Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 361

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын нэхэмжлэлтэй   Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын  Цахиурт                           тоотод тоотод оршин суух, Т  овогт Бямбын Б /ЗВ /-ыг архины албадан эмчилгээнд  хамруулах тухай нэхэмжлэлтэй, 139/2019/00393/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, гуравдагч этгээд Б.Б,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.У  нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Дундговь аймаг дахь Цагдаагийн газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Б.Б нь сүүлийн жилүүдэд согтууруулах ундааг тогтмол хэтрүүлэн хэрэглэж, ар гэрийн амгалан тайван байдлыг алдагдуулж, түгшүүр төрүүлж,  удаа дараа эрүүлжүүлэх байранд хүргэгдэн ирж, захиргааны арга хэмжээ авагдсан.

Иймд эмнэлгийн комиссын дүгнэлт, багийн засаг даргын тодорхойлолт, удаа дараа саатуулагдсан бүртгэл зэргийг үндэслэн архины албадан эмчилгээнд  хамруулах албадлагын арга хэмжээ авахуулах хүсэлт гаргаж гаргаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байна. Урьд өмнөх жилүүдэд Б.Б нь дахиж архи уухгүй, архинаас гарна гэсэн амлалтыг удаа дараа өгч, манай зүгээс ч мөн энэ хүнд итгэл хүлээлгэж, албадан эмчилгээнээс үлдээж байсан. Гэвч Б.Б амлалтандаа хүрэхгүй дахин архи ууж, зөрчил гаргаж байгаа тул албадан эмчилгээнд явуулах нь зүйтэй гэж үзэж байна. Иймд  Б.Бийг архины албадан эмчилгээнд  хамруулж өгнө үү гэв.

 

Гуравдагч этгээд Б.Б шүүх хуралдаанд гаргасан  тайлбартаа: Би цаашид архи уухгүй байж чадах тул албадан эмчилгээнээс чөлөөлүүлэх хүсэлтэй байна гэв.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Дундговь аймаг дахь Цагдаагийн газар  нь Б.Бийг  архины албадан эмчилгээнд  хамруулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Тавин овогт Бямбын Б нь архины шалтгаант сэтгэцийн эмгэгтэй, удаа дараа эрүүлжүүлэгдсэн, нийгмийн хэв журам зөрчиж захиргааны хариуцлага хүлээсэн, архи согтууруулах ундаа байнга хэрэглэдэг болох нь :

Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нарын 2019 оны 7 сарын 3-ны өдрийн “...архины шалтгаант сэтгэцийн эмгэгтэй, эмчилгээ хийлгэх шаардлагатай...” гэх дүгнэлт /хэргийн 4 хуудас/

Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын 2019 оны 8 сарын 21-ний өдрийн 35/813 дугаартай “Б.Бийг архины албадан эмчилгээнд  хамруулах тухай” хүсэлт /хэргийн 1 хуудас/

Цагдаагийн газрын мэдээллийн сангаас ирүүлсэн Б.Б нь удаа дараа саатуулагдсан талаарх лавлагаа /хэргийн 7-11 хуудас/

Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын 2-р баг засаг даргын 2019 оны 7 сарын 1-ний өдрийн 59 дугаартай  албан бичгээр ирүүлсэн “...Б.Б нь эрхэлсэн тодорхой ажилгүй, архи тамхи хэрэглэдэг, агсан согтуу тавьдаг нь үнэн...” талаарх тодорхойлолт  /хэргийн 5 хуудас/ зэргээр тогтоогдож байна.

 

Б.Б нь архины шалтгаант сэтгэцийн эмгэгтэй болох нь эмнэлгийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон, архи согтууруулах ундаа хэрэглэж удаа дараа захиргааны хариуцлага хүлээсэн болох нь тогтоогдож байх тул түүнийг албадан эмчлэх газарт явуулж албадан эмчилж,  түүнийг албадан эмчлэх газарт хүргэхийг Дундговь аймаг дахь Шүүхийн шийвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.  

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118,  133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т зааснаар Т овогт Бямбын Б /ЗВ         /-ийг албадан эмчлэх газарт явуулж, албадан эмчилсүгэй.
  2. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6-д зааснаар Б.Бийг албадан эмчлэх газарт хүргэхийг Шүүхийн шийвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
  3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн  болохыг дурдсугай.
  4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт зааснаар шуравдагч этгээд Б.Б, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нь  энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Г.Б