| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гүнбаярын Баярдаваа |
| Хэргийн индекс | 139/2019/00417/И |
| Дугаар | 389 |
| Огноо | 2019-09-23 |
| Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 389
2019 оны 09 сарын 23 өдөр Дугаар 139/ШШ2019/00389 Дундговь аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дундговь аймгийн С сумын Х тоотод оршин суух, Б овогт Бын Д /ЗЕ /-ийн нэхэмжлэлтэй хэлмэгдэгч Г.Нийн нөхөх олговрыг гаргуулах тухай шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Ч , прокурор М.Т , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний өвөө Гэндэнпилийн Н нь Онцгой бүрэн эрхт комиссын 1937 оны .... 06 дугаар тогтоолоор Улс төрийн хэрэгт хилсээр шийтгүүлж .. хуулийн дээд хэмжээгээр шийтгэгдсэн. Хэргийг дахин хянаад 1992 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 136 дугаар магадлалаар цагаатгагдсан байна. .....миний эх Б.Намсрай нь ... нөхөн олговрын 80 сая төгрөгийг авахаар нэхэмжлэлийн бүрдүүлбэрээ хангаж байгаа хугацаандаа буюу 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр нас барсан......Иргэний хуулийн 520, 531 дүгээр заалтыг үндэслэн өвлүүлэгчийн хүү Б.Д надад .... нөхөн олговрын 80 сая төгрөгийн өвлөх эрхийн гэрчилгээг 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр олгосон.
Иймээс ... Б.Намсрайн хууль ёсны өв залгамжлагч Б.Д надад Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 13.2.1-т зааснаар нөхөн олговрын 80 сая төгрөгийг холбогдох төсвөөс гаргуулан олгож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Д нь хэлмэгдэгч Г.Нийн нөхөх олговрыг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.
“Зууны мэдээ” сонины 2019 оны 7 сарын 02-ны өдрийн №132 дугаарын 6-р нүүрт хэвлэгдсэн нөхөх олговрын нэхэмжлэлээ бүрдүүлсэн иргэдийн нэрсийн жагсаалтын 57 дугаарт “нэхэмжлэгчийн овог нэр Бын Н, хэлмэгдэгчийн овог нэр Г-ийн Н, хэлмэгдэгчийн юу болох-хүүхэд, нөхөн олговрын хэмжээ 80 сая” гэж зарлагдсан байгаа нь нэхэмжлэлийг шүүхээр хянан шийдвэрлэх үндэслэл болж байна. /хэргийн 23 хуудас/
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Дундговь аймгийн тойргийн нотариатаас “Б.Н-д УТХХХЦТНООТХ-н 13 дугаар зүйлийн 13.2.1-т зааснаар олговол зохих 80 сая төгрөгийн нөхөх олговрыг шаардах эрх, нөхөх олговрын 80 сая төгрөгийн өвийг Б.Дт олгосон” өвийн гэрчилгээ /хэргийн 3 хуудас /
-Б.Дын Дундговь аймгийн Сайнцагаан сумын 8-р баг Айраг, 4 гудамж, 04 тоотод оршин суух хаягийн бүртгэл бүхий Монгол улсын иргэний үнэмлэхний хуулбар /хэргийн 4 хуудас/
-Үндэсний төв архивын 2019 оны 08 сарын 23 өдрийн 03-7/3261 дугаартай “Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын 8-р багийн 1944 оны хүн амын тооллогын бүртгэлийн....Өрхийн тэргүүн Занын Б, эрэгтэй, 29 настай....Занын Намсрай, эмэгтэй, 11 настай гэж бүртгэгдсэн” тухай лавлагаа /хэргийн 10 хуудас/
-Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2019 оны 08 сарын 23-ний өдрийн 05/3372 дугаартай “Г-ийн Н нь Төв аймгийн Дэлгэрцогт сумын 12-р багийн харьяат, ард, лам, нас 38 \1938 оны байдлаар\. Ам бүл 5, эхнэр Зана, хүүхэд Цэ , Н ..... Г.Нийг 1937 онд улс төрийн хэрэгт баривчилж, Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 12 сарын 10-ны өдрийн 06 дугаар хурлын тогтоолоор ...хуулийн дээд хэмжээгээр шийтгэжээ. Хэргийг хянаад Дээд шүүхийн цэргийн коллегийн 1992 оны 08 сарын 15 өдрийн 136 дугаар магадлалаар цагаатгажээ” гэх лавлагааны хуулбар /хэргийн 12 хуудас/
-БНМАУ-ын Дээд Шүүхийн Эрүүгийн коллегийн хяналтын шатны шүүх хуралдааны 1992 оны 08 сарын 15-ны өдрийн 136 дугаартай “тодорхойлох хэсгийн 9-д Төв аймгийн Дэлгэрцогт сум, 38 настай, халх, маарамба, Гэ-ийн Н, тогтоох хэсэгт....68 хүнд холбогдох хэсгийг хүчингүй болгож, тэднийг цагаатган, хэргийг ЭБШХ-н 6-р зүйлд зааснаар хэрэгсэхгүй болгосугай” гэх бичиглэл бүхий магадлалын хуулбар /хэргийн 13-14 хуудас/ зэрэг бичгийн баримтууд болно.
Шүүх хуралдаанд оролцсон прокуророос нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн тайлбар гаргасан болно.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч Б.Д нь “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хууль”-ийн 10 дугаар зүйлийн 10.3-д заасан нөхөх олговрыг нэхэмжлэх эрх бүхий этгээд мөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.Б