Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2019 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 371

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 09 сарын 11 өдөр                                      Дугаар 139/ШШ2019/00371                                                     Дундговь аймаг

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

 хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

      

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б би ХХХК-ийн Дундговь салбарын  нэхэмжлэлтэй, хариуцагч Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 22-р хороо, тахилтын 2-р гудамжны 20 тоот хаягт оршин суух хаягтай Цовогт БН  /РД: ВЖ /, Ха  овогт Л  Б  /РД:ВК / нарт холбогдох  зээлийн төлбөр 8865640,  06 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн хүсэлтийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ:  ХААН банкнаас иргэн Б.Н Л.Бурмаа нараас 8865640, 06 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нарын  2019 оны   8 сарын 15-ны өдрийн хариу  тайлбартаа  нэхэмжлэлийн шаардлагыг  2019 оны 9 сарын 15-ны дотор төлөхөөр болсон байна.  Нэхэмжлэгчийн зүгээс тайлбарыг хүлээн зөвшөөрч байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу хялбаршуулсан журмаар    журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж байна гэжээ.

Хариуцагч Б.Н шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Дундговь аймаг дахь ХААН банкнаас ... 8865640, 06 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ. Уг төлбөрийг Б.Н миний бие болон Л.Бурмаа бид 2019 оны 9 сарын 15-ны дотор төлөхийг хүлээн зөвшөөрч  байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу хялбаршуулсан журмаар  шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Л.Б  шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Дундговь аймаг дахь Х  банкнаас ... 8865640, 06 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ. Уг төлбөрийг Л.Бурмаа миний бие болон Б.Н бид 2019 оны 9 сарын 15-ны дотор төлөхийг хүлээн зөвшөөрч  байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу хялбаршуулсан журмаар   шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х ХХК-ийн Дундговь салбар нь хариуцагч Б.Н, Л.Б  нарт  холбогдуулж зээлийн гэрээний хүү, алданги, улсын тэмдэгтийн хураамж 8865640, 06 төгрөг нэхэмжилсэн бөгөөд хариуцагч Б.Н, Л.Б  нар нь 8865640, 06 төгрөгийг 2019 оны 9 сарын 15-ны дотор төлж барагдуулах хүсэлт гаргасныг нэхэмжлэгчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар  шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг тус шүүхэд ирүүлсэн байна.

Хариуцагчын зөвшөөрөл нь   бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч Б.Н, Л.Б  нарт холбогдох ХХХК-н Дундговь салбарын нэхэмжлэлтэй зээлийн үлдэгдэл төлбөр, зээлийн хүү, улсын тэмдэгтийн хураамж нийт   8865640, 06 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий иргэний хэрэгт хариуцагч Б.Н, Л.Бурмаа нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.        

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид тушаасан 156800 /нэг зуун тавин зургаан мянга найман зуун/ төгрөгөөс  78400 /далан найман мянга дөрвөн зуун/ төгрөгийг төсвийн орлогоос,  78400 /далан найман мянга дөрвөн зуун/ төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид  олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дахь хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

            ШҮҮГЧ                           Г.Б