| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Алтандөшийн Энхбаатар |
| Хэргийн индекс | 180/2023/0055/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/59 |
| Огноо | 2023-03-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 17.8.1., |
| Улсын яллагч | Д.Чулуунпүрэв |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 2023/ШЦТ/59
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2023/0055/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,
Улсын яллагч Д.Чулуунпүрэв,
Шүүгдэгч М.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар ирүүлсэн шүүгдэгч Батнай ургийн овогтой М Д т холбогдох 2339000000073 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
(Яллах дүгнэлтэд дурдсанаар)
М.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг Бэрх тосгоны 1 дүгээр хороо 56 дугаар байрны гадна хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 14-нд шилжих шөнө 02 цагийн орчим тодорхой шалтгаангүйгээр И.А-ын /эзэмшлийн/ сууж байсан саарал өнгийн 71-47 УЕК улсын дугаартай “Toyota Aqua” маркийн тээврийн хэрэгслийн “баруун хойд гэрлийг өшиглөж хагалсан, мөн баруун, зүүн хаалгыг өшиглөж гэмтээж”, И.А ад 895.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эд хөрөнгө гэмтээх, устгах гэмт хэрэгт,
Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг Бэрх тосгоны 1 дүгээр хороо 56 дугаар байрны гадна хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 14-нд шилжих шөнө 02 цагийн орчим И.А тай тодорхой шалтгаангүйгээр маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь 1 удаа цохиж, 1 удаа өшигдөж, И.А-ын эрүүл мэндэд дээд уруулын дотор салстын язарсан шарх, дээд үүдэн зүүн 1, 2 дугаар шүднүүдийн сулрал, зүүн нүдний алимны салст, баруун нүдний доод зовхи, зүүн нүдний дээд, доод зовхины хэсэг, хамрын нуруу хэсгүүдийн цус хуралт, зүүн сарвууны ар хэсгийн зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шүүхэд шилжүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах мэдүүлэг, нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч М.Д шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “…2023 оны 01 дүгээр сарын 13-аас 14-ний шилжих шөнө 2 найзуудтайгаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тэгээд гарж явж байгаад гэрэлтэй машин руу тамхи асуух гэж очсон. Бид 2 А Алт найзтайгаа цуг байсан. ...А тай муудалцаад би 1 удаа цохиод 1 удаа өшиглөсөн. ...би машиных нь хаалгыг 1 удаа өшиглөсөн...” гэв.
Эрүүгийн 2339000000073 дугаартай хэргээс:
-2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 04-06 дугаар хуудас/,
-Хохирогч И.А-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэгээд цаг орой болж буцах дөхөөд хамт Улаанбаатар хот руу машин жолоодож явах гэж байсан Н.Э гэх ах ирж Алт бид хоёрыг гэр буудлаас очиж аваад Бэрх тосгоны төвд байх 56 дугаар байрны гадаа зогсож Н.Э ах гэрээсээ хувцсаа авах гээд орсон тухайн үед машинд Алт бид хоёр машинд сууж байтал үл таних 1 залуу мөн 1 эмэгтэй машины хажууд хүрч ирээд хаанахын залуучууд ирчихсэн байна вэ гадны залуучууд юм уу гэхээр нь би машины хаалгыг дотор талаас нь түгжээг дарж түгжтэл тэр залуу машины гадна талаас машиныг өшиглөж хаалгаа онгойлго гэж сүрдүүлээд байсан. Тухайн үед машины хажуу талд Ц гэх залуу хүрч ирээд яасан талаар асууж машины хажууд байсан залуутай уулзаж байсан тэр Ц гэх залуутай уулзаж ярилцаж байгаад машинаас холдож үл таних залуу Ц-тай муудалцаж байгаа нь харагдсан удалгүй Ц ын хамраас цус гоожсон байдалтай машины хажууд ирсэн. Тэгээд үл таних залуу машинаар Алт бид хоёрыг гараад ир гээд машины урд талын жолоочийн эсрэг талын хаалга өшиглөж танхайраад байхаар нь би машинаас гарч уулзах гээд машины хаалганы түгжээг онгойлготол тэр залуу машинаас чирч буулгаад ямар нэгэн шалтгаангүй миний хамран тус газар 1 удаа цохиж газарт унах үед 1 удаа нүүрэн тус газарт өшиглөсөн. Тэгтэл тухайн байрнаас өөр бас үл таних залуу гарч ирсэн мөн хамт Улаанбаатар хот явах гэж байсан Э ах нар гарч ирээд цагдаад дуудлага өгсөн. ...Би танихгүй надаас насаар дүү залуу байсан өндөр нуруутай хар куртиктай түрүүтэй гуталтай Д гэдэг залуу юм байна лээ уул нь Бэрх тосгоны хүүхэд юм гэсэн. ...Би өөрийн эзэмшлийн 71-47 УЕК улсын дугаартай тоёота Акуа маркийн машины урд хоёр хаалгыг гадна талаас өшиглөж хонхойлгож, машины арын гэрэл цуурсан байсан. ...Тухайн үед шөнийн 02 цагийн үед байсан байх гэж бодож байна. Намайг зодуулах үед Э ах гарч ирээд цагдаад дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 11-13 дугаар хуудас/,
-Гэрч Б.Ц ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...гэр лүүгээ 02 цагийн орчим харьж явах үед 56 дугаар байрны орчмоор явж байтал 71-47 УЕК улсын дугаартай тоёота Акуа маркийн саарал өнгийн машин зогсож байсан. Машин дотор нь А , А Бэрхийн гаралтай 2 залуу байсан харин машины хажууд Д үл таних өндөр хүүхний хамт машинтай залуучуудтай маргаан хийж хэрэлдээд зогсож байсан. ...71-47 УЕК улсын дугаартай тоёота Акуа маркийн саарал өнгийн машинд сууж байсан А гэх залууг машинаас нь чирч буулгаад газар оочсон байхад Д нь А-ын нүүрэн тус газар нь 1 удаа өшиглөж байгаа нь надад харагдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/,
-Гэрч П.А ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би үл таних залууг машины гаднаас татаж холдуулсан бид хоёрыг машиндаа сууж манай найз А машины хаалгыг дотор талаас нь түгжсэн. Тухайн үед Ц гэх танил залуу хүрч ирээд үл таних залуу буюу Д гэх залууг боль хүнтэй маргалдахаа гээд хорьж эхэлсэн. ...Тухайн үед Д гэх залуугийн найз охин гэх хүүхэн мөн 56 дугаар байрнаас найз нь гэх үл таних залуу гарч ирээд Д ыг болиулах гэж хориглоод дийлэхгүй байсан. Тэгээд Д гэх залуу шууд бидний машин дээр ирээд гараад ир гээд машины жолоочийн эсрэг талын хаалгыг гаднаас нь 2-3 удаа байх өшиглөсөн. А-ын машины хаалгыг өшиглөөд байхаар нь би машинаас буутал Д гэх залуу манай найз А ыг жолооч талаас татаж машинаас буулгаад нүүрэн тус газарт 1 удаа цохиж газарт унах үед уруул хэсэгт нь 1 удаа өшиглөж байгаа харагдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/,
-Гэрч Б.Ай гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэгээд 14-ний шөнийн 02 цагийн орчим Д над руу залгаж гэрээсээ гараад 56 дугаар байранд хүрээд ир гэж хэлсэн. ...Тэр хоёрын хажууд саарал жижиг машин дотор 2 залуу сууж байсан. Тэгээд би Д ыг болиоч хүнтэй маргалдахаа гэж хэлэхэд болиогүй маргалдаж зодолдох гээд байсан. ...Харин Д машинд байсан хүмүүсийг гараад ир гээд машиных нь хаалгыг татаж, мөн өшиглөөд зогсож... ...Д машины зүүн талд сууж байсан ахыг машинаас нь гаргаж ирэх гээд машины хаалгыг өшиглөж хувцаснаас нь татаж байгаа харагдсан. ...Харин Д саарал өнгийн жижиг машины жолоочийн эсрэг талд сууж байсан хүнийг татаж гаргах гэж байсан нь харсан. ...машин сууж байсан А гэх ах уруул дээрээ 5 оёдол тавиулсныг мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,
-Гэрч О.Т гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ ...Харин би Д ыг хүлээж гэрээ цэвэрлэж байтал Д ын найз охин болох Ай гар утсаар залгаж Д гэрийн чинь гадаа хүнтэй зодолдоод байна гэж хэлсэн. ...машинаас бууж ирсэн А гэх ах машины урд хэсэгт бөгсөөрөө газарт сууж байгаа харагдсан тэр үед Д газар сууж байсан А гэх ахын нүүрэн тус газарт нь 1 удаа өшиглөж байгаа харагдсан. ...Би очиж Д ыг машинд сууж байгаа хүнтэй маргалдаж татаж байх үед очиж авахад сууж байсан ах машины хаалгыг хаах үед Д тухайн “тоёота акуа” маркийн улсын дугаарыг санахгүй байна тухайн машины жолоочийн эсрэг талын хаалгыг урд хаалгыг 1 удаа өшиглөсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/,
-Гэрч Н.Э-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би очиж салгаад эргэж дайрч байгаад Д А ыг машины хажууд цохиж унагаад нүүрэн тус газар нь 1 удаа өшиглөж байгаа харагдсан. ...Харин дараа нь А миний машиныг Д гэх залуу өшиглөсөн гээд машины урд хоёр хаалгыг харуулж байсан. Намайг харах үед тухайн машины жолоочийн эсрэг талын урд хаалга хонхойж хар зураас гарсан, жолооч талын урд хаалга бариул хэсэгт бага зэрэг хонхойсон байдалтай харагдаж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар хуудас/,
-Хохирогч И.А-ын биед үзлэг хийсэн Хэнтий аймаг Бэрх хот Эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолт /хх-ийн 45 дугаар хуудас/,
-Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн хошууч Ж.Ариунзаяагийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 70 дугаартай “...И.А-ын биед дээд уруулын дотор салстын язарсан шарх, дээд үүдэн зүүн 1, 2-р шүднүүдийн сулрал, зүүн нүдний алимны салст, баруун нүдний доод зовхи, зүүн нүдний дээд, доод зовхины хэсэг, хамрын нуруу хэсгүүдийн цус хуралт, зүүн сарвууны ар хэсгийн зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх шинжээчийн дүгнэлт, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 50-51, 63 дугаар хуудас/,
-2013 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 58-59 дүгээр хуудас/,
-Сүлд үнэлгээний газрын 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 315 дугаартай “автомашин техникийн үнэлгээний тайлан”, үнэлгээний үйлчилгээний хөлсний баримт, автомашины гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 60-62 дугаар хуудас/,
-2023 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 84 дүгээр хуудас/
-шүүгдэгч М.Д аас хохирогч И.А ад 5,500,000 төгрөг шилжүүлсэн баримт /хх-ийн 111 дүгээр хуудас/ зэрэг болно.
1.Гэм буруугийн талаар
1.1.2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,
-Хохирогч И.А-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэгээд цаг орой болж буцах дөхөөд хамт Улаанбаатар хот руу машин жолоодож явах гэж байсан Н.Э гэх ах ирж Алт бид хоёрыг гэр буудлаас очиж аваад Бэрх тосгоны төвд байх 56 дугаар байрны гадаа зогсож Н.Э ах гэрээсээ хувцсаа авах гээд орсон тухайн үед машинд Алт бид хоёр машинд сууж байтал үл таних 1 залуу мөн 1 эмэгтэй машины хажууд хүрч ирээд хаанахын залуучууд ирчихсэн байна вэ гадны залуучууд юм уу гэхээр нь би машины хаалгыг дотор талаас нь түгжээг дарж түгжтэл тэр залуу машины гадна талаас машиныг өшиглөж хаалгаа онгойлго гэж сүрдүүлээд байсан. Тухайн үед машины хажуу талд Ц гэх залуу хүрч ирээд яасан талаар асууж машины хажууд байсан залуутай уулзаж байсан тэр Ц гэх залуутай уулзаж ярилцаж байгаад машинаас холдож үл таних залуу Ц-тай муудалцаж байгаа нь харагдсан удалгүй Ц ын хамраас цус гоожсон байдалтай машины хажууд ирсэн. Тэгээд үл таних залуу машинаар Алт бид хоёрыг гараад ир гээд машины урд талын жолоочийн эсрэг талын хаалга өшиглөж танхайраад байхаар нь би машинаас гарч уулзах гээд машины хаалганы түгжээг онгойлготол тэр залуу машинаас чирч буулгаад ямар нэгэн шалтгаангүй миний хамран тус газар 1 удаа цохиж газарт унах үед 1 удаа нүүрэн тус газарт өшиглөсөн. Тэгтэл тухайн байрнаас өөр бас үл таних залуу гарч ирсэн мөн хамт Улаанбаатар хот явах гэж байсан Э ах нар гарч ирээд цагдаад дуудлага өгсөн. ...Би танихгүй надаас насаар дүү залуу байсан өндөр нуруутай хар куртиктай түрүүтэй гуталтай Д гэдэг залуу юм байна лээ уул нь Бэрх тосгоны хүүхэд юм гэсэн. ...Би өөрийн эзэмшлийн 71-47 УЕК улсын дугаартай тоёота Акуа маркийн машины урд хоёр хаалгыг гадна талаас өшиглөж хонхойлгож, машины арын гэрэл цуурсан байсан. ...Тухайн үед шөнийн 02 цагийн үед байсан байх гэж бодож байна. Намайг зодуулах үед Э ах гарч ирээд цагдаад дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг /,
-Гэрч Б.Ц ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...гэр лүүгээ 02 цагийн орчим харьж явах үед 56 дугаар байрны орчмоор явж байтал 71-47 УЕК улсын дугаартай тоёота Акуа маркийн саарал өнгийн машин зогсож байсан. Машин дотор нь А , А Бэрхийн гаралтай 2 залуу байсан харин машины хажууд Д үл таних өндөр хүүхний хамт машинтай залуучуудтай маргаан хийж хэрэлдээд зогсож байсан. ...71-47 УЕК улсын дугаартай тоёота Акуа маркийн саарал өнгийн машинд сууж байсан А гэх залууг машинаас нь чирч буулгаад газар оочсон байхад Д нь А-ын нүүрэн тус газар нь 1 удаа өшиглөж байгаа нь надад харагдсан...” гэх мэдүүлэг,
-Гэрч П.А ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би үл таних залууг машины гаднаас татаж холдуулсан бид хоёрыг машиндаа сууж манай найз А машины хаалгыг дотор талаас нь түгжсэн. Тухайн үед Ц гэх танил залуу хүрч ирээд үл таних залуу буюу Д гэх залууг боль хүнтэй маргалдахаа гээд хорьж эхэлсэн. ...Тухайн үед Д гэх залуугийн найз охин гэх хүүхэн мөн 56 дугаар байрнаас найз нь гэх үл таних залуу гарч ирээд Д ыг болиулах гэж хориглоод дийлэхгүй байсан. Тэгээд Д гэх залуу шууд бидний машин дээр ирээд гараад ир гээд машины жолоочийн эсрэг талын хаалгыг гаднаас нь 2-3 удаа байх өшиглөсөн. А-ын машины хаалгыг өшиглөөд байхаар нь би машинаас буутал Д гэх залуу манай найз А ыг жолооч талаас татаж машинаас буулгаад нүүрэн тус газарт 1 удаа цохиж газарт унах үед уруул хэсэгт нь 1 удаа өшиглөж байгаа харагдсан...” гэх мэдүүлэг,
-Гэрч Б.Ай гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэгээд 14-ний шөнийн 02 цагийн орчим Д над руу залгаж гэрээсээ гараад 56 дугаар байранд хүрээд ир гэж хэлсэн. ...Тэр хоёрын хажууд саарал жижиг машин дотор 2 залуу сууж байсан. Тэгээд би Д ыг болиоч хүнтэй маргалдахаа гэж хэлэхэд болиогүй маргалдаж зодолдох гээд байсан. ...Харин Д машинд байсан хүмүүсийг гараад ир гээд машиных нь хаалгыг татаж, мөн өшиглөөд зогсож... ...Д машины зүүн талд сууж байсан ахыг машинаас нь гаргаж ирэх гээд машины хаалгыг өшиглөж хувцаснаас нь татаж байгаа харагдсан. ...Харин Д саарал өнгийн жижиг машины жолоочийн эсрэг талд сууж байсан хүнийг татаж гаргах гэж байсан нь харсан. ...машин сууж байсан А гэх ах уруул дээрээ 5 оёдол тавиулсныг мэдсэн...” гэх мэдүүлэг,
-Гэрч О.Т гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Харин би Д ыг хүлээж гэрээ цэвэрлэж байтал Д ын найз охин болох Ай гар утсаар залгаж Д гэрийн чинь гадаа хүнтэй зодолдоод байна гэж хэлсэн. ...машинаас бууж ирсэн А гэх ах машины урд хэсэгт бөгсөөрөө газарт сууж байгаа харагдсан тэр үед Д газар сууж байсан А гэх ахын нүүрэн тус газарт нь 1 удаа өшиглөж байгаа харагдсан. ...Би очиж Д ыг машинд сууж байгаа хүнтэй маргалдаж татаж байх үед очиж авахад сууж байсан ах машины хаалгыг хаах үед Д тухайн “тоёота акуа” маркийн улсын дугаарыг санахгүй байна тухайн машины жолоочийн эсрэг талын хаалгыг урд хаалгыг 1 удаа өшиглөсөн.” гэх мэдүүлэг,
-Гэрч Н.Э-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би очиж салгаад эргэж дайрч байгаад Д А ыг машины хажууд цохиж унагаад нүүрэн тус газар нь 1 удаа өшиглөж байгаа харагдсан. ...Харин дараа нь А миний машиныг Д гэх залуу өшиглөсөн гээд машины урд хоёр хаалгыг харуулж байсан. Намайг харах үед тухайн машины жолоочийн эсрэг талын урд хаалга хонхойж хар зураас гарсан, жолооч талын урд хаалга бариул хэсэгт бага зэрэг хонхойсон байдалтай харагдаж байсан...” гэх мэдүүлэг,
-Хохирогч И.А-ын биед үзлэг хийсэн Хэнтий аймаг Бэрх хот Эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолт,
-Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн хошууч Ж.Ариунзаяагийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 70 дугаартай “...И.А-ын биед дээд уруулын дотор салстын язарсан шарх, дээд үүдэн зүүн 1, 2-р шүднүүдийн сулрал, зүүн нүдний алимны салст, баруун нүдний доод зовхи, зүүн нүдний дээд, доод зовхины хэсэг, хамрын нуруу хэсгүүдийн цус хуралт, зүүн сарвууны ар хэсгийн зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх шинжээчийн дүгнэлт, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 50-51, 63 дугаар хуудас/,
-2013 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 58-59 дүгээр хуудас/,
-Сүлд үнэлгээний газрын 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 315 дугаартай “автомашин техникийн үнэлгээний тайлан”, үнэлгээний үйлчилгээний хөлсний баримт, автомашины гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 60-62 дугаар хуудас/,
-2023 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 84 дүгээр хуудас/
-Шүүгдэгч М.Д аас хохирогч И.А ад 5,500,000 төгрөг шилжүүлсэн баримт зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх зүйтэй гэж дүгнэв.
Мөрдөн байцаалт болон прокурорын шатанд шүүгдэгч М.Д нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд шүүгдэгч нь мөрдөн байцаалтын явцад анхнаасаа үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн талаар өгсөн мэдүүлэг, түүний гаргасан хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргийг үндэслэн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагчид танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн байна.
Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацааны дотор ял оногдуулах шүүх хуралдааныг зарлан шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянаж үзэхэд дээрх нөхцөл байдлуудыг аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэлээ.
1.2.Шүүгдэгч М.Д ын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг Бэрх тосгоны 1 дүгээр хороо 56 дугаар байрны гадна хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 14-нд шилжих шөнө 02 цагийн орчим тодорхой шалтгаангүйгээр И.А-ын /эзэмшлийн/ сууж байсан саарал өнгийн 71-47 УЕК улсын дугаартай “Toyota Aqua” маркийн тээврийн хэрэгслийн “баруун хойд гэрлийг өшиглөж хагалсан, мөн баруун, зүүн хаалгыг өшиглөж гэмтээж, И.А ад 895.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт,
Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг Бэрх тосгоны 1 дүгээр хороо 56 дугаар байрны гадна хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 14-нд шилжих шөнө 02 цагийн орчим И.А тай тодорхой шалтгаангүйгээр маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь 1 удаа цохиж, 1 удаа өшигдөж, И.А-ын эрүүл мэндэд дээд уруулын дотор салстын язарсан шарх, дээд үүдэн зүүн 1, 2 дугаар шүднүүдийн сулрал, зүүн нүдний алимны салст, баруун нүдний доод зовхи, зүүн нүдний дээд, доод зовхины хэсэг, хамрын нуруу хэсгүүдийн цус хуралт, зүүн сарвууны ар хэсгийн зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар ирүүлсэн, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл үндэслэл бүхий байх тул шүүгдэгч М.Д ыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
1.3.Үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг шалтгаант холбоо гэж үзэх бөгөөд шүүгдэгч М.Д ын хууль бус, гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч И.А-ын эрүүл мэндэд дээд уруулын дотор салстын язарсан шарх, дээд үүдэн зүүн 1, 2 дугаар шүднүүдийн сулрал, зүүн нүдний алимны салст, баруун нүдний доод зовхи, зүүн нүдний дээд, доод зовхины хэсэг, хамрын нуруу хэсгүүдийн цус хуралт, зүүн сарвууны ар хэсгийн зулгаралт бүхий хөнгөн хохирол, мөн хохирогч И.А-ын эзэмшил, өмчлөл бүхий эд хөрөнгө болох саарал өнгийн “71-47” УЕК улсын дугаартай “Toyota Aqua” маркийн тээврийн хэрэгсэлд “баруун хойд гэрлийг хагалж, баруун, зүүн хаалгыг гэмтээж, нийт 895,000 төгрөгийн хохирол учирсан нь хоорондоо шууд шалтгаант холбоотой юм.
1.4.Шүүгдэгч М.Д шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “...А тай муудалцаад би 1 удаа цохиод 1 удаа өшиглөсөн. ...би машиных нь хаалгыг 1 удаа өшиглөсөн...” гэх бөгөөд хэргийн зүйчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.
2.Гэм хор, хохирлын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заажээ.
2.1.Шүүгдэгч М.Д энэ хэргийн хохирогч И.А-ын эрүүл мэндэд дээд уруулын дотор салстын язарсан шарх, дээд үүдэн зүүн 1, 2 дугаар шүднүүдийн сулрал, зүүн нүдний алимны салст, баруун нүдний доод зовхи, зүүн нүдний дээд, доод зовхины хэсэг, хамрын нуруу хэсгүүдийн цус хуралт, зүүн сарвууны ар хэсгийн зулгаралт бүхий хөнгөн хохирол, хохирогч И.А-ын эзэмшил, өмчлөлийн эд хөрөнгө болох саарал өнгийн “71-47” УЕК улсын дугаартай “Toyota Aqua” маркийн тээврийн хэрэгсэлд “баруун хойд гэрлийг хагалж, баруун, зүүн хаалгыг гэмтээж 895,000 төгрөгийн хохирлыг тус тус санаатай учруулсан байна.
2.2.Хавтас хэргийн 107 дугаар хуудаст хохирогч И.А ад хавтаст хэргийн материалтай танилцахыг мэдэгдсэн тухай 2023 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн тэмдэглэлд “...Оролцогч И.А нь 2023 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 15 цаг 00 минутаас 2023 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 15 цаг 00 минутын хооронд Хэнтий аймгийн Цагдаагийн газарт ирж, 1 хавтас 105 хуудас хавтаст хэргийн материалтай танилцахыг холбоо мэдээллийн хэрэгслээр мэдэгдэхэд: Бид нар очиж танилцах боломжгүй байна. Хотод ажил ихтэй тул очиж танилцах боломжгүй байна. Мөн шүүх хуралд суух боломжгүй би гомдол хүсэлтгүй болсон гэсэн тул холбоо мэдээллийн хэрэгслээр танилцуулахад санал хүсэлтгүй гэв.” гэж тусгасан байна.
Мөн түүнчлэн хавтаст хэргийн 110 дугаар хуудаст шүүгдэгч М.Д ын 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Хэнтий аймгийн Прокурорын газарт хандан “...Д миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогчид хохирлыг төлж барагдуулсан тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлтийг дансны хуулгийн хамт гаргаж өгсөн байна. Хавтаст хэргийн 111 дүгээр хуудаст шүүгдэгч М.Д аас хохирогч И.А-ын 5935299240 дугаарын дансанд 5,500,000 (Таван сая таван зуун мянга) төгрөгийг шилжүүлсэн байна.
2.3.Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч И.А хохирол, хор уршигтай холбоотой өөр баримт бүрдүүлж хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгч М.Д аас хохирогч И.А ад 5,500,000 (Таван сая таван зуун мянга) төгрөгийг шилжүүлсэн байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
3.Эрүүгийн хариуцлагын талаар
Шүүхээс шүүгдэгч М.Д ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эд хөрөнгө устгах, гэмтээх”, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
3.1.Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх нь зүйтэй.
3.2.Шүүгдэгч М.Д т хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин мөрдөн байцаалтад анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо хохирогчид сайн дураараа нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн;”, 1.2-т “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид ... учруулсан хохирлыг төлсөн;” гэж тус тус заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэмшсэний улмаас гэмт хэрэг үйлдсэнээ анхнаасаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, улсын яллагчтай эрүүгийн хариуцлага, ял шийтгэл тохиролцсон зэрэг байдлыг давхар харгалзан хөнгөрүүлэх нөхцөл байдал гэж үзлээ.
3.3.Шүүгдэгч М.Д т эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор улсын яллагч Д.Чулуунпүрэв шүүх хуралдаанд: “...шүүгдэгч М.Д ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600,000 төгрөгөөр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,700 нэгж буюу 1,700,000 төгрөгөөр тус тус торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна...”,
Шүүгдэгч М.Д шүүх хуралдаанд: “…Хөнгөрүүлж өгөөч…” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргасан.
3.4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж хуульчилжээ.
Иймд шүүхээс шүүгдэгч М.Д ыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 (Зургаан зуу) нэгж буюу 600,000 (Зургаан зуун мянга) төгрөгөөр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,400 (Нэг мянга дөрвөн зуу) нэгж буюу 1,400,000 (Нэг сая дөрвөн зуун мянга) төгрөгөөр тус тус торгох ял оногдуулан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан ялыг нэмж нэгтгэн 2,000 (Хоёр мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,000,000 (Хоёр сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэж, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 5 (Тав) сарын хугацаанд уг торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Д т шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулах нь зүйтэй байна.
4.Бусад асуудлаар:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч М.Д нь цагдан хоригдоогүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүд, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Батнай ургийн овогтой М Д ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Шүүгдэгч М.Д ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 (Зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 (Зургаан зуун мянга) төгрөгөөр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,400 (Нэг мянга дөрвөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,400,000 (Нэг сая дөрвөн зуун мянга) төгрөгөөр тус тус торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Д т оногдуулсан торгох ялыг нэмж нэгтгэн нийт 2000 (Хоёр мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,000,000 (Хоёр сая) төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Д т оногдуулсан 2,000 (Хоёр мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,000,000 (Хоёр сая) төгрөгөөр торгох ялыг 5 (Тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Д т оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 15,000 (Арван таван мянга) төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулсугай.
6.Шүүгдэгч М.Д т шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч М.Д энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдсугай.
8.Шүүхийн шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.Д т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
10.Шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч М.Д т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХБААТАР