Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 06

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж

Нарийн бичгийн дарга: Б.Ренчиндорж

            Улсын яллагч: С.Мөнхтулга   

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: М.Батмөнх, Н.Сундуй

            Шүүгдэгч: Б.*******, Э.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн *******, ******* овогт *******ын Эрдэнэбат нарт холбогдох 201616000226 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 

Монгол улсын иргэн, 

Холбогдсон хэргийн талаар:

         Б.*******, Э.Эрдэнэбат нар нь бүлэглэн 2016 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг, Баруунсайханы ******* хашаанд байрлах иргэн Д.Бат-Эрдэнийн гэрээс Раnasonic маркийн 32 инчийн зурагт, ддэш телевизийн хүлээн авагч, карт зэргийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шунахайн сэдэлтээр хулгайлан авч, 399.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан яллах болон цагтаатгах талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахь нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч Б.******* шүүхийн хэлэцүүлэгт мэдүүлэхдээ: “Би гэртээ байж байсан. Эрдэнэбат намайг Баруунсайхан 10-24-т айлд хүрээд ир гэж дуудсан. Тэгээд би очиход архи ууцгааж байсан. Эрдэнэбат намайг доошоо айлд очоод ирье гээд хамт айлд очсон. Тэгсэн тэр айлд хүн байгаагүй. Цонхыг онгойлгож би зурагт, ддэш-ийг авсан” гэв.

            Шүүгдэгч Э.Эрдэнэбат шүүхийн хэлэлуүүлэгт мэдүүлэхдээ: “Тэр өдөр би найзуудтайгаа пиво ууж байсан. Тэгээд *******ийг дуудаад тэнд жоохон ууж байгаад доошоо айлд очих гээд явсан. Очсон айлийн хүнийг би муухан таньдаг юм. Тэгээд ******* цонхоор орж зурагт, ддэш-ийг авч өгсөн. Тэгээд зурагт засвар дээр очоод 130000 төгрөгөөр зарсан. Өөр хэлэх зүйлгүй” гэв.

Шүүгдэгч Э.Эрдэнэбат мөрдөн байцаалтын шатанд өгсөн сэжигтэн, яллагдагчийн мэдүүлэгт: “2016-09-25-ны өдөр би найзууд болох Түмээ, Чойдоо нартай нийлж Түмээгийн гэрт архи ууцгаасан тэгээд үдээс хойш 16-с 17 цагийн үед Чойдоо гэдэг /бүтэн нэрийг нь мэдэхгүй, Мандаловоо суманд амьдардаг/ залуутай хамт Түмээгийнхээс гарч яваад Хан уулд байдаг Шарга гэдэг дэлгүүрийн хажууханд байдаг айлд очиж хүнтэй уулзчихаад буцаж явахдаа Баруун сайханы 13-3 тоот хашаанд ******* ахынд очиж уулзах гэсэн чинь хашаанд нь хүн байгаагүй БатЭрдэнэ ах гэртээ байхгүй гэр цоожтой,. байсан тэгэхээр нь цонхоор харсан чинь байшингийнх нь урд талын 3 цонхны голынх нь цонхны торон хаалт нь нээлттэй, түүний дотор талын цонх нь нээлттэй байсан тэгэхээр нь Чойдоог оруулсан тэгээд Чойдоо ороод зурагт, ДДШ-ийн хүлээн авагч ресейвер хоёрыг нь гаргаж өгсөн би гадаа цонхны хажууд зогсож байгаад зурагтыг нь аваад хоюулаа хашааных нь хойд хаалгаар гарч зүүн тийш явж байгаад такси зогсоож аваад сууж яваад Ахуйн үйлчилгээний төвийн хойд хаалганд байдаг телевиз засварын газарт аваачаад засварчин нэг залууд нь манай гэрийн эд зүйл байгаа юм гэж хэлээд зурагт, ДДШ хоёрыг нийлүүлээд 150000 төгрөгөнд зарчихаад мөнгөөр нь бид хоёр архи пиво авч уугаад дуусгасан. ******* ахтай хамт архи ууж байгаад танилцсан. Би тэдний гэрт хэд хэдэн удаа хонож байсан.Би Чойдоо гэдэг нэрээр нь танина манай найзынд байж байгаад танилцсан, гэр нь Мандаловоо суманд байдаг гэж байсан аймагт бол хамаатан садан байхгүй гэдэг байсан, хааяа аймгаар ирж тэнэдэг. Чойдоо бид хоёр хоюулаа согтуу байсан. Мөнгө олж архи уух санаатай хулгай хийсэн. Хар өнгөтэй LCD зурагт байсан маркийг нь мэдэхгүй, ДДШ-н хүлээн авагч цагаан өнгөтэй ресейвэр бас авсан өөр зүйл аваагүй. Хаана байгааг нь мэдэхгүй байна, Мандаловоо сумруу яваад 10 гаран хонож байна гэртээ байгаа байх.Тухайн үед гудамжинд зогсож байсан саарал өнгөтэй такси гэсэн бичигтэй машинаар явсан жолооч нь нэг залуу байсан танихгүй” гэх мэдүүлэг/хх-ийн 36-37, 47 дугаар хуудас/  

Шүүгдэгч Б.******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн сэжигтэн, яллагдагчийн мэдүүлэгт: “2016-оны 09-р сарын 25-ны өдөр би Баруун сайханы 10-24-тоотод байдаг найзынхаа гэрт байж байсан чинь Эрдэнэбат надруу утсаар яриад Төгөлд Түмээгийн гэрт хүрээд ир гэхээр нь очсон чинь Эрдэнэбат намайг хамт нэг айлд оччихоод ирье гэхээр нь би хамт явсэн тэгээд Баруун сайханы ******* хашаандаа нэг гэр, хойд талдаа байшинтай айлд очсон чинь уг хашаанд байшин цоожтой хүнгүй байсан бас гэрт нь хүнгүй цоожтой байсан. Тэгээд Эрдэнэбат тэр байшингийн урд талын цонхыг нээсэн. Би тухайн үед хашааны хойд хаалганы хажууд зогсож байсан цонхыг яаж нээснийг мэдээгүй Эрдэнэбат цонхыг онгойлгочихоод намайг орчих гэхээр нь би орохгүй гэсэн. Тэгсэн чинь Эрдэнэбат цонхоор нь ороод дотроос нь хар өнгийн LCD зурагт бас цагаан өнгийн ДДШ-ний ресейвертэй хамт авч гаргасан би цонхны гадаа зогсож байгаад тосч авсан. Тэгээд бид хоёр зурагт, ресейвэр хоёроо барьж яваад гудамжинд зогсож байсан таксинд суугаад Ахуйн үйлчигээний төвийн хойд хаалгаар ороод байдаг засварчин ахад зурагт ресейвэр хоёроо зарсан. Тэгэхэд тэр хүн наадах чинь хулгайных юм биш биз дээ яах гэж байгаа юм гэж асуусан чинь Эрдэнэбат манайх байгаа юм би гэр бариад тусдаа гарсан миний зурагт гэж хэлээд тэр ахад 120000 төгрөгөөр зарсан гэж Эрдэнэбат надад хэлсэн би тэр мөнгөнөөс нь огт аваагүй Эрдэнэбат бүгдийг нь авсан. Тэндээс бид хоёр гарч яваад Төгөлд байдаг Түмээ гэдэг найзындаа хамт очсон. Тэндээ бид нар нэг шил архи уучихаад би шөнө баруун сайханы 10-24 тоотод байдаг Батбилэгийнд очиж унтсан. Би тэр айлынхныг танихгүй, Эрдэнэбат л миний танидаг айл гэж хэлээд хамт орсон. Би эрүүл байсан, Эрдэнэбат архи уусан байсан. Эрдэнэбат тэр айлын хүнийг нь танидаг зүгээр яах ч үгүй гэж хэлээд байсан тэгээд зурагтыг нь авсан. Хар өнгийн 32 инчийн LCD зурагт, бас ДДШ-ний цагаан өнгийн хүлээн авагч зэргийг л авсан өөр зүйл аваагүй. Эрдэнэбат бид хоёр зурагт ресейвер хоёрыг зарах гэж байхад авсан ах хоёуланг нь залгаж ажиллуулж үзсэн тэгэхэд зүгээр ажиллаж байсан. Тэр картыг Эрдэнэбат авсан байх би мэдэхгүй. Гудамжинд зогсож байсан такси гэсэн бичигтэй цагаан өнгийн жижиг машинаар явсан, жолооч нь нэг танихгүй залуу хүн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40, 49 дүгээр хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.******* мэдүүлэхдээ... “2016 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр би блокны үйлдвэрт ажиллаж байгаад орой 17 цаг өнгөрөөгөөд гэртээ ирээд хаалгаа нээгээд орсон чинь гэрт байсан телевизор байхгүй байсан тэгээд шууд цагдаад дуудлага өгсөн юм. Тухайн үед хулгайч манай байшингийн голын цонхоор орсон байх гэж бодож байна. ...цагдаа ирэхээр нь гэрийнхээ эд зуйлийг бүртгэж үзэхэд телевизор, бас ддэш-ний хүлээн авагч зэрэг зүйлс алдагдсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.******* мэдүүлэхдээ... “гэртээ 17 цаг 30 минутын үед ирээд байж байтал удалгүй ******* ирж байх шиг байсан. Тэгээд манай гэрт орж ирээд манай зурагт алга болсон байна, цонхоор орчихсон юм шиг байна гэж хэлэхээр нь би гарч харсан чинь гэрт байсан зурагт байхгүй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б. мэдүүлэхдээ...“Би ахуйн үйлчилгээний төвийн хойт талын өрөөнд зурагт засвар ажиллуулж суудаг юм. Тэгсэн чинь 2016 оны 09 дүгээр сарын сүүлчээр байсан би сар өдрийг нь сайн санахгүй байна хоёр залуу ирээд хар өнгөтэй Раnasonic маркийн LCD 32 инчийн телевиз бас цагаан өнгийн ддэш-н хүлээн авагч ресейверийн хамт авчирч зарах гэсэн юм гэхээр нь юу юм бэ хулгайн эд зүйл биш биз гэж асуусан чинь нэг намхан бор залуу нь энэ минийх би өөрөө өрх толгойлсон хүн байгаа юм гэж хэлсэн. ...тэгээд би тэр зурагт ддэш-ийн хүлээн авах ресейвэр хоёрыг нь нийлүүлээд 150.000 төгрөгөөр худалдаж авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 32 дугаар хуудас/

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/

-Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-9 дүгээр хуудас/            

“Ашид билгүүн” ХХК-ний 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн ӨМ/34 дугаартай шинжээчийн “...рanasonic маркийн 32 инчийн телевизор 300.000 төгрөг, ддэш хүлээн авагч 99.000 төгрөг” гэх дүгнэлт /хх-ийн 19 дүгээр хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/

- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 26 дугаар хуудас/

- Э.Эрдэнэбатын иргэний үнэмлэхийн хуулбар, лавлагаа /хх-ийн 52-53 дугаар хуудас/

-Б.*******ийн иргэний үнэмлэхний лавлагаа, Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 54-55 дугаар хуудас/

-Б.*******ийн ял шийтгэлийг шалгах хуудас /хх-ийн 68 дугаар хуудас/

-Э.*******ын ял шийтгэлийг шалгах хуудас /хх-ийн 69 дүгээр хуудас/

-Хохирогч Д.*******д хохирол төлбөр барагдуулсан тайлбар /хх-ийн 77-78 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтыг шинжлэн судлав.

Б.*******, Э.Эрдэнэбат нар нь бүлэглэн 2016 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг, Баруунсайханы ******* хашаанд оршин  суух иргэн Д.Бат-Эрдэнийн гэрээс Панасоник маркийн 32 инчийн зурагт, ддэш телевизийн хүлээн авагч, карт зэргийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шунахайн сэдэлтээр хулгайлан авч, 399.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч Э.Эрдэнэбатын сэжигтэн, яллагдагчийн мэдүүлэгт: “2016-09-25-ны өдөр би найзууд болох Түмээ, Чойдоо нартай нийлж Түмээгийн гэрт архи ууцгаасан тэгээд үдээс хойш 16-с 17 цагийн үед Чойдоо гэдэг /бүтэн нэрийг нь мэдэхгүй, Мандал-Овоо суманд амьдардаг/ залуутай хамт Түмээгийнхээс гарч яваад Хан уулд байдаг Шарга гэдэг дэлгүүрийн хажууханд байдаг айлд очиж хүнтэй уулзчихаад буцаж явахдаа Баруун сайханы 13-3 тоот хашаанд ******* ахынд очиж уулзах гэсэн чинь хашаанд нь хүн байгаагүй ******* ах гэртээ байхгүй гэр цоожтой,. байсан тэгэхээр нь цонхоор харсан чинь байшингийнх нь урд талын 3 цонхны голынх нь цонхны торон хаалт нь нээлттэй, түүний дотор талын цонх нь нээлттэй байсан тэгэхээр нь Чойдоог оруулсан тэгээд Чойдоо ороод зурагт, ДДШ-ийн хүлээн авагч ресейвер хоёрыг нь гаргаж өгсөн би гадаа цонхны хажууд зогсож байгаад зурагтыг нь аваад хоюулаа хашааных нь хойд хаалгаар гарч зүүн тийш явж байгаад такси зогсоож аваад сууж яваад Ахуйн үйлчилгээний төвийн хойд хаалганд байдаг телевиз засварын газарт аваачаад засварчин нэг залууд нь манай гэрийн эд зүйл байгаа юм гэж хэлээд зурагт, ДДШ хоёрыг нийлүүлээд 150000 төгрөгөнд зарчихаад мөнгөөр нь бид хоёр архи пиво авч уугаад дуусгасан. ******* ахтай хамт архи ууж байгаад танилцсан, би тэдний гэрт хэд хэдэн удаа хонож байсан. Би Чойдоо гэдэг нэрээр нь танина манай найзынд байж байгаад танилцсан, гэр нь Мандал-Овоо суманд байдаг гэж байсан аймагт бол хамаатан садан байхгүй гэдэг байсан, хааяа аймгаар ирж тэнэдэг. Чойдоо бид хоёр хоёулаа согтуу байсан. Мөнгө олж архи уух санаатай хулгай хийсэн. Хар өнгөтэй LCD зурагт байсан маркийг нь мэдэхгүй, ДДШ-н хүлээн авагч цагаан өнгөтэй ресейвэр бас авсан өөр зүйл аваагүй” гэх мэдүүлэг/хх-ийн 36-37, 47х/, шүүгдэгч Б.*******ийн сэжигтэн, яллагдагчийн мэдүүлэгт: “2016-оны 09-р сарын 25-ны өдөр би Баруун сайханы 10-24-тоотод байдаг найзынхаа гэрт байж байсан чинь Эрдэнэбат надруу утсаар яриад төгөлд Түмээгийн гэрт хүрээд ир гэхээр нь очсон чинь Эрдэнэбат намайг хамт нэг айлд оччихоод ирье гэхээр нь би хамт явсан тэгээд Баруун сайханы ******* хашаандаа нэг гэр, хойд талдаа байшинтай айлд очсон чинь уг хашаанд байшин цоожтой хүнгүй байсан бас гэрт нь хүнгүй цоожтой байсан тэгээд Эрдэнэбат тэр байшингийн урд талын цонхыг нээсэн би тухайн үед хашааны хойд хаалганы хажууд зогсож байсан цонхыг яаж нээснийг мэдээгүй Эрдэнэбат цонхыг онгойлгочихоод намайг орчих гэхээр нь би орохгүй гэсэн тэгсэн чинь Эрдэнэбат цонхоор нь ороод дотроос нь хар өнгийн LCD зурагт бас цагаан өнгийн ДДШ-ний ресейвертэй хамт авч гаргасан би цонхны гадаа зогсож байгаад тосч авсан тэгээд бид хоёр зурагт, ресейвэр хоёроо барьж яваад гудамжинд зогсож байсан таксинд суугаад Ахуйн үйлчигээний төвийн хойд хаалгаар ороод байдаг засварчин ахад зурагт ресейвэр хоёроо зарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40, 49х/, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.******* мэдүүлсэн: “...2016 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр би блокны үйлдвэрт ажиллаж байгаад орой 17 цаг өнгөрөөгөөд гэртээ ирээд хаалгаа нээгээд орсон чинь гэрт байсан телевизор байхгүй байсан тэгээд шууд цагдаад дуудлага өгсөн юм. Тухайн үед хулгайч манай байшингийн голын цонхоор орсон байх гэж бодож байна. ...цагдаа ирэхээр нь гэрийнхээ эд зуйлийг бүртгэж үзэхэд телевизор, бас ддэш-ний хүлээн авагч зэрэг зүйлс алдагдсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 15/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.******* мэдүүлсэн: “...гэртээ 17 цаг 30 минутын үед ирээд байж байтал удалгүй ******* ирж байх шиг байсан. Тэгээд манай гэрт орж ирээд манай зурагт алга болсон байна, цонхоор орчихсон юм шиг байна гэж хэлэхээр нь би гарч харсан чинь гэрт байсан зурагт байхгүй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 16/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Б. мэдүүлсэн: “...Би ахуйн үйлчилгээний төвийн хойд талын өрөөнд зурагт засвар ажиллуулж суудаг юм. Тэгсэн чинь 2016 оны 09 дүгээр сарын сүүлчээр байсан би сар өдрийг нь сайн санахгүй байна хоёр залуу ирээд хар өнгөтэй Панaсоник маркийн LCD 32 инчийн телевиз бас цагаан өнгийн ддэш-н хүлээн авагч ресейверийн хамт авчирч зарах гэсэн юм гэхээр нь юу юм бэ хулгайн эд зүйл биш биз гэж асуусан чинь нэг намхан бор залуу нь энэ минийх би өөрөө өрх толгойлсон хүн байгаа юм гэж хэлсэн. ...тэгээд би тэр зурагт ддэш-ийн хүлээн авах ресейвэр хоёрыг нь нийлүүлээд 150.000 төгрөгөөр худалдаж авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 32/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-9/, “Ашид билгүүн” ХХК-ний 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн ӨМ/34 дугаартай шинжээчийн “...рanasonic маркийн 32 инчийн телевизор 300.000 төгрөг, ддэш хүлээн авагч 99.000 төгрөг” гэх дүгнэлт /хх-ийн 19/ зэргээр хангалттай тогтоогдож байх тул шүүгдэгч Б.*******, Э.******* нарыг бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Монгол улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахайн сэдэлт зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсгийн “орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн гэдгийг ...онгорхой байхад нь сэм орох, нуугдах зэрэг бусад аргаар нэвтрэн орохыг” ойлгоно.

   Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан арга журмын дагуу авагдсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэсэн болно.

  Шүүгдэгч Б.*******, Э.Эрдэнэбат нарт холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэгт цугларсан нотлох баримтаар хэргийг шийдвэрлэхэд хангалттай байна.

Шүүгдэгч Б.*******, Э.Эрдэнэбат нарт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршгийн шинж чанар, хохирлын хэр хэмжээ, хариуцлагыг хөнгөрүүлэх болон согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдснийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцон эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй гэж үзлээ.

Хохирогч Д.*******д уг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шүүгдэгч Б.*******, Э.Эрдэнэбат нар нь төлж хохиролгүй болгосон нь /хх-ийн 77-78 дугаар хуудас/ авагдсан Д.Бат-Эрдэнийн “…Надад санал гомдол байхгүй, Э.Эрдэнэбат надад 250000, Б.******* надад 300000 төгрөгийг буцааж өгсөн.” тайлбараар тогтоогдож байх тул шүүгдэгч Б.*******, Э.Эрдэнэбат нар нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.******* нь Өмнөговь аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 62 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 3 сар 1 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн боловч Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлд заасан ялтай байх хугацааг хэрэгсэхгүй болгосон байх тул шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Б.*******, Э.Эрдэнэбат нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, учруулсан хохирлоо нөхөн төлж барагдуулсныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, согтуугаар гэмт хэрэг үйлдснийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.

Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэхдээ шууд санаатай, шунахай сэдэлттэй гэмт хэрэг үйлдсэн байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.*******, Э.Эрдэнэбат нар нь цагдан хоригдсон хоноггүй, түүний биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирүүлээгүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.