Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 2023/ШЦТ/321

 

   2023          04           20                                      2023/ШЦТ/321

   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.*******даваа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан, улсын яллагч Т.Баянмөнх, хохирогч О.*******-*******, шүүгдэгч С.******* өөрийгөө өмгөөлж оролцон тус шүүхийн “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар ******* дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2305007300386 дугаартай хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1992 оны 02 дугаар сарын 03-нд ******* аймгийн ******* суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сүлжээний инженер мэргэжилтэй, *******ийн *******анд системийн аюулгүй байдлын администратор ажилтай, ам бүл 2, ******* аймгийн ******* сумын 2 дугаар баг, Энхтайваны гудамжны 22-3 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо эхнэрийн хамт ******* дүүргийн ******* дугаар хороо, д байрны тоотод оршин суух, ял шийтгэлгүй, овогт ийн ******* (Регистрийн дугаар: ).

Шүүгдэгч С.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.******* Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул түүнд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн болно.

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч С.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 01 дүгээр сарын 26-ны шөнийн 03 цагийн үед ******* дүүргийн ******* дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ганьтын а байрны В1 давхарт үл ойлголцох хэрүүл маргааны улмаас харуулын үүрэг гүйцэтгэж байсан хохирогч О.*******-*******ыг зодож, эрүүл мэндэд нь зүүн талын 2 дугаар хавирганы хугарал, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, дээд уруулын салстад шарх, цус хуралт, зүүн талын завьжинд цус хуралт, дээд зүүн 1 дүгээр шүдний сулрал, буйланд цус хуралт, дух зулайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээжинд цус хуралт, зүүн хацар, хүзүүнд цус хуралт, эрүүнд зулгаралт, баруун шуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч О.*******-*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2023 оны 01 дүгээр сарын 26-ны шөнө ******* дүүргийн ******* дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ганьтын а байрны В1 давхрын харуулын байран дээрээ байж байтал гаднаас үл таних залуу 03 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай харуулын өрөөнд орж ирээд чи намайг мэдэх үү, СӨХ-ын даргаа дууд гээд агсам тавиад эхэлсэн бөгөөд шууд намайг харуулын байран дотор мангасдаж хойшоо газар унагаасан. Би босож ирээд тэр залууг түлхээд автал шууд миний нүүр, толгой хэсэг рүү олон тооны удаа цохиод эхэлсэн. Тэгээд хэсэг намайг зодож байгаад больсон. Тухайн үед нь би цагдаа дуудаж цагдаа нарт хүлээлгэж өгсөн. Намайг зодсон залуутай би өмнө нь огт уулзаж байгаагүй ба харин байрны ойролцоо нэг харж байсан. Тухайн үед намайг зодсон залуу бид хоёроос өөр хүн тэнд байгаагүй” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 8 дугаар хуудас),

гэрч Б.Зүмүүний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2023 оны 01 дүгээр сарын 26-ны шөнө 03 цагийн үед ******* над руу залгаад энэ манаач бацааныг чинь зодлоо шүү гэж хэлэх үед нь манай нөхөр утас аваад шөнийн цагаар битгий залгаад бай гэж хэлээд утас тасалсан. Тэгээд удалгүй *******-******* залгаад намайг хүн зодчихсон гэхээр нь доошоо граж руу буугаад очтол *******-******* харуулын байран дотроо амнаас нь цус гарсан, уруул нь хавдсан сууж байсан бөгөөд ******* согтуу байсан. *******ын эхнэр гэж эмэгтэй гарч ирээд нөхрөө дагуулаад гэр рүүгээ орох гэж байсан. Тэгээд цагдаа ирээд *******ыг авч явсан. Би 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр ажил дээрээ байсан тул *******-*******той уулзсан, 22 цаг өнгөрч байх үед ажил дээрээсээ гэр лүүгээ явсан бөгөөд тэр үед *******-*******ын биед гэмтэл бэртэл байгаагүй” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дугаар хуудас),

гэрч Б.Нармандахын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай нөхөр 2023 оны 01 дүгээр сарын 26-ны шөнө 03 цагийн үед над руу утсаар залгаад одоо таксинаас буугаад гэр лүүгээ орлоо шүү гэж хэлээд удаад байхаар нь нөхөр ******* руу залгатал хүнтэй маргаан хийж байгаа юм шиг санагдаад доошоо граж руу буугаад очтол манай нөхөр үл таних 25 орчим насны залуутай маргаан хийгээд зогсож байсан. Тэгээд намайг очоод удаагүй байж байтал цагдаа ирээд манай нөхрийг аваад явсан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 14 дүгээр хуудас),

Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 1926 дугаартай: “О.*******-*******ын биед зүүн талын 2 дугаар хавирганы хугарал, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, дээд уруулын салстад шарх, цус хуралт, зүүн талын завьжинд цус хуралт, дээд зүүн 1 дүгээр шүдний сулрал, буйланд цус хуралт, дух зулайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээжинд цус хуралт, зүүн хацар, хүзүүнд цус хуралт, эрүүнд зулгаралт, баруун шуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 16-******* дугаар хуудас),

шүүгдэгч С.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Би яллагдагчаар татсан тогтоолтой уншиж танилцсан, тогтоолыг хүлээн зөвшөөрч байна, 0,000 төгрөгийг тухайн хохирогч залууд өгсөн байгаа” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 46 дугаар хуудас) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

Шүүгдэгч С.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч С.*******ын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч О.*******-*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд тэрээр “...хохирлын 750,000 төгрөгийг С.*******аас гаргуулж авсан болно” гэсэн тайлбар (хавтаст хэргийн 63 дугаар хуудас) бичгээр гаргаж өгсөн ба шүүх хуралдаанд “...цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа тул уг зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү” гэж мэдүүлжээ.

Иймд хохирогч О.*******-******* нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч С.*******аас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлагын талаар

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч С.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч С.******* нь цагдан хоригдсон хугацаагүй, хохирогчид 750,000 төгрөг нөхөн төлсөн болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч овогт ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******ыг 550 (таван зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 (таван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан шүүгдэгч С.*******т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогч О.*******-******* нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч С.*******аас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч С.******* нь цагдан хоригдсон хугацаагүй, хохирогчид 750,000 төгрөг нөхөн төлсөн болохыг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8.Дээр  дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Н.НЯМДАВАА