Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 2023/ШЦТ/323

 

   2023           0              21                                         2023/ШЦТ/323

  

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нямдаваа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан,

улсын яллагч А.Дэлгэрмөнх,

хохирогч Б.*******,

хохирогч Т.,

хохирогч Д.*******,

хохирогч С.*******, түүний өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар,

хохирогч Д.*******, түүний өмгөөлөгч М.Энхжаргал (цахимаар),

иргэний нэхэмжлэгч Д.*******,

шүүгдэгч С.*******, түүний өмгөөлөгч Б.Алтангэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.*******т холбогдох эрүүгийн 19006005 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 196 оны 0 дугаар сарын 29-нд Төв аймгийн Батсүмбэр суманд төрсөн, 6 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл , нөхөр, хүүхдүүдийн хамт дүүргийн дугаар хороо, дүгээр хороолол, Денверийн гудамж, байрны тоотод оршин суух бүртгэлтэй, одоо дүүргийн дүгээр хороо, дугаар байрны тоотод оршин суух, ял шийтгэлгүй, овогт ******* (Регистрийн дугаар: ).

Холбогдсон гэмт хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр):

Шүүгдэгч С.******* нь:

дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдөр С.*******т Хөгжлийн банкнаас зээл гаргуулж өгч чадна хэмээн итгэл төрүүлэн хуурч бусдыг төөрөгдөлд оруулан 30,000,000 төгрөгийг,

Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2016 оны 0 дүгээр сараас 201 оны 02 дугаар сарын хооронд “хүү *******ыг чинь Канад Улсад тэтгэлэгтэй сургуульд явуулж өгнө” гэж хуурч мэхлэн иргэн Б.*******аас 13,200,000 төгрөгийг,

Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2016 оны 0 дүгээр сараас 201 оны 02 дугаар сарын хооронд “охин ыг чинь Канад Улсад тэтгэлэгтэй сургуульд явуулж өгнө” гэж хуурч мэхлэн Д.*******ээс 1,000,000 төгрөгийг, 2016 оны 0 дүгээр сарын -ний өдөр ах Д.*******ээс ,000,000 төгрөгийг,

Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Р.Бат-Ерөөлийг ажилд оруулж өгнө гэж хуурч 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 2018 оны 0 дүгээр сарын дунд хүртэлх хугацаанд ,999,998 төгрөгийг,

Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 0 дүгээр сарын 15-ны өдөр “Засгийн газрын тэтгэлгээр Польш Улсад сургуульд суралцуулна” гэж хуурч мэхлэн Б.гаас 6,2,000 төгрөгийг,

Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 0 дүгээр сарын 15-ны өдөр “Засгийн газрын тэтгэлгээр Польш Улсад сургуульд суралцуулна” гэж хуурч мэхлэн О.аас ,,000 төгрөгийг,

дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ч.ыг “МУИС-д оруулж өгнө” гэж хуурч мэхлэн 2018 оны 0 дүгээр сарын 25-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын хооронд ,1,000 төгрөгийг,

дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 08 дугаар сард иргэн И.аас “ажилд оруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож 6,000,000 төгрөгийг,

Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Юна нэртэй Солонгос хоолны газарт иргэн Г.т “БНСУ-ын виз гаргаж өгнө” хэмээн итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2018 оны дүгээр сарын 05-ны өдөр 3,0,000 төгрөгийг,

дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт “өөрийгөө Боловсролын яаманд ажилладаг, Шинэ Эрин цогцолбор сургуульд хүүхэд оруулж өгч чадна” гэж Ц.д итгэл төрүүлэн, хуурч мэхлэн 2018 оны дүгээр сарын 10-наас 2019 оны 0 дугаар сарын хооронд 10,00,000 төгрөгийг,

дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2018 оны дүгээр сарын 20-ноос 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хооронд Т.ээс нэр бүхий 6 хүүхдийг их, дээд сургуульд оруулж өгнө хэмээн зохиомол байдлыг зориуд бий болгон хуурч 19,0,000 төгрөгийг,

Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр УИД-ийн урд талын нотариатын газарт 2019 оны 05 дугаар сард “хүүхдийг чинь Шинэ Эрин нэртэй ерөнхий боловсролын сургуульд оруулж өгнө” гэж хуурч мэхлэн Д.гээс 5,300,000 төгрөгийг,

Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ч.ыг түрээсийн орон сууцанд хамруулж өгнө хэмээн хуурч мэхлэн 2019 оны 05 дугаар сарын 10-наас 2019 оны 0 дугаар сарын 22-ны өдрийн хооронд ,000,000 төгрөгийг,

Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нотариатын газарт иргэн Ч.ыг түрээсийн орон сууцанд хамруулж өгнө хэмээн хуурч мэхлэн 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 3,0,000 төгрөгийг,

Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр УИД-ийн гадна зогсоол дээр иргэн Т.тэй уулзан БНСУ-ын виз гарган өгнө гэж итгэл төрүүлэн төөрөгдөлд оруулж 2019 оны 0 дугаар сарын 25-наас 2019 оны 08 дугаар 15-ны өдрийн хооронд 6,000,000 төгрөгийг,

Сонгинохайрхан дүүргийн 0 дүгээр хороо, Баянхошууны 35-29 тоотод “мах зарах зөвшөөрөл бүтээж өгнө” гэж иргэн Д.*******аас үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож 2019 оны 08 дугаар сарын 28-наас 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн хооронд нийт 18,0,000 төгрөгийг,

Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Э.ыг “БНСУ-ын виз гаргаж өгнө” хэмээн хуурч мэхлэн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 3,000,000 төгрөгийг,

дүүргийн 3 дугаар хороо, Нийслэлийн хөдөлмөр, халамжийн газрын баруун талд байрлах Поларис их дэлгүүрийн гадна Д.*******ад “БНСУ-ын виз гаргаж өгнө” хэмээн хуурч мэхлэн, итгэл төрүүлж 2019 оны 10 дугаар сарын 2, 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр нийт 8,000,000 төгрөгийг,

Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 12 дугаар сарын 12-ноос 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хооронд “хүүг чинь ажилд оруулж өгнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар Т.Ганболдоос 5,000,000 төгрөгийг,

Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Занабазарын музейн урд талын Төрийн банкны салбарт Улаанбаатар Эрдэм их сургуулийн захирал Д.д Ерөнхийлөгчийн Тамгын газарт зөвлөхөөр ажиллаж байгаа хэмээн төөрөгдөлд оруулан хуурч Д.гаар дамжуулан тус сургуулийн багш С.т гавьяат цол авч өгнө хэмээн хэлүүлэн 2020 оны 01 дүгээр сарын 31-нээс 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн хооронд 3,300,000 төгрөгийг,

Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар Эрдэм их сургууль дээр Монгол Улсын гавьяат цолны шагналыг бүтээж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож 2020 оны 01 дүгээр сарын 31-нээс 2020 оны 02 дугаар сарын 0-ний өдрийн хооронд иргэн Б.гээс 6,000,000 төгрөгийг тус тус залилан авч нийт 21 иргэнд 195,3,30 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанд шүүгдэгч С.******* мэдүүлэхдээ: “...Хүчээр шүүх хурал хийх гэж байгаа бол Үндсэн хуульд зааснаар өмгөөлүүлэх эрхээр хангуулах ёстой гэсэн эрхийг зөрчиж байна. Миний бие шүүх хурлын танхимд байгаа ч үг хэлэхгүй, мэдүүлэг өгөхгүй. Өмгөөлөгчөөсөө татгалзсан байр суурь хэвээрээ байгаа, сургалтын материалын бааз болчихлоо. Хууль бус шийдвэр гарах юм байна” гэв.

Шүүх хуралдаанд хохирогч Б.******* мэдүүлэхдээ: “...Хүү минь сургуулиа 2016 онд төгссөн. Канад Улс руу сургуульд явуулах талаар *******т хэлэхэд зардлыг нь өгчихөд болно гэж хэлсэн. Хүүхдээ найзтай нь явуулчихъя гэж бодсон ч 3 жил энэ хүнд хулхидуулаад сургуульд явж чадаагүй. Элсэлтийн ерөнхий шалгалтаа өгөөд сургуульдаа орж бай, одоо удахгүй болно гэж хэлсэн. Ингээд худлаа хэлээд байхаар нь би өөрөө цагдаад өгсөн. Би өчнөөн хүлээлээ мөнгөө авъя гэж хэлэхэд за мөнгийг чинь өгнө гэж хэлээд өгөөгүй. Нийтдээ 12,000,000 төгрөгийг сая төгрөгөөр 3 хувааж, нэг удаа бэлнээр, хоёр удаа дансаар шилжүүлж өгсөн. Хамгийн сүүлд 201 онд 1,200,000 төгрөг Канад Улсаас ирсэн хүнд бэлэг авч өгнө гээд авсан. Ингээд нийт 13,200,000 төгрөг шилжүүлсэн, үүнээс 3,600,000 төгрөг буцааж өгсөн, одоо 9,600,000 төгрөг үлдсэн. Хохирлоо барагдуулмаар байна” гэв.

Шүүх хуралдаанд хохирогч Т. мэдүүлэхдээ: “...*******тэй очоод уулзахад Солонгос Улсын виз гаргаж өгнө, нэг хүний 6,000,000 төгрөг болно гэж хэлсэн. дугаар сарын 25-нд очиж уулзахад мөнгөө хурдан явуул, 8 дугаар сарын эхээр хөдөлмөрийн биржээр дамжуулж Солонгос Улс руу гарах гээд байна гэж хэлсэн. Би эхний ээлжид 2,000,000 төгрөг өгсөн. Нотариат оръё гэж ярьсаар байгаад орой болсон. Ийм зүйл итгэлцэл дээр л тогтдог шүү дээ гэж надад хэлсэн. Дараа нь 3,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Ер нь бүх мөнгөө бэлнээр өгсөн. Хүлээгээд залгахаар одоо бүтэх гэж байна гэж хэлдэг байсан. Энэ асуудал бүтэхгүй юм байна гээд би уурласан. Та одоо миний мөнгийг өг, би ямар ч мөнгөгүй болчихлоо гэж хэлэхэд миний данс руу 0,000 төгрөг шилжүүлсэн. Мэдүүлгийг нь уншихаар *******ын 8,000,000 төгрөгийн хүүнд 0,000 төгрөг өгсөн гэсэн боловч *******ын данс руу 300,000 төгрөг, миний данс руу 0,000 төгрөг хийсэн мөнгөө 0,000 төгрөг гэж ойлгоод байх шиг байна. Надад 0,000 төгрөг өгсөн, одоо 5,0,000 төгрөгөө нэхэмжилж байна” гэв.

Шүүх хуралдаанд хохирогч Д.******* мэдүүлэхдээ: “...2019 онд махны зөвшөөрөл бүтээж өгнө гээд өөрийгөө төрийн байгууллагад ажилладаг гэж хэлж байсан. Хэдэн төгрөг хэрэгтэй байна гэхээр нь дам дамаа хүнээс мөнгө аваад Хас банкны данс руу нь шилжүүлж байсан. Яг хэзээ бүтэх вэ гэж асуухаар өнөө, маргаашгүй бүтнэ гэж хэлдэг байсан. Би 6 хүүхэдтэй, зөндөө хүнээс мөнгө зээлээд өрөнд орсон. Нийт 18,0,000 төгрөг нэхэмжилж байгаа, хохирлоо төлүүлмээр байна” гэв.

Шүүх хуралдаанд хохирогч С.******* мэдүүлэхдээ: “...2015 оны 06 дугаар сарын 29-нд Саруулнямаас мөнгө аваад *******т бэлнээр өгсөн. ******* нь зээлийн асуудал шийдэгдэх гээд байна гэж залгаад мөнгө нэхээд байсан. Би 30,000,000 төгрөг аваад бэлнээр өгсөн. 201 оноос эхлээд ******* зээлийг чинь удахгүй бүтээгээд өгнө, та надад итгэ гэж хэлсэн, би энэ хүнд итгэсэн. 2019 оны 09 дүгээр сарын 05-нд цагдаад өгсөн. 2019 оны 09 дүгээр сарын 30-ны дотор төлж барагдуулна гээд хүсэлт бичиж өгсөн. Энэ байдлаас болоод сэтгэл санааны дарамтад орсон. Би *******ийн авсан 30,000,000 төгрөгийг Саруулнямд төлсөн. Би ******* гэх хүнээс 30,000,000 төгрөгөө гаргуулж авна” гэв.

Шүүх хуралдаанд хохирогч Д.******* мэдүүлэхдээ: “...би *******тэй уулзахад Ганаагийн дүүг Солонгос Улс руу явуулах гэж байгаа, Ганаа бид хоёр оюутан ангийн найзууд, итгэлцэл дээр тогтож байгаа учраас чамайг мөнгөө өг гэж хэлэхгүй гэсэн итгэл төрүүлсэн зүйл ярьсан. Би дансаа өгчих гэж хэлсэн, гэтэл төрийн байгууллагад ажилладаг учраас дансаар мөнгө авахгүй, Авлигатай тэмцэх газраас шалгадаг юм гэж хэлсэн. Мөнгө нь бэлэн хэрэгтэй, мөн бүх бичиг баримтаа аваад ир гэж хэлсэн. Нотариатаар ороод гэрээ байгуулъя гэж хэлэхэд иргэний үнэмлэхээ орхисон байна гэсэн. Тэгээд Виктория зочид буудлын гадаа машин дотор мөнгөө өгсөн. Дараа нь ажил чинь бүтэх гээд байна ,000,000 төгрөг яаралтай хэрэгтэй байна гэж хэлсэн. Тухайн үед надад бэлэн байгаагүй, дансанд 2,000,000 төгрөг байсан болохоор Худалдаа хөгжлийн банкны өөрийнх нь данс руу шилжүүлсэн. Удахгүй бүтнэ гэсээр байгаад 2020 он гарсан. Сүүлдээ яасан бэ гэж асуухад сүүлд өгсөн мөнгөний чинь хүүг шилжүүлье гээд 300,000 төгрөг шилжүүлсэн. Нийт 8,000,000 төгрөг өгснөөс буцааж 300,000 төгрөг авсан. Үлдэгдэл ,00,000 төгрөгийг нэхэмжилж байна” гэв.

Шүүх хуралдаанд иргэний нэхэмжлэгч Д.******* мэдүүлэхдээ: “...2016 онд миний төрсөн дүү ******* над руу яриад охиноо Канад Улс руу сургуульд явуулах гэж байгаа юм, ******* гэх хүний данс өгье, та ,000,000 төгрөг яаралтай шилжүүлээд өгөөч гэсэн. Би ,000,000 төгрөг шилжүүлэхдээ утга дээр нь гэж бичсэн. Миний дүү 21,000,000 төгрөг *******т өгсөн. Энэ хүнтэй 6 жил зууралдаж байна, ял шийтгэлийг нь оногдуулмаар байна” гэв.

Хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар

1.Шүүгдэгч С.******* нь 2016 оны 0 дүгээр сараас 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хооронд “хүү Д.*******ыг чинь Канад Улсад тэтгэлэгтэй сургуульд явуулж өгнө” гэж хуурч хохирогч Б.*******аас 13,200,000 төгрөгийг шилжүүлэн авсан болох нь:

Хохирогч Б.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний хүү Д.******* нь 2016 оны 06 дугаар сард 12 дугаар ангиа төгсөөд их сургуульд орох байсан ба 2016 оны 03 дугаар сарын сүүл 0 дүгээр сарын эхэн хавьцаа хүүхдээ гадаад руу их сургуульд явуулах талаар гэр бүлээрээ ярилцаж байгаад манай нөхрийн хамаатны хүн болох *******ээс асууя гээд утсаар холбогдож ярьж байсан. Тэгэхэд ******* Төрийн сангийн зээлээр тэтгэлэгт сургуульд Канад Улс руу явуулах боломж байгаа. Хүүхдээ явуулахын тулд 20 сая орчим төгрөгийн зардал гарна, бичиг баримтыг нь би хөөцөлдөнө гэж хэлсэн. Тэгээд эхний ээлжинд 8 сая төгрөг өгчих, бичиг баримт хөөцөлдөж эхэлнэ, үлдэгдэл мөнгө бол бүх юм бэлэн болохоор авна гэж тохирсон. Үүний зэрэгцээ хүүгийнхээ найз охиныг хамт явуулж болох уу гэж асуухад өөр хүн хамт явуулах боломжтой гол нь зардлын мөнгө нь байгаа юм уу гэж хэлсэн. Тэгэхээр нь хүүдээ энэ талаар хэлээд хүүгийн найз охин д бас хэлээд түүний ээжтэй нь утсаар ярихад нөхрийн чинь хамаатан юм бол найдвартай байлгүй, охиныгоо хамт явуулчих юмсан гэж байсан. ******* нь тухайн үед Засгийн газрын ордонд Төсвийн байнгын хорооны референтээр ажиллаж байгаа гэж хэлсэн ба ******* нь манай нөхрийн үеэл учраас итгэсэн. Тэгээд манайх мөнгөнийхөө боломжийг харж байгаад эхлээд ,000,000 төгрөгийг нь өгөхөөр болоод 2016 оны 0 дүгээр сарын эхэнд ,000,000 төгрөгийг би өөрийн данснаас бэлэн аваад Засгийн газрын ордны баруун талд байрлах Музейн хажууд машинд өгсөн. Үүний дараа 2016 оны 0 дүгээр сарын -ний өдөр ******* нөгөө ажлыг хөөцөлдөхөд мөнгө хэрэгтэй байна гэж ярихаар нь *******ийн 332291 тоот дансанд би өөрийн 81003589 тоот данснаас ,000,000 төгрөг шилжүүлж өгсөн. 2016 оны 0 дүгээр сарын 18-ны өдөр ******* Канадаас сургуулийн урилга нь ирэх гээд байна, мөнгө хэрэг болоод байна гэхээр нь тухайн өдөр нь би 1,200,000 төгрөг, 300,000 төгрөг, 2,0,000 төгрөгөөр 3 хувааж *******ийн дансанд өөрийнхөө данснаасаа нийт ,000,000 төгрөгийг шилжүүлж өгсөн. ...дансны хуулгаа аваад үзэхэд 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр ******* Канад улс руу хүн явах гэж байгаа, аятайхан дурсгалын зүйл авч өгч явуулах гэсэн юм, 1,200,000 төгрөг өгчих гэхээр нь “******* Канад” гэж гүйлгээний утгыг бичээд шилжүүлсэн, ингээд *******т өгсөн нийт мөнгө 13,200,000 төгрөг болсон” гэсэн мэдүүлэг (хэргийн 1 дүгээр хавтас 13-15, 62-63 дугаар хуудас),

Хохирогч Б.*******ын Хаан банкны 81003589 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга (хэргийн 1 дүгээр хавтас 65-66 дугаар хуудас),

Шүүгдэгч С.*******ийн Хаан банкны 332291 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга (хэргийн 1 дүгээр хавтас 5 дугаар хуудас),

Гэрч Б.Дамдины мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хамгийн анх *******т ,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн, энэ мөнгийг эхнэр бид хоёр хамтдаа Төрийн ордны баруун талын музейн арын автомашины зогсоол дээр *******тэй машин дотроо уулзаад өгсөн. Үүнээс хойш бид баримттай нь дээр гэж бодоод үлдсэн 9,200,000 төгрөгийг дандаа дансаар шилжүүлэн өгсөн” гэсэн мэдүүлэг (хэргийн 8 дугаар хавтас 206 дугаар хуудас),

Шүүгдэгч С.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...******* манай хүүхдүүд сургуулиа төгсөж байна, гадаад руу тэтгэлгээр сургуульд явуулаад өгөх боломж байна уу гэхээр нь би хөөцөлдөөд үзье, бүтэх юм бол явуулаад өгье, бүтэхгүй бол буцаагаад мөнгийг чинь өгнө гэсэн яриа хийгээд *******, *******, ******* нараас цувуулж 33,0,000 төгрөг авсан нь үнэн, ...авсан мөнгөө төлж барагдуулна” гэсэн мэдүүлэг (хэргийн 1 дүгээр хавтас 33-3 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтуудаар;

2.Шүүгдэгч С.******* нь 2016 оны 0 дүгээр сараас 201 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн хооронд “охин О.ыг чинь Канад Улсад тэтгэлэгтэй сургуульд явуулж өгнө” гэж хуурч хохирогч Д.*******ээс 1,000,000 төгрөгийг, 2016 оны 0 дүгээр сарын -ний өдөр иргэний нэхэмжлэгч Д.*******ээс ,000,000 төгрөгийг тус тус шилжүүлэн авсан болох нь:

Хохирогч Д.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2016 оны 0 дүгээр сард намайг Австрали Улсад байхад миний охин над руу утсаар яриад *******ын хамаатны эгч нь Төрийн ордонд ажилладаг юм байна. ******* бид хоёрыг 100 хувийн тэтгэлгээр Канад Улсын сургуульд явуулах боломж байна, материалаа бүрдүүлээд, мөнгө өгчих юм бол 9 дүгээр сар гэхэд явчихна гэж байна, та хоёр зөвшөөрөх үү гэж асуухаар нь би *******ын хамаатан садан хүмүүс гэхээр нь худал зүйл хэлээгүй байх гэж итгээд мөнгийг нь зохицуулж өгөхөөр шийдсэн юм. 2016 оны 0 дүгээр сарын -ний өдөр ******* над руу утсаар яриад нөгөө ******* чинь өнөөдөр мөнгө өг гээд байна гэхээр нь би ах ******* рүү утсаар холбогдоод та ,000,000 төгрөгийг шилжүүлээд өгчих, ыг Канад Улс руу сургуульд явуулах гээд ******* гэж хүнээр хөөцөлдүүлж байгаа юм гэж хэлээд ,000,000 төгрөгийг шилжүүлүүлсэн. Үүний дараа 2016 оны 0 дүгээр сарын 13-ны өдөр оор өөрийн ажиллуулдаг дэлгүүрээс ,000,000 төгрөгийг бэлэн гаргуулж аваад *******, хоёр *******ийн ажлын байрны хажууд очиж *******тэй уулзаад бэлнээр өгсөн. 2016 оны 0 дүгээр сарын 18-ны өдөр би Австрали Улсаас ,000,000 төгрөгийг шилжүүлж өгөөд ******* тэр мөнгийг өөрийн данснаасаа ******* рүү шилжүүлж өгсөн. Тэгээд *******аас юу болж байна гэж асуухаар ******* тун удахгүй бүтээж өгнө гэсэн гээд хүлээлгээд байсан. Би 2016 оны 05 дугаар сарын үед Монгол Улсад ирээд *******тэй уулзсан. Хүүхдүүдийг яаж явуулах гэж байгаа юм, нийт хэдэн төгрөг орох талаар асууж мэдээлэл авахад ******* би Төрийн ордонд ажилладаг учраас мэдээлэлд ойрхон, ямар ч асуудлыг шийднэ, хүүхдүүдийг чинь энэ оны 9 дүгээр сар гэхэд Канад Улсын Торонта хотын их сургуульд явуулж өгнө, санаа зоволтгүй, би бүх асуудлыг зохицуулсан байгаа гэсэн. Үүнээс хойш ******* над руу залгаад хүүхдүүдийг сургуульд явуулахын тулд маш хурдан шийдэх хэрэгтэй байна, хүмүүстэй уулзахад хэрэг болоод байна миний данс руу ,000,000 төгрөгийг шилжүүлчих гээд дансаа өгөхөөр нь *******ийн 332291 тоот дансанд 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр ,000,000 төгрөгийг өөрийн данснаас шилжүүлсэн. Ингээд байж байхад , 5 хоногийн дараа ******* ахиад над руу залгаад яаралтай ,000,000 төгрөг өгчих, 9 сардаа багтааж хүүхдээ явуулах гээд байна гэж байн байн утсаар залгаад загнаад шаардаад байхаар нь би 2016 оны 05 дугаар сарын -ний өдөр *******ийн дансанд ,000,000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Үүнээс хойш өдөр бүр шахуу л утсаар *******тэй холбогдож юу болж байна, одоо яах гэж байна гэх зэргээр асуухаар тун удахгүй бүтнэ, одоо болно, иймэрхүү хөөцөлдөх ажилд чинь хугацаа их шаардагддаг шүү дээ битгий байн байн яриад яаруулаад байгаач ээ гэх зэргээр хариулдаг байсан. ...Тэгээд 201 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүүхдийн асуудлыг хурдан шийдэхийн тулд мөнгө хэрэгтэй байна гэж манай нөхөртэй ярьсаар байгаад 1,000,000 төгрөгийг өөрийн дансандаа шилжүүлэн авсан. Миний хүүхдийг сургуульд явуулах талаар ямар ч ажил хийгээгүй, бодит цаас бичиг баримт нэг ч юм үзүүлээгүй, би гомдолтой байна” гэсэн мэдүүлэг (хэргийн 1 дүгээр хавтас 1-18, 69-0 дугаар хуудас),

Иргэний нэхэмжлэгч Д.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний төрсөн дүү ******* нь Австрали Улсад ажиллаж амьдардаг ба 2016 оны 0 дүгээр сарын -ний өдөр залгаад ахаа О.ыг Канад Улсад тэтгэлгээр явуулах гээд ******* гэж хүнээр хөөцөлдүүлж байгаа юм, өнөөдрийн дотор *******т ,000,000 төгрөг хэрэг болоод байгаа юм байна, та тэр мөнгийг шилжүүлээд өгчих гэхээр нь би дүүдээ тус болох зорилгоор надад өгсөн 332291 дугаарын С.******* гэж хүний Хаан банкны данс руу ,000,000 төгрөгийг шилжүүлсэн” гэсэн мэдүүлэг (хэргийн 1 дүгээр хавтас 2 дүгээр хуудас),

Гэрч Д.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... бид хоёр 201 оноос эхлэн үерхэж байгаа ба бид хоёрыг хамт Канад Улсад их сургуульд явуулж өгнө гэж ярьсан учраас ******* эгчтэй очиж Төрийн ордны зүүн талд байрлах нэг ресторанд уулзаад ярилцахад ******* эгч Канад Улсын Торонта хотын их сургуульд явуулж өгнө, 2016 оны 09 дүгээр сарын хичээлийн жил эхлэхэд л явуулчихна, шалгалт шүүлгийг нь өөрөө зохицуулчихна асуудал байхгүй гэж хэлж байсан. Түүний дараа ын ,000,000 төгрөгийг аваачиж өгөх гэж Төрийн ордны баруун талын хаалган дээр очиж уулзаад бэлнээр ,000,000 төгрөгөө өгчихөөд буцаад явсан. Түүнээс хойш ахиж ******* эгчтэй уулзаагүй” гэсэн мэдүүлэг (хэргийн 1 дүгээр хавтас 26 дугаар хуудас),

Хохирогч Д.*******ийн Хаан банкны 22985666 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга (хэргийн 1 дүгээр хавтас 20 дугаар хуудас),

Шүүгдэгч С.*******ийн Хаан банкны 332291 дугаартай данс руу 1,000,000 төгрөг шилжүүлсэн орлогын мэдүүлэг (хэргийн 1 дүгээр хавтас 68 дугаар хуудас),

Иргэний нэхэмжлэгч Д.*******ийн Хаан банкны 5851016 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга (хэргийн 1 дүгээр хавтас 25 дугаар хуудас),

Хохирогч Б.*******ын Хаан банкны 81003589 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга (хэргийн 1 дүгээр хавтас 65 дугаар хуудас),

Шүүгдэгч С.*******ийн Хаан банкны 332291 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга (хэргийн 1 дүгээр хавтас 5-6 дугаар хуудас),

“Номин хорол” ХХК-ийн 2016 оны 0 дүгээр сарын 13-ны өдрийн кассын зарлагын ордер (хэргийн 1 дүгээр хавтас 2 дугаар хуудас),

Шүүгдэгч С.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...******* манай хүүхдүүд сургуулиа төгсөж байна, гадаад руу тэтгэлгээр сургуульд явуулаад өгөх боломж байна уу гэхээр нь би хөөцөлдөөд үзье, бүтэх юм бол явуулаад өгье, бүтэхгүй бол буцаагаад мөнгийг чинь өгнө гэсэн яриа хийгээд *******, *******, ******* нараас цувуулж 33,0,000 төгрөг авсан нь үнэн, ...авсан мөнгөө төлж барагдуулна” гэсэн мэдүүлэг (хэргийн 1 дүгээр хавтас 33-3 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтуудаар;

3.Шүүгдэгч С.******* нь “хүүхдийг чинь Шинэ Эрин ерөнхий боловсролын сургуульд оруулж өгнө” гэж хуурч 2019 оны 05 дугаар сарын 29-нөөс 2019 оны 06 дугаар сарын -ний өдрийн хооронд хохирогч Д.гээс 5,300,000 төгрөгийг шилжүүлэн авсан болох нь:

Хохирогч Д.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын дундуур С.******* эгч надаас ерөнхий боловсролын сургуульд орж чадахгүй байгаа хүүхэд байна уу, эгч нь оруулж өгч байгаа гэхээр нь Шинэ Эрин гээд сургуульд манай хүүхдийг оруулаад өгөх боломж байна уу гэхэд судлаад хариу хэлнэ гэсэн. Ингээд 2019 оны 05 дугаар сарын сүүлээр шиг санаж байна, С.******* эгч яриад Шинэ Эрин сургуульд хүүхдийг чинь 8,000,000 төгрөгөөр 5 дугаар ангиас нь оруулаад өгье гэж хэлсэн. Ингээд таньдаг хүн юм чинь гэж бодоод нийт 5,300,000 төгрөгийг дараах байдлаар өгсөн. 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Улсын Их дэлгүүрийн замын урд байрлах нотариат дотор зээлийн гэрээ байгуулан 3,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн, 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Голомт зээлийн төв дотор 2,000,000 төгрөгийг бэлнээр, 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 22-52 тоот гэртээ байхдаа *******ийн Худалдаа хөгжлийн банкны 1901832 тоот данс руу мөнгө шилжүүлж, нийт 5,300,000 төгрөг өгсөн. ******* надтай анх танилцахдаа Засгийн газрын ордонд ажилладаг гэсэн, ямар ажил албан тушаал эрхэлдэг талаараа хэлээгүй” гэсэн мэдүүлэг (хэргийн 1 дүгээр хавтас 12-129 дүгээр хуудас),

Шүүгдэгч С.*******, хохирогч Д. нарын 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан зээлийн гэрээ (хэргийн 1 дүгээр хавтас 12 дүгээр хуудас),

Шүүгдэгч С.*******ийн Худалдаа хөгжлийн банкны 1901832 дугаартай дансны хуулга (хэргийн 5 дугаар хавтас 28 дугаар хуудас),

Шүүгдэгч С.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...өөрийн танил гэдэг эмэгтэйгээс 5,000,000 төгрөгийг зээлж авсан. ...300,000 төгрөгийг дансаараа авсан нь үнэн, гэхдээ 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр авсан үгүйгээ санахгүй байна. ...мөнгийг хувийн хэрэгцээндээ зээлж авсан, буцаагаад төлчихсөн байгаа” гэсэн мэдүүлэг (хэргийн 1 дүгээр хавтас -12 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудаар;

.Шүүгдэгч С.******* нь 2018 оны 0 дүгээр сарын 15-ны өдөр “Засгийн газрын тэтгэлгээр Польш Улс руу сургуульд явуулж өгнө” гэж хуурч Б.гаас 6,2,000 төгрөгийг шилжүүлэн авсан болох нь:

Хохирогч Б.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай найз надад Засгийн газрын тэтгэлгээр Польш Улсад сургуульд явуулж өгдөг хүн байна гэж хэлсэн ба тэтгэлэг авахын тулд нэг хүн 10,000,000 төгрөг өгдөг гэж хэлсэн. Тэр сургуульд явуулж өгөх хүнийг ******* гэдэг ба би тэр хүнтэй 2018 оны 0 дүгээр сарын 15-ны өдрийн орчим найз ы хамт уулзаад сургуульд явахаар тохиролцож 12,0,000 төгрөгийг хоёр хүний урьдчилгаа болгон *******т бэлнээр өгсөн. ******* нь өөрийгөө Улсын Их хурлын Тамгын газарт ажилладаг гэж танилцуулсан. Түүнээс хойш хоногийн дараа ******* нь зээлийн гэрээ байгуулмаар байна, цаад хүмүүстээ үзүүлэх хэрэгтэй гэсэн учраас би *******тэй зээлийн гэрээ байгуулсан. Тухайн *******т өгсөн 12,0,000 төгрөгийг би бүгдийг нь өөрөөсөө гаргасан. Уг нь бид хоёр 6,2,000 төгрөгийг тус бүр өгөх ёстой байсан боловч би ы өмнөөс өгч, аас худалдаж авсан 9 0 УНИ Приус 20 маркийн машины мөнгийг суутгаж бодон өгсөн байдаг. Тэгээд ******* нь одоог болтол Польш Улс руу явуулж өгөөгүй, миний өөрт нь өгсөн мөнгөнөөс ,3,000 төгрөгийг буцааж өгсөн, одоо надад 1,900,000 төгрөгийг өгөх үлдэгдэлтэй байгаа. Би *******ийг худал хэлж залилан мэхлэх аргаар надаас мөнгө авч гэрээ байгуулсан гэж ойлгож байгаа” гэсэн мэдүүлэг (хэргийн 1 дүгээр хавтас 216 дугаар хуудас),

Шүүгдэгч С.*******, хохирогч Б. нарын 2018 оны 0 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ (хэргийн 1 дүгээр хавтас 205 дугаар хуудас),

Гэрч О.ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...******* нь Засгийн газрын ордонд ажилладаг, найдвартай гэж хэлэхээр нь найз бид хоёр хамт *******ээр зуучлуулан Польш Улс руу тэтгэлгээр сургуульд явахаар ярьж тохирсон. Би өөрийн эзэмшлийн Приус 20 маркийн 9 0 УНИ улсын дугаартай машинаа д ,0,000 төгрөгт бодож өгөөд дээр нь 5,000,000 төгрөг нэмээд нийт 12,0,000 төгрөгийг *******т урьдчилгаа болгон бэлнээр өгсөн. Түүнээс хойш хоногийн дараа буюу 2018 оны 0 дүгээр сарын 30-ны өдөр 1,0,000 төгрөгийг *******т бэлнээр өгсөн” гэсэн мэдүүлэг (хэргийн 1 дүгээр хавтас 218-219 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтуудаар;

5.Шүүгдэгч С.******* нь 2018 оны 0 дүгээр сарын 15-наас 2018 оны 0 дүгээр сарын 2-ны өдрийн хооронд “Засгийн газрын тэтгэлгээр Польш Улс руу сургуульд явуулж өгнө” гэж хуурч О.аас ,,000 төгрөгийг шилжүүлэн авсан болох нь:

Хохирогч О.ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 0 дүгээр сарын 15-ны өдөр буюу зээлийн гэрээ байгуулахаас 8 хоногийн өмнө Зулчимэг над руу яриад миний нэг танил эгч байна, тэр Засгийн газрын ордонд ажилладаг юм, Засгийн газрын тэтгэлэгтэй Польш Улсад төгссөн мэргэжлээрээ магистрт суралцах боломж байна, явах хүн байна уу гэж асууж байна гэж хэлэхээр нь би сонирхоод өөрийн найз д энэ талаар хэлээд ******* гэдэг хүнтэй уулзсан юм. Уулзахад “Засгийн газрын тэтгэлгээр Польш Улсад төгссөн мэргэжлээрээ магистрт суралцах боломжтой юм, үүнд хамруулж өгч чадна, тэнд очоод сар бүр тэтгэмж авах боломжтой, хэрэв явъя гэвэл та хоёрын нийт төлбөр чинь 20,000,000 төгрөг болно, эхний ээлжинд 15,000,000 төгрөг өгчих, дараа нь үлдсэн 5,000,000 төгрөгийг нь өгчихөд болно” гэж хэлэхээр нь тай ярилцаж байгаад хамт явахаар болсон юм. Тэгээд маргааш нь буюу 2018 оны 0 дүгээр сарын 16-ны өдөр дахин урд уулзсан ресторандаа уулзаад бэлнээр 12,0,000 төгрөгийг *******т өгсөн. Тэгээд түүнээс хойш хоногийн дараа би дахин ганцаараа *******тэй уулзаад нэмж 1,0,000 төгрөгийг өгсөн. Учир нь С.******* нь үлдсэн мөнгөө яасан бэ гээд байн байн залгаад байдаг байсан юм. Тэгээд нийт 1,000,000 төгрөгийг өгсөн боловч одоог хүртэл виз гараагүй, сургуульд явж чадаагүй байна. Би ,,000 төгрөгийг өгсөн, 6,2,000 төгрөгийг өгсөн байна. *******тэй зээлийн гэрээ байгуулж 12,0,000 төгрөгийг өгөөгүй, эхлээд 12,0,000 төгрөгөө өгчихөөд ямар нэгэн баримт үйлдээгүй юм. Тэгээд хоногийн дараа мөнгө өгснөө батлах үүднээс зээлийн гэрээг нөхөж байгуулсан юм. Тэрнээс биш дээрх 1,000,000 төгрөгийг гадаад руу тэтгэлгээр сургуульд суралцахаар өгсөн” гэсэн мэдүүлэг (хэргийн 1 дүгээр хавтас 213-21 дүгээр хуудас),

Шүүгдэгч С.*******, хохирогч Б. нарын 2018 оны 0 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ (хэргийн 1 дүгээр хавтас 205 дугаар хуудас),

Гэрч Э.Зулчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 0-05 дугаар сарын үед ******* нь над руу яриад “Польш Улсад Засгийн газрын тэтгэлгээр суралцах боломж байна, сонирхох хүн байна уу” гэж хэлсэн. ...д энэ талаар хэлэхэд “би сонирхож үзье” гэхээр нь түүнд *******ийн утасны дугаарыг, *******т ы дугаарыг өгч хооронд нь холбож өгсөн юм. Үүнээс хойш юу болсон талаар мэдэхгүй” гэсэн мэдүүлэг (хэргийн 1 дүгээр хавтас 21 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудаар;

6.Шүүгдэгч С.******* нь “БНСУ-ын виз гаргаж өгнө” гэж хуурч 2019 оны 10 дугаар сарын 2-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хооронд хохирогч Д.*******аас 8,000,000 төгрөгийг шилжүүлэн авсан болох нь:

Хохирогч Д.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 02-ны хавьцаа дүүргийн дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүннү молл дотор байрлах кафед *******тэй анх уулзсан. Тэгэхэд надад БНСУ руу онгоцны зардал ороогүй нэг хүнийг 3,000,000 төгрөгөөр явуулна, эрүүл мэндийн үзлэг, хэлний шалгалт, дараалал дугаарыг урдуур нь оруулж өгнө гэж хэлж байсан. Тэгээд 2019 оны 10 дугаар сарын 2-ний өглөө 10 цагийн үед дүүргийн 3 дугаар хороо, Мишээл экспо төвийн арын Поларис дэлгүүрийн гадна миний машинд уулзаж би бичиг баримтуудыг 6,000,000 төгрөгийн хамт өгсөн. Би *******т бэлэн мөнгө өгч байгаа юм чинь хоёулаа нотариат орж гэрээ хийе гэж хэлэхэд “тэгэх шаардлагагүй, гараар регистр болон утасныхаа дугаарыг бичээд өгье” гэж хэлсэн. Тэгснээ цахим үнэмлэхээ орхисон байна гээд регистрийн дугаараа бичиж өгөөд мөн надаас 6,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай зээлэв гэсэн бичгийг гараараа бичиж өгсөн, сүүлд шалгуулахад регистрийн дугаараа худлаа бичиж өгсөн байсан. 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ******* над руу залгаад “би албаны мөнгө хүнд өгсөн чинь ажил дээр тооллого орох гээд байна, долоо хоногийн хугацаатай хүүтэй ,000,000 төгрөг зээлээч” гэсэн. Тэгэхээр нь би “2,000,000 төгрөг өгье, чамаас хүү авахгүй хугацаандаа эргүүлээд өгөөрэй” гэж хэлээд *******ийн Худалдаа хөгжлийн банкны 1901832 дугаартай данс руу өөрийн Хаан банкны 5883 дугаартай данснаас 2,000,000 төгрөг шилжүүлсэн. ...Би *******т хүүтэй мөнгө зээлээгүй, тус болох гэж өгсөн” гэсэн мэдүүлэг (хэргийн 2 дугаар хавтас 229-233 дугаар хуудас),

Гэрч Д.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 0 дугаар сарын үед Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар *******тэй таарсан. Тэгэхэд ******* нь хуучин ажлаа хийж байгаа, БНСУ руу ажлын гэрээгээр хүний виз гаргаж байгаа гэж хэлсэн. ...Би ******* гэж хүнийг танина, МИАТ компанид жолооч хийдэг, саяхан ******* над дээр орж ирээд *******т хоёр дүүгийнхээ өмнөөс визний мөнгө өгсөн гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг (хэргийн 2 дугаар хавтас 236-238 дугаар хуудас),

Гэрч Т.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...МИАТ ХК-д ажилладаг ******* ахтай юм ярьж сууж байхад ******* ах “манай нэг дүү Япон Улс руу виз хөөцөлдөөд хулхидуулсан” гэж ярихаар нь ******* ахад би Солонгос руу хөдөлмөрийн гэрээгээр нэг хүний 3,000,000 төгрөгөөр виз хөөцөлдөж байгаа гэж хэлсэн чинь ******* ах надаас ямархуу хүн байдаг юм гэхэд нь ахын танил гээд эмэгтэй хүн байгаа, Засгийн газрын ордонд ажилладаг гэж хэлсэн чинь ******* ах утасны дугаарыг нь аваад уулзахаар болсон. Тэгсэн дараа нь ******* ах уулзаад хоёр хүний 6,000,000 төгрөг өгсөн. Тэгээд бас 2,000,000 төгрөг зээлүүлсэн гэж байсан” гэсэн мэдүүлэг (хэргийн 2 дугаар хавтас 239-20 дүгээр хуудас),

Гэрч Д.Баасантогтохын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...******* нь миний төрсөн эгч Болормаагийн нөхөр юм. 2019 оны 10 дугаар сарын сүүлээр ******* ах манай ажлын газрын хүний таньдаг хүн нь Солонгос Улс руу хөдөлмөрийн гэрээгээр найдвартай гаргана гэж байна гэсэн учир хүргэн ахдаа бэлнээр 3,000,000 төгрөгийг бичиг баримтын хуулбарын хамт өгсөн. Манай хүргэн ах хэлэхдээ явуулах хүн нь 2019 ондоо багтаагаад явуулна гэж хэлсэн, тэгээд тэр ондоо явуулаагүй учир хүргэн ахаасаа асуухад цагаан сарын үеэр явуулах юм шиг байна, хүлээж бай гэсэн. Дахиад асуусан чинь мөн л байж бай явуулна гээд цаад хүн нь тэгээд байна гэж ярьдаг байсан. Тэгээд түүнээс хойш одоог хүртэл виз гараагүй. Өөрийн өгсөн мөнгөө ах *******аас 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр буцаан авсан, ах цалингийн зээл авч миний хохирлыг барагдуулсан. Би мөнгөө ахаасаа авсан учир энэ асуудал дээр миний хүргэн ах ******* бүрэн хохирсон” гэсэн мэдүүлэг (хэргийн 2 дугаар хавтас 21-22 дугаар хуудас),

Шүүгдэгч С.*******, хохирогч Д.******* нарын 2019 оны 10 дугаар сарын 2-ний өдөр байгуулсан зээлийн гэрээ (хэргийн 2 дугаар хавтас 225 дугаар хуудас),

Хохирогч Д.*******аас шүүгдэгч С.*******т 2,000,000 төгрөг шилжүүлсэн Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл (хэргийн 2 дугаар хавтас 226 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудаар;

.Шүүгдэгч С.******* нь “БНСУ-ын виз гаргаж өгнө” гэж хуурч 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хохирогч Э.оос 3,000,000 төгрөгийг шилжүүлэн авсан болох нь:

Хохирогч Э.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Цэрэнчимэдийн таньдаг ******* гэх хүнтэй 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Мишээл экспо худалдааны төвийн хажууд уулзсан. Тэгсэн Солонгос Улсын виз гарахад урьдчилгаа 3,000,000 төгрөг болно гэж хэлсэн. Би зөвшөөрч ******* гэх хүний Худалдаа хөгжлийн банкны 1901832 дугаартай дансанд Сандэй худалдааны төв дотор байрлах Худалдаа хөгжлийн банкнаас 3,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд 2019 оны 12 дугаар сард виз гарна гэж хэлсэн, сураггүй байгаад байхаар нь хамт ажилладаг Цэрэнчимэдээс асуухад Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр шалгагдаж байгаа гэж хэлсэн. Би мөнгөө өгөхдөө ямар нэгэн гэрээ хийгээгүй дансаар өгсөн. ******* өөрийгөө Засгийн газарт ажилладаг гэж хэлж байсан, яг ямар ажил хийдэг талаараа хэлээгүй” гэсэн мэдүүлэг (хэргийн 3 дугаар хавтас 152-15 дүгээр хуудас),

Хохирогч Э.оос шүүгдэгч С.*******ийн Худалдаа хөгжлийн банкны 1901832 дугаартай данс руу 3,000,000 төгрөг шилжүүлсэн банкны орлогын ордер (хэргийн 3 дугаар хавтас 18 дугаар хуудас),

Шүүгдэгч С.*******ийн Худалдаа хөгжлийн банкны 1901832 дугаартай дансны хуулга (хэргийн 3 дугаар хавтас 181 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтуудаар;

8.Шүүгдэгч С.******* нь Улаанбаатар Эрдэм их сургуулийн захирал Д.д “Ерөнхийлөгчийн Тамгын газарт зөвлөхөөр ажиллаж байгаа, гавьяат цол авч өгөх боломж байна” гэж итгүүлэн тус сургуулийн багш С.өөс 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн хооронд нийт 3,300,32 төгрөгийг шилжүүлэн авсан болох нь:

Хохирогч С.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Улаанбаатар Эрдэм их сургуульд багшилдаг. Тухайн үед Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн болох ёстой гэж найз нөхдийн хүрээнд яригдаж байсан. Манай сургуулийн захирал надаас ******* гэх хүн рүү мөнгө шилжүүл гэж хэлэхээр нь би юун танихгүй хүн бэ гэхэд захирал “би танина, найдвартай хүн байгаа юм, болохгүй бол надаас мөнгөө аваарай” гэж хэлсэн. Тэгээд би 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүрэгт байрлах Төрийн банкны Занабазар салбараас 2,0,32 төгрөгийг ******* гэх хүний 1901832 дугаартай Худалдаа хөгжлийн банкны дансанд шилжүүлсэн. Мөн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 13 цаг 33 минутад Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Худалдаа хөгжлийн банкны Эрдэнэс салбараас *******ийн дээрх дансанд 0,000 төгрөг шилжүүлсэн. Би ******* гэх хүнтэй уулзаж байгаагүй, огт танихгүй, сайн таних байх” гэсэн мэдүүлэг (хэргийн 3 дугаар хавтас 231 дүгээр хуудас, 9 дүгээр хавтас 1 дүгээр хуудас),

Гэрч Д.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...******* нь 10 гаруй жилийн өмнө манай сургууль дээр ажлаар ирээд тухайн үед манай сургуулийг үүсгэн байгуулагчийн өрөөнд таарч байсан юм. 2020 оны 02 дугаар сард ******* нь манай сургууль дээр надтай таараад захирлаа тантай уулзах чухал ажил байна, би Ерөнхийлөгчийн Тамгын газар зөвлөх хийж байгаа, удахгүй Ерөнхийлөгчийн тушаал, зарлиг гарна, танай сургуульд гавьяатад тодорхойлсон хүн байгаа юу, надад 3 хүний боломж байна гэж хэлсэн. Тухайн үед манай сургуулийн , нар нь гавьяатад тодорхойлолтоо өгөөд олон жил дарагдсан байсан учир *******т 2 хүн байгаа гэж хэлсэн. Тэгэхэд ******* нь , нарын талаар судалж үзээд болохоор хүн байна гээд гавьяат авахын тулд мөнгө хэрэгтэй, цаашаа хүмүүст мөнгө өгдөг юм гэж хэлэхээр нь би , нарт энэ талаар хэлсэн. ******* нь намайг маш их шалж байн байн утсаар залгаж мөнгө яасан бэ, яаралтай мөнгөө шилжүүл, тэгэхгүй бол болохгүй байна гэж асуугаад байсан. Би тухайн үед *******т энэ хоёр хүн чинь өөрсдөө багш хийдэг, хоёулаа зээл авсан гэж хэлээд *******ийн дансыг , нарт өгсөн. Би , нараас мөнгө авч *******ийн данс руу шилжүүлсэн зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг (хэргийн 3 дугаар хавтас 23 дүгээр хуудас),

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл (хэргийн 3 дугаар хавтас 22 дугаар хуудас),

Шүүгдэгч С.*******ийн Худалдаа хөгжлийн банкны 1901832 дугаартай дансны хуулга (хэргийн 3 дугаар хавтас 10- дүгээр хуудас),

Хохирогч С.өөс шүүгдэгч С.*******ийн Худалдаа хөгжлийн банкны 1901832 дугаартай данс руу 2,0,32 төгрөг шилжүүлсэн Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт (хэргийн дүгээр хавтас 5 дугаар хуудас),

Хохирогч С.өөс шүүгдэгч С.*******ийн Худалдаа хөгжлийн банкны 1901832 дугаартай данс руу 0,000 төгрөг шилжүүлсэн Худалдаа хөгжлийн банкны орлогын ордер (хэргийн дүгээр хавтас дүгээр хуудас) зэрэг нотлох баримтуудаар;

9.Шүүгдэгч С.******* нь Улаанбаатар Эрдэм их сургуулийн захирал Д.д “Ерөнхийлөгчийн Тамгын газарт зөвлөхөөр ажиллаж байгаа, гавьяат цол авч өгөх боломж байна” гэж итгүүлэн тус сургуулийн багш Б.гээс 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн хооронд нийт 6,000,000 төгрөгийг шилжүүлэн авсан болох нь:

Хохирогч Б.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...захирал нь сургуулийн сэтгүүл зүйн гэрээт багш бид хоёрыг 2019 онд шагналд тодорхойлж материалыг Ерөнхийлөгчийн Тамгын газарт өгсөн юм. нь 2020 оны 01 дүгээр сарын эхээр Ерөнхийлөгчийн Тамгын газарт ажилладаг ******* гэгч нь цагаан сарын өмнө шагналыг бүтээж өгнө, тэрэнтэй холбоотой мөнгө хэрэгтэй гэж хэлсэн. захирал ******* гэх хүнд яаралтай 5-6 сая төгрөг өгөөрэй гэж хэлэхээр нь ажлын байран дээрээс 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр мобайл банкаар өөрийн данснаас 2,990,000 төгрөгийг шилжүүлсэн юм. Дараа нь Баянгол дүүргийн Төрийн банкны бичил хороолол салбараас ******* гэх хүний данс руу 3,010,000 төгрөгийг 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр шилжүүлсэн. Би ******* гэх хүнтэй уулзаж, утсаар ярьж байгаагүй, ******* над руу мессеж бичиж дансны дугаараа өгч байсан” гэсэн мэдүүлэг (хэргийн 3 дугаар хавтас 2 дүгээр хуудас),

Гэрч Д.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед манай сургуулийн , нар нь гавьяатад тодорхойлолтоо өгөөд олон жил дарагдсан байсан учир *******т 2 хүн байгаа гэж хэлсэн. Тэгэхэд ******* нь , нарын талаар судалж үзээд болохоор хүн байна гээд гавьяат авахын тулд мөнгө хэрэгтэй, цаашаа хүмүүст мөнгө өгдөг юм гэж хэлэхээр нь би , нарт энэ талаар хэлсэн. ...*******ийн дансыг , нарт өгсөн. Би , нараас мөнгө авч *******ийн данс руу шилжүүлсэн зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг (хэргийн 3 дугаар хавтас 23 дүгээр хуудас),

Шүүгдэгч С.*******ийн Худалдаа хөгжлийн банкны 1901832 дугаартай дансны хуулга (хэргийн 3 дугаар хавтас 10- дүгээр хуудас),

Хохирогч Б.гийн Төрийн банкны 10100336012 дугаартай депозит дансны харилцагчийн хуулга (хэргийн дүгээр хавтас 6 дугаар хуудас),

Хохирогч Б.гийн Хаан банкны 513000153 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хэргийн дүгээр хавтас дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудаар;

10.Шүүгдэгч С.******* нь “БНСУ-ын виз гаргаж өгнө” гэж хуурч 2019 оны дүгээр сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Юна” ресторанд хохирогч Г.ээс 3,0,000 төгрөгийг шилжүүлэн авсан болох нь:

Хохирогч Г.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэр үед ******* гэх хүн нь Солонгос Улс руу гэрээний ажилчнаар явуулахад 3,0,000 төгрөг орно, та мөнгөө өгчих тэгээд ажлын журмаар явуулж болно гэж хэлсэн. 1 цагаас өмнө мөнгө өгөхгүй бол цаана нь юм хаачихвал ажил бүтэхгүй, та одоо мөнгө өг гэж хэлсэн. Тэгээд би хүүгээ данснаас мөнгө аваад ир гээд картаа өгөөд явуулсан ба манай хүү И март худалдааны төв ороод 3,0,000 төгрөг аваад ирсэн. Тэгээд би бэлнээр нь мөнгөө өгсөн. Тухайн эмэгтэй нь төрийн албанд ажилладаг гэсэн. Тэрнээс хойш би утсаар холбогдож байсан ба хөдөлмөрийн биржийн дарга нь солигдоод хөдөлгөөн ихтэй байна, 2020 оны 03 дугаар сараас ажил бүтнэ гэж хэлсэн. Тэгээд 03 дугаар сард залгахад утас нь холбогдох боломжгүй болсон байсан. Би нийт 3,0,000 төгрөгийг 2019 оны дүгээр сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Юна гэх нэртэй хоолны газарт байхдаа бэлнээр өгсөн. Миний хажууд төрсөн хүү Өнөболд хамт байсан” гэсэн мэдүүлэг (хэргийн дүгээр хавтас 3-39 дүгээр хуудас),

Гэрч Э.Өнөболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны дүгээр сарын 05-ны өдөр 13 цагийн үед ээж над руу утсаар яриад бичиг баримтаа аваад Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байдаг Юна ресторан дээр хүрээд ир гэсэн. Би Юна ресторан дээр 16 цагийн үед очиход ээж нэг танихгүй эмэгтэй хүнтэй хамт сууж байсан. Ээж намайг Солонгос Улс руу явуулах талаар тэр эгчтэй ярилцаж байсан, тэгээд намайг Сансарын И мартын Хаан банкны АТМ-ээс 3,0,000 төгрөг аваад ир гэж явуулсан. Би мөнгөө авч ирээд ээжид өгсөн, ээж нөгөө эгчид мөнгийг өгсөн, тэгээд миний бичиг баримт болох мэргэжлийн үнэмлэх, 10 дугаар анги төгссөн гэрчилгээний хамт авсан” гэсэн мэдүүлэг (хэргийн дүгээр хавтас 83-8 дүгээр хуудас),

Хохирогч Г.ийн Хаан банкны 2683 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хэргийн дүгээр хавтас 52 дугаар хуудас),

Шүүгдэгч С.*******, хохирогч Г. нарын 2019 оны дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ (хэргийн дүгээр хавтас 3-35 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудаар;

.Шүүгдэгч С.******* нь “Монгол Улсын Их сургуульд оруулж өгнө” гэж хуурч 2018 оны 0 дүгээр сарын 2-ний өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн хооронд хохирогч Ч.аас ,120,000 төгрөгийг шилжүүлэн авсан болох нь:

Хохирогч Ч.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай үеэл эгч Зулчимэгийн хамт 2018 оны 0 дүгээр сарын 2-ний өдөр дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дабл шот гэх нэртэй кофе шоп дотор ******* гэх хүнтэй уулзаад дугтуйн дотор хийсэн 1,0,000 төгрөгийг өгсөн. ******* гэх эмэгтэй намайг Монгол Улсын Их сургуулийн нягтлан бодогчийн ангид оруулж өгнө гэж хэлсэн. Түүний дараа 2018 оны 0 дүгээр сарын 30-ны өдөр Монгол Улсын Их сургуулийн урд талд байрлах кофе шоп дотор ******* гэх эмэгтэй хүнд дахин 1,0,000 төгрөгийг бэлнээр өгсөн. 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Баянбуянт ахын дансаар 1,000,000 төгрөгийг интернэт банкаар шилжүүлсэн. 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 120,000 төгрөгийг манай ээж интернэт банкаар Орхон аймгаас *******ийн данс руу шилжүүлсэн. Өөрийн өгсөн ,120,000 төгрөгийг нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг (хэргийн дугаар хавтас 15-16 дугаар хуудас),

Гэрч Э.Зулчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...анх 2018 онд *******тэй танилцахад Засгийн газрын ордонд ажилладаг ба хүүхэд сургуульд оруулах болон төрийн албанд оруулж өгч чадна гэж хэлэхээр нь би *******т сургууль сольж өгч чадах уу гэж асуухад чадна гэж хэлэхээр нь би өөрийн дүү ын сургуулийг солих талаар асуусан. Тухайн үед манай дүү нь Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн 1 дүгээр курсын оюутан байсан бөгөөд МУИС-ийн Бизнесийн сургуульд оруулах сонирхолтой байсан учир *******тэй ярилцаж тохиролцсон ба ******* нь оруулж өгч чадна, сургуульд оруулахад эхний удаад 3,000,000 төгрөг хэрэг болно гэж хэлсэн бөгөөд тухайн 3,000,000 төгрөгийг 2018 оны 0 дүгээр сарын 25-ны өдөр дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт уулзаж 1,0,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Дараа нь 2018 оны 0 дүгээр сарын 30-ны өдөр мөн өмнө нь уулзаж байсан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Дабл шотод уулзаж үлдэгдэл 1,0,000 төгрөгийг манай дүү очиж уулзан өгч байсан. Дараа нь 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр ******* над руу залгаад дахиад 1,000,000 төгрөг хэрэгтэй байна гэж хэлэхээр нь би ын ээж рүү залгаж хэлээд 1,000,000 төгрөгийг *******т бэлнээр өгч байсан” гэсэн мэдүүлэг (хэргийн дүгээр хавтас 122-12 дүгээр хуудас),

Хохирогч Ч.ын Хаан банкны 958860 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хэргийн дүгээр хавтас 5 дугаар хуудас),

Хохирогч Ч.ын Хас банкны 023608 дугаартай дансны хуулга (хэргийн дүгээр хавтас 6- дугаар хуудас),

Шүүгдэгч С.*******, хохирогч Ч. нарын 2019 оны 10 дугаар сарын 1-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ (хэргийн 8 дугаар хавтас 209 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтуудаар;

12.Шүүгдэгч С.******* нь “ажилд оруулж өгнө” гэж хуурч 2018 оны 08 дугаар сард хохирогч И.аас 6,000,000 төгрөгийг шилжүүлэн авсан болох нь:

Хохирогч И.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би анх 2018 оны 08 дугаар сард ажил хайж байгаад өөрийн танил Төгсжаргал гэх эгчээр дамжуулан ******* гэх хүнтэй холбогдоход намайг Боловсролын газарт инновацын чиглэлээр орон тоо гарангуут ажилд оруулж өгнө, чи надад 5,000,000 төгрөг өгчих гэж хэлэхээр нь дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Туушин зочид буудлын орчим машинд сууж байхдаа бэлнээр мөнгөө өгсөн. Тэгээд ******* надад хэлэхдээ Төрийн албаны шалгалтын хуваарь зарлагдахыг хүлээж байгаад зарлагдахаар нь чамайг оруулж өгье гэж хэлсэн бөгөөд хэд хоногийн дараа дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр МУИС-н орчим уулзаж 1,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Түүнээс хойш намайг ажилд оруулж өгөөгүй бөгөөд мөнгө төгрөгөө авъя гэж хэлсэн боловч одоо холбогдохгүй байгаа учир цагдаагийн байгууллагад хандсан. ...Би ******* гэх хүнд өгсөн нийт 6,000,000 төгрөгөөс ,000,000 төгрөгийг 2020 оны 01 дүгээр сарын эхээр буцааж авсан. Одоо үлдэгдэл 2,000,000 төгрөгийг өгөөгүй байгаа” гэсэн мэдүүлэг (хэргийн дүгээр хавтас 13-138 дугаар хуудас),

Гэрч Н.Батсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ******* гэх хүнийг сайн танихгүй бөгөөд 2018 оны 08 дугаар сард хөдөө Архангай аймгаар явж байгаад буцах замдаа өөрийн хамаатны дүү болох Идэрцогтынд ирж нэг хоноглоход Идэрцогт надад хандаж манай хүү Багшийн сургуулийг төгсөөд ажилгүй байна, танд таньж мэдэх хүн байна уу, хотод ажилд оруулж өгөхийг бодооч гэж хэлсэн. Надтай хамт явсан Төгсжаргал гэх эмэгтэйд бас чухалчлан хэлж байсан бөгөөд Төгсжаргал хот руу орж ирээд хэд хоногийн дараа Идэрцогт руу утасдаад ыг хот руу явуулаач энд нэг ажилд оруулчихаар хүн байна гэж хэлээд Төгсжаргал, *******, гурав дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Туушин зочид буудлын орчим уулзсан гэж сүүлд нь ярьж байсан. миний сонссоноор эхний удаад 5,000,000 төгрөг, дараагийн удаад 1,000,000 төгрөг өгсөн гэсэн. Сүүлд ******* ажилд оруулж өгөхгүй удаад байхаар нь би аас гар утасны дугаарыг нь аваад ярьж байгаад ,000,000 төгрөгийг хоёр хувааж буцааж авсан, одоо үлдэгдэл 2,000,000 төгрөгийг өгөх дутуу байгаа” гэсэн мэдүүлэг (хэргийн дүгээр хавтас 12-13 дугаар хуудас),

Хохирогч И.ын Хаан банкны 21900 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хэргийн дүгээр хавтас 139 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтуудаар;

13.Шүүгдэгч С.******* нь “Боловсролын яаманд ажилладаг, Шинэ Эрин цогцолбор сургуульд хүүхэд оруулж өгнө” гэж хуурч 2018 оны дүгээр сараас 2019 оны 0 дугаар сарын хооронд хохирогч Ц.гөөс 10,00,000 төгрөгийг шилжүүлэн авсан болох нь:

Ц.гийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...*******ийг тухайн үед Боловсролын яаманд ажилладаг гэж байсан юм. Ингээд танилцсанаас хойш буюу 2018 оны дүгээр сарын үед манай хүүхдийг Шинэ Эрин цогцолбор сургуульд оруулан өгөх боломжтой, чадна гэж хэлсэн бөгөөд оруулж өгөхөд 10,000,000 төгрөг хэрэг болдог гэж хэлсэн. Би үүний дагуу эхлээд 3,0,000 төгрөгийг дүүргийн 6 дугаар сургуулийн хажуу талын кафед уулзаж байгаад *******т бэлнээр өгсөн, дараа нь сургууль бүтэх гээд байна гээд нэмж 1,0,000 төгрөг авсан, дахин ,000,000 төгрөг авсан, 2019 оны 0 дугаар сард нэмж 1,00,000 төгрөг авсан, авахдаа удахгүй бүтэх гээд байна гэсэн асуудал хэлж энэ мөнгийг авсан юм. Эхний өгсөн мөнгийг би бэлнээр, үлдсэн мөнгийг дандаа дансаар шилжүүлэн өгсөн юм, баримтаар байгаа. Анх өөрийгөө Боловсролын газарт менежер гэж хэлж байсан, харин өөрөө уулзах үедээ Засгийн газрын төсөл хариуцдаг газарт ажилладаг гэж байсан. Яг ямар албан тушаал гэдгийг хэлээгүй. Шинэ Эрин сургуульд оруулахаар хэн гэдэг хүнтэй уулзсан талаар мэдэхгүй байна, би ямар хүнээр дамжуулан оруулах гэж байгаа юм бэ, тэр хүнтэй чинь уулзмаар, эсвэл утсаар яримаар байна гэхэд болохгүй, энэ бол нууц, нэр хүндэд нь халтай гэж хэлээд хэнтэй ч уулзуулаагүй, утсаар яриулаагүй. *******т мөнгийг Худалдаа хөгжлийн банкны 53136981 гэсэн данс руу, Хаан банкны 332291 гэсэн дугаарын данс руу шилжүүлэн өгсөн” гэсэн мэдүүлэг (хэргийн дүгээр хавтас 15 дугаар хуудас),

Ц.гийн мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн: “...Би гэрчээр мэдүүлэг өгөхдөө тодорхой хэлсэн, *******т нийт 10,00,000 төгрөг өгсөн, үүнээс 2,000,000 төгрөгийг буцааж авсан, одоо 8,00,000 төгрөг авах ёстой” гэсэн мэдүүлэг (хэргийн дүгээр хавтас 15 дүгээр хуудас),

Хохирогч Ц.гөөс шүүгдэгч С.*******ийн Хаан банкны 332291 дугаартай данс руу 0,000 төгрөг, 00,000 төгрөг тус тус шилжүүлсэн Хаан банкны орлогын мэдүүлгүүд (хэргийн дүгээр хавтас 155 дугаар хуудас),

Хохирогч Ц.гөөс шүүгдэгч С.*******ийн Худалдаа хөгжлийн банкны 53136981 дугаартай данс руу ,000,000 төгрөг шилжүүлсэн Худалдаа хөгжлийн банкны орлогын ордер (хэргийн дүгээр хавтас 156 дугаар хуудас),

Шүүгдэгч С.*******ийн Худалдаа хөгжлийн банкны 53136981 дугаартай дансны хуулга (хэргийн 5 дугаар хавтас 9 дугаар хуудас),

Шүүгдэгч С.*******ийн Худалдаа хөгжлийн банкны 1901832 дугаартай дансны хуулга (хэргийн 6 дугаар хавтас 1 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтуудаар;

1.Шүүгдэгч С.******* нь “хүүхдүүдийг их, дээд сургуульд оруулж өгнө” гэж хуурч 2018 оны дүгээр сарын 20-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хооронд Т.ээс 19,0,000 төгрөгийг шилжүүлэн авсан болох нь:

Хохирогч Т.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би *******т манай сургалтын төвийг төгссөн хүүхдүүд дээд сургуульд орж төгсөх хүсэлтэй байгаа юм, танд таньдаг хүн байна уу гэж асуухад ******* надад “Боловсролын яаманд миний танил Баагий гэх хүн байгаа, тэрэнтэй уулзаад хариу хэлье” гэж хэлсэн. Тэгээд дараа нь буюу 2018 оны 08 дугаар сарын эхээр С.******* над руу залгаад эгч нь ажлаасаа гараад явж байна, ордны баруун хаалган дээрээс эгчийгээ ирээд аваач гэхээр нь очиж аваад уулзахад ******* би Баагий гэх найзтайгаа уулзсан, тухайн хүсэлт гаргасан хүүхдүүдийг дээд сургууль төгсгөх боломжтой юм байна. 2018 оны 12 дугаар сарын өвлийн эчнээ төгсөлтөөр төгсгөж өгье гэж хэлсэн ба тухайн үед би бас өөр газраас асуусан байсан учир *******т шууд хариу өгөлгүй нөгөө газраас хариу ирэхийг хүлээж байсан бөгөөд тухайн газраас хариу ирэхгүй удаад хүүхдүүд яаруулаад байхаар нь *******тэй холбогдоход хүүхдийнхээ бичиг баримтыг мөнгөнийх нь хамт яаралтай бэлд, нэг хүүхдийн 2,000,000 төгрөг гэж хэлсэн ба *******ийг хэлсний дагуу 10 хүүхдийн материалыг өгсөн. ...Би *******т 19,0,000 төгрөгийг өөрийн Карьер бюлдинг институт сургалтын төвд суралцсан, ЭЕШ-ийн оноо нь босго оноонд хүрээгүй нэр бүхий 6 хүүхдийг их, дээд сургуульд элсүүлж өгнө гэхээр нь *******т өгсөн юм. Би энэ 6 хүүхдийн өмнөөс мөнгийг нь *******т өгсөн. Гэтэл *******ийн яриад байсан зүйл худлаа болж алга болчихоор нь энэ 6 хүүхдэд өмнөөс нь өөрөө мөнгийг нь төлөөд дуусгачихсан. Энэ мөнгийг би түүнд дандаа бэлнээр өгсөн, учир нь тэрээр өөрийгөө Засгийн газрын ордонд референтээр ажилладаг бөгөөд дансаараа мөнгө авах боломжгүй байдаг, харин бэлнээр мөнгө аваад ирвэл Боловсролын яамны албан тушаалтнуудад хүргээд өгье, тэд нар угаасаа мөнгөө бэлэн авдаг, хэзээ ч дансаараа авахгүй гэдэг байсан” (хэргийн дүгээр хавтас 10-12, 8 дугаар хавтас 19-198 дугаар хуудас),

Гэрч Б.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... гэх эмэгтэй анх 2019 оны 05 дугаар сарын үед манай Улаанбаатар Эрдэм их сургууль дээр ирж ерөнхий захиралтай уулзаж, өөрийн үйл ажиллагаа явуулдаг байсан Карьер бюлдинг гэх сургалтын төвийн суралцагчдыг манай сургуульд үргэлжлүүлэн суралцуулах асуудлаар анх уулзаж эхэлсэн. ...2019 оны дүгээр сарын дундуур ирж уулзаад манай байгууллагаас нэр бүхий 6 хүүхэд танай сургуульд суралцах хүсэлтэй байгаа бөгөөд эдгээр хүмүүсийн ажиллаж байгаа байгууллага дээр нь суралцаж байгаа гэсэн тодорхойлолт хэрэгтэй байна гэхээр нь манай сургалтын албанаас тодорхойлолт гаргаж өгсөн. Тэгээд тодорхойлолт гаргуулж авснаас хойш манай сургалтын албанаас тавьсан шаардлагыг хангаж чадахгүй, тохиролцоонд хүрэхгүй байсан бөгөөд хэлэхдээ “энэ хүүхдүүдийнхээ асуудлыг Боловсролын яамаар шийдүүлэхээр ярилцан хөөцөлдөж байна” гэж манай байгууллагад мэдээллийг өгч байсан” гэсэн мэдүүлэг (хэргийн дүгээр хавтас 1-18 дугаар хуудас),

Хохирогч Т.ийн Хаан банкны 2002 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хэргийн 5 дугаар хавтас 133-18 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудаар;

15.Шүүгдэгч С.******* нь “түрээсийн орон сууцанд хамруулж өгнө” гэж хуурч 2019 оны 05 дугаар сарын 10-наас 2019 оны 0 дугаар сарын 22-ны өдрийн хооронд хохирогч Ч.аас ,000,000 төгрөгийг шилжүүлэн авсан болох нь:

Хохирогч Ч.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 05 дугаар сард өөрийн найз тэй уулзахад найз маань түрээсийн орон сууц хөтөлбөрт оруулж өгч болно шүү гэсэн. Тэгээд би нөхөртэйгөө энэ талаар зөвлөлдөөд түрээсийн орон сууц хөтөлбөрт орьё гэж шийдээд 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр өөрийн найз болон түрээсийн орон сууц хөтөлбөрт хамруулж өгнө гэсэн ******* нартай Кемпески зочид буудалд байрлах лоунжид уулзсан. Анх уулзахад найз маань надтай *******ийг өөрийнхөө найз эгч байгаа юм гэж танилцуулсан. Тэгээд Засгийн газрын ордонд ажилладаг, найдвартай хүн гэж хэлсэн. Би тухайн өдрөө *******т 2,000,000 төгрөг бэлэн өгсөн, ******* нь түрээсийн байр хөтөлбөрт оруулж өгч чадна гэж байсан. Үүнээс хойш 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр болон ******* нартай түрээсийн орон сууц хөтөлбөрт хамрагдах талаар уулзаад 1,0,000 төгрөг нэмж бэлэн өгөөд нийт өгсөн 3,0,000 төгрөг дээрээ үндэслэн нотариатаар зээлийн гэрээ байгуулсан. Тэгээд ******* над руу утсаар яриад ахиад нэг хүн оруулах боломж байна гэхээр нь би өөрийн төрсөн эгч болох ыг *******тэй уулзуулж эгч маань *******т бэлнээр 3,0,000 төгрөг өгсөн. Тухайн үед гэрээ байгуулаагүй бөгөөд энэ үед *******тэй хамт нь явж байсан учир батална. Тэгээд энэ үеэс хойш буюу 2019 оны 0 дугаар сараас эхлэн ******* цахим сан руу мэдээллийг чинь оруулах гэхээр мөнгө дутаад байна, 1,000,000 төгрөг нэмж өгөх шаардлагатай байна гэсэн. Тэгээд би 2019 оны 0 дугаар сарын 1-ны өдөр өөрийн Хаан банкны 56220893 гэсэн данснаас *******ийн Худалдаа хөгжлийн банкны 1901832 гэсэн данс руу нь 1,000,000 төгрөг шилжүүлсэн. ******* нь тухайн өдрөө эгчдээ 1,0,000 төгрөг хоногийн хугацаатай зээлээч гэсэн. Тэгээд би *******т итгээд 1,0,000 төгрөгийг дансаар шилжүүлж зээлсэн. 2019 оны 0 дугаар сарын 22-ны өдөр болохоор ******* нь албанаасаа мөнгө хэрэглэсэн чинь албан дээр шалгалт ирэх гээд байна, эгчдээ түр 1,000,000 төгрөг өгчих, орой буцаагаад өгнө гээд надаас 1,000,000 төгрөг дансаар шилжүүлж авсан. ...******* түрээсийн орон сууцанд оруулж өгнө гэж хэлж надаас ,000,000 төгрөг авсан” гэсэн мэдүүлэг (хэргийн 5 дугаар хавтас 193-19, 20-210 дугаар хуудас),

Хохирогч Т.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би анх ыг *******тэй танилцуулсан юм. нь ыг *******тэй танилцуулсан байсан. нь намайг хамт яваад , ******* нартай уулзъя, түрээсийн байранд орохоор нь *******т мөнгө өгөх гэж байгаа юм, чи *******ийг таних юм чинь хамт очоод уулзаад өгөөч гэхээр нь хамт явсан. Гэхдээ яг *******тэй уулзах үед нь хамт машин дотор байгаагүй, ажилтай болчихлоо гээд яваад өгчихсөн юм” гэсэн мэдүүлэг (хэргийн 8 дугаар хавтас 19-198 дугаар хуудас),

Шүүгдэгч С.*******, хохирогч Ч. нарын 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ (хэргийн 6 дугаар хавтас 26 дугаар хуудас),

Хохирогч Ч.ын Хаан банкны 56220893 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хэргийн 5 дугаар хавтас 188 дугаар хуудас),

Шүүгдэгч С.*******ийн Худалдаа хөгжлийн банкны 1901832 дугаартай дансны хуулга (хэргийн 6 дугаар хавтас 2 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудаар;

16.Шүүгдэгч С.******* нь “түрээсийн орон сууцанд хамруулж өгнө” гэж хуурч 2019 оны 05 дугаар сард хохирогч Ч.аас 3,0,000 төгрөгийг шилжүүлэн авсан болох нь:

Хохирогч Ч.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын дундуур л байсан санагдаж байна, өдрийг нь сайн санахгүй байна миний төрсөн дүү над руу залгаад эгчээ би түрээсийн орон сууцанд хамрагдах гээд хүнд мөнгө төгрөгөө өгчихсөн байгаа, нөгөө хүн маань дахиад нэг хүнийг түрээсийн орон сууцанд хамруулаад өгье гэсэн та боломжтой бол 3,0,000 төгрөгөө өгөөд түрээсийн орон сууцанд хамрагдах уу гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд тухайн өдөртөө 3,0,000 төгрөгийг нь олоод ******* гэх хүнтэй уулзаж дээрх 3,0,000 төгрөгийг өгсөн. Тухайн үед ******* хэлэхдээ найдвартай түрээсийн байранд хамруулж өгнө гэж хэлж байсан ба тэрнээс хойш одоог хүртэл байранд орсон зүйл байхгүй, мөн мөнгөө ч олж авсан зүйл байхгүй ******* гэх хүнд залилуулсан болохоо мэдсэн. ******* гэх хүнийг сайн танихгүй, түрээсийн орон сууцанд хамруулж өгнө гэхээр нь анх 2019 оны 05 дугаар сард мөнгөө өгөх үедээ л царайг нь нэг удаа харсан. 2019 оны 05 дугаар сарын дундуур яг хэдний өдөр байсныг мэдэхгүй байна, би өөрөө ******* гэх хүнтэй уулзаж бэлнээр 3,0,000 төгрөг өгсөн. Мөнгө өгөх үед би ганцаараа явж байсан, харин ******* танихгүй эмэгтэй хүнтэй хамт явж байсан” гэсэн мэдүүлэг (хэргийн 5 дугаар хавтас 215-216 дугаар хуудас),

Хохирогч Ч.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...******* над руу утсаар яриад ахиад нэг хүн оруулах боломж байна гэхээр нь би өөрийн төрсөн эгч болох ыг *******тэй уулзуулж эгч маань *******т бэлнээр 3,0,000 төгрөг өгсөн. Тухайн үед гэрээ байгуулаагүй бөгөөд энэ үед *******тэй хамт нь явж байсан учир батална” гэсэн мэдүүлэг (хэргийн 5 дугаар хавтас 193-19 дүгээр хуудас),

Хохирогч Т.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би анх ыг *******тэй танилцуулсан, нь ыг *******тэй танилцуулсан байсан юм. нь намайг хамт яваад , ******* нартай уулзъя, түрээсийн байранд орохоор нь *******т мөнгө өгөх гэж байгаа юм, чи *******ийг таних юм чинь хамт очоод уулзаад өгөөч гэхээр нь хамт явсан юм. Гэхдээ яг *******тэй уулзах үед нь хамт машин дотор байгаагүй, ажилтай болчихлоо гээд яваад өгчихсөн юм. Би тай хамт *******тэй Нарны гүүрний хажууд Нийслэлийн шүүхийн шийдвэрийн урд талд уулзсан. Тэр үед намайг харж байхад машин дотор нь *******т бэлнээр 3,0,000 төгрөгийг тоолж өгсөн. Энэ асуудлыг нь би харсан учраас гэрчилнэ. нь тэр мөнгийг түрээсийн байранд хамрагдахаар өгсөн” гэсэн мэдүүлэг (хэргийн 8 дугаар хавтас 19-198 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудаар;

1.Шүүгдэгч С.******* нь “хүүг чинь ажилд оруулж өгнө” гэж хуурч 2019 оны 12 дугаар сарын 12-ноос 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хооронд хохирогч Т.Ганболдоос 5,000,000 төгрөгийг шилжүүлэн авсан болох нь:

Хохирогч Т.Ганболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ******* гэж Тагнуулын дээд сургуулийн сургалтын албанд ажиллаж байсан эмэгтэйг 1998 оноос эхлэн таньдаг юм. Энэ хүнтэй 10 орчим жилийн дараа таарахад өөрийгөө Сангийн яаманд ажиллаж байгаа гэж хэлсэн. ...******* манай хүү Жавхлантөгсийг Монгол банканд ажилд оруулаад өгье, материалыг нь өгчих гэж хэлсэн. Ингээд би 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Жавхлантөгсийн дипломын хуулбар, анкет зэргийг нь *******тэй уулзаж хуучнаар Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Тагнуулын ерөнхий газрын замын эсрэг талд байрлах хуучнаар гутлын 22 дугаар дэлгүүрийн орчим уулзаад бичиг баримт, бэлнээр 2,000,000 төгрөгийг өгөөд явуулсан. Үүнээс хойш 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гранд плаза төв дээр очоод банкнаас бэлнээр 2,000,000 төгрөг аваад *******т өгсөн бөгөөд тухайн үед ямар нэгэн баримт үйлдээгүй. 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр дахин залгаад хүүг чинь ажилд оруулах гээд асуудлыг зохицуулах гээд байна, тушаал нь гарч байна яаралтай 1,000,000 төгрөг шилжүүл гэхээр нь *******ийн 1901832 дугаартай данс руу шилжүүлсэн. Үүнээс хойш ******* нь утсаа салгаад авахгүй алга болсон. ******* өнөөдрийн байдлаар надаас авсан 5,000,000 төгрөгөөс нэг ч төгрөгийн хохирол барагдаагүй байна” гэсэн мэдүүлэг (хэргийн 6 дугаар хавтас 3- дүгээр хуудас),

Хохирогч Т.Ганболдоос шүүгдэгч С.*******ийн Худалдаа хөгжлийн банкны 1901832 дугаартай данс руу 1,000,000 төгрөг шилжүүлсэн Худалдаа хөгжлийн банкны орлогын ордер (хэргийн 6 дугаар хавтас 3 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудаар;

18.Шүүгдэгч С.******* нь “БНСУ-ын виз гаргаж өгнө” гэж хуурч 2019 оны 0 дугаар сарын 25-наас 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн хооронд хохирогч Т.гээс 6,000,000 төгрөгийг шилжүүлэн авсан болох нь:

Хохирогч Т.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед ******* гэж эмэгтэйтэй уулзахаар тохироод 2019 оны 0 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах УИД-ийн хойд талын зогсоол дээр уулзаад Солонгос Улс руу явах зорилготой байгаагаа хэлэхэд ямар ч асуудал байхгүй, сургууль төгссөн дипломын хуулбараа авч ирээд өгчих гэсэн. Тэгээд мөнгөө яаралтай өгөх хэрэгтэй байна гэсэн. Тэгэхээр нь би өөрийн Хаан банкны 31 тоот данснаас 2,000,000 төгрөгийг аваад ******* гэж хүнд бэлнээр өгсөн. Энэ мөнгийг өгөхдөө ямар нэгэн баримт үйлдээгүй бөгөөд нотариат оръё гэхэд яах юм бэ гэж хэлсэн. 2019 оны 0 дугаар сарын 29-ний өдөр залгаад үлдэгдэл мөнгөө яаралтай шилжүүл гэхээр нь өөрийн Хаан банкны данснаас 3,010,000 төгрөг аваад 3,000,000 төгрөгийг нь *******т дүүргийн 2 дугаар хороо, Мишээл Экспо төвийн орчим байрлах кофе шопод уулзаад бэлнээр өгсөн. Тухайн үед ямар нэгэн баримт үйлдээгүй. Яагаад энд уулзаж байгаа юм бэ гэж асуухад Хөдөлмөрийн бирж дээр хүнтэй уулзаж чиний визийг хөөцөлдөх гээд байна гээд тэнд уулзсан. Үүнээс хойш надаас мөнгө нэхээд байхаар нь 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 10,0 төгрөгийг, 2019 оны 08 дугаар сарын 0-ны өдөр 330,000 төгрөгийг аваад 300,000 төгрөгийг, 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 395,000 төгрөгийг аваад 300,000 төгрөгийг нь *******тэй уулзаад бэлнээр Мишээл Экспо төвийн орчим аваачиж өгсөн бөгөөд ямар нэгэн баримт үйлдээгүй, баримт хийе гэхээр бичиг баримт байхгүй гээд хийдэггүй байсан. Сүүлд нь ах өөс нэхэж байгаад 200,000 төгрөг авсан байсан. Энэ мөнгийг би ахдаа төлж барагдуулсан байгаа. Ингээд нийт 6,000,000 төгрөгийг ******* гэж хүнд өгсөн. Хамгийн эхлээд 2,000,000 төгрөгийг өгөх үед эхнэр Цэрэнчимэд хамт явж байсан. Сүүлд өгсөн мөнгөнүүдийг нь дандаа ганцаараа уулзаад өгсөн. ******* нь өөрийгөө төрийн өндөр албан тушаал эрхэлдэг учраас дансыг байнга шалгаж байдаг, миний дансаар их хэмжээний мөнгө орж гарч болдоггүй юм гээд хийлгэдэггүй байсан“ гэсэн мэдүүлэг (хэргийн 6 дугаар хавтас 83-85 дугаар хуудас),

Гэрч С.Цэрэнчимэдийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 0 дугаар сарын 25-ны өдөр УИД-ийн арын зогсоол дээр ******* эгчтэй уулзаад түүнд бэлнээр 2,000,000 төгрөгийг урьдчилгаа гэж өгсөн. Тэр үед би хамт байсан бөгөөд тухайн үед ямар нэгэн байдлаар баримт үйлдээгүй, бэлнээр би тоолоод өгсөн” гэсэн мэдүүлэг (хэргийн 6 дугаар хавтас 86-8 дугаар хуудас),

Гэрч Д.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 0 дугаар сард *******тэй хуучнаар Хөдөө аж ахуйн яамны орчим таарсан. Тэгэхэд ******* нь өөрийгөө Улсын Их хурлын Тамгын газарт референт хийж байгаа гэж хэлээд ойр зуурын юм ярьж байгаад чамд Солонгос Улс руу явуулах хүн байна уу, найдвартай гаргаж өгч болно шүү гэж хэлсэн. Тухайн үед манай дүү надтай холбогдоод Солонгос явмаар байна гээд гуйгаад байсан учраас дүүгийн хэлж байсан санаанд ороод манай дүү байгаа, дүүгээ чамтай яриулья гэж хэлээд *******ийн утасны дугаарыг нь аваад манай дүү байгаа юм шүү, найдвартай визийг нь гаргаад өгөөрэй гэж захисан. Манай дүү уулзаад надад анх хэлэхдээ ******* гэж хүнд 6,000,000 төгрөгийг өгсөн гэж хэлсэн. Дүү мөнгөө өгөөд авч чадахаа больсон, мөн виз нь бүтэхээ больсон, ******* гэж хүн утсаа авахгүй, худлаа яриад байна гэж хэлэхээр нь *******тэй утсаар яриад юу болж байгаа талаар асуусан. Тэгэхэд ******* нь 3 удаа ярихад удахгүй бүтнэ хүлээж байгаарай гэж хэлсэн. Тэгэхээр нь би тухайн үед дүү д энэ талаар хэлээд чи яасан тэвчээргүй юм бэ хүлээж бай гэж хэлж байсан. Миний хувьд *******ийг арай ч хүмүүсээс мөнгө аваад алга болчихно гэж бодоогүй, энэ хүнд итгэж байсан. Харин ч дүү дахин дахин залгаад байхаар нь уурлаад загнаж байсан. *******ийн утас цагаан сарын дараа холбогдох боломжгүй болохоор нь ордонд ажилладаг найз нараасаа асуухад *******ийг аль эрт ажлаасаа гарсан гэж хэлэхээр нь худлаа ярьсан гэдгийг мэдээд дүүдээ болсон асуудлын талаар хэлээд цагдаад хандсан” гэсэн мэдүүлэг (хэргийн 6 дугаар хавтас 90-91 дүгээр хуудас),

Гэрч Д.ийн Худалдаа хөгжлийн банкны 99201851 дугаартай дансны хуулга (хэргийн 6 дугаар хавтас 95 дугаар хуудас),

Хохирогч Т.гийн Хаан банкны 31 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хэргийн 6 дугаар хавтас 96 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудаар;

19.Шүүгдэгч С.******* нь “ажилд оруулж өгнө” гэж хуурч 2018 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 0 дүгээр сарын 02-ны өдрийн хооронд хохирогч Р.Бат-Ерөөлөөс ,999,998 төгрөгийг шилжүүлэн авсан болох нь:

Хохирогч Р.Бат-Ерөөлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед ******* нь өөрийгөө Улсын Их хурлын Тамгын газар ажилладаг гэж танилцуулж байсан. 2018 оны 03 дугаар сарын орчим байх ******* эгчтэй Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, ын талбайн баруун талд байрлах Бродвей зоогийн газарт уулзсан. Тухайн үед ******* эгч надад 3- ажлын байр санал болгоод аль дуртай ажилд чинь оруулж өгөх боломжтой гэж хэлсэн. Энэ үед би бодож байгаад болъё гээд салсан. Үүнээс хойш хэд хоногийн дараа 2018 оны 03 дугаар сарын 25-ны өдөр нөгөө газраа уулзаад аль боломжтой төрийн байгууллагад нь оръё гээд 3,000,000 төгрөг бэлнээр өгөөд салсан. Тэгээд дахиад ******* эгч залгаад ажил чинь бүтэх гээд байна, хурдан мөнгө шилжүүл гээд байхаар нь 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 3,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Энэ хоёр мөнгийг өгөхдөө ямар нэгэн баримт үйлдээгүй. Түүнээс хойш ******* эгч дахин утасдаад ажил чинь болчихлоо, үлдэгдэл мөнгөө яаралтай шилжүүлчих чамайг ажилд авах гэж байгаа хүн надаас мөнгөө нэхээд байна гэхээр нь 2018 оны 0 дүгээр сарын 02-ны өдөр 999,999 төгрөгөөр 2 удаа шилжүүлсэн. Ингээд миний хувьд ,999,998 төгрөгийг ******* гэж хүн рүү шилжүүлсэн. Түүнээс хойш ******* нь өөрийн гар утсаа авахгүй салгаад алга болсон” гэсэн мэдүүлэг (хэргийн 6 дугаар хавтас 12-125 дугаар хуудас),

Гэрч Т.Алтантуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...******* гэх хүний хүүхэд манай цэцэрлэгт 201 онд явдаг байсан. ******* нь тухайн үед өөрийгөө Улсын Их хурлын Тамгын газар ажилладаг гэж байсан ба хүүхдийнхээ анкет дээр өөрийгөө Улсын Их хурлын зөвлөх гэсэн байсан. Тэр үед манай хүүхэд сургуулиа төгсөж байсан болохоор энэ талаар *******т хэлээд ажил олж өгөөч гэж хэлж байсан юм. Удалгүй ******* над руу залгаад Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт нэг хэлтсийн даргын орон тоо байна, та сонирхож байвал би оруулж өгч тус болъё гэхээр нь энэ талаар гэрийнхэндээ хэлж зөвлөлдөхөд манай эгчийн хүү Бат-Ерөөл манай гэрт байсан юм. Манай охин дөнгөж сургууль төгссөн болохоор тохирохгүй ажил байна гэж ярилцсан, тэр ажилд Бат-Ерөөл би орж болох уу, та намайг уулзуулаад өгөөч гэхээр нь дүүдээ *******ийн дугаарыг өгөөд хооронд нь танилцуулж байсан. Үүнээс хойш манай дүү *******тэй уулзаж 8,000,000 төгрөгийг хувааж өгсөн гэж байсан” гэсэн мэдүүлэг (хэргийн 6 дугаар хавтас 122 дугаар хуудас),

Хохирогч Р.Бат-Ерөөлөөс шүүгдэгч С.*******ийн Хаан банкны 332291 дугаартай данс руу нийт 1,999,998 төгрөгийг шилжүүлсэн Голомт банкны мемориалын баримтууд (хэргийн 6 дугаар хавтас 131-132 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудаар;

20.Шүүгдэгч С.******* нь “мах, махан бүтээгдэхүүн бэлтгэх, худалдан борлуулах зөвшөөрөл бүтээж өгнө” гэж хуурч 2019 оны 08 дугаар сарын 28-наас 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн хооронд хохирогч Д.*******аас 18,0,000 төгрөгийг шилжүүлэн авсан болох нь:

Хохирогч Д.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...******* гэх эмэгтэй нь надад мөнгө зээлэх юм бол Хөдөө аж ахуйн яамнаас махны зөвшөөрөл гаргаж өгнө, таньдаг хүн байдаг гээд миний иргэний үнэмлэхийн хуулбар, Хөдөө аж ахуйн яаманд мах, махан бүтээгдэхүүн бэлтгэх, худалдан борлуулах зөвшөөрөл гаргаж өгнө үү гэсэн хүсэлт гараар бичүүлж авсан. ******* гэх эмэгтэй надад мах, махан бүтээгдэхүүн бэлтгэх, худалдан борлуулах зөвшөөрөл найдвартай гаргаж өгнө гэсэн болохоор нь итгээд 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн хооронд ******* гэх хүний 1901832 дугаартай данс руу 18,0,000 төгрөг увуулж цувуулж шилжүүлж өгсөн. Би *******ийн таньдаг гэх зөвшөөрөл гаргаж өгөх хүнтэй чинь уулзмаар байна гэж удаа дараа хэлэхэд хөдөө явсан, хотод байхгүй байна гэх мэтээр худлаа хэлээд огт уулзуулдаггүй байсан. Миний бодлоор Хөдөө аж ахуйн яаманд ажилладаг таньдаг ямар нэгэн хүн байхгүй юм шиг санагдаад байгаа. Анхнаасаа надаас мөнгө авах гэж худал, үнэн зүйлс ярьж надаас мөнгө салгаж авсан юм шиг санагдаад байгаа юм. ...Би ******* гэх эмэгтэйтэй цагдаагийн хэлтэс дээр уулзахад ******* би чамаас авсан 18,0,000 төгрөгөө залилангийн хэрэг болгохгүйгээр иргэний зээлийн маргаан болгож өгөөч гээд гуйгаад байхаар нь би чадахгүй гэдгээ хэлсэн, *******ийг иргэний журмаар хэргийг шийдээд өгөөч гэж гуйхаар нь надаас мөнгө авснаа иргэний зээлийн маргаан болгох гэж нотариатаар гэрээ байгуулсан, надтай гэрээ байгуулсан нарийн учрыг нь бодоход залилан мэхэлсэн үйлдлээ далдлах зорилгоор л гэрээ байгуулсан байх гэж бодож байна” гэсэн мэдүүлэг (хэргийн дугаар хавтас 5 дүгээр хуудас),

Хохирогч Д.*******ын Хаан банкны 181338 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хэргийн дугаар хавтас -6 дугаар хуудас),

Шүүгдэгч С.*******ийн Худалдаа хөгжлийн банкны 1901832 дугаартай дансны хуулга (хэргийн дугаар хавтас 30-0 дүгээр хуудас),

Хохирогч Д.*******, шүүгдэгч С.******* нарын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан зээлийн гэрээ (хэргийн дугаар хавтас 2-3 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудаар;

21.Шүүгдэгч С.******* нь “Хөгжлийн банкнаас зээл гаргуулж өгнө” гэж хуурч 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хохирогч С.*******ээс 30,000,000 төгрөгийг шилжүүлэн авсан болох нь:

Хохирогч С.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...*******т мөнгө болон төслийг өгөхдөө ямар нэг баримт үйлдээгүй, харин сүүлд ******* нь 2019 оны 0 дүгээр сарын 1-ний өдөр Саруулнямаас авсан 30,000,000 төгрөгийг төлнө, төлөхдөө 0,000,000 төгрөг болгон төлнө гэсэн баталгаа бичин өгсөн. ...*******т би өөрт байсан төслөө танилцуулан энэ төслийг хэрэгжүүлэхэд зээл олдох болов уу гэж асуусан, тэгтэл ******* наад төсөл чинь жижиг дунд үйлдвэрлэлийн төсөл байна, би энэ төслийг гарган өгч чадахгүй, гэхдээ Хөгжлийн банкнаас томоохон хэмжээний төслийн зээл бол гарган өгч чадна гэж хэлсэн. Тэгээд энэ талаар өөрийн танил Мөнх-Өлзийд Хөгжлийн банкнаас томоохон хэмжээний төслийн зээл гаргаж өгөх хүн байна, төсөл байгаа юу гэж асуусан. Тэр үед Мөнх-Өлзий надад юу байх вэ, гэхдээ манай ангийн хүүхдэд байж магадгүй, ажил хийх гээд зүтгээд яваад байдаг хүн байгаа гэж хэлсэн. Ингээд миний Мөнх-Өлзийд хэлсэн үгийг дамжуулан Адъяасүрэнд хэлсэн байсан бөгөөд Адъяасүрэнгээс Саруулням сонсоод надтай уулзах гээд хамт ирсэн. Ингээд хамгийн анх энэ асуудал үүссэн. ******* нь Хөгжлийн банкнаас зээл гарган өгөхөд ,000,000 төгрөг хэрэг болно гэж хэлсэн, хамгийн гол нь Саруулнямын төсөл нь 5 тэрбум төгрөгийн төсөл байсан юм, үүнээс уялдан 5 тэрбум төгрөгийн зээлийг гарган өгөхөд ,000,000 төгрөг хэрэг болно гэж ******* хэлсэн. Ингээд би уг зээлийг гаргахад ,000,000 төгрөг хэрэгтэй гэж байна гэж Саруулнямд дамжуулан хэлтэл Саруулням үнэхээр зээл гарах юм бол хамаагүй гэж хэлсэн. Ингээд Саруулням нь 30,000,000 төгрөгийг авч ирэн надад төслийнхөө хамт өгсөн. Ийм учраас би *******т Саруулнямын өгсөн мөнгийг дамжуулан өгсөн юм. Үүний дараа *******ээс зээл юу болж байна вэ гэхэд сонгуулийн өмнө гэж байснаа сүүлдээ сонгуулийн дараа, бүүр сүүлдээ Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа гэж хэлсэн, ингэж цаг хугацаа хожсоор байгаад өнөөдрийг хүрч байна. Саруулням надаас зээл юу болж байгаа гэж удаа дараа асуусан учраас би сүүлдээ Саруулням, ******* нарыг хэд хэдэн удаа уулзуулсан, ингэж Саруулням, ******* нар хоорондоо анх удаа уулзсан, үүнээс өмнө бол би дандаа холбож, хэлсэн үгийг нь дамжуулдаг байсан. ******* нь Хөгжлийн банкнаас төслийн зээл гарган өгнө гэж мөнгө авахдаа уг мөнгийг зээл гаргуулах гэж байгаа хүндээ л өгнө гэж байсан, харин хэнд өгнө гэж байгаа талаар хэлээгүй юм. Зээл гаргуулах талаар хэн гэдэг хүнээр дамжуулан хөөцөлдөж байгаа талаар огт хэлээгүй. ******* Улсын Их хурлын Тамгын газарт ахлах референт гэсэн нэрийн хуудас өгч байсан, би ажлын газарт нь очиж уулзаж байсан. Хөгжлийн банкнаас зээл гарган өгөх эрх бүхий хүн мөн эсэхийг би мэдэхгүй, өөрөө хэлэхдээ их танилтай гэж хэлдэг байсан учраас би итгэж байсан юм. ...Саруулням бид хоёрын хоорондох мөнгөний асуудал дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдэгдэж, 15,000,000 төгрөгийг Саруулнямд төлөхөөр шийдвэрлэсэн. Учирсан хохирол нийт 30,000,000 төгрөг байгаа, үүнээс огт мөнгө төлөгдөөгүй” гэсэн мэдүүлэг (хэргийн 5 дугаар хавтас 26-2, 8 дугаар хавтас 193 дугаар хуудас),

Гэрч Х.Мөнх-Өлзийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би *******, Адъяасүрэн гэдэг 2 хүнийг мэднэ, харин *******, Саруулням нарыг мэдэхгүй байна. *******ийг 200 оноос хойш ажил хэргийн шугамаар таньдаг болсон, Адъяасүрэн нь миний 10 жилийн ангийн хүүхэд байгаа юм. ******* надаас мөнгө асууж байсан удаа байхгүй, гэхдээ зээлийн талаар ярьж байсан санагдаж байна, яг ямар учиртай байсан талаар сайн санахгүй байна. Миний санаж байгаагаар ******* зээл гарган өгөх боломжтой талаар хэлж, зээл авах хүн байна уу гэж асууж байсан санагдаж байна. Мөн миний санаж байгаагаар утсаар ******* болон Адъяасүрэн нарыг холбож өгсөн санагдаж байна, харин тэр хоёр юун тухай ярьсан, ямар асуудал болсон талаар надад мэдэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг (хэргийн 5 дугаар хавтас 35 дугаар хуудас),

Флаш дискэнд үзлэг хийсэн тэмдэглэл (хэргийн 5 дугаар хавтас 0-0 дугаар хуудас),

Хохирогч С.*******, гэрч Д.Саруулням нарын 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан хэлцлийн хуулбар (хэргийн 5 дугаар хавтас 09 дүгээр хуудас),

дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 183/ШШ2021/01922 дугаартай шийдвэрийн хуулбар (хэргийн 8 дугаар хавтас 1-18 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Иргэний үнэмлэхийн лавлагаа (хэргийн 1 дүгээр хавтас 1 дүгээр хуудас), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хэргийн 1 дүгээр хавтас 2 дугаар хуудас), тээврийн хэрэгслийн лавлагаа (хэргийн 1 дүгээр хавтас 3 дугаар хуудас), эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа (хэргийн 1 дүгээр хавтас дүгээр хуудас), нийгмийн даатгалын дэвтрийн хуулга (хэргийн 1 дүгээр хавтас 8 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хэргийн 1 дүгээр хавтас 138 дугаар хуудас), Монгол Улсын Их хурлын Тамгын газрын 2020 оны 0 дүгээр сарын 22-ны өдрийн 16/ дугаартай албан бичиг, ажилд томилох болон ажлаас чөлөөлөх тухай захирамжийн хуулбар (хэргийн 5 дугаар хавтас 8-83 дугаар хуудас).

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийн оролцогчдоос мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл:

Шүүгдэгч С.******* нь 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн хооронд өөрийгөө Улсын Их хурлын Тамгын газар, Сангийн яам, Боловсролын яам, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газарт ажилладаг гэж бусдад итгүүлэн “гадаад улсад тэтгэлэгтэй сургуульд явуулж өгнө, Шинэ Эрин сургуульд оруулна, БНСУ-ын виз гаргана, Хөгжлийн банкнаас зээл гаргуулж өгнө, төрийн байгууллагад ажилд оруулна, махны зөвшөөрөл бүтээж өгнө, Монгол Улсын Их сургууль болон их, дээд сургуульд оруулна, түрээсийн орон сууцанд хамруулна, Монгол Улсын гавьяат цолны шагналыг бүтээж өгнө” гэж бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогч Б.*******аас 13,200,000 төгрөгийг, хохирогч Д.*******ээс /иргэний нэхэмжлэгч Д.*******/ 21,000,000 төгрөгийг, хохирогч Д.гээс 5,300,000 төгрөгийг, хохирогч Б.гаас 6,2,000 төгрөгийг, хохирогч О.аас ,,000 төгрөгийг, хохирогч Д.*******аас 8,000,000 төгрөгийг, хохирогч Э.оос 3,000,000 төгрөгийг, хохирогч С.өөс 3,300,32 төгрөгийг, хохирогч Б.гээс 6,000,000 төгрөгийг, хохирогч Г.ээс 3,0,000 төгрөгийг, хохирогч Ч.аас ,120,000 төгрөгийг, хохирогч И.аас 6,000,000 төгрөгийг, хохирогч Ц.гөөс 10,00,000 төгрөгийг, хохирогч Т.ээс 19,0,000 төгрөгийг, хохирогч С.*******ээс 30,000,000 төгрөгийг, хохирогч Ч.аас ,000,000 төгрөгийг, хохирогч Ч.аас 3,0,000 төгрөгийг, хохирогч Т.Ганболдоос 5,000,000 төгрөгийг, хохирогч Т.гээс 6,000,000 төгрөгийг, хохирогч Р.Бат-Ерөөлөөс ,999,998 төгрөгийг, хохирогч Д.*******аас 18,0,000 төгрөгийг тус тус бэлнээр болон банкны дансаар шилжүүлэн авсан болох нь хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээр дурдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Тодруулбал, шүүгдэгч С.******* нь бусдад (21 хохирогч, 1 иргэний нэхэмжлэгч) нийт 195,320,30 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэрэг нь хохирогч буюу эд хөрөнгийн эзэмшигч, өмчлөгчөөс тодорхой эд хөрөнгийг гэмт этгээд шилжүүлэн авах зорилгоор тодорхой идэвхтэй үйлдэл (хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах гэх мэт) хийж, улмаар уг үйлдлийн үр дүнд эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар төгсдөг онцлогтой.

Өөрөөр хэлбэл, гэмт этгээд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй байх, хариу төлбөр огт хийхгүй, эсхүл хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилгоор дээрх шинжүүдийн аль нэг, эсхүл хэд хэдэн шинжээр хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан үйлдэл байдаг.

Залилах гэмт хэргийн үйлдлийн арга болох “хуурч” гэдэгт бусдын өмчлөх эрхийг элдэв хуурамч аргаар үгээр буюу үйлдлээр төөрөгдүүлэх замаар эд хөрөнгө, эд юмсыг хохирогч өөрөө өгөхөд хүргэж, түүний эд хөрөнгө, эд юмсыг эзэмших, ашиглах эрхийг хууль бусаар олж авахыг; “бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах” гэж эд хөрөнгийн эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх, хохирогч эд зүйлс, өмч хөрөнгөө шилжүүлж байгаа үйлдлийн бодит байдлын хууль зүйн үр дагавар нь түүнд хохиролтой байгаа байдлыг гэмт этгээд мэдэж байсан атлаа зориудаар үл мэдээлж, нуун дарагдуулсныг; “зохиомол байдлыг зориудаар бий болгох” гэж бодит байдалд байхгүй, хийсвэр хоосон зүйлийг байгаа мэтээр хохирогчийг төөрөгдөлд оруулах, хууран мэхлэхийн тулд зохиомол байдлыг зориудаар бий болгох, тухайлбал өөрийгөө эрх бүхий албан тушаалтай хүмүүстэй танил гэх мэтээр итгүүлэхийг; “урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах” гэдэгт урьд эрхэлж байсан ажил, албан тушаал, нэр хүндийг ашиглах, өмнө нь хамтран ажиллаж байсан, түүнчлэн бие биеэ мэдэх найз нөхдийн харилцаатай хүмүүсийн итгэлийг урвуулан ашиглах зэргийг тус тус ойлгодог.

Харин “Залилах” гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол хүндрүүлэх шинж болгон хуульчилсан бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт буюу шүүгдэгч С.*******ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.

“Их хэмжээний хохирол” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн дэх хэсгийн .1 дэх заалтад зааснаар тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу ,000,000 (тавин сая) төгрөг, түүнээс дээш хэмжээг ойлгох ба залилах гэмт хэргийн улмаас учирсан хохирлын зарим хэсэг нөхөн төлөгдсөн нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч С.******* нь “гадаад улсад тэтгэлэгтэй сургуульд явуулж өгнө, Шинэ Эрин сургуульд оруулна, БНСУ-ын виз гаргана, Хөгжлийн банкнаас зээл гаргуулж өгнө, төрийн байгууллагад ажилд оруулна, Монгол Улсын Их сургууль болон их, дээд сургуульд оруулна, түрээсийн орон сууцанд хамруулна, махны зөвшөөрөл бүтээнэ, Монгол Улсын гавьяат цолны шагналыг бүтээж өгнө” гэж бусдыг хуурч эд хөрөнгө (мөнгө)-ийг шилжүүлж авсны дараа уг үйлдлээ халхавчлах зорилгоор зарим хохирогч нартай зээлийн гэрээ нөхөн байгуулж байсан нөхцөл байдал тогтоогдож байх бөгөөд ийнхүү гэрээ байгуулсан нь залилах гэмт хэргийг үгүйсгэх үндэслэл болохгүй юм.

Шүүгдэгч С.******* нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Иймд шүүгдэгч С.*******ийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэн улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан бөгөөд шүүгдэгч С.******* нь үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэрэг үйлдсэн байхад прокуророос яллах дүгнэлт үйлдэхдээ дээрх зүйл, хэсгийг журамлаагүй орхигдуулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлах нь зүйтэй гэж шүүхээс үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн дээрх зүйл, хэсгийг журамлах нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн “хохирол” гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн “хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.*******д 13,200,000 төгрөгийн, хохирогч Д.*******т /иргэний нэхэмжлэгч Д.*******/ 21,000,000 төгрөгийн, хохирогч Д.д 5,300,000 төгрөгийн, хохирогч Б.д 6,2,000 төгрөгийн, хохирогч О.д ,,000 төгрөгийн, хохирогч Д.*******ад 8,000,000 төгрөгийн, хохирогч Э.т 3,000,000 төгрөгийн, хохирогч С.т 3,300,32 төгрөгийн, хохирогч Б.д 6,000,000 төгрөгийн, хохирогч Г.т 3,0,000 төгрөгийн, хохирогч Ч.ад ,120,000 төгрөгийн, хохирогч И.ад 6,000,000 төгрөгийн, хохирогч Ц.д 10,00,000 төгрөгийн, хохирогч Т.т 19,0,000 төгрөгийн, хохирогч С.*******т 30,000,000 төгрөгийн, хохирогч Ч.д ,000,000 төгрөгийн, хохирогч Ч.д 3,0,000 төгрөгийн, хохирогч Т.Ганболдод 5,000,000 төгрөгийн, хохирогч Т.д 6,000,000 төгрөгийн, хохирогч Р.Бат-Ерөөлд ,999,998 төгрөгийн, хохирогч Д.*******д 18,0,000 төгрөгийн хохирол тус тус учирсан байна.

Шүүгдэгч С.******* нь:

хохирогч Б.*******д 3,600,000 төгрөг нөхөн төлсөн (хх-2-60, 66, 1, хх-1-63), хохирогч Б.******* “...учирсан хохирол болох 13,200,000 төгрөгөөс 3,600,000 төгрөгийг буцаан авсан, хохирлын үлдэгдэл 9,600,000 төгрөг байгаа” (хх-8-189) гэж мэдүүлсэн,

хохирогч Д.*******т 1,0,000 төгрөг нөхөн төлсөн (иргэний нэхэмжлэгч Д.******* нь өөрийн дүү хохирогч Д.*******ийн өмнөөс шүүгдэгч С.******* рүү ,000,000 төгрөг шилжүүлсэн бөгөөд шүүгдэгч С.******* нь иргэний нэхэмжлэгч Д.*******ийн данс руу нийт 5,0,000 төгрөг шилжүүлсэн (хх-2-6-0) тул 1,0,000 төгрөгийг хохирогч Д.*******т төлөгдсөн гэж үзсэн болно), хохирогч Д.******* “...үлдэгдэл төлбөр болох 15,0,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэсэн хүсэлт шүүхэд ирүүлсэн,

хохирогч Р.Бат-Ерөөлд 1,0,000 төгрөг нөхөн төлсөн (хх-6-28-29), хохирогч Р.Бат-Ерөөл “...үлдэгдэл 6,99,998 төгрөгийг нэхэмжилнэ” (хх-6-125) гэж мэдүүлсэн,

хохирогч Б.д 6,2,000 төгрөг нөхөн төлсөн (хх-1-206-208, хх-2-63, -6), хохирогч Б. “...С.*******ээс 6,2,000 төгрөгийн авлагатай байснаас үлдсэн 300,000 төгрөгийг түүний нөхөр Н.*******аас хүлээн авлаа. С.*******ээс одоо нэхэмжлэх зүйлгүй” (хх-2-59) гэсэн нотариатаар батлуулсан тодорхойлолт гаргаж өгсөн,

хохирогч О.д ,,000 төгрөгт тооцон дүүргийн дугаар хороо, 10 дугаар байрны доор байрлах 18м2 подвалын байрыг хүлээлгэж өгсөн (хх-2-62), хохирогч О. “...С.*******ээс авах авлага ,,000 төгрөгөө бүрэн барагдуулж авсан” (хх-2-61) гэсэн нотариатаар батлуулсан тодорхойлолт гаргаж өгсөн,

хохирогч И.ад ,000,000 төгрөг нөхөн төлсөн (хх-6-235), хохирогч И. “...С.*******т нийт 6,000,000 төгрөг өгснөөс ,000,000 төгрөгийг буцааж авсан, одоо үлдэгдэл 2,000,000 төгрөгийг өгөөгүй байгаа” (хх--138, хх-8-215) гэж мэдүүлсэн,

хохирогч Ц.д 10,00,000 төгрөг нөхөн төлсөн (хх-2-6, хх-6-23-238), хохирогч Ц. “...миний хувьд хохиролгүй тул дахин энэ асуудлаар дуудахгүй байхыг хүсэж байна” (хх--12) гэсэн хүсэлт гаргасан,

хохирогч Т.т ,0,000 төгрөг нөхөн төлсөн (хх-6-20-22),

хохирогч Д.д 5,300,000 төгрөг нөхөн төлсөн (хх-1-13), хохирогч Д. “...миний хохирол болох 5,300,000 төгрөгийг надад өгсөн бөгөөд одоо ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй” (хх-1-131) гэж мэдүүлсэн,

хохирогч Т.д 0,000 төгрөг нөхөн төлсөн (хх--02), хохирогч Т. “...6,000,000 төгрөг ******* гэж хүнд өгсөн. Дээрх мөнгөнөөс 0,000 төгрөгийг буцааж авсан, одоо 5,0,000 төгрөг үлдсэн байгаа” (хх-6-8) гэж мэдүүлсэн,

хохирогч Д.*******ад 300,000 төгрөг нөхөн төлсөн (хх--01), хохирогч Д.******* “...******* 300,000 төгрөг шилжүүлсэн, өөр мөнгө өгөөгүй, ...харин одоо ,00,000 төгрөгийн хохирол авах дутуу байгаа” (хх-2-233, хх-8-191) гэж тус тус мэдүүлсэн байна.

Иймд Иргэний хуулийн 9 дугаар зүйлийн 9.1 дэх хэсэгт “Бусдын эрх, ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай ...үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасны дагуу гэмт хэргийн улмаас учирсан хохирлоос төлөгдөөгүй үлдсэн хохирлыг шүүгдэгчээс гаргуулж, нэр бүхий хохирогч нарт олгох хууль зүйн үндэслэлтэй байна. Үүнд:

Шүүгдэгч С.*******ээс нийт 15,20,30 төгрөгийг гаргуулж, хохирогч С.*******т 30,000,000 төгрөг, хохирогч Б.*******д 9,600,000 төгрөг, хохирогч Д.*******т 15,0,000 төгрөг, хохирогч Р.Бат-Ерөөлд 6,99,998 төгрөг, хохирогч Ч.ад ,120,000 төгрөг, хохирогч И.ад 2,000,000 төгрөг, хохирогч Г.т 3,0,000 төгрөг, хохирогч Т.т 15,000,000 төгрөг, хохирогч Ч.д ,000,000 төгрөг, хохирогч Ч.д 3,0,000 төгрөг, хохирогч Т.д 5,0,000 төгрөг, хохирогч Д.*******д 18,0,000 төгрөг, хохирогч Э.т 3,000,000 төгрөг, хохирогч Д.*******ад ,00,000 төгрөг, хохирогч Т.Ганболдод 5,000,000 төгрөг, хохирогч С.т 3,300,32 төгрөг, хохирогч Б.д 6,000,000 төгрөг тус тус олгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгч С.******* нь үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Улсын яллагч шүүгдэгч С.*******т оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял шийтгэх” гэсэн дүгнэлт, шүүгдэгчийн өмгөөлөгч “торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлт тус тус гаргасан болно.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.

Шүүгдэгч С.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтийн тухайд шүүгдэгч С.******* нь үргэлжилсэн үйлдлээр бусдыг залилж, их хэмжээний хохирол учруулсан, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулаагүй, хохирогч нарын зөрчигдсөн эрх сэргээгдээгүй зэргээс үзэхэд түүнд торгох ял оногдуулах боломжгүй гэж шүүх үзэв.

Иймд шүүх шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч С.*******ийг 6 (зургаа) жилийн хугацаагаар хорих ял шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Бусад асуудлаар

Шүүгдэгч С.*******т холбогдох хэргийг шүүх 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авсан бөгөөд шүүгдэгч нь хууль зүйн туслалцаа авах эрхтэй холбоотой хүсэлтүүд гаргаж, шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийг хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангаж, тухай бүр шүүх хуралдааныг хойшлуулж байсан.

Тухайлбал, шүүгдэгч С.******* нь өөрийн сонгон авсан өмгөөлөгч Т.Цэен-Ойдовоос татгалзсаныг шүүх хүлээн авч, түүнд өөр өмгөөлөгч сонгон авах боломж олгон шүүх хуралдааныг хойшлуулсан ба дээрх хугацаанд шүүгдэгчийн сонгон авсан өмгөөлөгч Г.Байгальмаа нь хэргийн материалтай танилцаагүй гэсэн шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулсан. Үүний дараа өмгөөлөгч Г.Байгальмаа “С.******* нь гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ гүйцэтгээгүй учир цаашид өмгөөлөгчөөр оролцох боломжгүй” гэсэн албан бичиг шүүхэд ирүүлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоос татгалзсан.

Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “....шүүгдэгч тогтоосон хугацаанд өмгөөлөгч сонгож аваагүй бол тухайн ажиллагаанд томилогдсон өмгөөлөгчийг оролцуулна” гэж заасан болон шүүгдэгч С.*******ийн өмгөөлөгч томилуулах хүсэлтийг үндэслэн түүнд өмгөөлөгч томилуулахаар Монголын Өмгөөлөгчдийн холбоонд албан бичгээр хандсаны дагуу өмгөөлөгч Б.Алтангэрэл томилогдон, хавтаст хэргийн материалтай танилцаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон бөгөөд шүүгдэгч С.******* нь өөр өмгөөлөгч нэмж авах эрх нь нээлттэй байсан болно.

Өмнө нь С.*******т холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэх үед мөн дээрхтэй ижил нөхцөл байдлын улмаас шүүх хуралдаан удаа дараа хойшилж байсныг дурдах нь зүйтэй.

Шүүхээс шүүгдэгч С.*******т өмгөөлөгчөө сонгон авах хангалттай хугацаа олгож, шүүх хуралдааныг хойшлуулж байсан боловч тэрээр өмгөөлөгчийнхөө асуудлыг нэг мөр шийдвэрлээгүй тул томилогдсон өмгөөлөгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж, шүүгдэгчийн өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхийг нь хангасан болохыг тэмдэглэж байна.

Энэ хэрэгт хавсарган ирүүлсэн 1 ширхэг CD (СиДи)-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, эрүүгийн 19006005 дугаартай хэрэгт 1902305103, 19000001326, 1909039210851, 1909039210851, 190902108, 2010003609, 20060210238, 2001666108, 200902123, 200900912085, 21000000238,  200900088, 20060181226, 20006666, 2000819055, 20090251222, 2009030891, 200060 дугаартай хэргүүдийг нэгтгэсэн болохыг тус тус дурдаж, шүүгдэгч С.*******ийн цагдан хоригдсон 38 (гурван зуун наян долоо) хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, , 36.6, 36., 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлийн 1, , 3.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч овогт *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, бусдад их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч С.*******ийг 6 (зургаа) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******т оногдуулсан 6 (зургаа) жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******ийн цагдан хоригдсон 38 (гурван зуун наян долоо) хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

5.Иргэний хуулийн 9 дугаар зүйлийн 9.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******ээс 15,20,30 төгрөгийг гаргуулж, хохирогч С.******* (РД:ЧИ55102609)-т 30,000,000 төгрөг, хохирогч Б.******* (РД:НБ60100)-д 9,600,000 төгрөг, хохирогч Д.******* (РД:ХН6900108)-т 15,0,000 төгрөг, хохирогч Р.Бат-Ерөөл (РД:ОЮ901210)-д 6,99,998 төгрөг, хохирогч Ч. (РД:ФБ0023230)-д ,120,000 төгрөг, хохирогч И. (РД:ГП92)-д 2,000,000 төгрөг, хохирогч Г. (РД:ЧБ692061)-т 3,0,000 төгрөг, хохирогч Т. (РД:ЕП8610209)-т 15,000,000 төгрөг, хохирогч Ч. (РД:ХЙ862168)-д ,000,000 төгрөг, хохирогч Ч. (РД:ХЙ82100265)-д 3,0,000 төгрөг, хохирогч Т. (РД:НК920281)-д 5,0,000 төгрөг, хохирогч Д.******* (РД:РВ8010906)-д 18,0,000 төгрөг, хохирогч Э. (РД:ВД960202)-т 3,000,000 төгрөг, хохирогч Д.******* (РД:ЧЛ1018)-д ,00,000 төгрөг, хохирогч Т.Ганболд (РД:РЭ608)-д 5,000,000 төгрөг, хохирогч С. (РД:ЦА65299)-т 3,300,32 төгрөг, хохирогч Б. (РД:ХЕ56286)-д 6,000,000 төгрөг тус тус олгосугай.

6.Хэрэгт хавсарган ирүүлсэн 1 ширхэг CD (СиДи)-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, эрүүгийн 19006005 дугаартай хэрэгт 1902305103, 19000001326, 1909039210851, 1909039210851, 190902108, 2010003609, 20060210238, 2001666108, 200902123, 200900912085, 21000000238,  200900088, 20060181226, 20006666, 2000819055, 20090251222, 2009030891, 200060 дугаартай хэргүүдийг нэгтгэсэн болохыг тус тус дурдсугай.

.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 1 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.*******т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Н.НЯМДАВАА