Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 387

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 09 сарын 19 өдөр                                   Дугаар 139/ШШ2019/00387                                                      Дундговь аймаг

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж, тус шүүхийн ‘’Б’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Нэхэмжлэгч Дундговь аймгийн Б сумын               оршин суух хаягтай,  Х овогт Тийн А /РД:ЗГ /-ийн ажилласан жил сэргээн тогтоолгох тухай 139/2019/00387/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Т.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ж  нар оролцов.

 

                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Тийн А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  ... миний бие ...1985 онд Гурвансайхан сумын ЕБС-ийн 8-р анги төгсөөд Илгээлтийн эзэн малчнаар 1985 оны 06-р сарын 20-ны өдрөөс 1989 оны 12-р сарын 31-нийг хүртэл “Давшихзам нэгдэл”-д бог мал маллаж байсан.  1985 оны 06-р сарын 20-ны өдрөөс 1989 оны 12-р сар дуустал ажилласан хугацааны хөдөлмөрийн дэвтэр Давших зам нэгдлийн конторын барилга 2000 онд гал түймэрт өртөн шатаж үгүй болоход устаж үрэгдсэн. Иймд хэрэгт авагдсан баримтыг үндэслэн Дундговь аймгийн Гурвансайхан сумын “Давших зам нэгдэл”-д 1985 оны 06-р сарын 20-ны өдрөөс 1989 оны 12-р сарын 31-нийг өдрийг дуусталх хугацаанд бог мал маллаж байсан жилийг сэргээн  тогтоож өгнө үү     гэжээ.

 

 Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т А нь 1985 оны 06 сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 сарын 31-ны өдрийг хүртэл  Дундговь аймгийн Гурвансайхан сумын “Давших зам нэгдэл”-д малчинаар ажиллаж байсан болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага  гаргажээ.

Т.Ад холбогдох Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдэлд 1985 оны 06 сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 сарын 31-ны өдрийг дуустал ажиллаж байсан талаарх баримт архивт хадгалагдаагүй, нэхэмжлэлд заасан хугацаанд хамаарах хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн болох нь тогтоогдож байх тул хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх нь зүйтэй байна. /хэргийн 5-7, 10,  12 хуудас/

. Нэхэмжлэгч Т А нь 1985 оны 06 сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 сарын 31-ны өдрийг хүртэл  Дундговь аймгийн Гурвансайхан сумын “Давшихзам нэгдэл”-д ажиллаж  байсан болох нь:

- Дундговь аймгийн Гурвансайхан сумын “Давших зам нэгдэл” нь 1991 оны 04 сарын 28-нд шинэчилсэн бүртгэлд бүртгэгдсэн. 1996 оны 04 сарын 30-ний өдөр Давших зам хоршоо болон үйл ажиллагаа явуулж байгаа болно гэсэн Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2019 оны 08 сарын 19-ны өдрийн 08\495 дугаартай тодорхойлолт /хэргийн 11 хуудас/

Гэрч Ж.О-ийн “ Т.А нь 1985-1993 он хүртэл Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдлийн Чулуут бригадад бага мал маллаж байсан хүн. Би 1975-2000 он хүртэл Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдлийн Чулуут бригадад малчин байсан. Бид нэг бригадын хүмүүс учраас энэ хүнийг малчин байсан гэж мэдэж байна.  Өөр газар ажиллаагүй, сумандаа л малчин байсан хүн. ...” гэх мэдүүлэг /хэргийн 18 хуудас/

-Гэрч Д.Н-лын “ Т.А нь 1985 онд 8 дугаар анги төгсөөд малчин байсан хүн.  Т.А нь 1985-1993 он хүртэл Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдлийн Чулуут бригадад бага мал маллаж байсан хүн. Би 1975-2000 он хүртэл Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдлийн Чулуут бригадад малчин байсан. Бид нэг бригадын хүмүүс учраас энэ хүнийг малчин байсан гэж мэдэж байна. Өөр газар ажиллаагүй, сумандаа л малчин байсан хүн. ...”гэх мэдүүлэг /хэргийн 19 хуудас/

-Гэрч  Д.Монхдойн “Т.А нь 1985 онд эх эцэгтэйгээ хамт  малчин болсон. Т.А нь 1985-1993 он хүртэл Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдлийн Чулуут бригадад бага мал маллаж байсан хүн. Би 1964-1993 он хүртэл Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдлийн Чулуут бригадад малчин байсан. Бид нэг бригадад байсан, нэг сумын хүмүүс учраас энэ хүнийг малчин байсан гэж мэдэж байна.  ... ” гэх  мэдүүлэг /хэргийн 20 хуудас/

-Гурвансайхан сумын Давших зам нэгдлийн  Чулуут бригадын өмч хувьчлалын дүнгийн жагсаалтын “ № 87.  Т.А,  хүний тоо-1, бүгд хувьчлалын дүн -1960” гэх бичиглэл бүхий өмч хувьчлалын  материалын хуулбар /хэргийн 22-23 хуудас/  зэргээр шууд байдлаар,

- Ж.О-ийг 1975 оны 01 сарын 03 өдрөөс 1993 оны 12 сарын 31 хүртэл  Дундговь аймгийн Гурвансайхан сумын Чулуут бригадад малчинаар ажиллаж байсан болохыг тогтоосон Дундговь аймгийн Сум дундын шүүхийн 2000 оны 11 сарын 07 өдрийн 276 дугаартай шийдвэрийн хуулбар /хэргийн 28 хуудас/ 

-Ж.М-г 1967 оны 1 сарын 01-ний өдрөөс 1979 оны 1 сарын 01-ний өдрийг хүртэл,...  1983 оны 1 сарын 01-ний өдрөөс 1993 оны 1 сарын 01-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдэлд малчинаар ажиллаж байсан болохыг тогтоосон Дундговь аймгийн Сум дундын шүүхийн 2000 оны 11 сарын 07-ны өдрийн 275 дугаартай  шийдвэрийн хуулбар /хэргийн 29 хуудас/

-Д.Н-ыг 1981 оы 6 сарын 22-ны өдрөөс 1992 оны 3  сарын 23-ны өдрийг  хүртэл Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдэлд, .....малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосон Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2018 оны 5 сарын 10-ны өдрийн  139/ШШ2018/00349 дугаартай шийдвэрийн хуулбар /хэргийн 30-31 хуудас/ зэрэг баримтаар дамжмал байдлаар  нотлогдон тогтоогдож байна

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн  133.1.1-д  заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Х овогт Тийн А /РД:ЗГ /-г  1985 оны 06 сарын 20-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг  тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Т.Агийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч тал  энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Г.Б