Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 384

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 09 сарын 19 өдөр                                   Дугаар 139/ШШ2019/00384                                                     Дундговь аймаг

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж, тус шүүхийн ‘’Б’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Нэхэмжлэгч Дундговь аймгийн С сумын                     оршин суух хаягтай, З овогт Рийн Н /РД:ЗЛ  /-ийн ажилласан жил сэргээн тогтоолгох тухай 139/2019/00380/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцээд

 

                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Р.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  ... миний бие ...Улсад 20 жил ажилласан. Үүнээс Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Социализмын Зам нэгдэлд 1985 оны 07 сарын 01-нээс 1992 оны 02 дугаар сарын 18-ныг хүртэл, Оргил ХК-д 1992 оны 02 сарын 19-нөөс 1993 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл бог мал малласан. Энэ хугацааны хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн тул 1985 оны 07 сарын 01-нээс 1992 оны 02 сарын 18-ныг хүртэл Сайхан-Овоо сумын Социализмын Зам нэгдэлд, 1992 оны 02 дугаар сарын 19-нөөс 1993 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл Сайхан-Овоо сумын Оргил ХК-д ажиллаж байсан жилийг  тогтоож өгнө үү     гэжээ.

 Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч  Р.Н 1985 оны 07 сарын 01-нээс 1993 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл Сайхан-Овоо сумын Социализмын Зам нэгдэл, Оргил ХК-д ажиллаж байсан жилийг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагыг   гаргажээ.

Р.Нт холбогдох Сайхан-Овоо сумын Социализмын Зам нэгдэл, Оргил ХК-д 1985 оны 07 сарын 01-нээс 1993 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл ажиллаж байсан талаархи баримт архивт хадгалагдаагүй байх тул хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх нь зүйтэй байна. /хэргийн 27 хуудас/

 

 Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Социализмын Зам нэгдэлээс 1991 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Р.Нт олгосон 1991 онд хамаарх ажилласан хоног, цалин хөлсний бичилттэй хөдөлмөрийн дэвтэрийн хуулбар /хэргийн 5 хуудас/

Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 08\492 дугаартай “Сайхановоо сумын Социализмын зам нэгдэл, Оргил ХК”-ын талаархи  тодорхойлолт /хэргийн 6 хуудас/

1985 оны 07 дугаар сараас  1990 оны 12 сарыг дуустал хугацаанд хамаарах Р.Нийн цалингийн хуудасны хуулбар /хэргийн 7-14 хуудас/

Гэрч Т.Н-ийн “Р.Н бид нэг сургуульд сурдаг байсан. Р.Н нь 1985 оны 7 сарын 01-ний өдөр 8-р анги төгсөөд илгээлтээр гарч Сайхан-Овоо сумын Социализмын зам нэгдэлд малчин болж байсан. 1985 оны 7 сарын 01-ний өдрөөс 1992 онд хувьчлал тарах хүртэл нэгдэлд малчин, хувьчлал тарснаас хойш Оргил ХК-нд малчинаар 1993 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл   ажиллаж байсан. .... Би Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын худалдаа бэлтгэлийн ангид 1983 оноос 1985 оны  хүртэл Худалдаа бэлтгэлийн ангид худалдагч, 1986 оноос Социализмын зам нэгдлийн Онги бригадад хувьчлал тарах хүртэл малчнаар ажиллаж байсан. ...”  гэх мэдүүлэг /хэргийн 26 хуудас/

Гэрч М.Б-ын “ Р.Н бид нэг сургуульд сурдаг байсан. Р.Н нь 1985 оны 7 сарын 01-ний өдрөөс илгээлтээр гарч Сайхан-Овоо сумын Социализмын зам нэгдэлд малчин болж байсан. 1985 оны 7 сарын 01-ний өдрөөс 1992 онд хувьчлал тарах хүртэл нэгдэлд малчин, хувьчлал тарснаас хойш Оргил ХК-нд малчинаар 1993 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл малчинаар ажиллаж байсан. ... Би Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Социализмын зам нэгдлийн найз  бригадад  1986 оноос  хувьчлал тарах хүртэл малчнаар ажиллаж байсан. ...” гэх мэдүүлэг /хэргийн 29 хуудас/ зэрэг шууд баримтууд,

М.Б-ыг 1986 оны 1 сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Социализмын зам нэгдэл, Оргил ХК-д  малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосон Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны  6 сарын 08-ны өдрийн 139/ШШ2018/00409 дугартай шийдвэрийн хуулбар /хэргийн 30-33 хуудас/

Т.Н-т Дундговь аймгийн Сайхановоо сумын Социализмын зам нэгдлээс олгосон, 1991-1993 онуудын цалингийн бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн  хуулбар /хэргийн 35-37 хуудас/ зэрэг дам баримтууд болно.

 

Нэхэмжлэгч Р.Н 1985 оны 07 сарын 01-нээс 1993 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл Сайхан-Овоо сумын Социализмын Зам нэгдэл, Оргил ХК-д ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангахаар шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн  133.1.1-д  заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар З овогт Рийн Н /РД:ЗЛ /-г  1985 оны 07 сарын 01-ний өдрөөс 1992 оны 2 сарын 18-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн Сайхановоо сумын Социализмын зам нэгдэлд малчнаар, 1992 оны 2 сарын 18-ны өдрөөс 1993 оны 12 сарын 31 өдөр хүртэл хүртэл Дундговь аймгийн Сайхановоо сумын Оргил ХК-д малчнаар  ажиллаж байсан болохыг  тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Р.Нийн   улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч тал энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Г.Б