бүрэн боломжтой. Өнөөдрийн байдлаар яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг шийдвэрлэх үндэслэлтэй байна...” гэх тайлбар гаргаж
мэтгэлцдэг.
Шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Баярсайханы хүсэлтийг хүлээн авах боломжгүй. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болно.”, 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж тус тус заасны дагуу хэрэгт авагдсан нотлох баримт, улсын яллагчийн дүгнэлтэд дурдсан үйл баримтын хүрээнд шүүгдэгч Б.Т т холбогдох эрүүгийн 2239002260325 дугаартай хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
1.2.Шүүгдэгч Б.Т ийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Хэнтий аймгийн Баян-Адарга сумын 3 дугаар баг Шуус гэх газарт дүү Б.Т сайхантай хурганы арьсны наймаанаас үүдэн маргалдаж, улмаар гарыг нь хананд уяж, толгой нүүр, цээж, хөл гар хэсэгт галын хайч болон гараараа олон удаа цохих зэргээр зодож түүний эрүүл мэндэд нь тархи доргилт, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, цээж, дал орчимд зулгаралт, хоёр гарын шуу, өвдөг, шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т “онц харгис хэрцгийгээр”, 2.2-т “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй ... болохыг мэдсээр байж” гэж тус тус заасан хүндрүүлэх шинжтэйгээр үйлдсэн хэмээн үзэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл үндэслэл бүхий байх тул шүүгдэгч Б.Т ийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
1.3.Үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг шалтгаант холбоо гэж үзэх бөгөөд шүүгдэгч Б.Т ийн хууль бус, гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Т сайханы эрүүл мэндэд нь тархи доргилт, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, цээж, дал орчимд зулгаралт, хоёр гарын шуу, өвдөг, шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан нь хоорондоо шууд шалтгаант холбоотой юм.
1.4.Шүүгдэгч Б.Т нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх бөгөөд хэргийн зүйчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.
2.Гэм хор, хохирлын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заажээ.
2.1.Шүүгдэгч Б.Т энэ хэргийн хохирогч Б.Т сайханы эрүүл мэндэд тархи доргилт, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, цээж, дал орчимд зулгаралт, хоёр гарын шуу, өвдөг, шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан байна.
2.2.Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Г , түүний өмгөөлөгч Г.Баярсайхан нараас гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 4,947,726 төгрөгийг нэхэмжилж холбогдох нотлох баримтын хамт өгсөн. Тус баримтуудыг шинжлэн судлаад 2 дугаар хавтаст хэргийн 38-39 дүгээр хуудаст авагдсан Хэнтий аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн дарга С.Хэнчмэдэхгүйн 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 32/01 дугаар албан бичиг, уг албан бичгийн хавсралтаар ирүүлсэн гэмт хэрэг зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирч, эрүүл мэндийн даатгалын сангаас авсан тусламж үйлчилгээний зардал авсан эсэхийг тодруулах иргэдийн судалгаагаар хохирогч Б.Т сайханы эмчилгээний зардалд 1,822,000 (Нэг сая найман зуун хорих хоёр мянга) зарцуулсан талаар дурджээ. Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Г , түүний өмгөөлөгч Г.Баярсайхан нараас нэхэмжилсэн 1,822,000 (Нэг сая найман зуун хорих хоёр мянга) төгрөгийн нэхэмжлэл нь хохирогчоос бус эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан зардал байх тул тус нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, холбогдох этгээдээс нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
Харин Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Г , түүний өмгөөлөгч Г.Баярсайхан нараас гаргаж өгсөн 3,125,726 (Гурван сая нэг зуун хорин таван мянга долоон зуун хорин зургаа) төгрөгийг нэхэмжилсэн хохирлын баримтыг шүүх хүлээн авч, шүүгдэгч Б.Т аас гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Г т олгож шийдвэрлэлээ.
Учир нь шүүгдэгч Б.Т ийн хууль бус үйлдлийн улмаас хохирогч Б.Т сайханы эрүүл мэндэд тархи доргилт, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, цээж, дал орчимд зулгаралт, хоёр гарын шуу, өвдөг, шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргаж өгсөн 3,125,726 (Гурван сая нэг зуун хорин таван мянга долоон зуун хорин зургаа) төгрөгийг нэхэмжилсэн баримтуудыг гэмт хэргийн улмаас хохирогч Б.Т сайханы эрүүл мэндэд учирсан хор уршиг, хохирлыг арилгахад зарцуулагдсан, хуульд заасан нотлох баримтын шаардлагад нийцсэн гэж шүүх дүгнэсэн бөгөөд шүүгдэгч Б.Т нь хохирогчийн эмчилгээний зардлыг огт төлөөгүй болно.
3.Эрүүгийн хариуцлагын талаар
Шүүхээс шүүгдэгч Б.Т ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
3.1.Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх нь зүйтэй.
3.2.Шүүгдэгч Б.Т т хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
3.3.Шүүгдэгч Б.Т ийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор улсын яллагч Б.Нарангэрэл “...шүүгдэгч Б.Т ийг 2500 нэгж буюу 2,500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлэх саналтай байна...”,
Шүүгдэгч Б.Т ийн өмгөөлөгч Б.Төгсбаяр: “...1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү...”,
Шүүгдэгч Б.Т “...хэлэх үг байхгүй...” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргасан.
3.4.Иймд шүүхээс шүүгдэгч Б.Т ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг нь тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1500 (Нэг мянга таван зуу) нэгж буюу 1,500,000 (Нэг сая таван зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн хөрөнгийн хэмжээ, орлого олох боломжоос нь хамааран шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 (Нэг) жилийн хугацаанд уг торгуулийн ялыг хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
3.5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т т шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шүүгдэгч Б.Т т оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Хэнтий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
4.Бусад асуудлаар:
Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй, шүүгдэгч Б.Т энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн галын хайч 1 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон футболк 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржигон ургийн овогтой Б-ийн Т ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “онц харгис хэрцгийгээр”, “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч Б.Т ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1500 (Нэг мянга таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,500,000 (Нэг сая таван зуун мянга) төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Т т оногдуулсан 1500 (Нэг мянга таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,500,000 (Нэг сая таван зуун мянга) төгрөгийн торгох ялыг 1 (Нэг) жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Т нь 1500 (Нэг мянга таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,500,000 (Нэг сая таван зуун мянга) төгрөгийн торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 (Арван таван мянга) төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулсугай.
5.Шүүгдэгч Б.Т т шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Хэнтий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6.Шүүгдэгч Б.Т нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн галын хайч, цус мэт зүйлээр бохирлогдсон футболк зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б.Т аас 3,125,726 (Гурван сая нэг зуун хорин таван мянга долоон зуун хорин зургаа) төгрөгийг гаргуулан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Г т олгосугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хохирогч Б.Т сайханы эмчилгээнд эрүүл мэндийн даатгалын нэгдсэн сангаас зарцуулагдсан эмнэлгийн тусламж үйлчилгээний зардал болох 1,822,000 (Нэг сая найман зуун хорих хоёр мянга) төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, холбогдох этгээдээс нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
9.Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
10.Шүүхийн шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Т т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
12.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Т т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХБААТАР