Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 2023/ШЦТ/119

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2023/010*******/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум*******ын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэршихбөртэ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мядагбадам,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох 2*******8000000091 дугаартай эрүүгийн хэргийг 202оны 0дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 202оны 0дугаар сарын 30-ны өдөр хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, ******* ******* оны 12 дугаар сарын 15-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, *******, ************** боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл *******,, нарын хамт *******-д оршин суух хаягтай, урьд удаагийн ял шийтгэлтэй.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь 202оны 02 дугаар сарын 02-ны өдөр 12 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багт үйл ажиллагаа явуулж буй “Магноли” хүнсний дэлгүүрээс ******* цэнэглэж байсан цэнхэр өнгийн Huawei W7 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч 550,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:

 

Хохирогч ******* мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27/, гэрч ******* мэдүүлэг /хавтаст хэргийн 30/, шинжээчийн 202оны 02 дугаар сарын 06-ны өдрийн дүгнэлт /хавтаст хэргийн 38-*******0/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 16-19/, яллагдагч *******ын мэдүүлэг /хавтаст хэргийн 50-51/ гэх нотлох баримтуудыг шинжлэн судалсан бөгөөд эдгээр нотлох баримтуудыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талуудаас гаргаагүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд:

 

  1. Үйл баримт:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******: “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би тухайн гар утсыг нь мөрдөн байцаагчид хүлээлгэж өгсөн.” гэх мэдүүлэг өгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байр сууринаас оролцсон болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлэг, гэм буруугийн талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргээс дүгнэн үзэхэд шүүгдэгч ******* нь 202оны 02 дугаар сарын 02-ны өдөр 12 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багт үйл ажиллагаа явуулж буй “Магноли” хүнсний дэлгүүрээс ******* цэнэглэж байсан цэнхэр өнгийн Huawei W7 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Уг үйл баримт нь мөрдөн байцаалтын шатанд хэрэгт авагдсан:

-Хохирогч *******гаас Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 2/;

-*******аас Huawei W7 маркийн гар утсыг хураан авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 16/,

*******аас хураан авсан Huawei W7 маркийн гар утсыг *******д хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 19/,

-Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 21/,

-“Магноли” хүнсний дэлгүүрийн камерийн бичлэг бүхий 1 ширхэг сидиг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 23/,

 

-Хохирогч ******* өгсөн: “...Би 202оны 02 дугаар сарын 02-ны өдөр Дархан сумын 8 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Магнолиа хүнсний дэлгүүрийн жимсний тасагт худалдагч хийж байх үед миний гар утас 12 цаг 18 миниутын үед дэлгүүрийн кассны ширээний буланд байж байсан. Тэгээд тэр үед би хажуу талын лангуун дээр бараагаа янзалж байгаад кассан дээр ирээд харсан чинь 2 ширхэг гар утас байж байгаад нэг нь алга болчихсон байхаар нь залгаад үзсэн чинь холбогдох боломжгүй гэж байсан. Тэгээд дэлгүүрийн хяналтын камер шүүж үзсэн чинь кассан дээр байсан миний гар утсыг 2 хүн орж ирээд нэг хар куртек, саарал цамц бор майктай жижигхэн залуу аваад гараад явж байгаа бичлэг байсан.

...гар утсаа олж авч байвал гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27/;

 

-Гэрч ******* өгсөн: “...би дэлгүүрээс нэгж авахаар замд таарсан нэг дэлгүүр лүү ороход ******* цуг орсон. Тэгээд дэлгүүрийн худалдагчаас нэгж асуухад байхгүй гэхээр нь буцаж гарахад ******* миний араас гарч ирээд бид хоёр зам хөндлөн гараад гүүрний зүг алхаж байхад ******* надад нэг гар утас хальт харуулаад буцааж халаасандаа хийгээд би дэлгүүр дотроос энэ утсыг авчихсан гэхэд би чи яаж байгаа юм бэ өөрөө утастай байж гэхэд за яах бэ хамаагүй гэсэн тэгээд зам дагуу явж байгаад ******* надыг чи цааш явж бай гэж хэлээд зогсоод үлдсэн. Хэсэг хугацааны дараа миний араас ирээд нөгөө гар утсыг зарсан гэж хэлэхээр нь би болж байгаа юм уу гэхэд би өөрөө мэдэж байгаа гэсэн тэгээд бид нар цааш алхаж явж байгаад нэг зочид буудалд орж хоносон.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн *******6/;

 

-“Үнэлгээнд хамрагдсан эд зүйлийн /Huawei W7 маркийн цэнхэр өнгийн гар утас/ зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2023.02.02-ны байдлаар 550,000 төгрөг байна.” гэх Капитал зууч ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хавтаст хэргийн 38-39/,

 

-Шүүгдэгч *******ын яллагдагчаар өгсөн: “...202оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 1******* цагийн орчимд Улаанбаатар хотоос Дархан ирээд Магнолиа гээд дэлгүүр ороод тэнд эзэнгүй цэнхэр өнгийн гар утас байхаар авсан. Тэгээд цагдаад баригдаад буцаагаад өгсөн. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 51/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.

 

  1. Эрх зүйн дүгнэлт:

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.

 

Хулгайлах гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь иргэний шударгаар өмчлөх үндсэн эрх, эрх чөлөөг зөрчсөн байдагт оршдог.

Бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг гэмт этгээд хувийн ашиг олох шунахайн сэдэлтээр, эзэмшигч, өмчлөгчид мэдэгдэлгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр нууц далд аргаар авах, улмаар хохирогчид 300,000 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан байх нь хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж байхаар хуульчилсан.

 

 “Хүч хэрэглэхгүйгээр" гэж бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж, халдаагүй үйлдсэнийг, “нууцаар” гэж бусдын эд хөрөнгийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр далд аргаар авсныг, “хууль бусаар авсан” гэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц, далд аргаар авч, өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэх, захиран зарцуулсныг тус тус ойлгоно.

 

Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч *******д 300,000 төгрөгөөс дээш буюу 550,000 төгрөгийн хохирол учирсан болох нь Капитал зууч ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хавтаст хэргийн 38-39/-аар нотлогдох бөгөөд шүүгдэгчийн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байна.

 

Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг зөв байх тул шүүгдэгч *******ыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

  1. Эрүүгийн хариуцлага:

 

Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болон хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, мөн Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум*******ын шүүхийн шүүгчийн 2022 оны 08 дугаар сарын 0*******-ний өдрийн 57 дугаартай хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоох тухай захирамжаар хүлээлгэсэн үүргийг зөрчиж, хяналтын хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн тул үлдсэн 7 сар, 27 хоногийн хугацааг хорих ялаар сольж, нэмж нэгтгээд биечлэн эдлэх хугацааг жил, 7 сар, 27 хоногоор тогтоож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 7 хоногийг эдлэх ялд тооцох саналтай байна гэв.

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэл эдэлж байсан болох нь шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 119/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 78/ зэргээр тогтоогдож байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ бусдад төлөх хохирол төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэрэг байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй. Харин шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, прокурорын санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь шүүгдэгчийн хувийн байдал болон гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч ******* нь Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум*******ын шүүхийн шүүгчийн 2022 оны 08 дугаар сарын 0*******-ний өдрийн 57 дугаартай захирамжаар 07 сар 26 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсаж эдлээгүй үлдсэн 07 сар 26 хоногийн хорих ялын хугацаатай тэнцүү хяналтын хугацаа тогтоосон ба уг хяналтын хугацаанд буюу 202оны 02 дугаар сарын 02-ны өдөр санаатай гэмт хэрэг үйлдсэн байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан  2 жилийн хугацаагаар хорих ял дээр ******* шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатын шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн *******79 дугаар магадлалаар оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 7 сар 26 хоногийг /хавтаст хэргийн 113-116/ нэмж нэгтгэн шүүгдэгч *******ын биечлэн эдлэх ялыг 2 жил 7 сар 26 хоногоор тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1. 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын цагдан хоригдсон 7 хоногийг эдлэх ялд нь тооцохоор шийдвэрлэв.

  1. Хохирол, хор уршиг:

 

 Хохирогч *******д гэмт хэргийн улмаас 550,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд мөрдөн байцаалтын шатанд хохирогчид алдагдсан гар утсыг нь буцаан олгосон болох нь эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 19/-ээр тогтоогдож байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.

 

  1. Бусад асуудал:

 

Шүүгдэгч нь 2023.03.23-ны өдрөөс эхлэн 7 хоног цагдан хоригдсон, энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, ******* дэх хэсэг, 36.дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 2 жилийн /хоёр жил/ хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасныг баримтлан энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр ******* шийтгэх тогтоол түүнд өөрчлөлт оруулсан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн *******79 дугаар магадлалаар оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 7 сар 26 хоногийг нэмж нэгтгэн шүүгдэгч *******ын биечлэн эдлэх ялыг 2 жил 7 сар 26 хоногоор тогтоосугай.

 

*******.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 2 жил 7 сар 26 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******ын энэ хэрэгт 202оны 0дугаар сарын 23-ны өдрөөс 202оны 0дугаар сарын 30-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 7 /долоо/ хоногийг хорих ялын 7 хоногоор тооцон эдлэх ялаас хассугай.

 

6.Энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 1******* хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ГЭРШИХБӨРТЭ