| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гүнбаярын Баярдаваа |
| Хэргийн индекс | 139/2019/00386/И |
| Дугаар | 360 |
| Огноо | 2019-09-04 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 360
2019 оны 09 сарын 04 өдөр Дугаар 139/ШШ2019/00360 Дундговь аймаг
|
|
|
|
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж, тус шүүхийн ‘’Б’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч Дундговь аймгийн Г сумын оршин суух хаягтай, Б овогт Жын Д /ЗГ /-ын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 139/2019/00386/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ж.Д шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ж оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б овогт Жын Д миний бие 1966 онд Гурвансайхан суманд төрсөн, эмэгтэй 53 настай, 1982 онд Гурвансайхан сумын ЕБС-ын 8-р анги төгсөөд Илгээлтийн эзэн малчнаар 1982 оны 6 сарын 20-ны өдрөөс 1993 оны 3 сарын 01-ний өдрийг хүртэл тасралтгүй Давших зам нэгдэлд хоньчиноор бог мал маллаж байсан. 8-р анги төгсөөд анх Давших зам нэгдэлд мал малласан үеийн хөдөлмөрийн дэвтэр Давших зам нэгдлийн контор, Засаг даргын тамгын газрын конторын барилга 2000 онд гал түймэрт өртөн шатахад Нийгмийн даатгалын байцааагч Содномпэлийн ширээнд байсан баримт бичгийн хамт устаж үрэгдсэн. 1991-1993 онуудад мал маллаж байсан хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, малчин мэргэжлийн үнэмлэх тухай үед хамт мал маллаж байсан хүмүүсийн гэрчийн мэдүүлэг зэрэг баримтуудыг үндэслэн Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдэлд 1982 оны 6 сарын 20-ны өдрөөс 1993 оны 3 сарын 01-ний өдрийг хүртэл малчинаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Д нь 1982 оны 6 сарын 20-ны өдрөөс 1993 оны 3 сарын 01-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдэлд малчинаар ажиллаж байсан болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Ж.Дт хамаарах 1982 оны 6 сарын 20-ны өдрөөс 1993 оны 3 сарын 01-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдэлд малчинаар ажиллаж байсан талаархи баримт архивт хадгалагдаагүй болох нь Дундговь аймгийн Архивын тасгийн 2019 оны 8 сарын 16-ны өдрийн 269 дугаартай тодорхойлолтоор, хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн болох нь Дундговь аймгийн Онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах улсын байцаагчийн 2019 оны 8 сарын 19-ний өдрийн 8 дугаартай дүгнэлтээр тус тус нотлогдож байх тул нэхэмжлэлийг шүүхээр хянан шийдвэрлэх нь зүйтэй байна. /хх-ийн 11, 17/
Шүүх хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг шууд болон дам байдлаар үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б овогт Жын Д /ЗГ /-ыг 1982 оны 06 сарын 20-ны өдрөөс 1993 оны 3 сарын 01-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Гурвансайхан сумын “Давших зам” нэгдэл, Давших зам ХК” -д малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ж.Дын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.Б