| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гүнбаярын Баярдаваа |
| Хэргийн индекс | 139/2019/00383/И |
| Дугаар | 366 |
| Огноо | 2019-09-10 |
| Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 366
2019 оны 09 сарын 10 өдөр Дугаар 139/ШШ2019/00366 Дундговь аймаг
|
|
|
|
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дундговь аймгийн Өндөршил сумын 1-р баг, Бөхт 2-6 тоотод оршин суух, Ц овогт ХС /ЗЙ /-ын нэхэмжлэлтэй, хэлмэгдэгч Г.Жын нөхөх олговор гаргуулах тухай шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц, прокурор И.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.У нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч Г.Ж нь 1938 онд улс төрийн хилс хэрэгт баривчилж Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 6 сарын 24-ний өдрийн 24 дүгээр тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43, 47 дугаар зүйлээр хуулийн дээд хэмжээгээр шийтгүүлсэн. Г.Жын хэргийг Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын 1993 оны 6 сарын 03-ны өдрийн 140 тоот магадлалаар хянан хэлэлцэж цагаатгасан байна. Иймд хэлмэгдэгч Г.Жын нөхөх олговорыг өргөмөл охин Х.С надад олгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Нөхөх олговрын 80 сая төгрөгийг холбогдох төсвөөс гаргуулан олгож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.С нь хэлмэгдэгч Г.Жын нөхөх олговрыг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.
“Зууны мэдээ” сонины 2019 оны 7 сарын 10-ны өдрийн №139 дугаарын 6 дугаар нүүрт хэвлэгдсэн “Нөхөх олговрын нэхэмжлэлээ бүрдүүлсэн иргэдийн нэрсийн жагсаалт”-ын 69 дугаарт “нэхэмжлэгчийн овог нэр ХС, хэлмэгдэгчийн овог нэр Ггийн Ж, хэлмэгдэгчийн юу болох-хүүхэд, нөхөн олговрын хэмжээ 80 сая” гэж зарлагдсан байгаа нь нэхэмжлэлийг шүүхээр хянан шийдвэрлэх үндэслэл болж байна. /хэргийг 16 хуудас/
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Х.Сын Дундговь аймгийн Өндөршил сумын 1-р багт оршин суух хаягийн бүртгэл бүхий Монгол улсын иргэний үнэмлэхний хуулбар /хэргийн 6 хуудас/
-Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2018 оны 8 сарын 13-ны өдрийн 05/5554 дугаартай “Ггийн Ж, Дорноговь аймгийн Өндөршил сумын 1-р багийн харьяат, ард, лам нас 55, ....1938 онд улс төрийн хэрэгт баривчилж, Онцгой бүрэн эрхт комиссын ....24-р хурлын тогтоолоор Шүүх цаазны бичгийн 43, 47 дугаар зүйлээр хуулийн дээд хэмжээгээр шийтгэжээ. Хэргийг хянаад Дээд шүүхийн 1993 оны 06 сарын 03 өдрийн 140 дүгээр магадлалаар цагаатгажээ” гэх лавлагаа /хэргийн 8 хуудас/
-БНМАУ-ын Дээд Шүүхийн Эрүүгийн коллегийн хяналтын шатны шүүх хуралдааны 1993 оны 6 сарын 03-ны өдрийн 140 дугаартай магадлалын “тодорхойлох хэсгийн 78 дугаарт Дорноговь Өндөршил, 65 настай, ловон, Ггийн Ж , тогтоох хэсэгт 293 хүнд холбогдох хэсгийг хүчингүй болгож, тэднийг цагаатган, хэргийг ЭБШХ-н 6-р зүйлд зааснаар хэрэгсэхгүй болгосугай” гэх бичиглэл бүхий хуулбар /хэргийн 9-10 хуудас/
- “Ханд овогтой Сыг нь хэлмэгдэгч Ггийн Жын үрчилж авсан хүүхэд мөн болохыг тогтоож, Дундговь аймгийн Өндөршил сумын Санхүүгийн тасгаас нөхөх олговор 1000000 төгрөг гаргуулж Х.Сд олгох”-оор шийдвэрлэсэн Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 1999 оны 5 сарын 21-ний өдрийн 167 дугаартай шийдвэрийн хуулбар /хэргийн 11-12 хуудас/ зэрэг бичгийн баримтууд болно.
Шүүх хуралдаанд оролцсон прокуророос нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн тайлбар гаргасан болно.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч Х.С нь “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хууль”-ийн 10 дугаар зүйлийн 10.1.3-д заасан нөхөх олговрыг нэхэмжлэх эрх бүхий этгээд мөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.Б