| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Алтандөшийн Энхбаатар |
| Хэргийн индекс | 180/2023/0071/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/81 |
| Огноо | 2023-03-31 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Д.Чулуунпүрэв |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 2023/ШЦТ/81
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2023/0071/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,
Улсын яллагч Д.Чулуунпүрэв,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Жигд овогт Ганбатын*******ад холбогдох эрүүгийн 2339000000049 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
(Яллах дүгнэлтэд дурдсанаар)
******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тулга” баарны гадна хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнө 00 цагийн орчим*******тай тодорхой шалтгаангүйгээр маргалдаж, түүний цээж хэсэг рүү 1 удаа цохиж, түлхэж унагааж, түүний эрүүл мэндэд “баруун шаант, тахилзуур ясны зөрөөтэй далд хугарал” бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг Хэнтий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах мэдүүлэг, нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Эрүүгийн 2339000000049 дугаартай хэргээс:
-Хохирогч*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2023 оны 01 дүгээр сарын 23-ны орой 23 цаг өнгөрөөгөөд гэрийн үүдэнд тамхи татаад зогсож байсан. Тэгэхэд Тулга баар хааж байсан байх шиг байсан. Хэсэг хүмүүс бужигнаад байхаар нь би юу болоод байгаа юм бол гээд харж байгаад зодоон болох гээд байх шиг байхаар нь болиулах санаатай очиход 2 залуу хоорондоо Тулгаа баарны гадаах шатан дээр барьцалдаад авсан. Тэгэхээр нь би салгах гээд голоор нь ороход нэг намхан залуу намайг нэг цохиод шатан дээрээс арагш түлхсэн. Би унаад босож чадаагүй хөл ерөөсөө болохгүй байсан. Удаагүй цагдаагийн машин ирэхэд би цагдаагаар өргүүлээд машинд нь сууж эмнэлэг орсон. ...над дээр ирж уулзаад уучлалт гуйсан******* гэдэг залуу юм байна лээ...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,
-Гэрч*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэгээд******* буцаагаад түлхэхэд нөгөө ах шууд газар унасан. ...би тухайн үед*******ад түлхүүлж унаад гэмтсэн гэж бодоогүй шууд холдсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/,
-Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Ахлах шинжээч эмч, цагдаагийн хошууч Ж.Ариунзаяагийн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 85 дугаартай “...Ж.********* биед баруун шаант, тахилзуур ясны зөрөөтэй далд хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ...тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх шинжээчийн дүгнэлт, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэлүүд /хх-ийн 33-34, 41-42 дүгээр хуудас/,
-2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50 дугаар хуудас/ зэрэг болно.
1.Гэм буруугийн талаар
1.1. Хохирогч*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2023 оны 01 дүгээр сарын 23-ны орой 23 цаг өнгөрөөгөөд гэрийн үүдэнд тамхи татаад зогсож байсан. Тэгэхэд Тулга баар хааж байсан байх шиг байсан. Хэсэг хүмүүс бужигнаад байхаар нь би юу болоод байгаа юм бол гээд харж байгаад зодоон болох гээд байх шиг байхаар нь болиулах санаатай очиход 2 залуу хоорондоо Тулгаа баарны гадаах шатан дээр барьцалдаад авсан. Тэгэхээр нь би салгах гээд голоор нь ороход нэг намхан залуу намайг нэг цохиод шатан дээрээс арагш түлхсэн. Би унаад босож чадаагүй хөл ерөөсөө болохгүй байсан. Удаагүй цагдаагийн машин ирэхэд би цагдаагаар өргүүлээд машинд нь сууж эмнэлэг орсон. ...над дээр ирж уулзаад уучлалт гуйсан******* гэдэг залуу юм байна лээ...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,
-Гэрч*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэгээд******* буцаагаад түлхэхэд нөгөө ах шууд газар унасан. ...би тухайн үед*******ад түлхүүлж унаад гэмтсэн гэж бодоогүй шууд холдсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/,
-Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Ахлах шинжээч эмч, цагдаагийн хошууч Ж.Ариунзаяагийн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 85 дугаартай “...Ж.********** биед баруун шаант, тахилзуур ясны зөрөөтэй далд хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ...тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх шинжээчийн дүгнэлт, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэлүүд
-2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх зүйтэй гэж дүгнэв.
1.2.Шүүгдэгч *******ын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тулга” баарны гадна хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнө 00 цагийн орчим*******тай тодорхой шалтгаангүйгээр маргалдаж, түүний цээж хэсэг рүү 1 удаа цохиж, түлхэж унагааж, түүний эрүүл мэндэд “баруун шаант, тахилзуур ясны зөрөөтэй далд хугарал” бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл үндэслэл бүхий байх тул шүүгдэгч *******ыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
1.3.Үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг шалтгаант холбоо гэж үзэх бөгөөд шүүгдэгч *******ын хууль бус, гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч*******ын эрүүл мэндэд баруун шаант, тахилзуур ясны зөрөөтэй далд хугарал бүхий хүндэвтэр хохирол учирсан нь хоорондоо шууд шалтгаант холбоотой юм.
1.4.Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “...гэм буруу дээр маргахгүй...” гэх бөгөөд хэргийн зүйчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.
2.Гэм хор, хохирлын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заажээ.
2.1.Шүүгдэгч ******* нь энэ хэргийн хохирогч Ж.****** эрүүл мэндэд баруун шаант, тахилзуур ясны зөрөөтэй далд хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан байна.
2.2.Хавтас хэргийн 58 дугаар хуудаст хохирогч******* хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн тэмдэглэлд “Хавтаст хэргийн материалтай танилцлаа. Гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж тусгасан байна.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч******* хохирол, хор уршигтай холбоотой баримтаа бүрдүүлж нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч *******ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар энэ гэмт хэргийн улмаас хохирогч*******ын эрүүл мэндэд цаашид учирч болох хохирлыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
3.Эрүүгийн хариуцлагын талаар
Шүүхээс шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
3.1.Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх нь зүйтэй.
3.2.Шүүгдэгч *******ад хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин мөрдөн байцаалтад анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн;” гэж заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэх үндэслэлтэй байна.
3.3.Шүүгдэгч *******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор улсын яллагч Д.Чулуунпүрэв шүүх хуралдаанд: “...шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна...”,
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд: “...хэлэх зүйл байхгүй...” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргасан.
3.4.Шүүхээс шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг нь тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,200 (Нэг мянга хоёр зуу) нэгж буюу 1,200,000 (Нэг сая хоёр зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн хөрөнгийн хэмжээ, орлого олох боломжоос нь хамааран шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 (Зургаа) сарын хугацаанд уг торгуулийн ялыг хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулах нь зүйтэй байна.
4.Бусад асуудлаар:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Жигд овгийн Ганбатын*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,200 (Нэг мянга хоёр зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу төгрөгөөр 1,200,000 (Нэг сая хоёр зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******ад оногдуулсан 1,200 (Нэг мянга хоёр зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,200,000 (Нэг сая хоёр зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 6 (Зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******ад оногдуулсан ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 15,000 (Арван таван мянга) төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулсугай.
5.Шүүгдэгч *******ад шүүхээс оногдуулсан 1,200 (Нэг мянга хоёр зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,200,000 (Нэг сая хоёр зуун мянга) төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдсугай.
7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч******* нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд цаашид учирч болох хохирлоо холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
8.Шүүхийн шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
10.Шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХБААТАР