Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 386

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 09 сарын 19 өдөр                                   Дугаар 139/2019/00386                                                     Дундговь аймаг

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж, тус шүүхийн ‘’Б’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Нэхэмжлэгч Дундговь аймгийн Б   сумын                     оршин суух хаягтай, Х овогт Дын Т /РД:ЗБ          /-ийн ажилласан жил сэргээн тогтоолгох, 549409 дугаартай цэргийн батлахын эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй, 139/2019/00382/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд нэхэмжлэгч ДТ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ж нар оролцов.

 

                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  ... миний бие 1962 онд төрсөн.  ...Миний бие ... ээж Дын хамтаар 1978-1980 он хүртэл Дэлгэрцогт сумын Нэгдэл дундын үйлдвэрт мал маллаж байгаад 1980 оны 06 сард 3 жилийн хугацаат цэргийн албанд татагдан 208-р ангид алба хааж 1983 оны 06 сард цэргээс халагдсан.  1983 оны 08 сараас 1995 оны 01 сарын 01 хүртэл  Ардын жаргал нэгдэлд малчинаар ажилласан.  Тухайн үеийн хөдөлмөрийн дэвтэр дээр ажилласан жилийн  бичилт дутуу байна. ...

Мөн миний цэргийн батлах болон цэргийн алба хаасны лавлагаанд миний овгийг Догоожав гэж буруу бичсэн байна. ... Иймд хэрэгт авагдсан баримтыг  үндэслэн 1978 оны 01 сарын 01-нээс 1980 оны 06 сарын 26 хүртэл,...1983 оны 08 сарын 15-аас  1995 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл ... малчнаар ажиллаж байсан болохыг, цэргийн батлах болон хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагааны эзэмшигчээр  ...  тус тус тогтоож өгнө үү     гэжээ.

 Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Т  нь 1978 оны 01 сарын 01-нээс 1980 оны 06 сарын 26 хүртэл Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Нэгдэл дундын үйлдвэрт малчнаар, 1983 оны 08 сарын 15- аас  1995 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл Дундговь аймгийн Баянжаргалан сумын Ардын жаргал нэгдэл, Ардын жаргал ХК-д  малчнаар ажиллаж байсныг, мөн цэргийн батлах болон хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагааны эзэмшигч болохыг тогтоолгохоор тус тус нэхэмжлэлийн шаардлагыг   гаргажээ.

 

 Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

-Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 06 сарын 23-ны өдрийн 104\000076 дугаартай “Хоролын Д нь 1962 оны 05 сарын 09 өдөр Дын Тыг төрүүлсэн” тухай  бүртгэлийн лавлагаа /хэргийн 5 хуудас/

-Дундговь аймгийн Татварын хэлтсийн  2019 оны 06 сарын 26-ны өдрийн 08/405   дугаартай “Дэлгэрцогт сумын Нэгдэл дундын үйлдвэр, Гэрэлт зам ХК” талаархи, 2019 оны 06 сарын 26-ны өдрийн 08/406   дугаартай “Баянжаргалан сумын Ардын жаргал нэгдэл, Ардын жаргал ХК”-ын талаарх тодорхойлолт /хэргийн 7-8 хуудас/

  -Батлан хамгаалах яам, Батлан хамгаалахын төв архивын  2018 оны 07 сарын 30-ны өдрийн 6893 дугаартай “Догоожавын Т нь 1980 оны 06 сарын 26-аас 1983 оны 06 сарын 27 өдөр хүртэл хугацаат цэргийн алба хаасан” тухай  архивын лавлагаа /хэргийн  9 хуудас/

 -Д.Тын 549409 дугаартай Цэргийн батлахын хуулбар /хэргийн 10-11 хуудас /

-Д.Тт 1994 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Баянжаргалан сумын Тамгын газраас олгосон 1994 оны 01 сараас 1994 оны 12 сарын дуусталх хугацааны хөдөлмөрийн хөлсний бичилт бүхий;  1991 оны 09 сарын 21 өдөр Ардын жаргал нэгдлээс олгосон 1991 оны 01 сараас 1992 оны 03 сарын дуусталх хугацааны цалингийн бичилт бүхий; 1988 оны 10 сарын 25 өдөр Ардын жаргал нэгдлээс олгосон 1986 оны 01 сараас 1990 оны 12 сарын дуусталх хугацааны ажилласан хоног, авсан хөлсний бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрүүдийн хуулбар /хэргийн  12, 15-17 хуудас/

-Дундговь аймгийн Баянжаргалан сумын Засаг даргын тамгын газрын 2019 оны 07 сарын 03-ны өдрийн 2/142 дугаартай албан бичгээр ирүүлсэн Тын  1983, 1985, 1987, 1988 онуудын  цалингийн түүвэр тодорхойлолт, 1983, 1985, 1987, 1988  онуудын цалингийн баримтын хуулбарууд /хэргийн  18-24 хуудас/

-Гэрч Г.Э-ын “Д.Т нь Дэлгэрцогт сумаас аав ээжийн хамт   ирж 1983 оны 6 сараас  1994 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Баянжаргалан сумын Ардын жаргал нэгдэлд  мал маллаж байсан.  Д.Т нь 1989 онд Өндөршилийн А.Энхтуяатай гэр бүл болсон. ....  Би 1987 оноос  1990 он хүртэл Баянхошуу бригадад хэвлэл түгээгч, 1990 оноос хойш Ардын жаргал нэгдэлд уурын зуух, тэжээлийн цэгт 1995 он хүртэл ажиллаж   байсан. .... ” гэх мэдүүлэг /хэргийн 36 хуудас/

-Гэрч Д.О-гийн “ Д.Т нь 1983 онд  Дэлгэрцогт сумаас аав ээжийн хамт шилжиж ирж 1983 оны 6 сараас  1994 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Баянжаргалан сумын Ардын жаргал нэгдэлд мал маллаж байсан.  .... Би  1982  оны 8 сараас 1994 оныг дуустал Дундговь аймгийн Баянжаргалан сумын Ардын жаргал нэгдлийн зочид буудалд буудлын үйлчлэгчээр ажиллаж байсан. ...” гэх мэдүүлэг /хэргийн 40 хуудас/

-Гэрч Т.Ц-ийн “Д.Т нь 1978 оны 6 сард илгээлтээр гарч ээж Дын хамт Нэгдэл дундын үйлдвэрийн Сүм хөх бүрдийн амралтын төллөх малыг малладаг байсан.  ... Ээж Дыг нь манай нутгийнхан Долгор гэдэг хүний нэрийг цээрлэдэг байсан учраас Догоожав гэж дууддаг байсан. ... Ээжийнх нь нэр бол Д, бидний цээрлэдэгээр бол Догоожав гэж хүн байсан. ...  Би   Нэгдэл дундын үйлдвэрийн Сүм хөх бүрдийн амралтын газрын  үйлчлэгчээр 1970 оноос 1987 он хүртэл, 1987 оноос хувьчлал тарах хүртэл Нэгдэл дундын үйлдвэрт үйлчлэгчээр ажиллаж байсан. ...  ” гэх мэдүүлэг /хэргийн 42 хуудас/

-Гэрч  Д. Лх-вын “ Д.Т нь 1978 оны 6 сард илгээлтээр гарч ээж Дын хамт Нэгдэл дундын үйлдвэрийн Сүм хөх бүрдийн амралтад төллөх мал  малладаг байсан.  Д.Т нь 1978 оны 6 сараас 1980 оны 6 сард цэрэгт явах хүртлээ ээжийн хамт Сүм хөх бүрдийн амралтын мал малладаг малчин байсан. Ээж Дыг нь манай нутгийнхан   Догоожав гэж дууддаг байсан. ....  Би анх Нэгдэл дундын үйлдвэрт туслах ажилтан буюу уурын зуухны  галч, авто машины слесарь  зэрэг ажлуудыг  хийж байгаад 1978 оны 12 сард сомасволь машины жолоочоор томилогдож байсан. ... ”  гэх мэдүүлэг /хх-ийн 45-46/ зэрэг шууд нотлох баримтууд,

-Г.Э-тын 340522 дугаартай 1983 оны 01 сарын 10-аас 1983 оны 06 сарын 27 хүртэл, 1986 оны 06 сарын 27-аас 1990 оны 09 сарын 01 хүртэл Дундговь аймгийн Баянжаргалан сумын Ардын жаргал нэгдэлд галч, малчин, тэжээлийн үйлдвэрийн ажилчин, хэвлэл тараагч, барилгын бригадын ажилчин, халаалтын машинистаар ажиллаж байсан тухай бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн  хуулбар /хэргийн 37-38 хуудас/ 

-Д.Ою-ийн  163348 дугаартай 1982 оны 10 сарын 31 нээс 1994 оны 04 сарын 01 хүртэл Ардын жаргал нэгдэл, Ардын жаргал ХК-д зочид буудлын үйлчлэгчээр ажилласан тухай бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн хуулбар  /хэргийн 41 хуудас/

-Т.Ц-ийн 1971 оны 06 сарын 15 аас 1985 оны 10 сарын 07 хүртэл Дундговь аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн Сүм амралтын газарт зөөгч, туслах тогоочоор ажиллаж байсан тухай бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 43-44 хуудас/.

Д.Лх-ын 1978 оны 12 сарын 05-аас 1979 оны 06 сарын 20 хүртэл, 1982 оны 08 сарын 01 нээс 1995 оны 01 сарын 01 хүртэл  Нэгдэл дундын үйлдвэр, Гэрэлт зам ХК-д жолоочоор ажиллаж байсан тухай бичилт бүхий   хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 47-48 хуудас/ зэрэг дам нотлох баримтууд болно.

Нэхэмжлэгч Д.Т нь 1992 оны 04 сараас 1993 оны 12 сарыг дуустал ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан болох нь тогтоогдож байна. /хэргийн 13-14 хуудас/  Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн зорилго нь “...өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар 1990-1995 оны хооронд ажил, хөдөлмөр эрхлээгүй буюу эрхлэх боломжгүй байсан иргэний ажилласан жил нь тасарсан хугацааг ажилласнаар нөхөн тооцох...” агуулгатай байх тул нэхэмжлэгч Д.Тын  нөхөн тооцолт авсан хугацааг ажилласан жилээр тогтоох  үндэслэлгүй байна.

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг  хангаж шийдвэрлэв.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн  133.1.1-д  заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Х овогт Дын Т /РД:ЗБ    /-г  1978 оны 01 сарын 01-ний өдрөөс 1980 оны 06 сарын 26 өдөр хүртэл Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Нэгдэл дундын үйлдвэрт малчнаар, 1983 оны 08 сарын 15-ны өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Дундговь аймгийн Баянжаргалан сумын Ардын жаргал нэгдэлд малчнаар 1994  оны 1 сарын 01 -ний өдрөөс 1995 оны 01 сарын 01-ний өдрийг  хүртэл Дундговь аймгийн Баянжаргалан сумын Ардынжаргал нэгдэл  ХК-д малчнаар ажиллаж байсан болохыг  тогтоож нэхэмжлэлийн үлдэх хэсэг /1992 оны 04 сарын 01-нээс  1993 оны 12 сарын 31 дуусталх хугацаанд малчинаар ажиллаж байсан/-ийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар Догоожав овогтой Т гэж бичиглэл бүхий  549409 дугаартай “Цэргийн батлах”,  Монгол улсын Батлан хамгаалах яам, Батлан хамгаалахын төв архиваас олгосон 2018 оны 07 сарын 30 өдрийн 6893 дугаартай  “Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа”-ны жинхэнэ эзэмшигч нь  Х овогт Дын Т /ЗБ / мөн болохыг тогтоосугай.

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Тын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

4.. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч тал энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Г.Б