| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гүнбаярын Баярдаваа |
| Хэргийн индекс | 139/2019/00389/И |
| Дугаар | 383 |
| Огноо | 2019-09-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2019 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 383
2019 оны 09 сарын 19 өдөр Дугаар 139/ШШ2019/00383 Дундговь аймаг
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Баярдаваа би
Нэхэмжлэгч: Дундговь аймгийн С сумын 9-р баг Мандал 9-14 тоотод оршин суух, ЗЮ71112906 регистрийн дугаартай, Х овогт Цийн Б ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дундговь аймгийн С сум, тоотод оршин суух РД:МР регистрийн дугаартай, Б овогт Тын Тд холбогдох
1000000 /нэг сая/ төгрөг гаргуулах тухай 139/2019/00389/И индекстэй иргэний хэрэгт нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2014 онд Т нь манайд ирж 1500000 төгрөг зээлээч сарын дараа өгье, авгайн бие өвдөөд эмчилгээнд авч явах гэсэн гээд авсан. Ингээд сар болоод мөнгөө авах гэтэл удаа худлаа хэлж өнөөдрийг болтол мөнгийг өгөхгүй явсаар 2018 онд 500000 төгрөг өгөөд түүнээс хойш 1000000 төгрөгийг удахгүй өгнө, та жаахан хүлээж бйа өвөөгийн тэтгэвэрийг зээлээд өгнө гэж хэлээд одоо болтол огт сураггүй өгөхгүй байгаа тул 1000000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Т.Т би 2014 онд иргэн Б аас 1500000 төгрөг авсан. Боломжгүй байдлаасаа болоод төлж чадаагүй явж байгаад 2018 онд 500000 төгрөгийг өгсөн. Одоо үлдэгдэл 1000000 төгрөг үлдсэн. Үлдэгдэл мөнгө 2019 оны 10 сарын 04-ний өдөр өгч хохирлыг барагдуулах хүсэлтэй байна. иймд нэхэмжлэгч Ц. Б-тай эвлэрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэжээ.
Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ.: Цийн Баярмаа миний бие нь иргэн Т.Тгээс 1000000 төгрөг нэхэмжилж шүүхэд өргөдөл гаргасан. Иргэн Т.Т миний гаргасан өргөдөлтэй танилцаж 2019 оны 10 сарын 04-ний өдөр 1000000 төгрөгийг өгөхөөр хүсэлт гаргасан байна. дээрх хүсэлтийг миний бие зөвшөөрч байна. хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Б нь Т.Тд холбогдуулан 1000000 /нэг сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч Т.Тд холбогдуулж 1000000 /нэг сая/ төгрөг нэхэмжилсэн бөгөөд хариуцагч Т.Т нь 1000000 төгрөгийг 2019 оны 10 сарын 04-ний дотор төлж барагдуулах хүсэлт гаргасныг нэхэмжлэгч Ц.Баярмаа нь зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг тус шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч Т.Тд холбогдох Ц.Б-ийн нэхэмжлэлтэй 1000000 /нэг сая/ төгрөгийг гаргуулах шаардлага бүхий иргэний хэрэгт хариуцагч Т.Тгийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид тушаасан 28550 /хорин найман мянга таван зуун/ төгрөгөөс 14250/арван дөрвөн мянга хоёр зуун тавин / төгрөгийг төсвийн орлогоос, 14250/арван дөрвөн мянга хоёр зуун тавин / төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дахь хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.БАЯРДАВАА