Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 373

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 09 сарын 16 өдөр                                   Дугаар 139/ШШ2019/00373                                                      Дундговь аймаг

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анХ шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж, тус шүүхийн ‘’Б’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Нэхэмжлэгч Дундговь аймгийн С   сумын   баг Х овогт Нгийн О /РД:ЗЮ /-ийн ажилласан жил сэргээн тогтоолгох тухай 139/2019/00413/И ин декстэй иргэний хэргийг хянан хэлэлцээд

 

                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  ... миний бие 1964 онд төрсөн .... Улсад 21 жил ажилласан. Үүнээс 1984 оны 07 сарын 01-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт сувилагчаар ажиллаж байсан үеийн 10 жил 6 сарын хөдөлмөрийн дэвтэрийн бичилт шаардлага Хгахгүй байгаа тул хамт ажиллаж байсан хүмүүсийн гэрчийн мэдүүлэг, ажилд орсон гарсан тушаалууд, цалингийн цэсүүдийг үндэслэн: 1984 оны 07 сарын 01-нээс 1994 оны 12 сарын 31- ныг дуустал ажиллаж байсан жилийг.... тогтоож өгнө үү     гэжээ.

 Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.О  нь 1984 оны 07 сарын 01-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ны өдрийг хүртэл  Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажиллаж байсан болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагыг   гаргажээ.

 Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

- Дундговь нэгдсэн эмнэлгээс 1986 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Н.Од олгосон, 163380 дугаартай “1984 оны 07 сарын 01 өдөр хүүхдийн тасгийн сувилагчаар томилон ажиллуулав, 1994 оны 12 сарын 31 өдөр МУ-н Засгийн газрын 1994 оны 171-р тогтоол, Хүн амын бодлого хөдөлмөрийн сайдын 1994 оны 188-р тушаалыг үндэслэн хаав” гэх бичилтүүд бүхий  хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 6-7 хуудас/

-Дундговь аймгийн нэгдсэн эмнэлэгт сувилагч ажилтай байсан Н овогтой Оын 1984, 1987 оны 05 сараас 1993 оны 12 сар хүртэлх цалингийн түүвэр тодорхойлолт \хх-8, 15\

-Дундговь аймгийн нэгдсэн эмнэлэгийн даргын 1994 оны 12 сарын 31-ны өдрийн А\212 дугаартай “Нийгмийн даатгалын дэвтэр хөтлөх тухай” тушаалын хуулбар \хх-9\

-Дундговь аймгийн нэгдсэн эмнэлэгийн даргын 1984 оны 07 сарын 21-ны өдрийн 85 дугаартай “Шинээр сургууль төгсч ирсэн дээд дунд  мэргэжилтнүүдийг ажилд томилох тухай” тушаалын хуулбар \хх-10\

-Гэрч Б.Ц-ын “ ...Би 1982 онд Дорноговь аймгийн Анагаах ухааны сургуулийг төгсөж ирээд ажиллаж байхад О нь 1984 оны 7 сард сургууль төгсөж ирээд хүүхдийн тасагт ажиллаж байсан. ... 1995 оны зунаас  малчин болж байсан. Тэрнээс хойш малчинаар ажиллаж байгаа. О нь 1984 оны 7 сарын 01-ны 1995 оны 7 сар хүртэл эмнэлэгт сувилагчаар ажиллаж байсан гэдгийг нь хамт ажиллаж байсан учраас сайн мэдэж байна. Би  1982  оны 8 сараас одоог хүртэл Дундговь аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчилгээний сувилгааны арга зүйч, сургалт сурталчилгааны арга зүйч зэрэг ажлуудыг хийж байсан”  гэх мэдүүлэг /хэргийн 16 хуудас/

-Гэрч Д.А-гийн “...Би Нэгдсэн эмнэлэгт сувилагчаар ажиллаж байхад  Н.О нь 1984 оны 7 сард сургууль төгсөж ирээд хүүхдийн тасагт нэг ээлжинд хамт ажиллаж байсан. 1995 оны зунаас эмнэлгийн малыг маллаж  малчин болж байсан. Тэрнээс хойш малчинаар ажиллаж байгаа. О нь 1984 оны 7 сарын 01-ны 1995 оны 7 сар хүртэл эмнэлэгт сувилагчаар ажиллаж байсан гэдгийг нь хамт ажиллаж байсан учраас сайн мэдэж байна. Би  1972  оноос 2014 он хүртэл  Дундговь аймгийн нэгдсэн эмнэлэгт сувилагчаар  ажиллаж байсан ...“ гэх мэдүүлэг /хэргийн 17 хуудас/

-Гэрч С.Я-эгийн “...:  Би Эрдэнэдалай сумын эмнэлэгт ажиллаж байгаад 1987 оноос аймгийн хүүхдийн хэсэгт эмчээр ажиллаж эхэлсэн. Тэгэхэд    Н.О нь 1984 оны 7 сард сургууль төгсөж ирээд нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт сувилагчаар ажиллаж байгаад 1989 онд 3 дугаар хэсгийн хүүхдийн сувилагчаар ажиллаж байсан.  1995 оны зунаас нэгдсэн эмнэлгийн малыг маллаж  малчин болж байсан байх. Тэрнээс хойш малчинаар ажиллаж байгаа. О нь 1984 оны 7 сарын 01-ний өдрөөс  1995 оны 7 сар хүртэл эмнэлэгт сувилагчаар ажиллаж байсан гэдгийг нь хамт ажиллаж байсан учраас сайн мэдэж байна. Би  1987  оноос 2016 онд тэтгэвэрт гарах  хүртэл  Дундговь аймгийн нэгдсэн эмнэлэг, хүүхдийн хэсэг,  өрхийн эмнэлэг, Эрүүл мэндийн газар,  аймгийн тамгын газарт тасралтгүй  ажиллаж байсан” гэх мэдүүлэг /хэргийн 18 хуудас/ зэрэг баримтууд болно.

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь Хгаж шийдвэрлэв.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн  133.1.1-д  заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Х овогт Нгийн О  /РД:ЗЮ //-г  1984 оны 07 сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31 өдөр хүртэл Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт сувилагчаар ажиллаж байсан болохыг  тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Н.Оын  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч тал энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Г.Б