| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Алтандөшийн Энхбаатар |
| Хэргийн индекс | 180/2023/0062/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/67 |
| Огноо | 2023-03-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Өнөбат |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 2023/ШЦТ/67
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2023/0062/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,
Улсын яллагч Б.Өнөбат,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Жавхлан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар ирүүлсэн шүүгдэгч Итэль овгийн Х-ийн М т холбогдох 2339001010115 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
(Яллах дүгнэлтэд дурдсанаар)
Х.М нь 2023 оны 02 дугаар сарын 13-ны орой 20 цагийн орчимд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт оршин суух Х.Б-ыг өөрийн гэртээ байх үед хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар зодож түүний эрүүл мэндэд нэг шүдний сулрал, толгойн орой хэсэгт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шүүхэд шилжүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах мэдүүлэг, нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Х.М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй...”
гэв.
Эрүүгийн 2339001010115 дугаартай хэргээс:
-2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 03 дугаар хуудас/,
-Хохирогч Х.Б ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн үед намайг архи хундагалж өгч байхад Б архи аа ууж чадахгүй асгаад байхаар нь би одоо болчихсон байна аа та нар одоо гэртээ харьж амарцгаа гэхэд Б тэй хамт орж ирсэн танихгүй залуу надад хандан би шүүхийн шийдвэрийн ахлагч цолтой хүн байна хэмээн наад архи аа надад өг би ууна гэж хэлэхээр нь архийг нь өгсөн. Тэгтэл Б болон зүс танихгүй залуу хоёр надад хандан чи яагаад уухгүй байгаа юм бэ гээд надад нэг хийж өгөхөөр нь би амсаад өгсөн. Удалгүй намайг архи хамт уусангүй хэмээн хэрүүл өдөж эхэлсэн буюу зүс танихгүй залуу надад хандан чи хүнийг яагаад матаад байдаг юм бэ гэхэд нь надад матсан зүйл байхгүй ярих гээд байгаа зүйлээ уусан архи аа гарсны дараа хэлээрэй гэхэд өнөөх зүс танихгүй залуу надад хандан чанга дуугаар чи энэ Казак хүнийг ад үздэг хэн бэ гэхээр нь би Б ийг ад үзсэн юм байхгүй айл саахалт болоод 2,3 жилийн нүүр үзэж байна гэхэд зүс танихгүй залуу надад хандан хоёулаа гэрээс чинь гараад үзье гэхэд нь үгүй гэхэд Бх гэх залуу манайд тасраад унтчихсан угаасаа гурвуулаа анх орж ирэхдээ нэлээн уучихсан орж ирсэн. Тэгээд зүс танихгүй залуу надад хандан чи Бх г надтай хамт машинд суулгаад өгөөч гэхэд нь өргөөд гаргах гэсэн дийлэхгүй байсан чинь зүс танихгүй залуу миний баруун шанаа хэсэг рүү нэг удаа цохисон. Тэгээд би өөрийн туслах малчинг гэрээс дуудаад энийг цуг өргөөд гэрээс гаръя гээд өргөх гэтэл бас дийлээгүй болохоор зүс танихгүй залуу манай туслах малчинг хажуу талаас нь олигтойхон өргөөч хэмээн өшиглөхөөр нь би өнөөх залууд хандан болиоч гэж хэлээд зүс танихгүй залуутай хамт гурвуулаа чирч гэрээс гаргаад хөх өнгийн портер маркийн тээврийн хэрэгсэлд нь суулгачхаад та нар ингээд гэртээ хариад сайхан амарцгаагаарай гэж хэлэхэд өнөөх зүс танихгүй залуу намайг татаж ирээд миний дух руу нэг удаа мөргөж унагаасан. Хэсэг хугацааны дараа согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байсан Бх машинаас гарч ирээд миний баруун нүдний хэсэг рүү нэг удаа цохиход зүс танихгүй залуу хажуу талаас нь орж ирээд миний хамар руу нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 04-07 дугаар хуудас/,
“...Тэгээд өнөөх архийг нь дуусаж байх үед нь та нар согтчихсон байна харьж амарцгаах уу гээд Бб гэх залууг нь өөрийн туслах малчин Х ыг дуудаад хамт өргөж гаргаж байх үед М гэх залуу миний хойноос өшиглөсөн. Тэгэхээр би гэрээсээ гарч гүйхэд араас М гэх залуу намайг ална хэмээн хөөсөн төд удалгүй хөгшөөн хоёулаа эвлэрье хэмээн М гэх залуу надад хандан хэлхээр нь би тэгье гээд очиход нүүр хэсэг рүү нэг удаа мөргөсөн. Тэгээд Бб гэх залуугийн хажууд ирэхэд Бб намайг бариад авахаар нь гарыг нь тавиулах гэж байгаад Бямбабаттай хамт газар унахад хойноос толгой хэсэг рүү М нэг удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/,
-Гэрч Б.Б ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Бямбабат, М нарын хамт экс нэртэй 0,75 литрийн савлагаатай 5 шил архи уучхаад 19 цагийн үед саахалт айлын Б ы гэр рүү гурвуулаа хамт явсан. Тэднийх рүү орохдоо би болор нэртэй 0,75 литрийн савлагаатай архи аваад мянгат малчин болсонд нь мөн найз нь дэд хурандаа цол авчихлаа хэмээн авч очсон архиа Х.Б д өгөөд миний найз наадах аа тойруулчих гэж хэлсэн. Тэгээд согтууруулах ундаагаа гурвуулаа хамт хэрэглэж байхад Б өөрөө бараг уухгүй байсан. Тэгээд чи яагаад уухгүй байгаа юм бэ гэхэд аймгийн төв рүү тээврийн хэрэгсэл барьж явна гэж хэлсэн тэгээд би болсон явдлын талаар сайн санахгүй байна. Тухайн үед согтууруулах ундааны зүйл ихээр хэрэглэсэн байсан болохоор юунаас болж маргалдсаныг мэдэхгүй байна. Тухайн үед саахалт айл Б ы гэр лүү явахдаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хуучин дүрэмт хувцас болон өвлийн малгай болон тэмдэгтэй нь өмсөж очсон...” гэх мэдүүлэг, /хх-ийн 14-15 дугаар хуудас/,
-Гэрч Ц.Х ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн үед нь гэр рүү нь ороход Б ахын орон дээр нь махлаг залуу нь тасарчихсан хэвтэж байсныг Б ах надад хандан ахын дүү хоёулаа энэ залууг машин руу нь өргөөд суулгачихъя гэж хэлхээр нь өргөж байтал М гэх залуу Б ахыг зодох гээд гэрт дотор нь хөөтөл Б ах гэрээсээ гараад зугтсан. Түүний дараа хэсэг удалгүй гэртээ орж ирэхэд нь араас нь орж ирээд М гэх залуу нүүр хэсэг рүү нь нэг удаа мөргөсөн. Тэгэхээр нь бид хоёр гэр гэр рүүгээ ороод хаалгаа түгжсэн. Харин Б ахыг хаалгыг нэг залуу нүдээд хаалгаа онгойлго алнаа гээд орилоод байсан. Удалгүй гэрийн гадна байсан Б ахын эзэмшлийн цэнхэр өнгийн Бонго-3 маркийн тээврийн хэрэгслийг юмаар цохисон уу эсвэл өшиглөсөн үү хараагүй болохоор мэдэхгүй байна ямар ч гэсэн түс, тас хийж дугараад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Тунгалагтамирын 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 122 дугаартай “...Х.Б ы биед нэг шүдний сулрал, толгойн орой хэсэгт зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 1-2 удаагийн үйлдлээр үүссэн байх боломжтой. ...Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэлүүд /хх-ийн 43-46 дугаар хуудас/ зэрэг болно.
1.Гэм буруугийн талаар
1.1.Хохирогч Х.Б ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн үед намайг архи хундагалж өгч байхад Б архи аа ууж чадахгүй асгаад байхаар нь би одоо болчихсон байна аа та нар одоо гэртээ харьж амарцгаа гэхэд Б тэй хамт орж ирсэн танихгүй залуу надад хандан би шүүхийн шийдвэрийн ахлагч цолтой хүн байна хэмээн наад архи аа надад өг би ууна гэж хэлэхээр нь архийг нь өгсөн. Тэгтэл Б болон зүс танихгүй залуу хоёр надад хандан чи яагаад уухгүй байгаа юм бэ гээд надад нэг хийж өгөхөөр нь би амсаад өгсөн. Удалгүй намайг архи хамт уусангүй хэмээн хэрүүл өдөж эхэлсэн буюу зүс танихгүй залуу надад хандан чи хүнийг яагаад матаад байдаг юм бэ гэхэд нь надад матсан зүйл байхгүй ярих гээд байгаа зүйлээ уусан архи аа гарсны дараа хэлээрэй гэхэд өнөөх зүс танихгүй залуу надад хандан чанга дуугаар чи энэ Казак хүнийг ад үздэг хэн бэ гэхээр нь би Б ийг ад үзсэн юм байхгүй айл саахалт болоод 2,3 жилийн нүүр үзэж байна гэхэд зүс танихгүй залуу надад хандан хоёулаа гэрээс чинь гараад үзье гэхэд нь үгүй гэхэд Бх гэх залуу манайд тасраад унтчихсан угаасаа гурвуулаа анх орж ирэхдээ нэлээн уучихсан орж ирсэн. Тэгээд зүс танихгүй залуу надад хандан чи Бх г надтай хамт машинд суулгаад өгөөч гэхэд нь өргөөд гаргах гэсэн дийлэхгүй байсан чинь зүс танихгүй залуу миний баруун шанаа хэсэг рүү нэг удаа цохисон. Тэгээд би өөрийн туслах малчинг гэрээс дуудаад энийг цуг өргөөд гэрээс гаръя гээд өргөх гэтэл бас дийлээгүй болохоор зүс танихгүй залуу манай туслах малчинг хажуу талаас нь олигтойхон өргөөч хэмээн өшиглөхөөр нь би өнөөх залууд хандан болиоч гэж хэлээд зүс танихгүй залуутай хамт гурвуулаа чирч гэрээс гаргаад хөх өнгийн портер маркийн тээврийн хэрэгсэлд нь суулгачхаад та нар ингээд гэртээ хариад сайхан амарцгаагаарай гэж хэлэхэд өнөөх зүс танихгүй залуу намайг татаж ирээд миний дух руу нэг удаа мөргөж унагаасан. Хэсэг хугацааны дараа согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байсан Бх машинаас гарч ирээд миний баруун нүдний хэсэг рүү нэг удаа цохиход зүс танихгүй залуу хажуу талаас нь орж ирээд миний хамар руу нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг,
“...Тэгээд өнөөх архийг нь дуусаж байх үед нь та нар согтчихсон байна харьж амарцгаах уу гээд Бб гэх залууг нь өөрийн туслах малчин Х ыг дуудаад хамт өргөж гаргаж байх үед М гэх залуу миний хойноос өшиглөсөн. Тэгэхээр би гэрээсээ гарч гүйхэд араас М гэх залуу намайг ална хэмээн хөөсөн төд удалгүй хөгшөөн хоёулаа эвлэрье хэмээн М гэх залуу надад хандан хэлхээр нь би тэгье гээд очиход нүүр хэсэг рүү нэг удаа мөргөсөн. Тэгээд Бб гэх залуугийн хажууд ирэхэд Бб намайг бариад авахаар нь гарыг нь тавиулах гэж байгаад Бямбабаттай хамт газар унахад хойноос толгой хэсэг рүү М нэг удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг,
-Гэрч Б.Б ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Бямбабат, М нарын хамт экс нэртэй 0,75 литрийн савлагаатай 5 шил архи уучхаад 19 цагийн үед саахалт айлын Б ы гэр рүү гурвуулаа хамт явсан. Тэднийх рүү орохдоо би болор нэртэй 0,75 литрийн савлагаатай архи аваад мянгат малчин болсонд нь мөн найз нь дэд хурандаа цол авчихлаа хэмээн авч очсон архиа Х.Б д өгөөд миний найз наадах аа тойруулчих гэж хэлсэн. Тэгээд согтууруулах ундаагаа гурвуулаа хамт хэрэглэж байхад Б өөрөө бараг уухгүй байсан. Тэгээд чи яагаад уухгүй байгаа юм бэ гэхэд аймгийн төв рүү тээврийн хэрэгсэл барьж явна гэж хэлсэн тэгээд би болсон явдлын талаар сайн санахгүй байна. Тухайн үед согтууруулах ундааны зүйл ихээр хэрэглэсэн байсан болохоор юунаас болж маргалдсаныг мэдэхгүй байна. Тухайн үед саахалт айл Б ы гэр лүү явахдаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хуучин дүрэмт хувцас болон өвлийн малгай болон тэмдэгтэй нь өмсөж очсон...” гэх мэдүүлэг,
-Гэрч Ц.Х ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн үед нь гэр рүү нь ороход Б ахын орон дээр нь махлаг залуу нь тасарчихсан хэвтэж байсныг Б ах надад хандан ахын дүү хоёулаа энэ залууг машин руу нь өргөөд суулгачихъя гэж хэлхээр нь өргөж байтал М гэх залуу Б ахыг зодох гээд гэрт дотор нь хөөтөл Б ах гэрээсээ гараад зугтсан. Түүний дараа хэсэг удалгүй гэртээ орж ирэхэд нь араас нь орж ирээд М гэх залуу нүүр хэсэг рүү нь нэг удаа мөргөсөн. Тэгэхээр нь бид хоёр гэр гэр рүүгээ ороод хаалгаа түгжсэн. Харин Б ахыг хаалгыг нэг залуу нүдээд хаалгаа онгойлго алнаа гээд орилоод байсан. Удалгүй гэрийн гадна байсан Б ахын эзэмшлийн цэнхэр өнгийн Бонго-3 маркийн тээврийн хэрэгслийг юмаар цохисон уу эсвэл өшиглөсөн үү хараагүй болохоор мэдэхгүй байна ямар ч гэсэн түс, тас хийж дугараад байсан...” гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Тунгалагтамирын 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 122 дугаартай “...Х.Б ы биед нэг шүдний сулрал, толгойн орой хэсэгт зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 1-2 удаагийн үйлдлээр үүссэн байх боломжтой. ...Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэлүүд зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх зүйтэй гэж дүгнэв.
Мөрдөн байцаалт болон прокурорын шатанд шүүгдэгч Х.М нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд шүүгдэгч нь мөрдөн байцаалтын явцад анхнаасаа үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн талаар өгсөн мэдүүлэг, түүний гаргасан хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргийг үндэслэн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагчид танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн байна.
Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацааны дотор ял оногдуулах шүүх хуралдааныг зарлан шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянаж үзэхэд дээрх нөхцөл байдлуудыг аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэлээ.
1.2.Шүүгдэгч Х.М ийн 2023 оны 02 дугаар сарын 13-ны орой 20 цагийн орчимд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт оршин суух Х.Б-ыг өөрийн гэртээ байх үед хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар зодож түүний эрүүл мэндэд нэг шүдний сулрал, толгойн орой хэсэгт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл үндэслэл бүхий байх тул шүүгдэгч Х.М ийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
1.3.Үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг шалтгаант холбоо гэж үзэх бөгөөд шүүгдэгч Х.М ийн хууль бус, гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Х.Б ы эрүүл мэндэд нэг шүдний сулрал, толгойн орой хэсэгт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан нь хоорондоо шууд шалтгаант холбоотой юм.
1.4.Шүүгдэгч Х.Маранбек шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх бөгөөд хэргийн зүйчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.
2.Гэм хор, хохирлын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заажээ.
2.1.Шүүгдэгч Х.М нь энэ хэргийн хохирогч Х.Б ы эрүүл мэндэд нэг шүдний сулрал, толгойн орой хэсэгт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирлыг санаатай учруулсан байна.
2.2.Хавтас хэргийн 84 дүгээр хуудаст хохирогч Х.Б д хавтаст хэргийн материалтай танилцахыг мэдэгдсэн тухай 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн тэмдэглэлд “...хохирол мөнгөө авчихвал гомдол, санал гээд байх зүйлгүй хэргийн материалтай очиж танилцах боломжгүй хөдөө цас ороод мал харах хүнгүй байна гэв.” гэж тусгасан байна.
Мөн түүнчлэн хавтаст хэргийн 87 дугаар хуудаст шүүгдэгч Х.М ийн 2023 оны 03 дугаар сарын 20-ний өдөр Хэнтий аймгийн Прокурорын газарт “...Хохирогч Х.Б ы хохирлыг төлж барагдуулсан болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлтийг дансны хуулгын хамт гаргаж өгсөн байна. Хавтаст хэргийн 89 дүгээр хуудас болох Хаан банкны 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн “Шилжүүлгийн мэдээлэл”-ээр хохирогч Х.Б д хохирол болох нийт 1,000,000 төгрөгийг төлсөн болох нь нотлогдож байна.
2.3.Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч Х.Б нь хохирол, хор уршигтай холбоотой баримтаа бүрдүүлж хохирол нэхэмжлээгүй бөгөөд шүүгдэгч Х.М нь хохирогч Х.Б ы эрүүл мэндэд учруулсан хохиролд 1,000,000 (Нэг сая) төгрөг төлсөн байх тул энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
3.Эрүүгийн хариуцлагын талаар
Шүүхээс шүүгдэгч Х.М ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
3.1.Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх нь зүйтэй.
3.2.Шүүгдэгч Х.М т хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин мөрдөн байцаалтад анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид ...учруулсан хохирлыг төлсөн;” гэж заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэмшсэний улмаас гэмт хэрэг үйлдсэнээ анхнаасаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, улсын яллагчтай эрүүгийн хариуцлага болох ял шийтгэлээ тохиролцсон зэрэг байдлыг давхар харгалзан хөнгөрүүлэх нөхцөл байдал гэж үзлээ.
3.3.Шүүгдэгч Х.М эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор улсын яллагч Б.Өнөбат шүүх хуралдаанд: “...шүүгдэгч Х.М ийг 500 нэгж буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг ...4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай
байна...”,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Жавхлан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “..гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, эрүүгийн хариуцлагаа, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, ...хохирол болох 1,000,000 төгрөгийг төлсөн. ...прокурорын саналын хүрээнд шийдвэрлэж өгнө үү...”,
Шүүгдэгч Х.М шүүх хуралдаанд: “...хэлэх үг байхгүй...” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргасан.
3.4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж
хуульчилжээ.
Иймд шүүхээс шүүгдэгч Х.М ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (Таван зуу) нэгж буюу 500,000 (Таван зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд уг торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.М т шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулах нь зүйтэй байна.
4.Бусад асуудлаар:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Х.М цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүд, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Итэль ургийн овогтой Х-ийн М ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч Х.М ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (Таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 (Таван зуун мянга) төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.М т оногдуулсан ялыг 5 (Тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг
баримтлан шүүгдэгч Х.М т оногдуулсан ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулсугай.
5.Шүүгдэгч Х.М т шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6.Энэ хэрэгт иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Х.М цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдсугай.
7.Шүүхийн шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Х.М т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
9.Шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Х.М т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХБААТАР