| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гүнбаярын Баярдаваа |
| Хэргийн индекс | 139/2019/00371/И |
| Дугаар | 364 |
| Огноо | 2019-09-10 |
| Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 364
2019 оны 09 сарын 10 өдөр Дугаар 139/ШШ2019/00364 Дундговь аймаг
|
|
|
|
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч Дундговь аймгийн Э сумын гэх газар оршин суух, Д овогт Бийн Ц/ЗП38121502/-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Агийн нэхэмжлэлтэй, хэлмэгдэгч Ж.Чийн нөхөх олговор гаргуулах тухай шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А, прокурор Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С. У нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Цийн эцэг Жавзмаа овогтой Ч нь Дундговь аймгийн шүүхийн 1954 оны 3 сарын 30-ны өдрийн 26 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн 66 дугаар зүйлээр 8 жилийн хорих ялаар шийтгүүлж Улсын дээд шүүхийн 2000 оны 7 сарын 14-ний өдрийн 285 дугаар тогтоолоор цагаатгагдсан. Иймээс хэлмэгдэгчийн хүүхэд Б.Цэд олгогдох нөхөн олговорыг олгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А нь хэлмэгдэгч Жавзмаагийн Чийн нөхөх олговрыг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.
“Зууны мэдээ” сонины 2019 оны 7 сарын 04-ний өдрийн №134 дугаарын 6 дугаар нүүрт хэвлэгдсэн нөхөх олговрын нэхэмжлэлээ бүрдүүлсэн иргэдийн нэрсийн жагсаалтын 83 дугаарт “нэхэмжлэгчийн овог нэр Бийн Ц, хэлмэгдэгчийн овог нэр Ж-ийн Чи , хэлмэгдэгчийн юу болох-хүүхэд, нөхөн олговрын хэмжээ 40 сая” гэж зарлагдсан байгаа нь нэхэмжлэлийг шүүхээр хянан шийдвэрлэх үндэслэл болж байна. /хх-ийн 19 хуудас/
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 6-р баг, Сангийн далай гэх газар орших суух хаягийн бүртгэл бүхий Д овогт Бийн Цийн Монгол улсын иргэний үнэмлэхний хуулбар /хэргийн 2 хуудас/
- Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2003 оны 1 сарын 03-ны өдрийн 01 дугаартай “Бийн Цийг хэлмэгдэгч Ж-ийн Чийн өргөмөл хүүхэд мөн болохыг тогтоосугай. .... Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Засаг даргын тамгийн газрын санхүүгээс 1000000 төгрөг гаргуулж Бийн Цэд олгосугай” гэх шийдвэрийн хуулбар /хх-ийн 4-5 хуудас/
-Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2019 оны 1 сарын 18-ны өдрийн 05/308 дугаартай “Ж /Ж /-ийн Ч, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 4-р багийн харьяат, ард, хар, нас 64, ....Ж.Чийг 1954 онд улс төрийн хэрэгт баривчлан, Дундговь аймгийн шүүхийн 1954 оны 03 сарын 30 өдрийн 26 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн 66-р зүйлээр 8 жил хорих ялаар шийтгэжээ. Хэргийг хянаад Улсын дээд шүүхийн 2000 оны 07 сарын 14 өдрийн 285 дугаар тогтоолоор цагаатгажээ” гэх лавлагаа /хх-ийн 6 хуудас/
-Монгол улсын Дээд Шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны 2000 оны 7 сарын 14-ний өдрийн 285 дугаартай “Дундговь аймгийн шүүхийн 1954 оны 03 сарын 30 өдрийн 26 дугаар тогтоолыг хүчингүй болгон, Ж.Чид холбогдох эрүүгийн хэргийг ЭБШХ-н 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай” гэх магадлалын хуулбар /хх-ийн 7-8 хуудас/ зэрэг баримтууд болно.
Шүүх хуралдаанд оролцсон прокуророос нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн тайлбар гаргасан болно.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч Б.Ц нь “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хууль”-ийн 10 дугаар зүйлийн 10.1.3-д заасан нөхөх олговрыг нэхэмжлэх эрх бүхий этгээд мөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.Б