Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2019 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 391

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 09 сарын 23 өдөр                                      Дугаар 139/ШШ2019/00391                                                     Дундговь аймаг

 

 

                                      Хариуцагчийн зөвшөөрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж, тус шүүхийн “Б” танхимд  нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Х дүүрэг,                тоотод оршин суух, ШЖ 8 регистрийн дугаартай,  Б овогт Ж Тын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дундговь аймгийн Ө  сум,    тоотод оршин суух  ЗЙ66031504 регистрийн дугаартай, А овогт Дгийн Ут   холбогдох

1100000 /нэг сая нэг зуун мянган/ төгрөг  гаргуулах тухай 139/2019/00390/И индекстэй иргэний хэргийг  хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Ж.Т  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Т би Утэй 2019 оны 4 сарын 12-ны өдөр хэлэлцэн тохирч  2800000 төгрөг сар болгон 1000000 төгрөг өгнө гэж  нотариатаар  батлуулсан ...боловч 7 сарын 30-ны өдрийн 1000000 төгрөгийг одоо болтол өгөөгүй утсаар ярихаар өгнө гэж хэлдэг.  Иймд үлдэгдэл 1000000 төгрөг, хотоос ирсэн зардал 100000 төгрөг нийт 1100000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. Нэхэмжлэгч Ж.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  замын зардал 100000 төгрөг гаргуулахаас татгалзаж байна. Хариуцагчын 1000000 төгрөг төлнө гэсэн хариу тайлбарыг зөвшөөрч байна гэв.

Хариуцагч Д.У шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Д.У би иргэн Ж.Ттай 2019 оны 4 сарын 12-нд хэлцэл хийж тухайн хэлцлээрээ Таас авсан мөнгөний үлдэгдэл болох 2800000 төгрөгийг 5.6. 7 саруудад багтаан сар бүрийн 30-ны дотор төлж  байхаар тохиролцсон. ...7 сард багтаан төлөх ёстой байсан 1000000 төгрөгийг төлж чадаагүй байна.  Т болон түүний гэр бүл Сайхантуяад тохиролцсон ёсоор мөнгийг төлнө. ....Замын зардлыг төлөх боломжгүй гэжээ.

           

Шүүх зохигчийн тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Ж.Т нь Д.Ут холбогдуулан 1100000 төгрөг гаргуулах  тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа 1000000 төгрөг болгож бууруулсан бөгөөд  хариуцагч Д.У нь 1000000 төгрөгийг  төлж барагдуулахаар хариу тайлбар ирүүлсэн байна. 

Хариуцагчийн зөвшөөрөл нь   бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч Д.Ут холбогдох Ж.Тын нэхэмжлэлтэй 1000000 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий иргэний хэрэгт хариуцагч Д.Уийн  зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дүгээр зүйлийн 106.6

-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид тушаасан  30950 төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 28550 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид  олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дахь хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

            

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Г.Б