| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гүнбаярын Баярдаваа |
| Хэргийн индекс | 139/2019/00365/И |
| Дугаар | 363 |
| Огноо | 2019-09-10 |
| Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 363
2019 оны 09 сарын 10 өдөр Дугаар 139/ШШ2019/00363 Дундговь аймаг
|
|
|
|
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дундговь аймгийн С сумын тоотод оршин суух, Б овогт Б Д /ЗА /-ийн нэхэмжлэлтэй хэлмэгдэгч Дарийн Цын нөхөх олговор гаргуулах, садан төрлийн холбоо тогтоолгох тухай шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ө , прокурор Г.Х , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.У нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Д миний аав болох Дарийн Ц нь 1938 онд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэн баривчлагдаж Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 2 сарын 25-ны өдрийн 7 дугаар тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43, 47 дугаар зүйлээр хуулийн дээд хэмжээгээр шийтгүүлсэн. Д.Цын хэргийг Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын 1993 оны 4 сарын 24-ний өдрийн 94 тоот магадлалаар хянан хэлэлцэж цагаатгасан байна.
Иймд хэлмэгдэгч Д.Цын нөхөх олговорыг хүү Б.Д надад олгож өгнө үү гэжээ. Нэхэмжлэгч Б.Д нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Бямба овогтой Д нь хэлмэгдэгч Д.Цын хүүхэд мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Нөхөх олговрын 80 сая төгрөгийг холбогдох төсвөөс гаргуулан олгож өгнө үү. Б.Д-ийг Д.Цын төрсөн хүү мөн болохыг тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Д нь Д.Цын төрсөн хүүхэд мөн болохыг тогтоолгох, хэлмэгдэгч Д.Цын нөхөх олговрыг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.
“Зууны мэдээ” сонины 2019 оны 7 сарын 04-ний өдрийн №134 дугаарын 6 дугаар нүүрт хэвлэгдсэн нөхөх олговрын нэхэмжлэлээ бүрдүүлсэн иргэдийн нэрсийн жагсаалтын 23 дугаарт “нэхэмжлэгчийн овог нэр Б Д, хэлмэгдэгчийн овог нэр Дарийн Ц, хэлмэгдэгчийн юу болох-хүүхэд, нөхөх олговрын хэмжээ 80 сая” гэж зарлагдсан байгаа нь нэхэмжлэлийг шүүхээр хянан шийдвэрлэх үндэслэл болж байна. /хэргийг 12 хуудас/
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Дундговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2018 оны 12 сарын 21 өдөр олгосон “Эхийн нэр –Б ” гэх бүртгэлтэй ЗА регистрийн дугаартай Б овогт Б Д-ийн 1-р маягтын лавлагаа /хэргийн 6 хуудас/
-Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2019 оны 1 сарын 09-ний өдрийн 05/124 дугаартай “Д-ийн Ц , Төв аймгийн Цагаановоо сумын харьяат, нас 56, ....Д.Ц-ийг 1938 онд улс төрийн хилс хэрэгт баривчлан Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 02 сарын 25 өдрийн 7 дугаар хурлын тогтоолоор.....хуулийн дээд хэмжээгээр шийтгэжээ. Хэргийг хянаад Дээд шүүхийн 1993 оны 04 сарын 24 өдрийн 94 дүгээр магадлалаар цагаатгажээ” гэх лавлагааны хуулбар /хэргийн 7 хуудас/
- Хэлмэгдэгч Дарийн Цын нөхөх олговрын 1000000 төгрөгийг Дундговь аймгийн Адаацаг сумын Санхүүгийн тасгаас гаргуулж Б.Д-ид олгохоор шийдвэрлэсэн Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 1998 оны 12 сарын 18-ны өдрийн 188 дугаартай шийдвэрийн хуулбар /хэргийн 10 хуудас/
-Б.Ди-ийн Дундговь аймгийн Сайнцагаан сумын 8-р баг Айргийн 9 гудамжны 03 тоотод хаягийн бүртгэл бүхий Монгол улсын иргэний үнэмлэхний хуулбар /хэргийн 11 хуудасны ард/
-Гэрч Б.Б-гийн “ Дизаабадийн ээж нь Бүтэд гэж хүн байсан. Эцгийг нь Цэдэнбалжир гэж эмч маарамба хүн байсан юм. Д Цын хүүхэд нь мөн. Манайх эднийхтэй ойрхон байдаг байсан. Манай ээж гэрт нь очиж эм авдаг байсан. Би тэр үед 17 настай байсан. Д бол дөнгөж төрсөн байх гэхээр хүн байсан. Нэг гэрт байгаагүй. Х гээд настай ээжтэйгээ байдаг байсан. Намар л бариад аваад явж байсан юм” гэх мэдүүлгийн хуулбар /хэргийн 19 хуудас/
- Гэрч Г.Ц-ын “ Ц Д-ийн аав нь байсан юм гэнэ лээ. Баригдаад явах үедээ манай ээжид захиж байсан юм гэсэн. Манайх тэднийхтэй ойрхон айл байсан юм. Би 10 настай байсан, Д хэдэн настай байсныг нь мэдэхгүй....” мэдүүлгийн хуулбар /хэргийн 20 хуудас/
-Гэрч С.Га-ийн “ Ц Д-иийн ээжтэй байжээ гэдгийг л мэднэ. .... Манай эндхийн ч хүн биш. Манай хийдэд ном хурдаг лам байсан. Тэгтэл Дизаабадийн эцэг байсан юм байжээ....” гэх мэдүүлгийн хуулбар /хэргийн 21 хуудас / зэрэг бичгийн баримтууд болно.
Хэргийн 2-4 хуудсанд авагдсан Үндэсний төв архивын 2019 оны 02 сарын 22 өдрийн 03-1/707, 2019 оны 01 сарын 03 өдрийн 03-1/15, 03-1/15 дугаартай архивын лавлагааны хуулбарууд нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.
Прокурор Г.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 1998 оны 12 сарын 18 өдрийн 188 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Б.Д-ийг хэлмэгдэгч Д.Ц-ийн хүүхэд мөн болохыг тогтоон, нөхөх олговрын 1000000 төгрөгийг олгосон байх тул садан төрлийн холбоо тогтоох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Хэлмэгдэгч Д.Цийн нөхөх олговрын 80000000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Д ид олгуулж шийдвэрлүүлэх саналтай байна гэв.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч Б.Д хэлмэгдэгч Д.Ц-ийн хүүхэд мөн болох нь тогтоогдож байна. Мөн Б.Д нь “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хууль”-ийн 10 дугаар зүйлийн 10.1.3-д заасан нөхөх олговрыг нэхэмжлэх эрх бүхий этгээд байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.Б