Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 07

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

            Нарийн бичгийн дарга: Б.Ренчиндорж

            Улсын яллагч: С.Мөнхтулга,

            Хохирогч: Ө.*******,

   Шүүгдэгч: Ц.******* /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн ******* овогт *******гийн *******ад холбогдох 201616000265 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

   Шүүгдэгчийн биеийн байцаалт:

   Монгол улсын иргэн, 

Холбогдсон хэргийн талаар:

Ц.******* нь 2016 оны 11 дүгээр сарын сарын 04-нд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 5-р багт байрлах Зүүн сайхан *******од эхнэр ******* овогтой *******тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар Ө.*******ийн бие эрх чөлөөнд нь халдаж биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шүүх хуралдаанд  шинжлэн судлаад 

            Шүүгдэгч Ц.******* шүүх хуралдааны шатанд мэдүүлэхдээ: “2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр гэртээ байж байсан чинь Өлзийсайхан гэдэг хүн манайд ирсэн. Тэгээд 2 шил 0.75-ийн архитай ирээд миний хөгшин цуг архи ууя гээд хамт уусан. Би тасраад унтаад өгсөн. Тэгээд орой манай эхнэр ирээд чи яагаад гэртээ архи уугаад байдаг юм бэ гэж хэлсэн. Тэгээд надаас гар утас авахаар нь би уурлаад чулуугаар толгой руу нь цохьсон. Тэгсэн толгойноос цус гарч байхаар нь би айгаад зугтаасан. Түүнээс хойш ойрд уулзаагүй” гэв.

            Хохирогч Ө.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тухайн өдөр 10 цагт ажлаас тараад би гэртээ очсон манай нөхөр согтуу байж байсан. Гаднаас орж ирэхэд их архи үнэртэж байсан. Хэд хоног яасан их архидаж байна даа гэж хэлсэн. Тэгсэн чи өдий болтол хаагуур явсан бэ гэсэн. Ажил дээрээ байж байгаад ирлээ гэж хэлсэн. Шүд өвдөөд гаднаас шүдээ жигнэх гээд чулуу авчирсан байсан түүгээр миний толгой руу цохьсон. Манай охин ээж толгойноос чинь цус гарч байна гэж хэлсэн. Би толгойноос цус гарч байна гэж мэдээгүй” гэв.

Хэрэг бүртгэлийн шатанд насанд хүрээгүй гэрч Т.******* мэдүүлсэн: “...2016.11 сард би одоо өдрийг нь санахгүй байна шөнө орой болсон хойно намайг унтаж байхад гэнэт л манай ээж аав хоёр хоорондоо хэрэлдэж маргалдаж байх үед нь би сэрсэн юм тэгсэн манай аав ээжийн толгойруу чулуу барьсан гараараа цохиод ээжийн толгойг хагалчихсан юм. Тэгээд ээж толгойноос гарсан цусаа арчаад гэрийн зүүн талын шкабны хажууд сууж байхад манай аав гэрээс гараад явсан тэгээд эргэж ирээгүй юм” гэх мэдүүлэг /хх-ийн 10 дугаар хуудас/

Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний албаны шүүх эмчийн 2016.11.10-ны өдрийн № 602 тоот акт

- *******ийн биед тархины доргилт, духны баруун төвгөр дэх язарсан шарх, цус хуралт гэмтэл үүсчээ.

- Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

- Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх заалтаар биеийн эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй... гэх дүгнэлт /хх-ийн 12 дугаар хуудас/

  • Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/
  • Хохирогч Ө.*******ийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 03 дугаар хуудас/
  • Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 27 дугаар хуудас/
  • Ц.*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 26 дугаар хуудас/
  • Амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хх-ийн 38-40 дүгээр хуудас/
  • 1998 оны 06 дугаар сарын 10 өдрийн 63 дугаар “Таслан шийдвэрлэх тогтоол” /хх-ийн 55-56 дугаар хуудас/ зэрэг бусад хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүх шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

Шүүгдэгч Ц.******* нь 2016 оны 11 дүгээр сарын сарын 04-нд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 5-р багт байрлах Зүүн сайхан ******* өөрийн гэртээ эхнэр ******* овогтой *******тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж Ө.*******ийн бие эрх чөлөөнд халдаж биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь: “Хохирогч Ө.*******ийн мэдүүлсэн: “... 2016 оны 11 дүгээр сарын 04-ны орой намайг гэртээ байж байхад манай нөхөр ******* хүүхдийн гар утсыг авчихаад буцааж өгөхгүй байхаар нь би хүүхдийнхээ гар утсыг нэхээд гар утсаа *******аас булаагаад авахад манай нөхөр чулуу барьсан гараараа миний толгойг цохиж хагалсан юм. Манай нөхөр ******* гэрээс гараад зугатаачихсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8/, хэрэг бүртгэлийн шатанд насанд хүрээгүй гэрч Т.******* мэдүүлсэн: “...2016.11 сард би одоо өдрийг нь санахгүй байна шөнө орой болсон хойно намайг унтаж байхад гэнэт л манай ээж аав хоёр хоорондоо хэрэлдэж маргалдаж байх үед нь би сэрсэн юм. Тэгсэн манай аав ээжийн толгойруу чулуу барьсан гараараа цохиод ээжийн толгойг хагалчихсан юм тэгээд ээж толгойноос гарсан цусаа арчаад гэрийн зүүн талын шкабны хажууд сууж байхад манай аав гэрээс гараад явсан тэгээд эргэж ирээгүй юм” гэх мэдүүлэг /хх-ийн 10/, хэрэг бүртгэлийн шатанд сэжигтэн Ц.******* мэдүүлсэн: “.. 2016.11.04 - ны орой гэртээ байж байхад балгасны голд байдаг найз Өлзийсайхан манайд хоёр шил архитай ирсэн юм тэгээд бид хоёр манай гэрт байж байгаад авчирсан хоёр шил архийг хувааж уусан юм. Тэгээд би гэртээ үлдсэн манай найз манайхаас гараад гэртээ харьлаа гээд явсан юм. Тэгээд би гэртээ унтаж байсан чинь манай эхнэр ирээд чи яах гэж архи уугаад байгаа юм гээд намайг загнасан тэгээд би архи ууж согтсон байсан эолохооор эхнэртэйгээ хэрэлдсэн. Тэгсэн манай гэр дотор жижиг чулуу байхыг нь гараад тэр чулууг аваад эхнэрийн толгойруу нэг удаа зөөлхөн цохисон чинь толгойноос нь цус гарч байхыг хараад айгаад гэрээс гараад зугатаачихсан юм. Тэгээд далангын голын ногооны талбайд очиж хээр хоносон түүнээс хойш гэртээ очоогүй тэгээд хөдөө айлд очиж мал маллаж байгаад аймагт ирсэн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/, Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний албаны шүүх эмчийн 2016.11.10-ны өдрийн № 602 тоот акт: “*******ийн биед тархины доргилт, духны баруун төвгөр дэх язарсан шарх, цус хуралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой” гэх дүгнэлт зэргээр тус тус нотлогдон тогтоогджээ.

Иймд шүүгдэгч Ц.*******ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

Шүүгдэгч Ц.*******ад холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэгт цугларсан нотлох баримтаар хэргийг шийдвэрлэхэд хангалттай байна.

Шүүгдэгч Ц.******* нь Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 1998 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн “Таслан шийдвэрлэх тогтоол”-оор хүнд гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан боловч Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.4 дэх хэсэгт зааснаар ялтай байдал арилсан байх тул түүнийг анх удаа хөнгөн гэм хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 Анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдснийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.

Шүүгдэгч Ц.******* хохирогч Ө.*******аас шүүхийн хэлэлцүүлгийн шатанд уучлал гуйж эвлэрснийг хохирогч Ө.******* хүлээн зөвшөөрч хохирогч шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тул холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.