| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Алтандөшийн Энхбаатар |
| Хэргийн индекс | 180/2023/0064/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/71 |
| Огноо | 2023-03-24 |
| Зүйл хэсэг | 20.4.1., |
| Улсын яллагч | Б.Өнөбат |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 2023/ШЦТ/71
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2023/0064/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,
Улсын яллагч Б.Өнөбат,
Шүүгдэгч Т.А ,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Нарангэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар ирүүлсэн шүүгдэгч С.Х , Т.А нарт холбогдох 2239004410085 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
(Яллах дүгнэлтэд дурдсанаар)
Т.А нь Хэнтий аймгийн Батноров сумын Бэрх тосгонд байх Л.С ын гэрээс 2022 оны 06 дугаар сард тухайн орон сууцны тагт хэсэгт хадгалагдаж байсан Оросын холбооны улсад уул уурхайн зориулалттай үйлдвэрлэгдсэн 33мм-ийн голчтой, 400мм-ийн урттай "Бластит 32-400" загварын эмульсийн тэсрэх бодисыг олж авч өөрийн гэртээ хадгалж, улмаар 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр С.Х т шилжүүлсэн,
С.Х нь 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Хэнтий аймгийн Батноров сумын Бэрх тосгонд оршин суух Т.А оос Оросын холбооны улсад уул уурхайн зориулалттай үйлдвэрлэгдсэн 33мм-ийн голчтой, 400мм-ийн урттай "Бластит 32-400" загварын эмульсийн тэсрэх бодисыг худалдан борлуулах зорилготойгоор авч улмаар өөрийн унаж явсан ***** улсын дугаартай зориулалтын бус тээврийн хэрэгсэлд ачиж тээвэрлэсэн үйлдлийг тус тус прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар эзэмших” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шүүхэд шилжүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах мэдүүлэг, нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч С.Х шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй...”,
Шүүгдэгч Т.А шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй...” гэж тус тус мэдүүлэг өгчээ.
Эрүүгийн 2239004410085 дугаартай хэргээс:
-2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 06 дугаар хуудас/,
-2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 07-12 дугаар хуудас/,
-Гэрч Н.Н ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 11 цагаас 15 цагийн хооронд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1-5 дугаар багт эргүүлийн үүрэг гүйцэтгэхээр ахлах ахлагч Баярсайхан, дэд ахлагч Намсрай нарын хамтаар яваад ойролцоогоор 13 цагийн үед Хэнтий аймгийн Хэрлэн сум 5 дугаар баг Бэрх гарах зам дээр үүрэг гүйцэтгэж байхад Бэрхээс Хэнтий аймгийн чиглэлд улаан өнгийн Тоёота Приус маркийн ** ** ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг явж байхад нь зогсоож шалгахад тээврийн хэрэгсэл дотор жолооч гэх С.Х гэдэг нэртэй эрэгтэй ганцаараа зорчиж явах ба иргэнийг зогсоож "ачаа тээшинд үзлэг хийлгэх" шаардлага тавихад иргэн өөрөө арын багаажийг онгойлгоход юм байгаагүй. Тэгээд доод талын зафас дугуй хийдэг хэсгийг шалгуулахдаа дунд талын хэсгийн давхар өргөөд харуулахгүй болохоор нь наадхаа онгойлгож харуулах шаардлага тавихад эхлээд онгойлгохгүй байсан. Тэгэхээр нь дунд талын хайрцгийн онгойлго гэхэд юм байхгүй харуулах шаардлага байхгүй гэхээр нь дахин нэг удаа шаардлага тавихад иргэн сөхөж харуулахад цагаан өнгийн шуудайтай эд зүйл байхаар нь би амсрыг нь онгойлгож үзэхэд гаднаа тэсэлгээний зурагтай зүйл олон тооны байхаар нь би тээврийн хэрэгслийг журамлаж 102-луу мэдэгдэж эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Бөхчулуун ирж тухайн тээврийн хэрэгслийг авч явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/,
-Гэрч Г.С гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний бие талийгаач Л.С той 1987 онд гэр бүл болж амьдарсан. Түүнээс хойш гэр бүлийн шалтгаанаас болж 2000 онд гэрлэлтээ цуцалж тусдаа амьдарч хүүхдүүдээ аваад Улаанбаатар хотод амьдарсан. Талийгаачтай хамт амьдарч байхдаа Хэнтий аймгийн Бэрх тосгонд оршин сууж байсан. Бид 2 тусдаа амьдрах үед талийгаач Бэрх тосгондоо үдсэн. Түүнээс хойш хүүхдүүдээ аавтай нь уулзуулах зорилгоор хааяа Бэрх тосгонд ирдэг байсан. Талийгаач 2019 онд авто осолд орж хөлөө гэмтээсэн цагаас хойш Бэрх тосгонд үйл ажиллагаа явуулж байсан уул уурхайн ажлаа өөрийн биеэр гүйцэтгэж чадахгүй болж хүмүүстэй нийлдэг болсон. Гэртээ янз бүрийн уурхайн багаж хэрэгсэл авчирсан харагддаг байсан. Хамгийн сүүлд бие нь муу байхад нь 2022 оны 12 дугаар сард хувцсыг нь авах зорилгоор Бэрх тосгонд байх гэрт нь очиход хувцасны жижиг өрөөнд нь байх шуудайтай зүйлүүдийг ялгаж байхад нэг шуудайнд нарийн цагаан бодис мөн улаан өнгийн цахилгааны утас харагдаж байсан. Түүнийг яг юу болохыг нь сайн мэдээгүй. Тухайн шуудайтай зүйлийг ил гаргаад үлдээсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/,
-Фэйр валуэшн ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ШД-405 дугаартай “Эмүльсийн тэсрэх бодис 22.4 кг 246,400 төгрөг, Нонел 37 ширхэг 740,000 төгрөг, Нийт 986,400 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 44-46 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 578 дугаартай зэвсгийн шинжээч, цагдаагийн Б.Түвшинбаатарын гаргасан: “...1.Шинжилгээнд ирүүлсэн Бластит-32-400 гэсэн эд зүйл нь тэсрэх бодис байна. 2.Шинжилгээнд ирүүлсэн тэсрэх бодис нь 2022 онд Оросын холбооны улсад уул уурхайн зориулалттай үйлдвэрлэгдсэн 33мм-ийн голчтой, 400мм-ийн урттай "Бластит 32-400" загварын эмульсийн тэсрэх бодис байна. 3.Шинжилгээнд ирүүлсэн улаан болон шар өнгийн эд зүйл нь цахилгаан бус /нонелийн/ тэсэлгээний хэрэгслүүд байна. Уг цахилгаан бус /нонелийн/ тэсэлгээний хэрэгслүүд нь тэсрэх бодист өдөөлт өгөх зориулалттай. 4.Шинжилгээнд ирүүлсэн цахилгаан бус /нонелийн/ тэсэлгээний хэрэгслүүдийг шинжилгээнд ирүүлсэн тэсрэх бодист хийж ашиглах боломжтой...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 57-62, 70-71 дугаар хуудас/,
Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Геологи уул уурхайн хяналтын улсын байцаагч, Монгол улсын мэргэшсэн инженер Ө.Маналжавын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр гаргасан: “...1.Бластит-32-400 нэртэй тэсрэх бодис нь 32 мм диаметр, 400мм урттайгаар савласан тэсрэх бодис. Хүчил төрөгчийн баланс нь -0,92%, тэсрэлтийн дулаан 3200 кЖ/кг, хувийн хийн эзлэхүүн 929 л/кг, нягт 1.16 г/см3, цочир дамжуулах хурд 3800 км/с байдаг.
2.Газрын гадаргуу дээр тэсэлгээний ажил хийхэд хэрэглэнэ. Металл боловсруулах; цооногийн болон төвлөрсөн цэнэгийг өдөөх, доголын налуу үүсгэх тэсэлгээ, хөлдүүсний тэсэлгээ, овор хэтэрсэн чулуулгийн тэсэлгээ, чичирхийллийн хайгуулын цооногийн тэсэлгээ, ойн түймрийн хамгаалах зурвасын тэсэлгээ, бусад тусгай зориулалтын тэсэлгээний ажил хийхэд зориулагдсан. Аюулын зэргийн D ангилал, тэсрэх бодисын 1 дүгээр группэд хамаарна.
3. HS-10, HS-5 шар улаан өнгийн цочир дамжуулах цахилгаан бус тэслүүр нь тэсэлгээ хийхэд ашигладаг.
4.Бластит-32-400 нэртэй тэсрэх бодисыг HS-10, HS-5 шар улаан өнгийн цочир дамжуулах цахилгаан бус тэслүүрийн хамт тэсэлгээ хийх боломжтой.
5.Уулын цулыг нураах, чулуулгийг бутлах зориулалт бүхий мөргөцөгт тэсэлгээ хийдэг учраас, энгийн нөхцөлд аюулын хор уршгийг тооцох боломжгүй...” гэх дүгнэлт, /хх-ийн 68-69 дүгээр хуудас/ зэрэг болно.
1.Гэм буруугийн талаар
1.1.2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 06 дугаар хуудас/,
-2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн
тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 07-12 дугаар хуудас/,
-Гэрч Н.Н ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 11 цагаас 15 цагийн хооронд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1-5 дугаар багт эргүүлийн үүрэг гүйцэтгэхээр ахлах ахлагч Баярсайхан, дэд ахлагч Намсрай нарын хамтаар яваад ойролцоогоор 13 цагийн үед Хэнтий аймгийн Хэрлэн сум 5 дугаар баг Бэрх гарах зам дээр үүрэг гүйцэтгэж байхад Бэрхээс Хэнтий аймгийн чиглэлд улаан өнгийн Тоёота Приус маркийн ** ** ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг явж байхад нь зогсоож шалгахад тээврийн хэрэгсэл дотор жолооч гэх С.Х гэдэг нэртэй эрэгтэй ганцаараа зорчиж явах ба иргэнийг зогсоож "ачаа тээшинд үзлэг хийлгэх" шаардлага тавихад иргэн өөрөө арын багаажийг онгойлгоход юм байгаагүй. Тэгээд доод талын зафас дугуй хийдэг хэсгийг шалгуулахдаа дунд талын хэсгийн давхар өргөөд харуулахгүй болохоор нь наадхаа онгойлгож харуулах шаардлага тавихад эхлээд онгойлгохгүй байсан. Тэгэхээр нь дунд талын хайрцгийн онгойлго гэхэд юм байхгүй харуулах шаардлага байхгүй гэхээр нь дахин нэг удаа шаардлага тавихад иргэн сөхөж харуулахад цагаан өнгийн шуудайтай эд зүйл байхаар нь би амсрыг нь онгойлгож үзэхэд гаднаа тэсэлгээний зурагтай зүйл олон тооны байхаар нь би тээврийн хэрэгслийг журамлаж 102-луу мэдэгдэж эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Бөхчулуун ирж тухайн тээврийн хэрэгслийг авч явсан...” гэх мэдүүлэг,
-Гэрч Г.С гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний бие талийгаач Л.С той 1987 онд гэр бүл болж амьдарсан. Түүнээс хойш гэр бүлийн шалтгаанаас болж 2000 онд гэрлэлтээ цуцалж тусдаа амьдарч хүүхдүүдээ аваад Улаанбаатар хотод амьдарсан. Талийгаачтай хамт амьдарч байхдаа Хэнтий аймгийн Бэрх тосгонд оршин сууж байсан. Бид 2 тусдаа амьдрах үед талийгаач Бэрх тосгондоо үдсэн. Түүнээс хойш хүүхдүүдээ аавтай нь уулзуулах зорилгоор хааяа Бэрх тосгонд ирдэг байсан. Талийгаач 2019 онд авто осолд орж хөлөө гэмтээсэн цагаас хойш Бэрх тосгонд үйл ажиллагаа явуулж байсан уул уурхайн ажлаа өөрийн биеэр гүйцэтгэж чадахгүй болж хүмүүстэй нийлдэг болсон. Гэртээ янз бүрийн уурхайн багаж хэрэгсэл авчирсан харагддаг байсан. Хамгийн сүүлд бие нь муу байхад нь 2022 оны 12 дугаар сард хувцсыг нь авах зорилгоор Бэрх тосгонд байх гэрт нь очиход хувцасны жижиг өрөөнд нь байх шуудайтай зүйлүүдийг ялгаж байхад нэг шуудайнд нарийн цагаан бодис мөн улаан өнгийн цахилгааны утас харагдаж байсан. Түүнийг яг юу болохыг нь сайн мэдээгүй. Тухайн шуудайтай зүйлийг ил гаргаад үлдээсэн...” гэх мэдүүлэг,
-Фэйр валуэшн ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ШД-405 дугаартай “Эмүльсийн тэсрэх бодис 22.4 кг 246,400 төгрөг, Нонел 37 ширхэг 740,000 төгрөг, Нийт 986,400 төгрөг” гэх дүгнэлт,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 578 дугаартай зэвсгийн шинжээч, цагдаагийн Б.Түвшинбаатарын гаргасан: “...1.Шинжилгээнд ирүүлсэн Бластит-32-400 гэсэн эд зүйл нь тэсрэх бодис байна. 2.Шинжилгээнд ирүүлсэн тэсрэх бодис нь 2022 онд Оросын холбооны улсад уул уурхайн зориулалттай үйлдвэрлэгдсэн 33мм-ийн голчтой, 400мм-ийн урттай "Бластит 32-400" загварын эмульсийн тэсрэх бодис байна. 3.Шинжилгээнд ирүүлсэн улаан болон шар өнгийн эд зүйл нь цахилгаан бус /нонелийн/ тэсэлгээний хэрэгслүүд байна. Уг цахилгаан бус /нонелийн/ тэсэлгээний хэрэгслүүд нь тэсрэх бодист өдөөлт өгөх зориулалттай. 4.Шинжилгээнд ирүүлсэн цахилгаан бус /нонелийн/ тэсэлгээний хэрэгслүүдийг шинжилгээнд ирүүлсэн тэсрэх бодист хийж ашиглах боломжтой...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл,
Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Геологи уул уурхайн хяналтын улсын байцаагч, Монгол улсын мэргэшсэн инженер Ө.Маналжавын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр гаргасан: “...1.Бластит-32-400 нэртэй тэсрэх бодис нь 32 мм диаметр, 400мм урттайгаар савласан тэсрэх бодис. Хүчил төрөгчийн баланс нь -0,92%, тэсрэлтийн дулаан 3200 кЖ/кг, хувийн хийн эзлэхүүн 929 л/кг, нягт 1.16 г/см3, цочир дамжуулах хурд 3800 км/с байдаг.
2.Газрын гадаргуу дээр тэсэлгээний ажил хийхэд хэрэглэнэ. Металл боловсруулах; цооногийн болон төвлөрсөн цэнэгийг өдөөх, доголын налуу үүсгэх тэсэлгээ, хөлдүүсний тэсэлгээ, овор хэтэрсэн чулуулгийн тэсэлгээ, чичирхийллийн хайгуулын цооногийн тэсэлгээ, ойн түймрийн хамгаалах зурвасын тэсэлгээ, бусад тусгай зориулалтын тэсэлгээний ажил хийхэд зориулагдсан. Аюулын зэргийн D ангилал, тэсрэх бодисын 1 дүгээр группэд хамаарна.
3. HS-10, HS-5 шар улаан өнгийн цочир дамжуулах цахилгаан бус тэслүүр нь тэсэлгээ хийхэд ашигладаг.
4.Бластит-32-400 нэртэй тэсрэх бодисыг HS-10, HS-5 шар улаан өнгийн цочир дамжуулах цахилгаан бус тэслүүрийн хамт тэсэлгээ хийх боломжтой.
5.Уулын цулыг нураах, чулуулгийг бутлах зориулалт бүхий мөргөцөгт тэсэлгээ хийдэг учраас, энгийн нөхцөлд аюулын хор уршгийг тооцох боломжгүй...” гэх дүгнэлт зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх зүйтэй гэж дүгнэв.
Мөрдөн байцаалт болон прокурорын шатанд шүүгдэгч С.Х , Т.А нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд шүүгдэгч нь мөрдөн байцаалтын явцад анхнаасаа үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн талаар өгсөн мэдүүлэг, түүний гаргасан хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргийг үндэслэн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагчид танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн байна.
Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацааны дотор ял оногдуулах шүүх хуралдааныг зарлан шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянаж үзэхэд дээрх нөхцөл байдлуудыг аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэлээ.
1.2.Шүүгдэгч Т.А нь Хэнтий аймгийн Батноров сумын Бэрх тосгонд байх Л.С ын гэрээс 2022 оны 06 дугаар сард тухайн орон сууцны тагт хэсэгт хадгалагдаж байсан Оросын холбооны улсад уул уурхайн зориулалттай үйлдвэрлэгдсэн 33мм-ийн голчтой, 400мм-ийн урттай "Бластит 32-400" загварын эмульсийн тэсрэх бодисыг олж авч өөрийн гэртээ хадгалж, улмаар 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр С.Х т шилжүүлсэн,
Шүүгдэгч С.Х нь 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Хэнтий аймгийн Батноров сумын Бэрх тосгонд оршин суух Т.А оос Оросын холбооны улсад уул уурхайн зориулалттай үйлдвэрлэгдсэн 33мм-ийн голчтой, 400мм-ийн урттай "Бластит 32-400" загварын эмульсийн тэсрэх бодисыг худалдан борлуулах зорилготойгоор авч улмаар өөрийн унаж явсан ***** улсын дугаартай зориулалтын бус тээврийн хэрэгсэлд ачиж тээвэрлэсэн үйлдлүүдийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар эзэмших” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл үндэслэл бүхий байх тул шүүгдэгч С.Х , Т.А нарыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
1.3.Шүүгдэгч С.Х , Т.А нар шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх бөгөөд хэргийн зүйчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
2.Гэм хор, хохирлын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заажээ.
2.1.Шүүгдэгч Т.А нь Оросын холбооны улсад уул уурхайн зориулалттай үйлдвэрлэгдсэн 33мм-ийн голчтой, 400мм-ийн урттай "Бластит 32-400" загварын эмульсийн тэсрэх бодисыг хууль бусаар хадгалж, шүүгдэгч С.Х т шилжүүлсэн, шүүгдэгч С.Х нь тус тэсрэх бодисыг шүүгдэгч Т.А оос хүлээн авч хууль бусаар тээвэрлэсэн үйлдлүүд нь олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг бөгөөд заавал хохирол учирсан байхыг шаарддаггүй үйлдэл эхэлснээр гэмт хэрэг төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.
2.2.Энэ гэмт хэрэг нь хохирол, хор уршиг заавал шаарддаггүй хэлбэрийн бүрэлдэхүүнтэй бөгөөд гэмт хэргийн улмаас төр нийтийн ашиг сонирхол болон хувь хүн, хуулийн этгээдэд бодит хохирол учраагүй, мөрдөн байцаалтын шатанд болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ямарваа этгээдээс хохирол, төлбөр нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч С.Х , Т.А нарыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
3.Эрүүгийн хариуцлагын талаар
Шүүхээс шүүгдэгч Т.А ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар хадгалж, бусдад шилжүүлж “Галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар эзэмших” гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч С.Х ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар тээвэрлэж “Галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар эзэмших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул шүүгдэгч Т.А , шүүгдэгч С.Х нарт хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
3.1.Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх нь зүйтэй.
3.2.Шүүгдэгч Т.А од, С.Х нарт хуульд заасан ял шийтгэлийг
оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Харин шүүгдэгч С.Х ын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн;” гэж заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн шүүгдэгч нарын хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэмшсэний улмаас гэмт хэрэг үйлдсэнээ анхнаасаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, улсын яллагчтай эрүүгийн хариуцлага болох ял шийтгэлээ тохиролцсон зэрэг байдлыг давхар харгалзан хөнгөрүүлэх нөхцөл байдал гэж үзэх үндэслэлтэй байна.
3.3.Шүүгдэгч Т.А , С.Х нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор улсын яллагч Б.Өнөбат шүүх хуралдаанд: “...шүүгдэгч С.Х т Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 1 жил 4 сарын хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт заасны дагуу “оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг хүлээлгэх, мөн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан тухайн тэсэрч дэлбэрэх бодисыг тээвэрлэсэн тээврийн хэрэгслийн үнэ болох 12,248,723.50 төгрөгийг шүүгдэгч С.Х аас гаргуулах, шүүгдэгч Т.А од Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 1 жил 2 сарын хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт заасны дагуу “оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг хүлээлгэх тус тус саналтай байна...”,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Нарангэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...гэм буруугийн хувьд маргаан байхгүй. ...прокурорын саналын хүрээнд шийдвэрлэж өгнө үү. Прокурорын саналыг дэмжиж оролцож байна...”,
Шүүгдэгч С.Х шүүх хуралдаанд: “...Хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна...”,
Шүүгдэгч Т.А шүүх хуралдаанд: “...хууль бус үйлдэл хийсэндээ маш их гэмшиж байна...” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргасан.
3.4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж
хуульчилжээ.
Иймд шүүхээс шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А од хорих ял оногдуулахгүйгээр 1 (Нэг) жил 2 (Хоёр) сарын хугацаагаар, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Х т хорих ял оногдуулахгүйгээр 1 (Нэг) жил 4 (Дөрөв) сарын хугацаагаар тус тус тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгч Т.А , С.Х нарт “оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг тус тус хүлээлгэж шийдвэрлэлээ.
Мөн түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг баримтлан гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Toyota prius 30” маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 12,248,723.50 (Арван хоёр сая хоёр зуун дөчин найм долоон зуун хорин гурав зууны тавь) төгрөгийг шүүгдэгч С.Х аас гаргуулах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.А од хорих ял оногдуулахгүйгээр 1 (Нэг) жил, 2 (Хоёр) сарын хугацаагаар, шүүгдэгч С.Х т хорих ял оногдуулахгүйгээр 1 (Нэг), жил 4 (Дөрөв) сарын хугацаагаар тус тус тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, хорих ял оногдуулахыг, мөн шүүгдэгч Т.А од хорих ял оногдуулахгүйгээр 1 (Нэг) жил, 2 (Хоёр) сарын хугацаагаар, шүүгдэгч С.Х т хорих ял оногдуулахгүйгээр 1 (Нэг) жил, 4 (Дөрөв) сарын хугацаагаар тус тус тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан хугацаанд шүүгдэгч нар санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ял оногдуулахыг тус тус мэдэгдсүгэй
4.Бусад асуудлаар:
Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй, шүүгдэгч С.Х , Т.А нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдгээрээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураан авсан HS гэсэн бичиглэл бүхий тэсэлгээний шар өнгийн утас 10 ширхэг, HS-5 гэсэн бичигтэй тэсэлгээний бодис 56 ширхэг зэргийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймгийн Цагдаагийн газарт зохих журмын дагуу хүргүүлж, Цагдаагийн байгууллагаас энэхүү эд мөрийн баримтуудыг холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран устгахыг даалгаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Цагаан Боржигон овгийн Т-ийн А ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар хадгалж, бусдад шилжүүлж “Галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар эзэмших” гэмт хэрэг үйлдсэн,
-Шүүгдэгч Боржигон овгийн С-ын Х ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар тээвэрлэж “Галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар эзэмших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А од хорих ял оногдуулахгүйгээр 1 (Нэг) жил, 2 (Хоёр) сарын хугацаагаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Х т хорих ял оногдуулахгүйгээр 1 (Нэг) жил, 4 (Дөрөв) сарын хугацаагаар тус тус тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасныг баримтлан шүүгдэгч Т.А од хорих ял оногдуулахгүйгээр 1 (Нэг) жил, 2 (Хоёр) сарын хугацаагаар, шүүгдэгч С.Х т хорих ял оногдуулахгүйгээр 1 (Нэг) жил, 4 (Дөрөв) сарын хугацаагаар тус тус тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.А од хорих ял оногдуулахгүйгээр 1 (Нэг) жил, 2 (Хоёр) сарын хугацаагаар, шүүгдэгч С.Х т хорих ял оногдуулахгүйгээр 1 (Нэг), жил 4 (Дөрөв) сарын хугацаагаар тус тус тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, хорих ял оногдуулахыг,
Мөн шүүгдэгч Т.А од хорих ял оногдуулахгүйгээр 1 (Нэг) жил, 2 (Хоёр) сарын хугацаагаар, шүүгдэгч С.Х т хорих ял оногдуулахгүйгээр 1 (Нэг) жил, 4 (Дөрөв) сарын хугацаагаар тус тус тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан хугацаанд шүүгдэгч нар санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ял оногдуулахыг тус тус мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч Т.А , С.Х нарт шүүхээс хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан хугацаанд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Toyota prius 30” тээврийн хэрэгслийн үнэ болох 12,248,723.50 (Арван хоёр сая хоёр зуун дөчин найм долоон зуун хорин гурав зууны тавь) төгрөгийг шүүгдэгч С.Х аас гаргуулж, улсын орлого болгох хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ авсугай.
7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хууран авсан НS гэсэн бичиглэл бүхий тэсэлгээний шар өнгийн утас 10 ширхэг, Н5-5 гэсэн бичигтэй тэсэлгээний улаан өнгийн утас 27 ширхэг, Бластит 32-400 гэсэн бичигтэй тэсэлгээний бодис 56 ширхэг зэргийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймгийн Цагдаагийн газарт зохих журмын дагуу хүргүүлж, Цагдаагийн байгууллагаас энэхүү эд мөрийн баримтуудыг холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран устгахыг даалгасугай.
8.Энэ хэрэгт иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Т.А , С.Х нарт энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдсугай.
9.Шүүхийн шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т.А , С.Х нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2
дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
11.Шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Т.А , С.Х нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХБААТАР