| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гүнбаярын Баярдаваа |
| Хэргийн индекс | 139/2019/00385/И |
| Дугаар | 365 |
| Огноо | 2019-09-10 |
| Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 365
2019 оны 09 сарын 10 өдөр Дугаар 139/ШШ2019/00365 Дундговь аймаг
|
|
|
|
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дундговь аймгийн С сумын 5 тоотод оршин суух, Б хөх овогт Л Л /ЗЮ /-ийн нэхэмжлэлтэй хэлмэгдэгч А.Ж нөхөх олговор гаргуулах тухай шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Л.Л, прокурор Т.Т , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.У нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Л шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний өвөө болох А Ж нь 1938 оны Онцгой бүрэн эрхт комиссын ялын дээд хэмжээгээр шийтгэгдэж А.Ж хэргийг Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын 1993 оны 4 сарын 24-ний өдрийн 91 тоот магадлалаар хянан хэлэлцэж цагаатгасан байна. Миний эх Намбарын Л нь нөхөх олговрын нэхэмжлэлийн материалаа бүрдүүлж байх үедээ 2018 оны 06 сарын 21 өдөр нас барсан бөгөөд би Н.Лын 80000000 төгрөгийн нөхөх олговрын өвлөгч болсон тул нөхөх олговрыг надад олгож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Л нь хэлмэгдэгч Г.Ж нөхөх олговрыг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.
“Зууны мэдээ” сонины 2019 оны 7 сарын 02-ны өдрийн №132 дугаарын 6 дугаар нүүрт хэвлэгдсэн нөхөх олговрын нэхэмжлэлээ бүрдүүлсэн иргэдийн нэрсийн жагсаалтын 59 дугаарт “нэхэмжлэгчийн овог нэр Намбарын Л, хэлмэгдэгчийн овог нэр А Ж, хэлмэгдэгчийн юу болох-хүүхэд, нөхөн олговрын хэмжээ 80 сая” гэж зарлагдсан байгаа нь нэхэмжлэлийг шүүхээр хянан шийдвэрлэх үндэслэл болж байна. /хэргийг 16 хуудас/
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Н.Л-д олговол зохих 80 сая төгрөгийн нөхөх олговрын өвлөх эрхийг өвлөгч Л овогтой Лд олгосон тухай 2019 оны 8 сарын 08-ны өдрийн 64 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ эх хувиар /хэргийн 4 хуудас/
-Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5-р баг Арвижихийн 4-р гудамжны 1 тоотод оршин суудаг хаягийн бүртгэл бүхий Л.Лгийн Монгол улсын иргэний үнэмлэхний хуулбар /хэргийн 5 хуудасны ард/
-Л.Лгийн 214 дугаартай “Эцэг- Ц-ийн Л, эх- Н-ын Л , хүүхэд Л Л /ЗЮ /” гэсэн бүртгэл бүхий төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2018 оны 07 сарын 06 өдрийн 45/021728 дугаартай “ЗЮ33052862 регистрийн дугаартай Зуут овогт Н-ын Л нь ЗЮ регистрийн дугаартай Б хөх овогт Л Лгийн эх мөн” гэсэн бүртгэл бүхий төрөл садангийн тухай лавлагааны хуулбар /хэргийн 5 хуудасны ард, 6/
- Н.Л-ын 2018 оны 6 сарын 22-ны өдрийн 58 дугаартай нас барсны гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар /хэргийн 7 хуудас/
-Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2018 оны 5 сарын 10-ны өдрийн 05/3162 дугаартай “А Ж, Төв аймгийн Цагаановоо сумын харьяат, ард, лам, ....Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 06 сарын 10 өдрийн 22 дугаар хурлын тогтоолоор ...хуулийн дээд хэмжээгээр шийтгэсэн. Хэргийг хянаад Дээд шүүхийн ....1993 оны 04 сарын 24 өдрийн 91 дүгээр магадлалаал цагаатгажээ” гэх лавлагааны хуулбар /хэргийн 12 хуудас/
- БНМАУ-ын Дээд Шүүхийн Эрүүгийн коллегийн хяналтын шатны шүүх хуралдааны 1993 оны 4 сарын 24-ний өдрийн 91 дугаартай “тодорхойлох хэсгийн 45-д Төв, Цагаановоо, 50 настай, гэвхүй, А Ж, тогтоох хэсэгт ...нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, тэднийг цагаатган, хэргийг ЭБШХ-н 6-р зүйлд зааснаар хэрэгсэхгүй болгосугай” гэх бичиглэл бүхий магадлалын хуулбар /хэргийн 12 хуудасны ард, 13 хуудас/
- Н овогтой Л нь хэлмэгдэгч А Ж төрсөн хүүхэд мөн болохыг тогтоож, Дундговь аймгийн Сайнцагаан сумын Санхүүгийн тасгаас нөхөх олговор 1000000 төгрөг гаргуулж Н.Л д олгохоор шийдвэрлэсэн Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 1999 оны 8 сарын 04-ний өдрийн 254 дугаартай шийдвэрийн хуулбар /хэргийн 15 хуудас/ зэрэг бичгийн баримтууд болно.
Шүүх хуралдаанд оролцсон прокуророос нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн тайлбар гаргасан болно.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч Л.Л нь “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хууль”-ийн 10 дугаар зүйлийн 10.3-д заасан нөхөх олговрыг нэхэмжлэх эрх бүхий этгээд мөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.Б