| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Алтандөшийн Энхбаатар |
| Хэргийн индекс | 180/2023/0065/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/74 |
| Огноо | 2023-03-27 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | З.Наранчимэг |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 2023/ШЦТ/74
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2023/0065/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,
Улсын яллагч З.Наранчимэг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Төгсбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Хардал мэргэд овгийн **************ад холбогдох эрүүгийн 2339000000031 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
(Яллах дүгнэлтэд дурдсанаар)
П.******** нь 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 22 цагийн орчим Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Шинэ нисэхийн******* тоотод хадам дүү*******тэй “Хаагуур яваад ууж идээд яваад байгаа юм бэ” гэх шалтгаанаар маргалдаж, тухайн гэрийн зуухны урд талд байсан плитаны жижиг хэсгийг телевизор лүү шидэж Монел маркийн 42 инчийн телевизорын дэлгэцийг хагалсан, тухайн байшингийн зүүн урд талын 90х120 см-н хэмжээтэй вакум цонхыг давхраар нь гаднаас нь хүрз шидэж хагалж, хохирогчид 579,600 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Хэнтий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах мэдүүлэг, нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “…Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Эрүүгийн 2339000000031 дугаартай хэргээс:
-2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 07 дугаар хуудас/,
-2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 09-13 дугаар хуудас/,
-Хохирогч*******ийн Мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг шинэ нисэхийн******* тоотод оршин суудаг юм, тэгээд 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр намайг гэртээ байж байхад ойролцоогоор 22 цаг нэлээн өнгөрч байх үед гаднаас манай нөхрийн төрсөн ах болох******* нь согтуу гэрт маань орж ирсэн, тэгэхээр нь би******* ахад хандан та хаагуур яваад ууж идээд яваад байгаа юм бэ гэхэд******* ах надад хандан чамд ямар хамаатай юм бэ, муу гичий минь гэж хэлсэн, тэгэхээр нь би уурлаад******* ахтай маргалдаж муудалцсан, тэгэхэд******* ах уурандаа манай гэрийн зуухны урд талд байсан плитаны жижиг хэсгийг аваад шууд телевизор луу маань шидээд Монел маркийн 42 инчийн телевизорын маань дэлгэцийг хагалчихсан, тэгэхээр нь би******* ахад хандан та яаж байгаа юм бэ, телевизор хагалчихлаа, цагдаа дуудлаа гэхэд******* ах гэрээс маань гараад явсан ба удалгүй түс тас хийх чимээ гарахаар нь хартал******* ах манай байшингийн зүүн урд талын 90х120 см-н хэмжээтэй вакум цонхыг маань Давхараар нь гаднаас нь юм шидэж хагалчхаад яваад өгсөн ба******* ах байшингийн маань цонхыг хүрз шидээд хагалчихсан байсан, тухайн үед нэг ийм л асуудал болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-21 дүгээр хуудас/
“...миний хохирол, төлбөр маань бүрэн төлөгдсөн, ...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/,
-Гэрч*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...********* ах гарч яваад нэмээд архи уучихсан, бололтой нэлээн согтуу байдалтай гэрт маань орж ирээд эхнэртэйгээ маань маргалдаж муудалцсан, би тухайн үед******* ахыг яг ямар учраас эхнэртэй маань маргалдаж муудалцсан болохыг нь бол хэлж мэдэхгүй байна, тэгээд******* ах манай эхнэр хоёр хоорондоо маргалдаж муудалцахад******* ах уурандаа зуухны урд талд байсан плитаны жижиг хэсгийг аваад манай эхнэр лүү шидсэн үү, шууд телевизор луу маань шидсэн үү яг аль нь болохыг нь бол хэлж мэдэхгүй байна, ямар ч байсан******* ахын уг шидсэн плита нь манай Монел маркийн 42 инчийн телевизорыг маань оноод телевизорын маань дэлгэцийг хагалаад ямар ч ажиллагаагүй болгочихсон, тэгээд******* ах уурлаад гэрээс маань гараад яваад өгсөн бөгөөд удалгүй түс тас хийх чимээ гарахаар нь харахад манай байшингийн зүүн урд талын 90х120 см-н хэмжээтэй цонх маань давхраараа хагарчихсан байсан бөгөөд******* ах гэрээс маань гарч явахдаа хагарсан цонх руу маань хүрз шидээд хагалчихсан байсан, тухайн үед нэг ийм л асуудал болсон, надад өөр хэлж ярих зүйл алга байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,
-Хөрөнгө үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ны хөрөнгийн шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн ШД/08 дугаартай “...монел 42 инчийн телевизор 450,000 төгрөг, 90*120 см харьцаатай вакум цонхны шил 129,600 төгрөг, нийт 579,600 төгрөг байх боломжтой гэсэн...” дүгнэлт, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэлүүд /хх-ийн 41-45 дугаар хуудас/,
-Яллагдагчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, албан бичиг, тогтоолын хуулбар /хх-ийн 54-80 дугаар хуудас/,
-хохирогч*******ээс Хэнтий аймгийн Прокурорын газарт хандан гаргасан “...П.*******/**********/-д гомдолгүй. Нэхэмжлэх зүйлгүй.******* нь надаас уучлалт гуйж 579,600 төгрөгийг төлсөн нь үнэн болно.” гэх хүсэлт /хх-ийн 100 дугаар хуудас/ зэрэг болно.
1.Гэм буруугийн талаар
1.1.2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,
-2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,
-Хохирогч*******ийн Мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг шинэ нисэхийн******* тоотод оршин суудаг юм, тэгээд 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр намайг гэртээ байж байхад ойролцоогоор 22 цаг нэлээн өнгөрч байх үед гаднаас манай нөхрийн төрсөн ах болох******* нь согтуу гэрт маань орж ирсэн, тэгэхээр нь би******* ахад хандан та хаагуур яваад ууж идээд яваад байгаа юм бэ гэхэд******* ах надад хандан чамд ямар хамаатай юм бэ, муу гичий минь гэж хэлсэн, тэгэхээр нь би уурлаад******* ахтай маргалдаж муудалцсан, тэгэхэд******* ах уурандаа манай гэрийн зуухны урд талд байсан плитаны жижиг хэсгийг аваад шууд телевизор луу маань шидээд Монел маркийн 42 инчийн телевизорын маань дэлгэцийг хагалчихсан, тэгэхээр нь би******* ахад хандан та яаж байгаа юм бэ, телевизор хагалчихлаа, цагдаа дуудлаа гэхэд******* ах гэрээс маань гараад явсан ба удалгүй түс тас хийх чимээ гарахаар нь хартал******* ах манай байшингийн зүүн урд талын 90х120 см-н хэмжээтэй вакум цонхыг маань Давхараар нь гаднаас нь юм шидэж хагалчхаад яваад өгсөн ба******* ах байшингийн маань цонхыг хүрз шидээд хагалчихсан байсан, тухайн үед нэг ийм л асуудал болсон...” гэх мэдүүлэг,
“...миний хохирол, төлбөр маань бүрэн төлөгдсөн, ...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг,
-Гэрч*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...************** ах гарч яваад нэмээд архи уучихсан, бололтой нэлээн согтуу байдалтай гэрт маань орж ирээд эхнэртэйгээ маань маргалдаж муудалцсан, би тухайн үед******* ахыг яг ямар учраас эхнэртэй маань маргалдаж муудалцсан болохыг нь бол хэлж мэдэхгүй байна, тэгээд******* ах манай эхнэр хоёр хоорондоо маргалдаж муудалцахад******* ах уурандаа зуухны урд талд байсан плитаны жижиг хэсгийг аваад манай эхнэр лүү шидсэн үү, шууд телевизор луу маань шидсэн үү яг аль нь болохыг нь бол хэлж мэдэхгүй байна, ямар ч байсан******* ахын уг шидсэн плита нь манай Монел маркийн 42 инчийн телевизорыг маань оноод телевизорын маань дэлгэцийг хагалаад ямар ч ажиллагаагүй болгочихсон, тэгээд******* ах уурлаад гэрээс маань гараад яваад өгсөн бөгөөд удалгүй түс тас хийх чимээ гарахаар нь харахад манай байшингийн зүүн урд талын 90х120 см-н хэмжээтэй цонх маань давхраараа хагарчихсан байсан бөгөөд******* ах гэрээс маань гарч явахдаа хагарсан цонх руу маань хүрз шидээд хагалчихсан байсан, тухайн үед нэг ийм л асуудал болсон, надад өөр хэлж ярих зүйл алга байна...” гэх мэдүүлэг,
-Хөрөнгө үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ны хөрөнгийн шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн ШД/08 дугаартай “...монел 42 инчийн телевизор 450,000 төгрөг, 90*120 см харьцаатай вакум цонхны шил 129,600 төгрөг, нийт 579,600 төгрөг байх боломжтой гэсэн...” дүгнэлт, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэлүүд
-Яллагдагчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, албан бичиг, тогтоолын хуулбар,
-Хохирогч*******ээс Хэнтий аймгийн Прокурорын газарт хандан гаргасан “...П.**********/**********/-д гомдолгүй. Нэхэмжлэх зүйлгүй. П.********* нь надаас уучлалт гуйж 579,600 төгрөгийг төлсөн нь үнэн болно.” гэх хүсэлт зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх зүйтэй гэж дүгнэв.
1.2.Шүүгдэгч*******ын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 22 цагийн орчим Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Шинэ нисэхийн******* тоотод хадам дүү*******тэй “Хаагуур яваад ууж идээд яваад байгаа юм бэ” гэх шалтгаанаар маргалдаж, тухайн гэрийн зуухны урд талд байсан плитаны жижиг хэсгийг телевизор лүү шидэж Монел маркийн 42 инчийн телевизорын дэлгэцийг хагалсан, тухайн байшингийн зүүн урд талын 90х120 см-н хэмжээтэй вакум цонхыг давхраар нь гаднаас нь хүрз шидэж хагалж, хохирогчид 579,600 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл үндэслэл бүхий байх тул шүүгдэгч*******ыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
1.3.Үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг шалтгаант холбоо гэж үзэх бөгөөд шүүгдэгч*******ын хууль бус, гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч*******ийн эзэмшил, өмчлөл бүхий эд хөрөнгө болох Монел маркийн 42 инчийн телевизорын дэлгэцийг хагалсан, түүний байшингийн зүүн урд талын 90х120 см-н хэмжээтэй вакум цонхыг давхраар хагалж нийт 579,600 төгрөгийн хохирол учирсан нь хоорондоо шууд шалтгаант холбоотой юм.
1.4.Шүүгдэгч******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “...гэм буруу дээр маргахгүй...” гэх бөгөөд хэргийн зүйчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.
2.Гэм хор, хохирлын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заажээ.
2.1.Шүүгдэгч******* нь энэ хэргийн хохирогч Г.********* эзэмшил, өмчлөл бүхий эд хөрөнгө болох Монел маркийн 42 инчийн телевизорын дэлгэцийг тухайн гэрийн зуухны урд талд байсан плитаны жижиг хэсгийг телевизор лүү шидэж хагалсан, түүний байшингийн зүүн урд талын 90х120 см-н хэмжээтэй вакум цонхыг гаднаас нь хүрз шидэж хагалж нийт 579,600 төгрөгийн хохирлыг санаатай учруулсан байна.
2.2.Хавтас хэргийн 100 дугаар хуудаст хохирогч*******ээс Хэнтий аймгийн Прокурорын газарт хандан гаргасан “...П.*****/*******/-д гомдолгүй. Нэхэмжлэх зүйлгүй. П.******нь надаас уучлалт гуйж 579,600 төгрөгийг төлсөн нь үнэн болно...” гэх хүсэлт хэрэгт авагджээ.
Иймд шүүгдэгч*******ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
3.Эрүүгийн хариуцлагын талаар
Шүүхээс шүүгдэгч*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
3.1.Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх нь зүйтэй.
3.2.Шүүгдэгч*******ад хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин мөрдөн байцаалтад анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо хохирогчид сайн дураараа нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид ...учруулсан хохирлыг төлсөн;” гэж заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэх үндэслэлтэй байна.
3.3.Шүүгдэгч*******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор улсын яллагч З.Наранчимэг шүүх хуралдаанд: “...шүүгдэгч*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цаг буюу 60 хоног нийтэд тустай ажил хийлгэх эрүүгийн хариуцлага хүлээлгэх саналтай байна...”,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Төгсбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...гэм буруугийн хувьд ямар нэгэн маргаангүй. ...Эрүүгийн хариуцлагын тухайд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо барагдуулсан ...зэргийг харгалзан үзэж ...500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж өгнө үү...”,
Шүүгдэгч******* шүүх хуралдаанд: “...хөнгөн ял оногдуулж өгөөч...” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргасан.
3.4.Иймд шүүхээс шүүгдэгч*******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг нь тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,200 (Нэг мянга хоёр зуу) нэгж буюу 1,200,000 (Нэг сая хоёр зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн хөрөнгийн хэмжээ, орлого олох боломжоос нь хамааран шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 (Зургаа) сарын хугацаанд уг торгуулийн ялыг хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч*******ад шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулах нь зүйтэй байна.
4.Бусад асуудлаар:
Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй, шүүгдэгч******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан цагаан өнгийн боловч хар өнгийн зүйлээр бохирлогдсон хагарсан плитаны хэсгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, харин төмөр бариултай 146 см-ийн урттай төмөр хүрзийг түүний эзэмшигч, өмчлөгчид нь зохих журмын дагуу буцаан олгох нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Хардал мэргэд ургийн овогтой **************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,200 (Нэг мянга хоёр зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 (Нэг сая хоёр зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч*******ад оногдуулсан 1,200 (Нэг мянга хоёр зуу) нэгж буюу 1,200,000 (Нэг сая хоёр зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 6 (Зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг
баримтлан шүүгдэгч*******ад оногдуулсан ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 15,000 (Арван таван мянга) төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулсугай.
5.Шүүгдэгч*******ад шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6.Энэ хэрэгт иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч******* цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цагаан өнгийн боловч хар өнгийн зүйлээр бохирлогдсон хагарсан плитаны хэсгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, харин төмөр бариултай 146 см-ийн урттай төмөр хүрзийг түүний эзэмшигч, өмчлөгчид нь зохих журмын дагуу буцаан олгосугай.
7.Шүүхийн шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч*******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
9.Шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч*******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХБААТАР