| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Алтандөшийн Энхбаатар |
| Хэргийн индекс | 180/2023/0061/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/66 |
| Огноо | 2023-03-23 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Б.Өнөбат |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 2023/ШЦТ/66
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2023/0061/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,
Улсын яллагч Б.Өнөбат,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Жавхлан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар ирүүлсэн шүүгдэгч Хэрээд овгийн Г-ын Б ад холбогдох 2339000000121 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
(Яллах дүгнэлтэд дурдсанаар)
Г.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг Өлзийт тосгоны “Ар хөв” гэх газарт Х.Б тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний эзэмшлийн Бонго-3 маркийн тээврийн хэрэгслийг өшиглөсний улмаас уг машинд урд буфер, урд буферын соёо, номер тогтоогчийг хагалсан, мөн машины нүүр чихэгдэж хонхойсон, зүүн хаалга зурагдаж будаг халцарсан зэрэг эвдрэл гэмтлийг учруулж, хохирогч Х.Б д 1.252.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Хэнтий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Эд хөрөнгө гэмтээх, устгах” гэмт хэрэгт холбогдуулан
яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шүүхэд шилжүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах мэдүүлэг, нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Эрүүгийн 2339000000121 дугаартай хэргээс:
-Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын эрүүгийн цагдаагийн тасгийн хэсгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Н.Раднаабазарын илтгэх хуудас /хх-ийн 03 дугаар хуудас/,
-Хохирогч Х.Б ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний бие Хэнтий аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг "Ар хөв" гэх газарт оршин суудаг хэдий ч эхнэр хүүхдүүд маань Хэрлэн сумын 3 дугаар баг К-17-3 тоотод оршин суудаг. Намайг 2023 оны 02 дугаар сарын 13-ны орой 18 цагийн үед намайг гэртээ байхад саахалт айлын Б нь хоёр малчинтайгаа орж ирээд найз нь дэд хурандаа цол авчихлаа мөн миний найз мянгат малчин болсонд нь баяр хүргэе хэмээн 0.75 литрийн савлагаатай болор нэртэй 1 шил архи гаргаж ирсэн. Тухайн үед нь хамт ирсэн махлаг Г.Б гэх залуу нь орж ирээд манай баруун талын орон дээр унтчихсан. Тэр үед Б надтай бэлчээр дээр маргалдаж эхэлсэн. Түүний дараа удалгүй Б гэх залууг гэрээс өргөж гаргаж байх үед М гэх хамт ирсэн залуу нь миний хойноос өшиглөөд зодно гэхээр нь зуух тойроод гэрээсээ гараад зугтчихсан. Тэгээд гэрээс гараад гүйхэд хойноос хөөж байгаад хоёулаа эвлэрье гэхэд нь за гээд очиход М гэх залуу намайг барьж аваад мөргөчихсөн. Тэгэхээр нь гэр рүүгээ гүйц ороод хаалгаа дотор талаас нь түгжихэд М гэх залуу манай гэрийн хаалгыг онгойлго хэмээн цохиод байсан. Харин цаана нь миний цэнхэр өнгийн Бонго-3 маркийн тээврийн хэрэгслийн буфер хаалга зэргийг өшиглөөд байсан уу, эсвэл юмаар цохисон уу пир, пар гээд дуугараад байсан. Тэгээд тухайн үед Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/,
-Гэрч Х.М ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний бие Хэнтий аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг буюу Өлзийт тосгоны "Ар хөв" гэх газарт Б , Б гэх хоёр хүнтэй хамт айлын мал малладаг. Би 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 17 цагийн үед намайг хонин дээрээ явж байх үед манай эхнэр Должинсүрэн, Б ахын эхнэр Урнаа эгчийн хамтаар ирээд танай найз Б ирээд ахтай чинь хамт архи ууж байна гэж хэлээд гэрээсээ битгий гараарай ахтайгаа хамт байж байгаарай гэж хэлсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа хонин дээрээсээ гэртээ очоод Б ахын гэр рүү ороход Б тэр хоёр нэлээн согтчихсон сууж байгаад Б босож ирээд Б ахын баруун орны толгой дээрээс 0.75 литрийн савлагаатай “Экс” нэртэй архи гаргаж ирээд надтай хамт уусан. Харин тухайн үед Б ах тээврийн хэрэгслээ асаагаад найзынх руугаа явж цэнэглэсэн утсаа авна гээд явсан. Тэгээд Б бид хоёрыг хэвтэж байхад Б ах орж ирээд бос хоёроо манай найзын гэр рүү явъя гэхээр нь босоод явсан. Тэгээд Б ы гэр рүү очоод 0.75 литрийн савлагаатай “Болор” нэртэй 1 шил архи уугаад Б гэх хүнтэй маргалдаж муудалцаад гэрээс нь гаргаж хөөгөөд удалгүй Б гэр рүүгээ гүйгээд орчихсон. Тэгэхэд нь Б ы эзэмшлийн цэнхэр өнгийн бонго-3 маркийн тээврийн хэрэгслийг урд буфер рүү Б 2, 3 удаа өшиглөсөн. Мөн баруун талын гэрийнх нь хаалгыг Б адуугаа авъя хэмээн нэг удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/,
-Гэрч Б.Б ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний бие Хэнтий аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг буюу Өлзийт тосгоны "Ар хөв" гэх газарт эхнэр 3 хүүхдийн хамтаар оршин суудаг. Би 2023 оны 02 дугаар сарын 13-ны орой 17 цаг өнгөрч байсан санагдаж байна. Тэгээд хамт айлын мал малладаг Б , М нарын хамт экс нэртэй 0.75 литрийн савлагаатай 5 шил архи уучхаад 19 цаг өнгөрч байхад саахалт айлын Б ы гэр рүү гурвуулаа хамт явсан. Тэднийх рүү явахдаа гэрээсээ “Болор” нэртэй 0.75 литрийн савлагаатай архи авч гараад Б ы гэр рүү ороод мянгат малчин болсонд нь, мөн найз нь дэд хурандаа цол авчихлаа хэмээн авч очсон архи аа Б д өгөөд миний найз наадхаа тойруулчих гэж хэлсэн. Тэгээд согтууруулах ундаагаа гурвуулаа хамт хэрэглэж байхад Б өөрөө бараг уухгүй байсан. Тэгэхээр нь чи яагаад уухгүй байгаа юм бэ? гэхэд аймгийн төв рүү тээврийн хэрэгсэл барьж явна гэж хэлсэн. Тэгээд удалгүй хоорондоо маргалдаж байгаад гэрээс нь гараад М болон Б хоёр Б ыг зодно гэж хөөгөөд удалгүй Б гэртээ ороод хаалгаа түгжчихээд онгойлгохгүй байсан. Харин тэр хооронд Б Б ы эзэмшлийн Бонго-3 маркийн тээврийн хэрэгслийн буфер хэсэг рүү нэг удаа өшиглөхөөр нь би Б руу очиж болио Наадах чинь хүний хөрөнгө шүү дээ хэмээн болиулсан. Тухайн үед согтууруулах ундааны зүйл их хэрэглэсэн байсан болохоор тэрнээс хойш дахин өшиглөж байхыг нь санахгүй байна....” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дугаар хуудас/,
-Гэрч Ц.Х ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний бие Хэнтий аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг буюу Өлзийт тосгоны "Ар хөв" гэх газарт Б гэх айлын хаяанд эхнэр хүүхдийн хамтаар түрээр оршин суудаг. Би 2023 оны 02 дугаар сарын 13-ны орой харин хэдэн цаг болж байхыг нь мэдэхгүй байна. Ямар ч гэсэн намайг гэрийн гадна бог малаа Хашаанд нь хашаад үхэртээ өвс тавьж өгч байхад саахалт гурван залуу Б ахын гэр рүү орж байсан. Би гадна үхэртээ өвс тавьж өгч дуусаад шууд гэр рүүгээ орсон. Тэгээд хэсэг хугацааны дараа Б ах Годоо гэх 11 настай хүүхдээр намайг гэртээ ороод ир хэмээн дуудуулахаар нь гэрт нь ороход Б ах надад хандан энэ нэг залуу нь согтчихжээ хоёулаа машин руу нь хамт өргөөд оруулъя гэхээр нь за тэгье гээд хоёр талаас нь өргөж байхад М гэх залуу миний хажуу талд ирээд та нарт одооноос нарт үзүүлэхгүй шүү гэх зэргээр хашхираад байсан. Тэгээд Б ахыг зодох гэж дайраад Б ах гэр дотроо зугтаж байгаад гарч гүйгээд хэсэг хугацааны дараа гэртээ орж ирэхэд нь М гэх залуу Б ахын нүүрний хэсэг рүү нэг удаа мөргөсөн. Харин гэрт эхнэр нь нялх хүүхэдтэйгээ байсан болохоор гэр рүүгээ орсон. Түүнээс хойш Б ахыг яг цохиж зодсон эсэхийг мэдэхгүй байна. Тэгээд нэлээн удаж байгаад намайг гэрээс гарахад Б ах бид хоёр руу М болон махлаг залуу хоёр ална хэмээн дайраад байсан харин ард нь Б гэх хүн нь наад хоёроо алаач хэмээн хойно хашхираад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар хуудас/,
-Эд хөрөнгийн үнэлгээний “Фэйр Валуэшн” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 02
дугаар сарын 16-ны өдрийн №7553 дугаартай “...үнэлгээгээр тогтоогдсон дүн 1.252.000 төгрөг...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 50-55 дугаар хуудас/,
-Хохирогч Х.Б ы эд хөрөнгөд учруулсан хохиролд 1,252,000 төгрөг төлсөн 2 баримт /ар, өвөр наасан/ /хх-ийн 86 дугаар хуудас/,
-Яллагдагч Г.Б ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр цуг мал хардаг М , Б нартай хамт Хэнтий аймаг, Хэрлэн сум 7 дугаар баг, Өлзийт тосгонд Б ахын гэрт 2 шил 0.75-н архи хувааж уучхаад дараа нь Б ахын гэрт очиж нэмж нэг шил архи ууж байтал М , Б ах хоёр хоорондоо маргалдаад хөөцөлдөөд байсан. Тэгээд би тухайн үед нь Б ахын эзэмшлийн цэнхэр өнгийн Бонго-3 маркийн тээврийн хэрэгслийн урд талын буфер болон зөв талын хаалга хоёрыг өшиглөж цохисон асуудал гаргасан. Би ер нь бол өөрийн хийсэн гэм буруугаа хүлээж байгаа. Б ахын эзэмшлийн тээврийн хэрэгсэлд хохирол учруулсан нь үнэн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 75-76 дугаар хуудас/ зэрэг болно.
1.Гэм буруугийн талаар
1.1.Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын эрүүгийн цагдаагийн тасгийн хэсгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Н.Раднаабазарын илтгэх хуудас,
-Хохирогч Х.Б ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний бие Хэнтий аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг "Ар хөв" гэх газарт оршин суудаг хэдий ч эхнэр хүүхдүүд маань Хэрлэн сумын 3 дугаар баг К-17-3 тоотод оршин суудаг. Намайг 2023 оны 02 дугаар сарын 13-ны орой 18 цагийн үед намайг гэртээ байхад саахалт айлын Б нь хоёр малчинтайгаа орж ирээд найз нь дэд хурандаа цол авчихлаа мөн миний найз мянгат малчин болсонд нь баяр хүргэе хэмээн 0.75 литрийн савлагаатай болор нэртэй 1 шил архи гаргаж ирсэн. Тухайн үед нь хамт ирсэн махлаг Г.Б гэх залуу нь орж ирээд манай баруун талын орон дээр унтчихсан. Тэр үед Б надтай бэлчээр дээр маргалдаж эхэлсэн. Түүний дараа удалгүй Б гэх залууг гэрээс өргөж гаргаж байх үед М гэх хамт ирсэн залуу нь миний хойноос өшиглөөд зодно гэхээр нь зуух тойроод гэрээсээ гараад зугтчихсан. Тэгээд гэрээс гараад гүйхэд хойноос хөөж байгаад хоёулаа эвлэрье гэхэд нь за гээд очиход М гэх залуу намайг барьж аваад мөргөчихсөн. Тэгэхээр нь гэр рүүгээ гүйц ороод хаалгаа дотор талаас нь түгжихэд М гэх залуу манай гэрийн хаалгыг онгойлго хэмээн цохиод байсан. Харин цаана нь миний цэнхэр өнгийн Бонго-3 маркийн тээврийн хэрэгслийн буфер хаалга зэргийг өшиглөөд байсан уу, эсвэл юмаар цохисон уу пир, пар гээд дуугараад байсан. Тэгээд тухайн үед Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг,
-Гэрч Х.М ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний бие Хэнтий аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг буюу Өлзийт тосгоны "Ар хөв" гэх газарт Б , Б гэх хоёр хүнтэй хамт айлын мал малладаг. Би 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 17 цагийн үед намайг хонин дээрээ явж байх үед манай эхнэр Должинсүрэн, Б ахын эхнэр Урнаа эгчийн хамтаар ирээд танай найз Б ирээд ахтай чинь хамт архи ууж байна гэж хэлээд гэрээсээ битгий гараарай ахтайгаа хамт байж байгаарай гэж хэлсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа хонин дээрээсээ гэртээ очоод Б ахын гэр рүү ороход Б тэр хоёр нэлээн согтчихсон сууж байгаад Б босож ирээд Б ахын баруун орны толгой дээрээс 0.75 литрийн савлагаатай “Экс” нэртэй архи гаргаж ирээд надтай хамт уусан. Харин тухайн үед Б ах тээврийн хэрэгслээ асаагаад найзынх руугаа явж цэнэглэсэн утсаа авна гээд явсан. Тэгээд Б бид хоёрыг хэвтэж байхад Б ах орж ирээд бос хоёроо манай найзын гэр рүү явъя гэхээр нь босоод явсан. Тэгээд Б ы гэр рүү очоод 0.75 литрийн савлагаатай “Болор” нэртэй 1 шил архи уугаад Б гэх хүнтэй маргалдаж муудалцаад гэрээс нь гаргаж хөөгөөд удалгүй Б гэр рүүгээ гүйгээд орчихсон. Тэгэхэд нь Б ы эзэмшлийн цэнхэр өнгийн бонго-3 маркийн тээврийн хэрэгслийг урд буфер рүү Б 2, 3 удаа өшиглөсөн. Мөн баруун талын гэрийнх нь хаалгыг Б адуугаа авъя хэмээн нэг удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг,
-Гэрч Б.Б ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний бие Хэнтий аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг буюу Өлзийт тосгоны "Ар хөв" гэх газарт эхнэр 3 хүүхдийн хамтаар оршин суудаг. Би 2023 оны 02 дугаар сарын 13-ны орой 17 цаг өнгөрч байсан санагдаж байна. Тэгээд хамт айлын мал малладаг Б , М нарын хамт экс нэртэй 0.75 литрийн савлагаатай 5 шил архи уучхаад 19 цаг өнгөрч байхад саахалт айлын Б ы гэр рүү гурвуулаа хамт явсан. Тэднийх рүү явахдаа гэрээсээ “Болор” нэртэй 0.75 литрийн савлагаатай архи авч гараад Б ы гэр рүү ороод мянгат малчин болсонд нь, мөн найз нь дэд хурандаа цол авчихлаа хэмээн авч очсон архи аа Б д өгөөд миний найз наадхаа тойруулчих гэж хэлсэн. Тэгээд согтууруулах ундаагаа гурвуулаа хамт хэрэглэж байхад Б өөрөө бараг уухгүй байсан. Тэгэхээр нь чи яагаад уухгүй байгаа юм бэ? гэхэд аймгийн төв рүү тээврийн хэрэгсэл барьж явна гэж хэлсэн. Тэгээд удалгүй хоорондоо маргалдаж байгаад гэрээс нь гараад М болон Б хоёр Б ыг зодно гэж хөөгөөд удалгүй Б гэртээ ороод хаалгаа түгжчихээд онгойлгохгүй байсан. Харин тэр хооронд Б Б ы эзэмшлийн Бонго-3 маркийн тээврийн хэрэгслийн буфер хэсэг рүү нэг удаа өшиглөхөөр нь би Б руу очиж болио Наадах чинь хүний хөрөнгө шүү дээ хэмээн болиулсан. Тухайн үед согтууруулах ундааны зүйл их хэрэглэсэн байсан болохоор тэрнээс хойш дахин өшиглөж байхыг нь санахгүй байна....” гэх мэдүүлэг,
-Гэрч Ц.Х ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний бие Хэнтий аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг буюу Өлзийт тосгоны "Ар хөв" гэх газарт Б гэх айлын хаяанд эхнэр хүүхдийн хамтаар түрээр оршин суудаг. Би 2023 оны 02 дугаар сарын 13-ны орой харин хэдэн цаг болж байхыг нь мэдэхгүй байна. Ямар ч гэсэн намайг гэрийн гадна бог малаа Хашаанд нь хашаад үхэртээ өвс тавьж өгч байхад саахалт гурван залуу Б ахын гэр рүү орж байсан. Би гадна үхэртээ өвс тавьж өгч дуусаад шууд гэр рүүгээ орсон. Тэгээд хэсэг хугацааны дараа Б ах Годоо гэх 11 настай хүүхдээр намайг гэртээ ороод ир хэмээн дуудуулахаар нь гэрт нь ороход Б ах надад хандан энэ нэг залуу нь согтчихжээ хоёулаа машин руу нь хамт өргөөд оруулъя гэхээр нь за тэгье гээд хоёр талаас нь өргөж байхад М гэх залуу миний хажуу талд ирээд та нарт одооноос нарт үзүүлэхгүй шүү гэх зэргээр хашхираад байсан. Тэгээд Б ахыг зодох гэж дайраад Б ах гэр дотроо зугтаж байгаад гарч гүйгээд хэсэг хугацааны дараа гэртээ орж ирэхэд нь М гэх залуу Б ахын нүүрний хэсэг рүү нэг удаа мөргөсөн. Харин гэрт эхнэр нь нялх хүүхэдтэйгээ байсан болохоор гэр рүүгээ орсон. Түүнээс хойш Б ахыг яг цохиж зодсон эсэхийг мэдэхгүй байна. Тэгээд нэлээн удаж байгаад намайг гэрээс гарахад Б ах бид хоёр руу М болон махлаг залуу хоёр ална хэмээн дайраад байсан харин ард нь Б гэх хүн нь наад хоёроо алаач хэмээн хойно хашхираад байсан...” гэх мэдүүлэг,
- Эд хөрөнгийн үнэлгээний “Фэйр Валуэшн” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн №7553 дугаартай “...үнэлгээгээр тогтоогдсон дүн 1.252.000 төгрөг...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл,
- Хохирогч Х.Б ы эд хөрөнгөд учруулсан хохиролд 1,252,000 төгрөг төлсөн 2 баримт /ар, өвөр наасан/,
-Яллагдагч Г.Б ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр цуг мал хардаг М , Б нартай хамт Хэнтий аймаг, Хэрлэн сум 7 дугаар баг, Өлзийт тосгонд Б ахын гэрт 2 шил 0.75-н архи хувааж уучхаад дараа нь Б ахын гэрт очиж нэмж нэг шил архи ууж байтал М , Б ах хоёр хоорондоо маргалдаад хөөцөлдөөд байсан. Тэгээд би тухайн үед нь Б ахын эзэмшлийн цэнхэр өнгийн Бонго-3 маркийн тээврийн хэрэгслийн урд талын буфер болон зөв талын хаалга хоёрыг өшиглөж цохисон асуудал гаргасан. Би ер нь бол өөрийн хийсэн гэм буруугаа хүлээж байгаа. Б ахын эзэмшлийн тээврийн хэрэгсэлд хохирол учруулсан нь үнэн...” гэх мэдүүлэг зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх
зүйтэй гэж дүгнэв.
Мөрдөн байцаалт болон прокурорын шатанд шүүгдэгч Г.Б нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд шүүгдэгч нь мөрдөн байцаалтын явцад анхнаасаа үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн талаар өгсөн мэдүүлэг, түүний гаргасан хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргийг үндэслэн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагчид танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн байна.
Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацааны дотор ял оногдуулах шүүх хуралдааныг зарлан шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянаж үзэхэд дээрх нөхцөл байдлуудыг аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэлээ.
1.2.Шүүгдэгч Г.Б ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг Өлзийт тосгоны “Ар хөв” гэх газарт Х.Б тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний эзэмшлийн Бонго-3 маркийн тээврийн хэрэгслийг өшиглөсний улмаас уг машинд урд буфер, урд буферын соёо, номер тогтоогчийг хагалсан, мөн машины нүүр чихэгдэж хонхойсон, зүүн хаалга зурагдаж будаг халцарсан зэрэг эвдрэл гэмтлийг учруулж, хохирогч Х.Б д 1.252.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар ирүүлсэн, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл үндэслэл бүхий байх тул шүүгдэгч Г.Б ыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
1.3.Үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг шалтгаант холбоо гэж үзэх бөгөөд шүүгдэгч Г.Б ын хууль бус, гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Х.Б ы эзэмшил, өмчлөл бүхий эд хөрөнгө болох цэнхэр өнгийн “62-43” УНГ улсын дугаартай “Бонго-3” маркийн тээврийн хэрэгсэлд урд буфер, урд буферын соёо, номер тогтоогчийг хагалсан, мөн машины нүүр чихэгдэж хонхойсон, зүүн хаалга зурагдаж будаг халцарсан эвдрэл, гэмтэл болох нийт 1,252,000 төгрөгийн хохирол учирсан нь хоорондоо шууд шалтгаант холбоотой юм.
1.4.Шүүгдэгч Г.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “...гэм буруу дээр маргахгүй...” гэх бөгөөд хэргийн зүйчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.
2.Гэм хор, хохирлын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заажээ.
2.1.Шүүгдэгч Г.Б нь энэ хэргийн хохирогч Х.Б д түүний эзэмшил
өмчлөл бүхий эд хөрөнгө болох цэнхэр өнгийн “62-43” УНГ улсын дугаартай “Бонго-3” маркийн тээврийн хэрэгсэлд урд буфер, урд буферын соёо, номер тогтоогчийг хагалсан, мөн машины нүүр чихэгдэж хонхойсон, зүүн хаалга зурагдаж будаг халцарсан эвдрэл, гэмтэл болох нийт 1,252,000 төгрөгийн хохирлыг санаатай учруулсан байна.
2.2.Хавтас хэргийн 79 дүгээр хуудаст хохирогч Х.Б д хавтаст хэргийн материалтай танилцахыг мэдэгдсэн тухай 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн тэмдэглэлд “...хохирол мөнгөө авчихвал гомдол, санал гээд байх зүйлгүй хэргийн материалтай очиж танилцах боломжгүй хөдөө цас ороод мал харах хүнгүй байна гэв.” гэж тусгасан байна.
Мөн түүнчлэн хавтаст хэргийн 85 дугаар хуудаст шүүгдэгч Г.Б ын 2023 оны 03 дугаар сарын 20-ний өдөр Хэнтий аймгийн Прокурорын газарт “...Хохирогч Х.Б ы хохирлыг төлж барагдуулсан болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлтийг дансны хуулганы хамт гаргаж өгсөн байна. Хавтаст хэргийн 86 дугаар хуудас болох Хаан банкны 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн “Банк хоорондын шилжүүлэг”-ээр хохирогч Х.Б д хохирол болох нийт 1,252,000 төгрөгийг 2 хуваан төлсөн болох нь нотлогдож байна.
Иймд шүүгдэгч Г.Б ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
3.Эрүүгийн хариуцлагын талаар
Шүүхээс шүүгдэгч Г.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
3.1.Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх нь зүйтэй.
3.2.Шүүгдэгч Г.Б ад хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин мөрдөн байцаалтад анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо хохирогчид сайн дураараа нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн;”, 1.2-т “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид ...учруулсан хохирлыг төлсөн;” гэж тус тус заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэмшсэний улмаас гэмт хэрэг үйлдсэнээ анхнаасаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, улсын яллагчтай эрүүгийн хариуцлага болох ял шийтгэлээ тохиролцсон зэрэг байдлыг давхар харгалзан хөнгөрүүлэх нөхцөл байдал гэж үзлээ.
3.3.Шүүгдэгч Г.Б ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор улсын яллагч Б.Өнөбат шүүх хуралдаанд: “...шүүгдэгч Г.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгж буюу 800,000 төгрөгөөр торгох ялыг... ...5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна...”,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Жавхлан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, эрүүгийн хариуцлагаа, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, ...хохирол болох 1,252,000 төгрөгийг төлсөн. ...прокурорын саналын хүрээнд шийдвэрлэж өгнө үү...”,
Шүүгдэгч Г.Б шүүх хуралдаанд: “...хэлэх үг байхгүй...” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргасан.
3.4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж хуульчилжээ.
Иймд шүүхээс шүүгдэгч Г.Б ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг нь тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 (Найман зуу) нэгж буюу 800,000 (Найман зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд уг торгуулийн ялыг хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б ад шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулах нь зүйтэй байна.
4.Бусад асуудлаар:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй, шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүд, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Хэрээд ургийн овогтой Г-ын Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч Г.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 (Найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 (Найман зуун мянга) төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Б ад оногдуулсан 800 (Найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 (Найман зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 5 (Тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Б ад оногдуулсан ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 15.000 (Арван таван мянга) төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулсугай.
5.Шүүгдэгч Г.Б ад шүүхээс оногдуулсан 800 (Найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 (Найман зуун мянга) төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6.Энэ хэрэгт иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Б энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдсугай.
7.Шүүхийн шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Б ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
9.Шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Б ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХБААТАР