Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 2023/ШЦТ/371

 

 

                                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Хулан хөтлөн,

улсын яллагч У.Анхжаргал /томилолтоор/

шүүгдэгч С.*******, түүний өмгөөлөгч Ц.Цэрэнням, Ц.Гансүх нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэгт ******* овогт *******гийн *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2202002520401 дугаартай 2 хавтаст хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн  авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1980 оны 11 дүгээр сарын 08-нд Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, “******* *******” хамтлагт дуучин ажилтай, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт Баянгол дүүргийн *******, *******, *******ны *******од оршин суух хаягтай,

-1998 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 121 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 2 дахь заалтад зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 42 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хойшлуулсан,

-2007 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 176 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар баривчлах ял шийтгэгдсэн,

-2008 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 33 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх заалтад зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 2007 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 176 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 06 сарын хугацаагаар баривчлах ялыг нэмж нэгтгэн биеэр эдэлсэн 01 сар 25 хоногийг хасаж эдлэх ялыг 01 жил 04 сар 05 хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн,

-2017 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 224 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх заалтад зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн,

-2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 627 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдсэн, /РД:ЦД /, ******* овогт *******гийн *******.   

                                                  Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга

              Шүүгдэгч С.******* нь 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бүгд Найрамдах Солонгос Улсын Элчин Сайдын Яамны орчимд оос Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай “шавар” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр олж авсан, уг хууль бусаар олж авсан сэтгэцэд нөлөөт бодисоос цэвэр жин нь 0.1797 грамм хэмжээтэйг 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн ******* *******ны гадна өөрийн биедээ худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч С.******* шүүхийн хэлэлцүүлэгт “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж хэлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэхгүй. Биеийн байдлын хувьд одоогоор  2-3 сар хэвтэх ёстой, хэвтрийн байдалтай, сууж чадахгүй байгаа, дээшээ өндийх гэхээр аарцаг өвдөөд байгаа. Осолд орсны дараа аарцгаа хадуулсан тул хэвтрийн дэглэм барих ёстой байгаа. Цаашдаа дахин хагалгаанд орохоор байгаа.” гэв.

Хоёр: Эрүүгийн 2202002520401 дугаартай хэргээс

1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 03 дахь тал)

2. Мөрдөгчийн “...иргэн С.*******ыг 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр өглөө 08 цагийн орчим Баянгол дүүрэг, *******, *******ны гадна явж байх үед нь саатуулсан ба иргэн С.******* нь биедээ шавар гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодис авч явж байгаа талаар ярьсан. Иймд С.*******ыг тухайн байршлаас Хар тамхитай тэмцэх газарт авчирч Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн болно.” гэсэн илтгэх хуудас (1-р хавтаст хэргийн 11 дэх тал)

3. Хүний биед үзлэг хийсэн “...С.*******ын биед үзлэг эхлэхийн өмнө нь түүнд ямар хэрэгт сэрдэгдэн цагдаагийн байгууллагад хүргэгдэн ирсэн талаар нь тайлбарлаж түүнд өөрийн биед байгаа хууль бус эд зүйл, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг сайн дураараа гаргаж өгөхийн ач холбогдлыг тайлбарлан өгөв. С.******* нь миний биед шавар гэх зүйл байгаа гэж савхин хүрмийн зүүн ханцуйн дээр байрлах халааснаас Сооl гэх бичиглэлтэй нүдний дусаалга гаргаж цэнхэр өнгийн таглааг нээж дотор талд нь наасан байдалтай шаврыг гаргаж ирэв, таган дотор наасан байдалтай байсан бор өнгийн зүйлийг хусаж авч зиплок түгжээ бүхий уутанд хийж 1 гэж дугаарлан жин дээр тавьж үзэхэд 0.8675 грамм заасныг шинжилгээнд хүргүүлэх зорилгоор хурааж авав...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хавтаст хэргийн 12-15 дахь тал)

4. Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэлд“...*******гийн ******* /ЦД/ нь өөрийн зөвшөөрснөөр БНХАУ-д үйлдвэрлэгдсэн олон төрлийн /МОР, МЕТ, КЕТ, НЕР, АМР, ТНС/ мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис илрүүлэх зориулалт бүхий “Multi-Drug Screen” тест ашиглах талаар танилцуулж, тестийн битүүмжлэлийг харуулан задалж, тестийг өгч, шалгуулахад татгалзах зүйл байна уу гэж асуухад татгалзах зүйл байхгүй гэснээр ЭХХШТХ-ийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг баримтлан зориулалтын саванд шээлгэж, үр дүнг нь харахад 5 дугаар багана буюу ТНС /Марихуан/ илэрсэн, 6 дугаар багана буюу AMP /Амфетамин/ илэрсэн, 9 дүгээр багана буюу MET /Метамфетамин/ илэрсэн...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хавтаст хэргийн 16-18 дахь тал)

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 4812 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. С.******* /ЦД/ 2022.09.30 гэж хаягласан шээснээс метамфетамин /MET/, тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн. Метамфетамин /MET/, тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын жагсаалтад хамаарна.” гэсэн дүгнэлт (1-р хавтаст хэргийн 50-51 дэх тал)

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 4813 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн эд зүйлс нь шинжилгээнд тэнцэнэ. “ХТТГ” гэж хаягласан цэнхэр өнгийн таглаа, шавар мэт зүйл зэргээс дельта-9- тетрагидроканнабинол илэрсэн. Дельта-9-тетрагидроканнабинол  нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад хамаарна. Шавар мэт зүйлийн цэвэр жин нь 0.1797 грамм байна.” гэсэн дүгнэлт (1-р хавтаст хэргийн 44-45 дахь тал)

7. Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 969 дугаартай “С.******* нь F19 сэтгэц идэвхит бодисын хэрэглээтэй байна. Одоо F19 сэтгэц идэвхит бодисын хэрэглээтэй байна. С.******* нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна. С.******* нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. С.******* нь тетрагидроканнабинол, ампетамин гэх нэршил бүхий бодисын хэрэглээтэй байна.” гэсэн дүгнэлт (1-р хавтаст хэргийн 56 дахь тал)

8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ын гэрчээр өгсөн: “С.*******тай 2001 онд анх танилцаж байсан. Ингээд танилцаад жил орчмын дараа гэр бүл болж нэг гэрт орсон. Одоо гэр бүл болоод 20 орчим жил болж байна. Бид хоёр дундаасаа 5 хүүхэдтэй ба том охин маань 17 настай, хамгийн бага нь 1 настай. С.******* өөрийн хамтлагийнхаа ажлыг л хийдэг ба бусад үед гэртэй хүүхдүүдээ хараад байж байдаг. Манай нөхөр С.******* их даруу төлөв зантай. Гэр бүлдээ их халамжтай хүн. Хүүхдүүдээ сайн асардаг сайн эцэг хүн. Архи дарс огт хэрэглэдэггүй. Тамхи татдаг байж байгаад тамхиа хаясан. Яагаад энэ мансууруулах бодис хэрэглэснийг нь би сайн мэдэхгүй байна. Манай нөхөр өмнө нь 3 удаа хар тамхины хэргээр ял эдэлсэн ба ял эдэлж дуусаад энэ зүйлээ хэрэглэхээ больсон байх гэж бодож байсан. Гэр орондоо бол ийм зүйл хэргэлж байгаагүй.” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 27-28 дахь тал) 

9. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ийн гэрчээр өгсөн: “Би 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өглөө Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 14 дүгээр байрны 7 давхар 62 тоот гэрээсээ хог асгахаар гарсан ба орцны хогийн бункерийн хажууд цэнхэр өнгийн гялгар уутанд хийсэн амыг нь боосон зүйл байсан. Тухайн зүйлийг аваад хогийн бункер рүү хийх гэхэд дотор нь хөнгөн өвс мэт зүйл баригдсан. Ингээд сонирхоод задлаад үзэхэд хатсан өвс хэрэглэл, жижиг жин, жижиг боодолтой нунтаг өвс , шавар зэрэг зүйл байсан би тухайн өвсийг мансууруулах үйлчилгээтэй өвс гэдгийг мэдээд гэртэй авч орсон. Гэртэй оруулаад задалж хэрэглэл, жин зэрэг, асаагуур дээр наасан байсан шавар зэрэг зүйлийг нь гаргаж аваад өвсийг нь ууттай нь үүдний шкафт хийсэн. Ингээд асаагуур дээр наасан байсан шаврыг биедээ хадгалж яваад 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр *******тай Солонгос элчний тэнд тааралдаж тамхилсан. Тамхи асаах үед ******* асаагуур дээр байсан шавраас хэсгийг тастаж авсан юм. *******т мөнгө төгрөгөөр зарж борлуулсан асуудал байхгүй. Би одоо биедээ болон гэртээ өвс шавар хадгалсан хэргээр шалгагдаж байгаа.” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 35-36 дахь тал) 

10. Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.*******ын яллагдагчаар өгсөн: 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн орой 18 цагийн орчимд Солонгос Элчингийн орчимд багын найз Мөнгөнцоожтой тааралдсан би найзтайгаа юм ярьж байгаад түүнээс жоохон шавар аваад салаад явсан. Авсан шавраа өөрт байсан нүдний дусаалгын тагны дотор хэсэгт нааж авсан. Салж яваад гэртээ орохынхоо өмнө гадаа сууж байгаад авсан шавраасаа нэг хэрэглэсэн. Ингээд би өнөөдөр буюу 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өглөө вокзал явах гэж гэрээсээ гарч яваад цагдаагийн ажилтнуудад баригдсан байгаа. Би Мөнгөнцоожоос тухайн авсан бага хэмжээний шаврыг мөнгө төгрөгөөр худалдаж авсан асуудал байхгүй. Надад өөр нэмж ярих зүйл гэвэл би өөрийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугийн асуудал дээр маргалдах зүйл байхгүй. Хар тамхи мансууруулах бодисын хор уршгийг залуучуудад ойлгуулах таньж мэдүүлэх урьдчилан сэргийлэх ажилд сайн дураараа оролцоход бэлэн байна. Мөн би одоо ам бүл 7-уулаа 01-ээс 17 насны 5 хүүхэд, эхнэрийн хамтаар амьдарч байгаа миний энэ байдлыг харгалзан үзнэ үү.” гэсэн мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 51-52 дахь тал)

11. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар (1-р хавтаст хэргийн 130 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1-р хавтаст хэргийн 58 дахь тал), 1998 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 121 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар (1-р хавтаст хэргийн 51-62 дахь тал), 2007 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 176 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар  (1-р хавтаст хэргийн 63-74 дэх тал), 2008 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 33 дугаартай тогтоолын хуулбар  (1-р хавтаст хэргийн 75-90 дэх тал),  2017 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 224 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (1-р хавтаст хэргийн 91-114 дэх тал), 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 627 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (1-р хавтаст хэргийн 115-120 дахь тал), түүний эрүүл мэндтэй холбоотой баримтууд (2-р хавтаст хэргийн 179, 191-209, 218-228 дахь тал) зэргийг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Гурав: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш оролцох эрхтэй талуудын хүсэлтээр шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хэргийн үйл баримтыг шүүх дүгнэвэл;

Шүүгдэгч С.******* нь 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр Бүгд Найрамдах Солонгос Улсын элчин сайдын яамны орчимд оос Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай “шавар” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр олж авч, тухайн хууль бусаар олж авсан сэтгэцэд нөлөөт бодисоос цэвэр жин нь 0.1797 грамм хэмжээтэйг 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн ******* *******ны гадна өөрийн биедээ худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 03 дахь тал), Мөрдөгчийн илтгэх хуудас (1-р хавтаст хэргийн 11 дэх тал), Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хавтаст хэргийн 12-15 дахь тал), Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хавтаст хэргийн 16-18 дахь тал), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 4812 дугаартай дүгнэлт (1-р хавтаст хэргийн 50-51 дэх тал), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 4813 дугаартай дүгнэлт (1-р хавтаст хэргийн 44-45 дахь тал), ийн гэрчээр өгсөн: “2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр *******тай Солонгос элчингийн тэнд тааралдаж тамхилсан. Тамхи асаах үед ******* асаагуур дээр байсан шавраас хэсгийг тастаж авсан юм. *******т мөнгө төгрөгөөр зарж борлуулсан асуудал байхгүй. Би одоо биедээ болон гэртэй өвс шавар хадгалсан хэргээр шалгагдаж байгаа.” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 35-36 дахь тал) зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Эдгээр бичгийн нотлох баримтуудаар С.*******ын яллагдагчаар өгсөн “2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн орой 18 цагийн орчимд Солонгос элчингийн орчимд багын найз Мөнгөнцоожтой тааралдсан би найзтайгаа юм ярьж байгаад түүнээс жоохон шавар аваад салаад явсан. Авсан шавараа өөрт байсан нүдний дусаалгын тагны дотор хэсэгт нааж авсан...гэртээ орохынхоо өмнө гадаа сууж байгаад авсан шавраасаа нэг хэрэглэсэн. Ингээд би өнөөдөр буюу 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өглөө вокзал явах гэж гэрээсээ гарч яваад цагдаагийн ажилтнуудад баригдсан байгаа...” гэсэн мэдүүлэг нь (2-р хавтаст хэргийн 51-52 дахь тал) давхар нотлогдож байх тул түүний мэдүүлгийг шүүх нотлох баримтаар үнэлсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийг 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж хуульчлан тогтоожээ.

Дээрх хууль зүйн агуулгаас үзэхэд шүүгдэгч С.******* нь өөрийн үйлдлийг гэмт хэргийн шинжтэй гэдгийг мэдсээр байж хуулиар хамгаалсан эрх ашиг сонирхол буюу олон нийтийн аюулгүй байдал хүн амын эрүүл мэндэд зориуд хохирол учруулах идэвхтэй үйлдлийг хийсэн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь олон нийтийн эрүүл мэндэд болон нийгэмд хортой үр дагавартай учир тухайн төрлийн бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах, түгээх, тарьж ургуулах, боловсруулж бэлтгэхэд чиглэсэн аливаа үйл ажиллагаа, уг төрлийн бодисын үндэстэн дамнасан хууль бус аливаа эргэлтийг хориглож, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн төрөлд хамааруулж үндэсний хууль тогтоомж болон Олон улсын гэрээ, конвенцид заасан.

Иймээс энэ төрлийн эм, бэлдмэл, бодисыг хууль ёсны буюу зөвхөн зохих байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр нийлүүлэх, онцгой тохиолдолд хувь хүмүүст эмнэлгийн зорилгоор хэрэглэхэд зориулж эмчийн жороор, эрүүл мэндийг хариуцдаг эрх бүхий байгууллагаас томилсон тусгай зөвшөөрөл бүхий зөвхөн эмийн сан, эмнэлгийн байгууллагаар дамжуулан олж авахаас бусад аргаар олж авсныг хууль бус гэж үзнэ.

Түүнчлэн сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур өөрийн бие, эд зүйл, цүнх сав, тээврийн хэрэгсэл, орон байр, агуулах, тусгай бэлтгэсэн нуувч зэрэгт сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис байлгахыг “хууль бусаар хадгалсан” гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

Энэхүү хэргийн тухайд С.******* нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай “шавар” гэх нэршилтэй 0.1797 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгүйгээр олж авсан, хадгалсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив шинжийг бүрэн хангасан байна.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч С.*******ыг “мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нараас хэргийн үйл баримт, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар  маргаж, мэтгэлцээгүй хүлээн зөвшөөрч оролцов. 

Хяналтын прокуророос С.*******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон гэж шүүх дүгнэж, улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх тул шүүх хүлээн авч шүүгдэгч С.*******ыг “мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан”  гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

Дөрөв: Эрүүгийн хариуцлагын талаар

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч С.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 02 жил 03 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Цэрэннямаас “...миний үйлчлүүлэгчийн эрүүл мэндийн байдал буюу нуруу, аарцгийн хавсаргасан гэмтэл авсан тул босож чадахгүй байгаа зэргийг харгалзан үзэж зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү...” гэсэн,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Гансүхээс “...Ц.Цэрэнням өмгөөлөгчөөс гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх саналыг дэмжиж байна. Цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангийн эмнэлэг нь хоёрдугаар шатлалын эмнэлэгтэй бөгөөд миний үйлчлүүлэгчид эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх боломжгүй байгаа юм. Хэвтрийн байдалтай биеэр ял эдлэх боломж бололцоо байхгүй байна. Түүний эрүүл мэндийг харгалзан зорчих эрх хязгаарлах ял оногдуулж өгнө үү.” гэсэн санал дүгнэлтүүдийг тус тус гаргалаа.

Эрүүгийн хуулийн зорилго нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршдог.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч С.*******т Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон байх, нөгөө талаас түүний хувийн байдалд хамаарах урьд энэ төрлийн гэмт хэрэгт шүүхээр  удаа дараа ял шийтгэгдэж байсан атлаа засрал хүмүүжлийг олоогүй, мансууруулах бодисын хэрэглээтэй байдал зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

С.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тэрээр зам тээврийн осолд орсны улмаас биедээ “ зүүн сүүжний тогооны ар хананы ясны сэлтэрхий бүхий бяцарсан хугарал, зүүн түнхний үений бүрэн мултрал, зүүн өгзөгний булчингуудын няцрал урагдал, баруун мөрний зөөлөн эдийн цус хуралт, баруун сарвуу болон зүүн дунд хурууны зөөлөн эдийн зулгаралт...” бүхий хүнд, хүндэвтэр, хөнгөн зэрэгт хамаарах гэмтлүүдтэй болох нь Төв аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 129 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон байна. (2-р хавтаст хэргийн 203-205 дахь тал),   Эдгээр гэмтлийн улмаас Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд хэвтэн эмчлүүлж  мэс засалд орсон талаар тус эмнэлгийн өвчний түүхийн хуулбар, мэс заслын тэмдэглэл хэрэгт авагдсан байна.  (2-р хавтаст хэргийн 191-202 дахь тал),

Энэхүү хагалгааны дараах байдалтайгаар шүүх хуралдаанд тэргэнцэртэй оролцсон нөхцөл байдал нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  “Шүүх энэ зүйлд заагаагүй онцгой нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно.” гэсэн нөхцөлд хамаарахаар байна. Харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан хоёр төрлийн ялаас шүүх  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын болон хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн урьд нь энэ төрлийн гэмт хэрэгт удаа дараа ял шийтгэгдсэн байдал, нөгөө талаас түүний эрүүл мэндийн байдал зэргийг нь тал бүрээс харгалзан шүүгдэгч С.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ял оногдуулав.

Түүний хувийн байдалд хамаарах эрүүл мэндийн байдлыг нь харгалзан тухайн зүйл хэсэгт заасан хорих ялын хамгийн бага ялыг шүүх сонгож хэрэглэсэн бөгөөд мөн хувийн байдлыг нь харгалзан эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис нь хүний төв мэдрэлийн системд өвөрмөц нөлөөлөл үзүүлж, улмаар өөрийгөө удирдан жолоодох чадвар муудаж, уураг тархи, төв мэдрэлийн системд хүчтэй давамгайлал үйлчилж, мансууруулах сэтгэцийн өвчин үүсгэдэг нөлөөлөл бүхий бодис юм.

Хүн амын эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээнд хамран сарниулдаг, дахин хэрэглэх зуршлыг бий болгодог, ойр дотны хүмүүсээ хэрэглээндээ татан оролцуулдаг, олон нийтийн аюулгүй байдалд нөхөн төлөх боломжгүй хохирол, хор уршиг учруулах аюултай юм.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч нараас гаргасан “зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү” гэсэн санал дүгнэлтийг шүүх хүлээн аваагүй болно.

Тав: Бусад асуудлын талаар

Хяналтын прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цэнхэр өнгийн таг 1 ширхэг, зиплок бүхий уутны хамт 0.8675 грамм бүхий шавар мэт зүйлсийг Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгааг дурдсан байна.  

Эдгээр эд мөрийн баримтуудыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, шилжүүлсэн эд мөрийн баримтын жагсаалт болон хэрхэн устгагдсан баримтыг хэрэгт хавсаргахыг Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгав.

Мөрдөн шалгах ажиллагаануудыг бэхжүүлсэн бичлэг бүхий сиди нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар тогтоов.

Шүүгдэгч С.******* урьд нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг үгүй болно.

Шүүхээс хорих ял шийтгэгдсэн С.*******т урьд авсан “хувийн баталгаа гаргах”, Монгол улсын хилээр гарахыг хязгаарласан “хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсныг тус тус хүчингүй болгож, цагдан хорьж эдлэх ялыг 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй.

Хавтаст хэргийн (2-р хавтаст хэргийн 102-105) талд Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос ийг 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2202005290402 дугаартай тогтоолоор яллагдагчаар татсан болохыг дурьдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. ******* овогт *******гийн *******ыг “мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч С.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар С.*******ын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. С.******* цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг үгүй болохыг дурдсугай.

5. С.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ давхардуулан авсныг тус тус хүчингүй болгож, цагдан хорьж эдлэх ялыг 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн тоолсугай.

6. Шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол С.*******ын цагдан хорьсныг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 3 дахь хэсэгт тус тус зааснаар Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа цэнхэр өнгийн таг 1 ширхэг, зиплок бүхий уутны хамт 0.8675 грамм бүхий шавар мэт зүйлсийг тус тус устгуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, шилжүүлсэн эд мөрийн баримтын жагсаалт болон хэрхэн устгагдсан баримтыг хэрэгт хавсаргахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгасугай.

8. Хэргийн хамт ирүүлсэн сиди нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.  

 

     

                                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ц.ДАЙРИЙЖАВ