| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Алтандөшийн Энхбаатар |
| Хэргийн индекс | 180/2023/0053/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/63 |
| Огноо | 2023-03-17 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | З.Наранчимэг |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 2023/ШЦТ/63
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2023/0053/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,
Улсын яллагч З.Наранчимэг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганхуяг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ван овгийн Д гийн М т холбогдох 2339000000002 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
(Яллах дүгнэлтэд дурдсанаар)
Д.М нь 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Хэнтий аймгийн Баянхутаг сумын 3 дугаар багийн нутаг “Үнэгт” гэх газраас хохирогч Ц.А ийн өмчлөлийн зөв чих араасаа догол, буруу чих онь имтэй улаан зүсний 1 тооны эр үхрийг уналга буюу морь ашиглан, нууц далд аргаар хулгайлж түүнд 1,500,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Мал хулгайлах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах мэдүүлэг, нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Эрүүгийн 2339000000002 дугаартай хэргээс:
-Хохирогч Ц.А ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2022 оны 11 дүгээр сарын эхээр Хэнтий аймгийн Баянхутаг сумын 3 дугаар багийн нутаг “Үнэгт” гэх газраас өөрийн үхэр сүргээс сартай улаан эр үхэр зөв чих араасаа догол, буруу онь имтэй үхэр хулгайд алдсан юм. Манай үхэр гэрийнхээ урд талаар байдаг, манайх 30 гаран тооны үхэр байдаг, манай алдсан үхэр манай үхэр дотор ганц байгаа эр үхэр байгаа юм. ...Манайх өөрийн ганц үхрээ хулгайд алдаад тэгээд энэ хавиар хайж байгаад аймгийн төвд Э гэх хүнд манай нутгийн ах болох Ж зарсан байсан. Тэгээд би Ж тай утсаар ярихад ах нь очиж уулзъя гэж хэлээд тэр өдрөө хөдөө гэрт ирээд ах нь чиний эр үхрийг төлье чи харин цагдаад битгий хэлээрэй гэж хэлсэн. Тэгээд дараа нь М ирээд надаас уучлалт гуйж цагдаад битгий хэлээрэй Ж ах бид хоёр чинь төлж өгнө гэж хэлээд 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр миний хаан банкны **********гэсэн дансанд 3,000,000 төгрөг өгсөн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/,
“...тэгээд Ж ах надад хэлэхдээ танай үхрийг М ажилласан байна гэж хэлээд М ыг миний хажууд байхдаа дуудаж надаас уучлалт гуйлгасан юм. Тэгээд би Ж д банкны зээлтэй та 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өмнө өгөөрэй гэхэд за гэж хэлээд 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр миний дансанд 3,000,000 төгрөг хийсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар хуудас/,
-Гэрч Р.Ж ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “....Би 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хөдөө гэрээсээ өдөр эмнэлгээс өөрийн эхнэрийг гаргах гэж өөрийн эзэмшлийн “Хайлукс” маркийн 82-85 ХЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй ганцаараа ирж байхад манай дүү болох М надад нэг үхрийн мах өгөөд явуулъя надад мөнгө төгрөгийн хэрэг байна гээд тэгээд А бид хоёр өгөө авааны юм байгаа юм гэж хэлээд гэрийнхээ гаднаас нэг улаан зүсмийн соёолон эр үхэр байсан М тэр үхрийг ганцаараа гэрийнхээ гадаа ажилласан гэж байсан юм. Тэгээд би тэр үхрийн махыг нь аймгийн төвд ченж Э т зараад гарал үүслийн бичиг орой өгнө гэж хэлсэн учир нь манай малын эмч С тарилга гээд хөдөө явсан байсан юм. Махны мөнгө гэж 2.261.000 мянган төгрөг болоод би мөнгийг нь бэлэн аваад орой М т аваачиж өгөхөд М надад малаа захиж үлдээгээд өөрөө аймгийн төв рүү явсан юм. Дараа нь 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр М надад дансаар 3.000.000 сая төгрөг өгөөд намайг А эд аваачаад өгчих гэж хэлэхээр нь би А ийн хаан банкны дансанд шилжүүлж өгсөн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 дүгээр хуудас/,
“... тэр өдөр М надад 1 тооны үхрийн мах өгч явуулсан тэр махыг нь би аймгийн төвд авчирч өгсөн. Тэгээд орой нь А над руу утсаар яриад та гарал үүслийн бичиггүй мах өгсөн байна гэхээр нь би М аас асууж, А ийн үхэр
гэдгийг нь мэдсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 66-68 дугаар хуудас/,
“... тухайн үед манай дүү М нь өөрийн малын А дансан дахь өөрийнхөө эзэмшлийн хонгор зүсмийн, дан саран тамгатай,хязаалан насны морио унаж хэрэглээд явж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 71-72 дугаар хуудас/,
-Гэрч Э.Э ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Баянхутаг сумын 3 дугаар багийн иргэн Ж гэх хүн ирээд 274 кг жинтэй үхрийн мах зарсан, тэгэхдээ гарал үүслийн бичиг орой өгнө гэж хэлээд өөрийнхөө хаан банкны 5955016973 гэсэн дансанд 2,261,000 төгрөг болоод шилжүүлсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48 дугаар хуудас/,
-Гэрч Б.О ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай нөхөр
Ж бол мал ажиллаж ирээгүй. Харин Ж ы төрсөн дүү М нь мах явуулсан тэрийг нь өгсөн юм гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 61-62 дугаар хуудас/,
-Гэрч Р.Ою ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... миний төрсөн дүү болох М нь над руу утсаар яриад надад хандан таны адуунууд хаагуур байгаа юм бэ, Би өөрийнхөө хонгор зүсмийн морио барьж унах гэсэн юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би М т хандан Хэрээт хайрхны орчмоор байгаа гэж хэлээд л утсаа тасалсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 75-76 дугаар хуудас/,
-Хөрөнгийн үнэлгээний “ФЭЙР ВАЛУЭШН” ХХК-ийн хөрөнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2022/ШД-379 дугаартай “...1 тооны сартай улаан эр үхэр /7 настай/ зах зээлийн дундаж үнэлгээг 1,500,000 төгрөг байх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 89-91 дүгээр хуудас/,
-Хэнтий аймгийн Баянхутаг сумын Цантын хоолой багийн Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 131 дугаартай: “...Д овогтой М нь Хэнтий аймгийн Баянхутаг сумын 3 дугаар багийн иргэн, 2022 оны мал тооллогоор адуу-9, үхэр-9, хонь-190, ямаа-110, бүгд 318 мал тоолуулсан нь үнэн болно” гэх “Тодорхойлолт” /хх-ийн 138 дугаар хуудас/,
-2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 108 дугаар хуудас/ зэрэг болно.
1.Гэм буруугийн талаар
1.1.Хохирогч Ц.А ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2022 оны 11 дүгээр сарын эхээр Хэнтий аймгийн Баянхутаг сумын 3 дугаар багийн нутаг “Үнэгт” гэх газраас өөрийн үхэр сүргээс сартай улаан эр үхэр зөв чих араасаа догол, буруу онь имтэй үхэр хулгайд алдсан юм. Манай үхэр гэрийнхээ урд талаар байдаг, манайх 30 гаран тооны үхэр байдаг, манай алдсан үхэр манай үхэр дотор ганц байгаа эр үхэр байгаа юм. ...Манайх өөрийн ганц үхрээ хулгайд алдаад тэгээд энэ хавиар хайж байгаад аймгийн төвд Э гэх хүнд манай нутгийн ах болох Ж зарсан байсан. Тэгээд би Ж тай утсаар ярихад ах нь очиж уулзъя гэж хэлээд тэр өдрөө хөдөө гэрт ирээд ах нь чиний эр үхрийг төлье чи харин цагдаад битгий хэлээрэй гэж хэлсэн. Тэгээд дараа нь М ирээд надаас уучлалт гуйж цагдаад битгий хэлээрэй Ж ах бид хоёр чинь төлж өгнө гэж хэлээд 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр миний хаан банкны **********гэсэн дансанд 3,000,000 төгрөг өгсөн юм...” гэх мэдүүлэг,
“...тэгээд Ж ах надад хэлэхдээ танай үхрийг М ажилласан байна гэж хэлээд М ыг миний хажууд байхдаа дуудаж надаас уучлалт гуйлгасан юм. Тэгээд би Ж д банкны зээлтэй та 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өмнө өгөөрэй гэхэд за гэж хэлээд 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр миний дансанд 3,000,000 төгрөг хийсэн юм...” гэх мэдүүлэг,
-Гэрч Р.Ж ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “....Би 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хөдөө гэрээсээ өдөр эмнэлгээс өөрийн эхнэрийг гаргах гэж өөрийн эзэмшлийн “Хайлукс” маркийн 82-85 ХЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй ганцаараа ирж байхад манай дүү болох М надад нэг үхрийн мах өгөөд явуулъя надад мөнгө төгрөгийн хэрэг байна гээд тэгээд А бид хоёр өгөө авааны юм байгаа юм гэж хэлээд гэрийнхээ гаднаас нэг улаан зүсмийн соёолон эр үхэр байсан М тэр үхрийг ганцаараа гэрийнхээ гадаа ажилласан гэж байсан юм. Тэгээд би тэр үхрийн махыг нь аймгийн төвд ченж Э т зараад гарал үүслийн бичиг орой өгнө гэж хэлсэн учир нь манай малын эмч С тарилга гээд хөдөө явсан байсан юм. Махны мөнгө гэж 2.261.000 мянган төгрөг болоод би мөнгийг нь бэлэн аваад орой М т аваачиж өгөхөд М надад малаа захиж үлдээгээд өөрөө аймгийн төв рүү явсан юм. Дараа нь 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр М надад дансаар 3.000.000 сая төгрөг өгөөд намайг А эд аваачаад өгчих гэж хэлэхээр нь би А ийн хаан банкны дансанд шилжүүлж өгсөн юм...” гэх мэдүүлэг,
“... тэр өдөр М надад 1 тооны үхрийн мах өгч явуулсан тэр махыг нь би аймгийн төвд авчирч өгсөн. Тэгээд орой нь А над руу утсаар яриад та гарал үүслийн бичиггүй мах өгсөн байна гэхээр нь би М аас асууж, А ийн үхэр гэдгийг нь мэдсэн юм...” гэх мэдүүлэг,
“... тухайн үед манай дүү М нь өөрийн малын А дансан дахь өөрийнхөө эзэмшлийн хонгор зүсмийн, дан саран тамгатай,хязаалан насны морио унаж хэрэглээд явж байсан...” гэх мэдүүлэг,
-Гэрч Э.Э ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Баянхутаг сумын 3 дугаар багийн иргэн Ж гэх хүн ирээд 274 кг жинтэй үхрийн мах зарсан, тэгэхдээ гарал үүслийн бичиг орой өгнө гэж хэлээд өөрийнхөө хаан банкны 5955016973 гэсэн дансанд 2,261,000 төгрөг болоод шилжүүлсэн юм...” гэх мэдүүлэг,
-Гэрч Б.О ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай нөхөр Ж бол мал ажиллаж ирээгүй. Харин Ж ы төрсөн дүү М нь мах явуулсан тэрийг нь өгсөн юм гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,
-Гэрч Р.Ою ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... миний төрсөн дүү
болох М нь над руу утсаар яриад надад хандан таны адуунууд хаагуур байгаа юм бэ, Би өөрийнхөө хонгор зүсмийн морио барьж унах гэсэн юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би М т хандан Хэрээт хайрхны орчмоор байгаа гэж хэлээд л утсаа тасалсан...” гэх мэдүүлэг,
-Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ны хөрөнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2022/ШД-379 дугаартай “...1 тооны сартай улаан эр үхрийн /7 настай/ зах зээлийн дундаж үнэлгээг 1,500,000 төгрөг байх боломжтой...” гэх дүгнэлт,
-Хэнтий аймгийн Баянхутаг сумын Цантын хоолой багийн Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 131 дугаартай: “...Д овогтой М нь Хэнтий аймгийн Баянхутаг сумын 3 дугаар багийн иргэн, 2022 оны мал тооллогоор адуу-9, үхэр-9, хонь-190, ямаа-110, бүгд 318 мал тоолуулсан нь үнэн болно” гэх “Тодорхойлолт”,
-2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх
зүйтэй гэж дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.
1.2.Шүүгдэгч Д.М ын 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Хэнтий аймгийн Баянхутаг сумын 3 дугаар багийн нутаг “Үнэгт” гэх газраас хохирогч Ц.А ийн өмчлөлийн зөв чих араасаа догол, буруу чих онь имтэй улаан зүсний 1 тооны эр үхрийг уналга буюу морь ашиглан, нууц далд аргаар хулгайлж түүнд 1,500,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл үндэслэл бүхий байх тул шүүгдэгч Д.М ыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
1.3.Үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг шалтгаант холбоо гэж үзэх бөгөөд шүүгдэгч Д.М ын хууль бус, гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.А ийн өмчлөх эрхэд буюу хохирогчийн өмчлөлийн сартай улаан 1 тооны эр үхэр хулгайлагдаж 1,500,000 төгрөгийн хохирол учирсан нь хоорондоо шууд шалтгаант холбоотой юм.
1.4.Шүүгдэгч Д.М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх бөгөөд хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.
2.Гэм хор, хохирлын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заажээ.
2.1.Шүүгдэгч Д.М энэ хэргийн хохирогч Ц.А ийн өмчлөх эрхэд халдаж, түүний өмчлөл, эзэмшлийн сартай, улаан 1 тооны эр үхрийг Ц.А ийнх гэж мэдсээр байж хулгайлж өмчлөх эрхэнд нь 1,500,000 төгрөгийн хохирол учруулсан байна.
2.2.Хавтас хэргийн 132 дугаар хуудаст авагдсан хохирогч Ц.А ийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр “...2022 оны 11 дүгээр сарын эхээр сартай, 7 настай, эр, улаан зүсмийн үхрээ хулгайд алдсан бөгөөд 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр миний үхрийг авсан Д гийн М аас үхрийн төлбөр болох 3 сая төгрөгийг өөрийн Хаан банкны **********тоот дансанд хийлгэж авсан бөгөөд гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болсон...” гэх хүсэлтийг Хэнтий аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасагт хандан гаргасан баримт хэрэгт авагдсан байна.
Иймд шүүгдэгч Д.М ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй
гэж шүүх дүгнэлээ.
3.Эрүүгийн хариуцлагын талаар
Шүүхээс шүүгдэгч Д.М ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
3.1.Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх нь зүйтэй байна.
3.2.Шүүгдэгч Д.М т хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин мөрдөн байцаалтад анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо хохирогчид сайн дураараа нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн;”, 1.2-д “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид ...учруулсан хохирлыг төлсөн;” гэж тус тус заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэх үндэслэлтэй.
3.3.Шүүгдэгч Д.М т эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор улсын яллагч З.Наранчимэг шүүх хуралдаанд: “...шүүгдэгч Д.М ыг 2 жил 9 сарын хугацаатай хорих ял, энэхүү ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна...” гэх дүгнэлт, санал,
Шүүгдэгчийн өмгөөлөг Д.Ганхуяг шүүх хуралдаанд: “...Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, ...албадлагын арга хэмжээ авч өгнө үү...” гэх дүгнэлт, санал,
Шүүгдэгч Д.М шүүх хуралдаанд: “...Хорих ял оногдуулахгүй тэнсэж өгнө үү” гэсэн мэдүүлэг, тайлбар гаргасан.
Шүүх улсын яллагчийн ял шийтгэлийн талаарх дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн бөгөөд шүүгдэгч Д.М ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тус тус харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хариуцлагын зорилго, хүрэх үр дүнд нийцнэ гэж үзэв.
Иймд шүүхээс шүүгдэгч Д.М ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг нь тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгч Д.М ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 (Нэг) жил 9 (Ес) сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М т хорих ял оногдуулахгүйгээр 1 (Нэг) жил 9 (Ес) сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, хорих ял оногдуулахыг сануулах нь зүйтэй байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.М ыг хорих ял оногдуулахгүйгээр 1 (Нэг) жил 9 (Ес) сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан хугацаанд түүнд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэлээ.
4.Бусад асуудлаар:
Энэ хэрэгт шүүгдэгч Д.М цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй, шүүгдэгчээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдаж, шүүгдэгч Д.М ын гэмт хэрэг үйлдэх үедээ уналга болгон ашигласан 700,000 (Долоон зуун мянга) төгрөгийн үнэ бүхий хонгор зүсмийн дан саран тамгатай, хязаалан насны 1 тооны адууг улсын орлого болгох хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь хуульд нийцнэ.
Шүүгдэгч Д.М ын гэмт хэрэг үйлдэх үедээ уналга болгон ашигласан 700,000 (Долоон зуун мянга) төгрөгийн үнэ бүхий хонгор зүсмийн дан саран тамгатай, хязаалан насны 1 тооны адууг битүүмжилсэн Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 02 дугаартай зөвшөөрлийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүд, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ван овгийн Д гийн М ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.М т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 (Нэг) жил 9 (Ес) сарын хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтыг журамлан шүүгдэгч Д.М т хорих ял оногдуулахгүйгээр 1 (Нэг) жил 9 (Ес) сарын хугацаагаар тэнссэн хугацаанд “Оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4.Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.М т хорих ял оногдуулахгүйгээр 1 (Нэг) жил 9 (Ес) сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, хорих ял оногдуулахыг тайлбарласугай.
5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх
хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М ыг хорих ял оногдуулахгүйгээр 1 (Нэг) жил 9 (Ес) сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан хугацаанд түүнд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М ын гэмт хэрэг үйлдэх үедээ уналга болгон ашигласан 700,00 (Долоон зуун мянга) төгрөгийн үнэ бүхий хонгор зүсмийн дан саран тамгатай, хязаалан насны 1 тооны адууг улсын орлого болгох хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ авсугай.
7.Шүүгдэгч Д.М нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй, шүүгдэгчээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдаж, шүүгдэгч Д.М ын гэмт хэрэг үйлдэх үедээ уналга болгон ашигласан хонгор зүсмийн дан саран тамгатай, хязаалан насны 1 тооны адууг битүүмжилсэн Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 02 дугаар зөвшөөрлийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
10.Шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.М т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХБААТАР