| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2023/0029/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/32 |
| Огноо | 2023-05-02 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.С |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 2023/ШЦТ/32
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,
Нарийн бичгийн дарга О.У
Улсын яллагч Б.С
Шүүгдэгч Ж.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт Ж-ы Г-д холбогдох эрүүгийн ... тоот хэргийг 2023 оны 04 сарын 29-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны ... сарын ...-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, ... настай, ..., яс үндэс халх, ... боловсролтой, мэргэжилгүй, ам бүл ..., .... хамт Замын-Үүд сумын ... тоотод оршин суух, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ... оны ... сарын ...-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ... оны ... сарын ...-ний өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ... оны ... сарын ...-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан мөн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, С овогт Ж-ы Г /РД: .../
Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Ж.Г нь 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багт байрлах 65 дугаар байрны гадна зогсоолд байсан иргэн Х.А-ийн ... улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийн хаалга онгорхой байхад нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч нийт 676,300 төгрөгийн үнэлгээ бүхий эмэгтэй хүний цагирган хэлбэртэй монетон ээмэг, иргэний үнэмлэх, Хас, Голомт банкны карт тус бүр 1 ширхэг, түрийвч, ажлын үнэмлэх, дугаарын үүр зэрэг эд зүйл түүнчлэн Хас банкны картаас 3 удаагийн гүйлгээгээр 35,000 төгрөг хулгайлж нийт 711,300 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ж.Г мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэгтээ: Би 2023 оны 01 дүгээр сарын 02-ны орой 19 цагийн орчим ээж Н-ийн гэр болох 116-р байр руу явж байсан. Тэгээд замдаа явж байгаад 1-р сургуулийн хойд талд хашаагүй байшингийн гадаа байсан приус-20 маркийн тээврийн хэрэгслийн жолооч талын хаалгыг татсан чинь онгорхой байсан. Тэгээд машин дотор орж суугаад голын хайрцгийг онгойлгосон чинь хар өнгийн урт түрүүвч байхаар нь аваад Замын-Үүд сумын 2-р баг Хараа дэлгүүр лүү явсан. Тухайн тээврийн хэрэгслээс хулгайлсан түрүүвчээ замдаа онгойлгож үзсэн чинь банкны картууд иргэний үнэмлэх зэрэг зүйлүүд байхаар нь Хас банкны чиптэй картыг аваад бусдыг нь замдаа хаячихсан. Тэгээд мобиком гудамжны үзүүрт байрлах дэлгүүрт орж авсан картаараа 3-4 удаа гүйлгээ хийж тамхи ундаа нэгж авсан. Би түрүүвчийг нь сайн ухаж үзээгүй. Дотор нь байсан картыг аваад бусдыг нь авсан газраа хаячихсан байсан. Маргааш нь ирээд үзэхэд түрүүвч миний хаясан газар байхгүй байсан. Зарим машин онгорхой байдаг учраас онгорхой байж магадгүй гэж бодсон. Тэгээд дотроос нь үнэ хүрчих юм хайж байсан юм. Би одоогоор хохирлоо барагдуулаагүй байгаа. Хохирлыг нь барагдуулах гээд би ачаа буулгаж байгаа. Би удахгүй хохирлыг нь барагдуулна. Би үйлдсэн хэрэгтэй гэмшиж байна гэв.
Хохирогч Х.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2023 оны 01 дүгээр сарын 01-ний орой Замын-Үүд сум 1-р баг ... тоот гэртээ амарч байсан. Тэгээд өдөр 15 цагийн орчим машинаасаа бэлэг авчхаад буцаад гэрлүүгээ орохдоо машинаа цоожлолгүй мартчихсан. Тэгээд орой 20 цагийн орчим миний гар утсанд зарлагын мессеж ирэхэд нь картаа хаячихсан юм байхдаа гээд би унтаад өгсөн. Тэгээд өглөө босоод машинаа харсан чинь хаалга нь дутуу хаагдчихсан тэгээд татаад үзэхэд онгорхой байсан. Тэгээд машиндаа ороод хартал миний машины голын хайрцагт байсан түрүүвч алга болчихсон байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан. Миний түрүүвчинд Голомт банкны карт, Хас банкны карт, ажлын үнэмлэх, иргэний үнэмлэх, монетон ээмэг зэрэг байсан. Би алга болсон эд зүйлүүдийг буцааж авч чадаагүй. Учир нь миний түрүүвчийг авсан гэх хүн миний түрүүвчийг хаячихсан гэсэн. Би өөрийн эд зүйлүүдийн хохирлыг барагдуулмаар байна. Би гомдолтой байна гэжээ. /хх-ийн 18-19/
Гэмт хэргийн талаар гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 01/
Мэдүүлэг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /хх-ийн 09-07/
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 08-11/
DVD бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 13-14/
Ашид Билгүүн ХХК-ны 2023 оны 01 сарын 05-ны өдрийн ... дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 33-36/
Гэмт хэрэг зөрчилд холбогдож байсан тухай бүртгэл /хх-ийн 40-42/
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын 2023 оны 01 сарын 12-ны өдрийн тогтоол /хх-ийн 46-47/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 54/
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ... оны ... сарын ...-ны өдрийн ..., тус шүүхийн ... оны ... сарын ...-ний өдрийн ..., ... оны ... сарын ...-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолууд /хх-ийн 56-73/
Замын-Үүд сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлол /хх-ийн 74/
Хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 75-76/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Гэм буруугийн хувьд:
Шүүгдэгч Ж.Г нь 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багт байрлах 65 дугаар байрны гадна зогсоолд байсан иргэн Х.А-ийн ... улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийн хаалга онгорхой байхад нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч нийт 676,300 төгрөгийн үнэлгээ бүхий эмэгтэй хүний цагирган хэлбэртэй монетон ээмэг, иргэний үнэмлэх, Хас, Голомт банкны карт тус бүр 1 ширхэг, түрийвч, ажлын үнэмлэх, дугаарын үүр зэрэг эд зүйл түүнчлэн Хас банкны картаас 3 удаагийн гүйлгээгээр 35,000 төгрөг хулгайлж нийт 711,300 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэг, хохирогч Х.А-ийн /хх-ийн 18-19/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Мэдүүлэг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /хх-ийн 09-07/, DVD бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 13-14/, Ашид Билгүүн ХХК-ийн 2023 оны 01 сарын 05-ны өдрийн ... дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 33-36/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Ж.Г-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна гэж үзнэ. Шүүгдэгч нь хулгайн үйлдлийг хийхдээ гэм буруугийн санаатай хэлбэрээр өөрөөр хэлбэр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн...” гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ж.Г-д зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирлын хувьд:
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол болох 711,300 төгрөгийг төлж барагдуулаагүй, хохирогч нь Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээний тайлантай танилцсан, шинжээчийн дүгнэлтээр гаргасан үнэлгээтэй маргаагүй болно. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ж.Г-аас 711,300 төгрөгийг гаргуулж хохирогч Х.А-д олгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлагын хувьд:
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Г-ын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг тал бүрээс нь харгалзан ял шийтгэл оногдуулав. Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Ж.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг хөнгөрүүлэх нөхцөл байдал болгон авч үзсэн. Шүүгдэгч нь учруулсан хохирлоо төлөхөө илэрхийлсэн боловч хэрхэн яаж төлж барагдуулах талаар нотолсон баримтаа шүүхэд ирүүлээгүй, энэ төрлийн гэмт хэргийг удаа дараа үйлдэж байгаа, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж хорих ялыг оногдуулж шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий 1 ширхэг Сиди дискийг хэрэгт хадгалахаар тогтов.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй бөгөөд шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С овогт Ж-ы Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэм хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж-ы Г-ыг 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Г-д оногдуулсан 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ж.Г-аас 711,300 төгрөгийг гаргуулж хохирогч Х.А-д олгосугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, 36.1 дүгээр зүйлийн 8.5-д зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий 1 ширхэг Сиди дискийг хэрэгт хадгалсугай.
6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Гантулгад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.Б