Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 372

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 09 сарын 16 өдөр                                   Дугаар 139/ШШ2019/00372                                                  Дундговь аймаг

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж, тус шүүхийн ‘’Б’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Нэхэмжлэгч Дундговь аймгийн С   сумын                           ХХК-ий байранд байрлах  ГХадгаламж Зээлийн Хоршооны салбарын  нэхэмжлэлтэй хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б ,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ж нар оролцов.

 

                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ГХЗХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Зээлдэгч Бхүүгийн Х нь \ЗК99090811\, Дын Э \ЗЮ76082304\ нар нь 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн ЗГ\5460, тоот зээлийн гэрээг байгуулан 2000000 \ хоёр сая\ төгрөгийн 8 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай буюу 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр гэрээ дуусгавар болох нөхцөлтэйгээр авсан.

Зээлдэгч нар зээл авах үедээ Дундговь аймгийн Сайнцагаан сум 8-р баг, Айраг 3 гудамжны 32 тоотод хууль ёсны бүртгэлтэй оршин сууж байсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ зөрчин одоог хүртэл ямар ч зээлийн эргэн төлөлт төлөөгүй. Бүртгэлтэй хаяг дээр очиход энд ийм хүн амьдардаггүй гэсэн. Зээлийн анкетан дээр шаардлагатай хүмүүсийн утасны дугаар болон аав ээжийнх нь дугаарыг тэмдэглэсэн боловч бүртгэлтэй дугаарууд нь бүгд холбогдох боломжгүй, ашиглалтанд байхгүй гэсэн хариуг өгдөг. Одоо түүний оршин суух бүртгэлтэй хаяг нь тодорхой бус хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн суралжилж  өгнө үү   гэжээ.

 

 Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ГХЗХ  нь  Зээлдэгч Бхүүгийн Х, Дын Э нарыг эрэн сурвалжлуулах  нэхэмжлэлийн шаардлагыг   гаргажээ.  

            Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Х, Д.Э нар нь  Гхадгаламж зээлийн хоршооноос 2018 оны 03 сарын 27 өдөр ЗГ/5460 дугаартай зээлийн гэрээгээр 2000000 төгрөг авсан болох нь тогтоогдож байна. /хэргийн 9-16/

            Зээлдэгч Б.Х, Д.Э нарын оршин суугаа хаяг тодорхойгүй болох нь Дундговь аймгийн Сайнцагаан сумын 8-р багийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 18-ны 48 дугаартай, 2019 оны 08 сарын 14 өдрийн 105,  2019 оны 08 сарын 15 өдрийн 106 дугаартай “Б.Х, Д.Э нар нь Айргийн 3-32 тоотод бүртгэлтэй боловч хаягандаа оршин суудаггүй”  тухай   тодорхойлолтоор тогтоогдож байна. /хэргийн 6-8 хуудас/

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн  133.1.9-д  заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Х, Д.Э нарыг эрэн сурвалжилсугай

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд Бхүүгийн Х /ЗК /, Дын Э  /ЗЮ/ нарыг эрэн сурвалжлах, оршин суугаа газар /хаяг/-ыг тогтоох ажиллагааг хийж  гүйцэтгэхийг Дундговь аймаг дахь Цагдаагийн газарт үүрэг болгосугай.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Г.Б