| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Гэршихбөртэ |
| Хэргийн индекс | 166/2023/0114/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/116 |
| Огноо | 2023-03-29 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Г.Уянга |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 2023/ШЦТ/116
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/202/0114/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэршихбөртэ даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 218000000168 дугаартай хэргийг 202 оны 0 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******, 1994 оны 0 дугаар сарын 11-ний өдөр Орхон аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эмэгтэй, боловсролтой, мэргэжилтэй, ам бүл , , хүүхдийн хамт ******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 202 оны 02 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дугаар баг 10 дугаар байрны гадна иргэн ******* гээгдүүлсэн Самсунг А загварын гар утсыг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшин 800,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:
Хохирогч ******* мэдүүлэг /хавтаст хэргийн 07-11/, гэрч ******* мэдүүлэг /хавтаст хэргийн 12/, 202 оны 0 дугаар сарын 14-ний өдрийн эд хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 27-28/, “Мобиком корпорац” ХХК-ийн албан бичиг /хавтаст хэргийн 7/, “ ” ХХК-ийн албан бичиг /хавтаст хэргийн 41/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 42-4/ гэх нотлох баримтуудыг шинжлэн судалсан бөгөөд эдгээр нотлох баримтуудыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талуудаас гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Нэг. Гэм буруутайд тооцох тухайд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна..” гэх мэдүүлэг өгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байр сууринаас оролцсон болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлэг, гэм буруугийн талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргээс дүгнэн үзэхэд шүүгдэгч ******* нь 202 оны 02 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дугаар баг 10 дугаар байрны гадна иргэн ******* гээгдүүлсэн Самсунг А загварын гар утсыг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшин 800,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Уг үйл баримт нь мөрдөн байцаалтын шатанд хэрэгт авагдсан:
-Иргэн ******* Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хавтаст хэргийн /,
-Хохирогч ******* өгсөн: “...202 оны 02 дугаар сарын 26-наас 27-ны өдрийг шилжих шөнө найз ******* гэрт архи ууж байгаад 01 цагт намайг манай гэрийн гадаа буулгаж өгсөн. Тэгээд 0 цаг 0 минутад гэрийнхээ орцонд унтаж байхад манай ээж ******* гарч ирж намайг гэрт оруулаад миний гар утас хэтэвчийг шалгахад байхгүй байсан. Манай ээж орцонд үзэх гэхэд манай орцонд 20 орчим насны эрэгтэй, эмэгтэй 2 хүн байсан гэж байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7/;
-Гэрч ******* өгсөн: “...202 оны 02 сарын 27-ны өдөр миний танил дүү******* өөрийнхөө 99964904 дугаарын утсаар миний 88064808 дугаарын утас руу залгаад хуучин хорооллын 10 дугаар байрны гадна хүрээд ирээч гэх хэлэхээр нь би явж очоод*******тай уулзаж хэсэг юм ярьж машин дотор суусан. Тухайн үед******* “та утас авах уу” гэж хэлэхээр нь тэгье, харъя гэх хэлэхэд надад Samsung A- маркийн кодгүй, асаалттай гар утас харуулахаар нь би найз Заяаруу залгаад тухайн утасны үнийг асуухад 800,000 төгрөгөөр зарагддаг гэж хэлсэн. Тэгээд*******гаас хэдээр зарах юм эгчдээ гэж хэлэхэд******* 0.000 төгрөгөөр авахгүй юу гэж хэлсэн. Тэр үед би 0.000 төгрөгийг бэлнээр*******д өгсөн. Харин би мөнгөгүй болсон учраас тухайн самсунг АЗЗ маркийн гар утсыг Баян-Идэр худалдааны төвийн доор байрлах ломбарданд*******тай хамт орж өөрийнхөө иргэний үнэмлэхээр 0.000 төгрөгөөр барьцаанд тавиад мөнгийг нь аваад Сэлэнгэ аймаг руу ажлаар явсан. Тэгээд 202 оны 0 дугаар сарын 01-ний өдөр би******* руу залгаад эгч нь Сэлэнгээс гарч байна чи нөгөө гар утсаа очоод ломбарднаас авчхаач би очоод чамаас авъя гэж хэлсэн. Тэгээд тухайн гар утсыг ашиглаад байж байхад Цагдаагийн байгууллагаас холбогдсон .” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12/;
“Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 202 оны 02 дугаар сарын 27-ны байдлаар 887,00 төгрөг байна” гэх “Капитал зууч” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хавтаст хэргийн 27-28/,
“Мобиком корпорац” ХХК-ийн 202.0.09-ний өдрийн 4/222 дугаартай албан бичиг /хавтаст хэргийн 7/,
“ хүлэг” ХХК-ийн албан бичиг /хавтаст хэргийн 41/,
Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 42-4/,
-*******гийн яллагдагчаар өгсөн: “Би 202 оны 02 дугаар сарын 27-ны орой 20 цаг 0 минутын орчимд өөрийн аавын гэрээс буюу хуучин хорооллын 10-р байрны 2 тоотоос гараад Од цогцолбор сургуулийн урд өөрийн найз Гэрлээ, Мандахбаяр нартай уулзсан. Бид тухайн үед Од цогцолбор сургуулийн хажууд буюу хуучин хорооллын 10-р байрны гадна машин дотор 1 литртэй 2 шил Эдэн нэртэй архи болон 10 лаазтай пивыг хувааж уусан. Тэгээд шөнө 04 цаг өнгөрч байх үед би машинаас буугаад гэрлүүгээ орох гээд явж байх замдаа 10 дугаар байрны 1, 2 дугаар орцны харалдаа машины зам дээр хар өнгийн гэртэй доошоо харсан байдалтай гар утас байхаар нь тухайн гар утсыг аваад гэрлүүгээ орж амарсан. Харин маргааш өглөө нь би******* эгчтэй холбогдож ярихад Сэлэнгэ явах гэж байна гэж надад хэлэхээр нь би архи захинаа аавын гэрт байна хүрээд ирээч гэж хэлээд бид хоёр аавын гэрийн гадна машин дотор уулзсан. Тэр үед би******* эгчид 0.000 төгрөгөөр гар утас худалдаж авах уу гэхэд за гэж хэлээд надад бэлнээр 0.000 төгрөг тоолж өгсөн. Тэгээд******* эгч мөнгөгүй болчихлоо энэ гар утсыг хамт яваад ломбарданд тавчих уу гэж хэлэхээр нь би******* эгчтэй хамт яваад тухайн гар утсыг Баян-Идэр төвийн доор байрлах ломбарданд 0.000 төгрөгөөр барьцаанд тавиад мөнгийг нь******* эгч өөрөө авсан. Тэгээд 202 оны 0 дугаар сарын 01-ний өдөр******* эгч намайг мөнгөтэй бол нөгөө гар утсаа ломбарднаас авчхаач би Сэлэнгээс очиж явна гэж хэлхээр нь би тухайн гар утсыг ломбарднаас очиж авсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 1-2/,
Хохирогч ******* гаргасан “Би гээгдүүлсэн гар утсаа бүрэн бүтэн хүлээн авсан. Одоо надад гомдол санал байхгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хавтаст хэргийн 7/,
Шүүгдэгч *******гийн гаргасан “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хавтаст хэргийн 76/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших” гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд аливаа гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсэн байх нөхцөлийг шаарддаг бөгөөд бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш буюу 00,000 төгрөгөөс дээш хохирол учруулсан байх, материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.
Шүүгдэгч ******* нь “Samsung АЗЗ” маркийн гар утсыг бусдын өмчлөлийн хөрөнгө гэдгийг мэдсээр байж өөрийн өмчлөл, эзэмшилд хууль бусаар авч захиран зарцуулсан бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогч Б.Энхбаярт бага хэмжээнээс дээш буюу 800,000 төгрөгийн хохирол учирсан болох нь Капитал зууч” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хавтаст хэргийн 27-28/-аар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байх тул шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 40 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40000 төгрөгөөр торгох ялыг 1 сард 90000 төгрөгөөр тооцож сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр санал болгосныг шүүгдэгч ******* нь зөвшөөрсөн байна.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 6/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн / зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, бусдад төлөх хохирол төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэрэг байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй. Харин шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, прокурорын санал зэргийг харгалзан шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 40 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш сарын хугацаанд сар бүр 90,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.
Хохирогч ******* мөрдөн байцаалтын шатанд гаргасан “...Би гээгдүүлсэн гар утсаа бүрэн бүтэн хүлээн авсан. Одоо надад гомдол санал байхгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хавтаст хэргийн 7/ хавтаст хэрэгт авагдсан байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 6.1 дүгээр зүйл, 6.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 6. дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.6, 6.7, 6.8, 6.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч *******г гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 40 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлийн 4, дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш сарын хугацаанд сар бүр 90.000 төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлж барагдуулахыг үүрэг болгож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулсугай.
4. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1. дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар талууд, оролцогч Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГЭРШИХБӨРТЭ