| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гүнбаярын Баярдаваа |
| Хэргийн индекс | 139/2019/00367/И |
| Дугаар | 362 |
| Огноо | 2019-09-10 |
| Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 362
2019 оны 09 сарын 10 өдөр Дугаар 139/ШШ2019/00362 Дундговь аймаг
|
|
|
|
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дундговь аймгийн С сумын тоотод оршин суух, Г овогт Хгийн М /ЗГ /-ийн нэхэмжлэлтэй хэлмэгдэгч Л.Өгийн нөхөх олговор гаргуулах тухай шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б , прокурор И.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.У нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Миний бие төрсөн эх Хгийн 3-р охин болж төрсөн бөгөөд 6 сартайдаа Лгийн Ө ламынд үрчлэгдсэн Диваагажид нэртэй байсан. 1938 онд үрчилж авсан аав Л.Ө нь улс төрийн хилс хэрэгт баривчлагдан би дүү нар дээр нь хоцорсон билээ. Үүнээс хойш Ө ламын дүү Б-аар овоглож тэр айлын голомтод өсч торнисон юм. .... Үрчилж авсан аав Л.Өг 1938 онд улс төрийн хилс хэрэгт баривчлан, эд хөрөнгийг нь хурааж Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 11 сарын 22-ны өдрийн 37 дугаар хурлын тогтоолоор цаазаар авах ялаар шийтгэсэн ба хэргийг хянаад Улсын дээд шүүхийн эрүүгийн коллегийн 1993 оны 3 сарын 25-ны өдрийн 70 дугаар магадлалаар цагаатгажээ....Иймд хэлмэгдэгч Л.Өгийн нөхөх олговорыг өргөмөл охин Х.М надад олгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Нөхөх олговрын 80 сая төгрөгийг холбогдох төсвөөс гаргуулан олгож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.М нь хэлмэгдэгч Л.Өгийн нөхөх олговрыг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.
“Зууны мэдээ” сонины 2019 оны 7 сарын 10-ны өдрийн №139 дугаарын 6 дугаар нүүрт хэвлэгдсэн нөхөх олговрын нэхэмжлэлээ бүрдүүлсэн иргэдийн нэрсийн жагсаалтын 24 дугаарт “нэхэмжлэгчийн овог нэр Хгийн М, хэлмэгдэгчийн овог нэр Лгийн Ө, хэлмэгдэгчийн юу болох-хүүхэд, нөхөн олговрын хэмжээ 80 сая” гэж зарлагдсан байгаа нь нэхэмжлэлийг шүүхээр хянан шийдвэрлэх үндэслэл болж байна. /хэргийг 14 хуудас/
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Х.Мгийн Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9-р баг Мандал, 10 гудамж, 06 тоотод оршин суух хаягийн бүртгэл бүхий Монгол улсын иргэний үнэмлэхний хуулбар /хэргийн 2 хуудас/
-Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2018 оны 9 сарын 21-ний өдрийн 05/5788 дугаартай “Лгийн Ө, Өмнөговь аймгийн Гурвансайхан сумын 3-р багийн харьяат, ард, лам, нас 60,..... Л.Өг 1938 оны 1 сарын 20 нд улс төрийн хэрэгт баривчилж, Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 11 сарын 22 өдрийн 37-р хурлын тогтоолоор...... хуулийн дээд хэмжээгээр шийтгэжээ. Хэргийг хянаад Дээд шүүхийн ...1993 оны 03 сарын 25 өдрийн 70 дугаар магадлалаар цагаатгажээ” гэх лавлагааны хуулбар /хх-ийн 8 хуудас/
-БНМАУ-ын Дээд Шүүхийн Эрүүгийн коллегийн хяналтын шатны шүүх хуралдааны 1993 оны 3 сарын 25-ны өдрийн 70 дугаартай “тодорхойлох хэсгийн 47-д Өмнөговь аймгийн Гурвансайхан сум, 60 настай, халх, лам, Лгийн Ө, тогтоох хэсэгт....70 хүнд холбогдох хэсгийг хүчингүй болгож, тэднийг цагаатган, хэргийг ЭБШХ-н 6-р зүйлд зааснаар хэрэгсэхгүй болгосугай” гэх бичиглэл бүхий магадлалын хуулбар /хх-ийн 9-11 хуудас/
- Х овогтой Мг хэлмэгдэгч Лгийн Өгийн өргөмөл хүүхэд мөн болохыг тогтоож шийдвэрлэсэн Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2000 оны 4 сарын 04-ний өдрийн 71 дугаартай шийдвэр /хх-ийн 12-13 хуудас/ зэрэг бичгийн баримтууд болно.
Хэргийн 3-7 хуудсуудад авагдсан хаягийн тодорхойлолт, 1924, 1944, 1956, 1989 онуудын хүн амын тооллогын лавлагаа зэрэг баримтууд нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.
Шүүх хуралдаанд оролцсон прокуророос нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн тайлбар гаргасан болно.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч Х.М нь “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хууль”-ийн 10 дугаар зүйлийн 10.1.3-д заасан нөхөх олговрыг нэхэмжлэх эрх бүхий этгээд мөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.Б