Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 2023/ШЦТ/43

 

 

 

 

 

 

 

 

 

       2023          04          25                                      2023/ШЦТ/43

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч А.Бямбажав даргалж, ерөнхий шүүгч Б.Байгалмаа, С.Өлзий-Отгон нарын бүрэлдэхүүнтэйгээр эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Э.М-д холбогдох эрүүгийн 2107000000079 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Нарийн бичгийн дарга:                                          Б.Д

Иргэдийн төлөөлөгч:                                              Б.Ө              

Улсын яллагч:                                                          Г.Б

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч:                  Г.Г

Хохирогчийн өмгөөлөгч                                        Г.Т, А.С   

Шүүгдэгчийн өмгөөлөгч:                                       Р.Б, Ц.Б

Шүүгдэгч:                                                           Э.М нар оролцов.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:  Монгол улсын иргэн, ...........-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, .... дүүргийн ..дугаар хороо, ... тоотод оршин суух, урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 597 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, .......... /РД:............./.

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Э.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө ......... дүүргийн ........... дугаар хороо, “.......” гэх газарт үйл ажиллагаа явуулдаг “.......” амралтын газарт .......ийг цээжин тус газарт нь нэг удаа хутгалж санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.  

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч Э.М шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ “...хэрэг болдог шөнө Л гэдэг охин над руу залгаад найзуудтай маань хүргээд өгөөч гээд гуйхаар нь  4 дүгээр сарын 4-ний өдөр Тэрэлж гэдэг газар очсон. Б.Б, Б.Д А гэх хэсэг бүлэг хүмүүс араас ирээд урд талын гэрийг аваад хамт амаръя гэхээр нь манай найзууд урд хойд гэрээ хувааж аваад ууж идэцгээгээд наргиж цэнгэсэн. Хэсэг хугацааны дараа хойд гэрт гурваас дөрвөн хүн ирсэн. Би Л-тэй хамт урд талын найзуудынхаа гэрт байж байгаад тамхи татахаар гадаа гараад байж байсан чинь 1 хүн хөөе Л наашаа хүрээд ир пизда минь гэсэн чинь Л тэр хүн рүү очихоор нь би “чи эмэгтэй хүнтэй яасан муухай харьцдаг юм бэ” гэсэн чинь чамд ерөөсөө хамаагүй ээ бид хоёрын хоорондын асуудал гээд миний цээж рүү түлхээд надаас зайгаа барьсан. Тухайн үед Н.М гэдэг хүн дээгүүрээ хар өнгийн савхитай байсан. Тэгээд баруун энгэрийнхээ халааснаас хутга гаргаж ирээд над руу дайрах үед би хутгыг нь хараад яахаа мэдэхгүй гэр лүү эргэж ороод найзууддаа хэлээд гадаа Н.М гэдэг ийм хүн ирчихээд хэрүүл маргаан хийгээд байх шиг байна гэдэг зүйлийг хэлсэн. Ширээн дээр байсан биет зүйл нүдэнд тусаад тэгээд би аваад гарсан. Намайг гарахад миний зүүн гар талд А.Н баруун талд О.Б гэдэг хоёр хүн явж байсан. Би гэрээс гарч ирээд яг гэрийн хажууд явж байхад О.Б миний гараас хутгыг авсан гэдгийг би сүүлд санасан. Тухайн үедээ би цочирдоод бас согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор тухайн үедээ санаагүй. Би талийгаачтай таараагүй байхад Б надаас хутга авсан. Би цаашаа талийгаачтай явахад надад хутга байгаагүй. М рүү явж байхад дундуур нэг залуу орж ирсэн. Тэгэхээр нь би чамд хамаагүй цаашаа бай гээд түлхсэн. Би тэр залууг танихгүй маргааныг таслах гэж ирсэн. Би тэр залууг гэмтээе гэж бодоогүй. Тэр залууд ямар нэгэн буруу байгаагүй. Зодоон үүсгэх ямар нэгэн сэдэл байгаагүй. Тэгээд би чамд хамаагүй гээд цаашаа түлхээд М рүү очоод муудалцаад маргаж байтал миний гарыг хойно минь өчөөд гэр лүү аваад орсон. Намайг гэр лүү авч явсан хүн Б байсан. Тэгтэл хэсэг хугацааны дараа гадаа хүмүүс орилж хашхиралдаад байхаар нь гэрт байсан хүмүүс бүгд гүйгээд гарахаар нь би бас гараад очтол харсан чинь нэг залуу газар хэвтчихсэн байсан. Би гэрт буцааж ороод энд яг юу болчихвоо гэсэн чинь А орж ирээд “чи хүн хутгалчихлаа шүү дээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би юу яриад байгаа юм бэ? би хүн хутгалах хүн биш шүү дээ гэж хэлээд байж байтал гадаа дахиад хүмүүс бахирлалдаад байсан. Тэгэхэд манай гэрийн хүмүүс бүгдээрээ гарч гүйсэн. Би гэртээ ганцаараа үлдээд юу болсныг санах гээд сууж байсан. Хүмүүс түргэн дуудсан. Юм санахгүй болохоор би гарч очоод харсан чинь хүмүүс талийгаачийг машин рүү авчаачих гээд дийлэхгүй байж байхаар нь би очоод 2 суганы доогуур нь гараа хийж өргөөд, Г хөлөөс нь өргөөд урагшаа зогсоол руу 300 метр орчим яваад зогсоол дээрээс машинд суулгаад түргэний өөдөөс явъя гэж бодоод машины хажууд аваачсан. Г машины түлхүүр байхгүй байна чи очоод аваад ир гээд явуулсан. Г за гээд гэр лүү орсон. Г гарч ирэхгүй болохоор нь асаалттай машин руу очоод урд талын хаалгыг нээсэн чинь урд талд нь 2 охин сууж байсан. Цагаан өнгийн тоёота маркийн машин байсан. Би хүн хутгалуулчихлаа, анхны тусламж үзүүлмээр байна гэсэн чинь жолооч талд сууж байсан охин гарч ирээд намайг түлхээд юу болчихоо вэ? М гээд орилоод байсан. Тэгээд би эд нар туслахгүй юм байна гээд гэр лүү гүйгээд очсон чинь гэрт байсан хүмүүс шивэр авир гэж байснаа намайг ороход бүгд над руу хараад байсан. Би Б.Г-д машины түлхүүр аваад ир гэсэн чинь чи яасан бэ? гэсэн чинь өө нээрээ тийм гээд Гантулга босож ирсэн. Тэгээд би за за өөрөө авчихъя гээд түлхүүрээ аваад гэрээс гарж байтал зогсоол дээр байсан цагаан машин талийгаачийг хийгээд хөдлөөд явж байсан. Тун удаагүй байхад над руу Л залгаад юу болчихвоо, танай найзуудаас хэн нь хутгалсан юм бэ? гэхээр нь би манай найзуудаас хутгалах хүн байхгүй, гэхдээ юу болсныг мэдэхгүй байна гэсэн. Тэгсэн чинь тэгвэл чи хутгалсан юм уу? гэхээр нь би хутгалаагүй ээ, бид мэдээд байна гэж хэлсэн. Тэгвэл та нарын дундаас байгаа, бид хэдэд байхгүй, бид хэд Налайх явж байна гэж хэлсэн. ...хамгийн анхны өмгөөлөгч С өмгөөлөгчтэй уулзаад намайг байцаагч мэдүүлэг өгөхийг шаардаад мэдүүлэг авсан. Тухайн үед болсон нөхцөл байдлыг хэлсэн. Яг ийм ийм юм болсон. Би яг бас юу болсон талаар сайн санахгүй байна гэсэн чинь, хэргээ хүлээвэл чи 8 жил эсвэл хамгийн багаар 6.7 ашиглаад ингэж авна анхны хэрэгтэй гээд хэргээ хүлээсэн нь дээрээ, хэргээ хүлээхгүй гэвэл чи 8 жил авах байсан бол 10, 15 жил авна гэсэн. Тэгэхээр нь би гэхдээ сайн санахгүй байна мэдэхгүй байна, санахгүй байна гэвэл шүүх чамд өндөр ял оноодог гэж хэлсэн. Тэгэхээр нь би “...би хутгатай гараараа түлхчихсэн юм шиг байна...” гэж хэлсэн. Тэгээд би 461 дүгээр анги рүү тухайн өдрийнхөө орой нь ачигдаад очсон. Дараа нь С өмгөөлөгчийг сольсон. Би өмгөөлөгч нартаа би яг ийм юм болсон байна хэргүүдээ саначихаад байна. Миний гараас хутга авсан залууг тухайн үед мэдэхгүй байсан чинь Б яг гэрийн хажууд явж байхад миний гарыг мушгиж өчөөд авч байсан. Ер нь бол би хутгагүй байхдаа талийгаачтай таарсан. Зарим гэрчүүдийн ихэнх нь худлаа мэдүүлэг өгсөн байсан...” гэв.

Шүүгдэгч Э.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...нэг залуу муудалцсан залуу бид хоёрын дундуур орж ирээд “чи найз яагаад ингээд байгаа юм бэ гээд цээж рүү түлхэхээр нь хутгатай гараараа цээж хавьд нь түлхэхэд “пүл” гээд цээж рүү нь хутга орчихсон юм. Тэгээд балмагдаад хутгаа сугалж аваад газар хаяаад байхад муудалцсан залуу над руу ирж баруун гуя руу хоёр удаа өшиглөлж, би зөрүүлээд дух хавьд нь мөргөсөн, тэгтэл намайг найз Б авч урд гэр  лүү орсон. Би жаахан шоконд орчихсон сууж байхад Н “чи хүн хутгалчихлаа шүү дээ” гэж хэлсэн Намайг түлхэхээр нь би зөрүүлээд хутгатай гараараа түлхэхэд цээж рүү нь хутга орчихсон. Хутгалъя, гэмтээе гэсэн санаа зорилго байгаагүй. Хүний амь нас хохироосондоо гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 154-156-р хуудас/

              2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Г-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр 14 цаг өнгөрч байхад ахмад О над руу ярьсан. Миний хүү шөнийн 23 цагийн үед нас барсан байсан. Би хүүгээ харахгүй бол явахгүй гэж байгаад задлан шинжилгээнд орж хүүгээ харчхаад тэндээс шууд хэрэг болсон газарт очсон. 4 гэрийн дунд хэрэг болсон байсан. Би Б.Д-г дагуулж явсан. Очиход тэр газар камертай байсан. А.Ц гээд амралтын газрын хүнийг дуудаад “танайх камертай юм байна” гэсэн чинь Цагдаа нар аваад явчихсан гэсэн. Тэгэхээр нь ахмад Б рүү залгаад “та нар камерын бичлэг аваад явсан юм уу?” амралтын газрын хүн тэгж байна гэсэн чинь “би сайн мэдэхгүй, ажилтай байна гээд утсаа тасалсан. 2 хоногийн дараа Н прокурор руу “амралтын газар камертай юм байна. Цагдаа нар аваад явчихсан байна. Хяналтдаа аваарай” гэсэн хүсэлт явуулсан. Тэрнээс хойш би камерын бичлэг үзэж чадаагүй. Алуурчин миний хүүг алсан нь үнэн. Хүн өөрийг нь зүрхэнд нь хутгалах гээд ирэхэд ямар нэгэн эсэргүүцэл үзүүлнэ. Би хүүгийнхээ зан чанарыг сайн мэднэ. Зүгээр зогсож байгаад алуулах хүүхэд биш. Гэхдээ миний хүү хүн чанар сайтай, сайхан сэтгэлтэй, би хүүхдээ сайн хүн болгож өсгөснийхөө төлөө өнөөдөр би зовлон эдлээд явж байна. Миний гэр бүл болон намайг хохироосон. Тухайн үед “Ковид 19” өвчин гарсан байсан. Би хүүгээ хүний ёсоор оршуулж чадаагүй. ...Тухайн үед хэргийн материалтай танилцаад камерын бичлэг үзье гэхээр бүгдээрээ надад бичлэг үзүүлдэггүй. Би шинжээч Ц.Б........ийн 2 цагийн бичлэгийг л үзэх гээд байгаа юм. Үнэнийг л олох гэсэн юм. ...Тухайн үед би төрөөд удаагүй, хүүхэд маань дөнгөж ой хүрч байсан. Сэтгэл санааны гүн цочролд ороод хөхний сүү маань гарахгүй, үнээний сүүгээр угжиж байсан. Хамгийн гол нь надад үнэнийг тогтоогоод өгчихвөл би тайвширна. Ингээд хард дискний багтаамж, он, сар нь зөрүүтэй байгаа. Одоо ямар ч байсан 2 цагийн бичлэгийг үзье. Миний хүү яг амралтын газар орохдоо 22 цаг 59 минутад ........н рүү утсаар яриад орсон байна лээ. Би утсыг нь аваад ирсэн. Айфоне утасны цаг нь яг таардаг. Би дүгнэлт хийсэн байгаа. Би маш их гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг, 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Г мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ “...2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсээс над руу залгаж ярихаар нь мэдсэн. Би 3 хүүтэй, том нь М. Миний том хүү М-ны М гэж ааваараа овоглодог. Аав нь Орхон аймагт амьдардаг, хүү маань хоёр талд амьдарч ирсэн. Хааяа утсаар ярихаараа найз охиноосоо салсан, нэг найзтайгаа байр түрээсэлж амьдарч байгаа, миний хүү 2021 оны 03 дугаар сарын 08-ны өдөр надтай утсаар ярьж Шангриллагийн дэлгүүрт ажиллаж байгаа гээд Мартын 8-ны өдрийн мэнд хүргэж ярьсан, түүнээс хойш яриагүй, яг хаана хэнтэй амьдарч байгааг нь мэдэхгүй байна. Хамгийн сайн найз нь М гэдэг залуу бий. Миний хүү Монгол Улсын Их сургуулийг 2018 онд уул уурхай тоног төхөөрөмжийн инженер мэргэжлээр төгссөн, ...маш их гомдолтой байна, хуулийн байгууллага үнэн зөвөөр нь шийдэж өгөхийг хүсэж байна...” гэсэн мэдүүлэг.  

3. Гэрч А.Н-ны мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн “...2021 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 19 цагаас 20 цагийн орчимд найз Э, Г, Б, Д, Ц нарын хамтаар .. дүүрэгт байрлалтай “...” гээд амралтын газарт очсон. Бид нарыг очиход манай найз М түрүүлээд очсон Л гээд найз охинтойгоо хамт тосож, амралт дээр очицгоосон. Амралтын газар очоод бид нар М-ийн найз охины байгаа гэрийн урд талын гэрийг аваад авчирсан архи, пивоо ууцгаасан. Тэгээд бөөндөө юм яриад сууцгааж байхад Л, М хоёр хойд талын гэр лүү хэд хэдэн удаа орж гарцгаасан. Гэтэл М гэрт ганцаараа орж ирснээ “М..... гэнэ үү нэг пизда өдөөд байх юм, Л руу орилоод байх юм, хөөе мөөе ч гэх шиг гээд отверка хаана байна” гэхээр нь би ширээн дээр байсан хутгыг аваад нуух гэтэл М миний гараас булааж аваад “Алив аваад ир, ална пизда” гээд гараад явсан. М-ийг босоод гарахаар нь Бархас бид хоёр зэрэгцээд шахуу гарсан. Би М-ийн цамцнаас нь таттал угз татаад гадаа байсан М рүү гүйгээд “хөөе” гээд орилоод гүйж байтал Мөнхтүшиг гэнэт гарч ирээд М-ийг салгах гээд ойртож очтол М, М хоёр зууралдаад авсан. М ерөөсөө уурлаагүй, тайвшир гэтэл М дээгүүр нь М....-г  давж хараад “алив чи цаашаа” гээд түлхсэн. Яг тэр хоёр зууралдахаас өмнө М намайг хараад “хөөе юу байна Н” гэсэн. М ямар ч зодолдох санаа байгаагүй салгах гэж байсан нь тодорхой байсан. Дээрээс нь цоо эрүүл байх шиг байсан. Тэгээд тэр хоёр хальт зууралдахад нь Б бид хоёр хоёр талаас нь татаад салгатал, бид хоёрыг цаашаа гэж хэлээд М рүү явж очсон. Тэгэхэд нь М-гийн найзууд болон бид бүгдээрээ салгах үед М духаараа М-гийн нүүр лүү мөргөхөд нь М болохыг нь таньж амжаад манай найз байна гээд М-ийн урдуур ороод нүүрийг нь хамгаалахад М намайг урдуур нь орсон гээд цохиогүй. Тэгээд би М-тэй гэрийн урд очоод нүүр чинь гайгүй юу гээд яриад байж байтал хойно нэг эмэгтэй аймар орилоод бид хоёр гүйгээд очтол М ухаан алдсан бололтой газар уначихсан байсан. Тэр хүмүүс юу ч хийхгүй байсан болохоор хөмхийн дээр нь дараад үзтэл юу ч мэдэгдээгүй, юу ч гэсэн эрэгтэйчүүд гэр лүү оруулчих гээд гэрлүү оруулахад хувцас нь сөхөгдөөд жаахан цус харагдахаар нь юун цус вэ гэтэл хутгалуулчихсан байсан. Тэрийг хараад би уйлаад урд гэрлүү орж хутгалсан найз М рүү очоод “чи хүн аллаа шүү дээ, хутгалчихсан байна шүү дээ, эмнэлэг цагдаа дуудъя” гэтэл М “би харин тэгсэн үү яасан, мэдэхгүй байнаа пизда” гэж хэлсэн. Энэ үед 103 руу залгаад түргэн дуудсан. Тэр үед хутга нь хаана байна гээд гэр дотор байсан хүмүүс дунд яриа үүсэхэд Б “хөөе Н хоёр дахь орон доор хутга байгаа, хол газар аваачаад шидчих” гээд хутгыг нь хайтал орон доор байхгүй байхаар нь Б-т хэлтэл “бишээ наад гудсан доор нь” гэхээр нь гудсыг сөхөхөд гал тогооны хутга тэр чигээрээ бүтнээрээ цус болчихсон байхаар нь би бариулаас нь бариад гэрээс гарч гүйж байгаад хол шидэхэд харагдаад байхаар нь дээрээс нь том чулуу тавьчихаад аль чулуун доор хийснээ хараад гэрлүүгээ буцсан. Тэгээд гэрт очтол М, Г хоёр М-ийг өргөөд авто машин руу явж байсан. Гэрт байсан бүгд орж ирээд хоорондоо ярилцаад “цагдаа ирвэл мэдэхгүй гэж хэлнэ шүү” гэж хоорондоо ярилцаад байж байхад М уйлсан. Энэ үед Г “чи уухаараа хүнээ байчих юмаа, чамаас болж зургаан хүн гай болж байна шүү дээ” гээд ярилцаад байсан. Тэр үед Б аймар уурлаад цагдаа ирсэн ч үнэнээрээ байсан дээр, би тэр хутгыг нь яаж салгаж авсан гэж санана, тэгээгүй бол хэдэн хүн хутгалчихсан байх бол” гэж хэлсэн. Намайг М-ээс М-ийг салгах үед баруун гараас нь Б хутга салгаж авсан гэдгийг тэгэхэд л мэдсэн юм. М М хоёр зууралдсан газарт М ухаан алдаад уначихсан байсан. Цаадах зодоон руу анхаарлаа хандуулаад М-ийг тухайн үедээ хүмүүс анзаараагүй юм. М М-ээс салаад М дээр очиход гарт нь байсан хутга байхгүй болчихсон байсан. Би М-г хутгалчих вий гэж бодоод гарлуу нь сайн анзаарч харсан юм. ...намайг хутгыг хол аваачаад нуучих гэхээр нь хойд гэрийнхнээс л гэж хол аваачиж нуусан юм. Цагдаа ирэх юм бол ядаж тэмдэг тавъя гээд дээр нь чулуу тавьсан. М-ийг хутгалчихсан биш зүсчихсэн байх л гэж тухайн үедээ энэ асуудлыг хөнгөнөөр бодчихсон юм. Хардуу иштэй 20 гаруй см-ийн урттай болов уу гэмээр урт хутга байсан, тэр хутгыг хойд гэрээс хиам хэрчих гээд гуйж авсан байсан юм...”

“...М-тэй М-ээс өөр ойртож очсон хүн байхгүй, М бол М-тэй маргах муудалцах үйлдэл гаргаагүй, хальтхан  бие биенээ түлхэлцээд зуурсан гэх юмуу болоод л өнгөрсөн, энэ үйл явдал 5-10 секундын хооронд бужигнаад л өнгөрсөн. Тухайн үед М л хутгатай байсан, ер нь бол тухайн хоёр гэрийн дунд ганцхан хутга байсан, ...амралтын газраас хутгыг гуйж аваад хоёр гэрт ээлжлээд хэрэглэсэн, ...М-ийг гэрээс хутга авч гараад М-ийг түлхээд М-нг очиж мөргөөд, М-ийг ухаан алдахыг бүгд мэдэх хүртэл 1 минут орчим л болсон, маш хурдан болоод л өнгөрсөн юм...”  гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 62-63, 68-р хуудас/

         4. Гэрч Н.М-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Л-тэй уулзах гээд дуудсан. Гэтэл Э.М “чи яах гээд байгаа юм бэ? чи хэн юм” гээд шууд маргалдаж эхэлсэн. Тэгэхээр би зайгаа бариад, холдуулах арга хэмжээ авсан. Тэгээд Э.М гэр рүү орсон. Тэгээд найзуудтайгаа гарч ирээд дахиад дайрч эхэлсэн. Ц Э.М, өөр нэг хүн байсан. Түрүүлээд Ц шууд ирээд багалзуурдаад заамдсан. Э гэдэг охин “ална шүү пизда минь” гээд над руу ирээд цохисон. Тэгээд Ц бас цохисон, өвдөглөсөн. Талийгаач миний зүүн талд, надаас 10 орчим метрийн цаана  Э.М-тэй муудалцаад барилцалдсан байсан. ...Талийгаач Э.М-ийн 2 гарын бугуйг дээрээс нь доош барьсан байсан. Э.М-ийн гарт хутга байхыг би харсан.

         ...Тэгээд би өөрөө жаахан өндийгөөд харсан чинь Э.М намайг шууд мөргөж орж ирсэн. Тэгээд би буцаад толгойгоо бариад доошоо болсон. Намуун тэр үед та нар болиоч ээ, наадах чинь манай найз байна гэсэн. Гэтэл манай найз охин М ирээд Т тэнд уначихаад ерөөсөө босохгүй байна гэж хэлэхээр нь би гүйж очсон. Маш богино хугацаа байсан, минут хүрэхгүй ч байж магадгүй. Эхлээд би ухаан алдсан байна гэж бодсон. Тэгээд эрүүнийх нь доор дардаг, үнэртэй ус үнэртүүлдэг гээд тэр арга хэмжээг авах гэж оролдсон. Ямар ч байсан гэр рүү оруулъя гээд оруулсан.  Талийгаачийн аминд нь хүрсэн хүн Э.М.

              ...Э.М, талийгаач хоёр барьцалдаж зогсож байснаас хойш минут ч хүрэхгүй хугацаа өнгөрөхөд ирээд намайг мөргөсөн. Тэгээд Н салгах гээд ирэхэд талийгаач аль хэдийн газар унасан байсан...” гэсэн мэдүүлэг,

         Гэрч А.М-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...шөнө 23 цагийн үед ... гэх газар М-ийн байгаа гэх амралтын газрыг утсаар заалгаж би өөрийн найзууд болох С, талийгаач М, О, Н нарын хамт цуг ирсэн. ...энэ хүмүүс ямар учиртай хүмүүс болох талаар М-оос асуухад "манай найз Л-гийн найз залуу болон өөр хэдэн найзууд нь цуг ирчихсэн байгаа юм" гэсэн. М-гийн найзуудад санаа зовж ядаж Л-нд нь хамт байгаа залуучуудыгаа битгий нийлүүлээрэй сайн танихгүй хүмүүс аюултай шүү гэж хэлэх санаатай түүний байгаа гэрийнх нь гадаа ирэхэд Л үүдэн дээрээ хоёр танихгүй залуутай хоорондоо юм яриад зогсож байсан. Тэгэхээр нь Л-г "наашаа хүрээд ирээч ярих юм байна" гээд дуудаад дагуулаад явах гэтэл нэг залуу нь хойноос дуудаж "чи яасан гээд байгаа юм бэ?" гээд над руу дөхөөд ирэхээр нь би гартаа байсан ээмгээ куртикнийхээ энгэрийн халаасанд хийгээд "чи өөрөө яасан гээд байгаа юм бэ?" гэтэл нөгөө залуу шууд гүйгээд гэр рүүгээ орчихсон. Тэгснээ буцаж гэрээсээ гарч ирэхдээ гэрт байсан хүмүүсээ дагуулж гарч ирээд "чи хутгатай нь юм уу?" гээд орилоод байсан. Энэ үед манай хоёр найз болох С, талийгаач М нар намайг харчхаад гарч ирж тэд нартай намайг өмөөрч хэрүүл маргаанд оролцсон. Энэ үед нэг залуу нь намайг түлхээд хойшлуулаад байсан. Тэр үед талийгаач М М гэх залуутай муудалцаад зогсож байсан. М М хоёр маргалдаад зогсож байхад анзаарахад М М гэх залуугийн 2 гарын бугуйны дээд хэсгээс барьсан байдалтай байсан. М нь баруун гартаа хутгыг дээш харуулан барьсан харагдсан. ...М над руу дайрч ирээд шууд мөргөхөөр нь би өөрийгөө хамгаалж доошоо тонгойгоод нүүрээ гараараа хаахад миний урьд өмнө таньдаг байсан охин болох Н голоор орж ирж салгасан. Тухайн үед би өөр тийшээ харчхаад буцаад талийгаач руу харахад талийгаач газар уначихсан байсан. Тэгээд шууд бид хэд талийгаач М дээр очиж амралтын гэр лүү оруулж байх явцдаа цээжин хэсэгтээ хутгалуулсан байгааг мэдсэн. Ингээд талийгаачийг гэр лүү өргөж явж байх үед цээж хэсгээс нь цус гарчихсан байсан тэгээд гэрт оруулаад дээгүүрх хувцсыг нь тайлаад хартал цээжний зүүн талдаа хутгалуулсан юм шиг шархтай, их хэмжээний цус гарчихсан байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 70-71-р хуудас,/

5. Гэрч А.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн “... 2021 оны 04 дүгээр сарын 04-ны өдөр 21 цагийн үед тэр өдөр танилцсан М гэх залуу болон түүний найзууд болох Б, С бас тэр өдөр танилцсан талийгаач М-тэй юм ярилцаад сууж байтал М хэдүүлээ хамт Тэрэлжрүү очиж манай найз охиныг аваад буцаж хүрч ирье гэсэн. Тэгэхээр нь бид хэд зөвшөөрөөд хамтдаа Тэрэлжрүү явсан. Ингээд 23 цагийн үед Тэрэлжид ирж М-гийн найз охины байгаа гэх амралтын газар ирсэн. Тэгээд М ганцаараа машинаас буугаад найз охиноо дагуулаад ирье гэж хэлээд явсан. Энэ үед машин дотор Б, Талийгаач М, С бид хэд үлдсэн удалгүй би бие засахаар машинаас буугаад буцаад хүрээд иртэл талийгаач М, С хоёр гараад явчихсан байсан. Ингээд машинд ганцаараа сууж байтал гэнэтхэн тэр хэд талийгаачийг хоёр талаас нь дамжлаад машинд оруулж ирээд учиргүй уйлж орилолдоод шууд машинаа хөдөлгөөд Налайх руу явсан...” гэсэн мэдүүлэг/1-р хх-ийн 77-р хуудас/

6. Гэрч Т.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн “...Өчигдөр буюу 2021 оны 04 дүгээр сарын 04-ны өдөр миний төрсөн өдөр болсон. Тэгээд төрсөн өдрөө Тэрэлжид очиж өөрийнхөө эмэгтэй найзуудын хамтаар тэмдэглэхээр болж М, Ч, Б, Л, Т нарын хамтаар 16 цагийн үед Тэрэлж явахаар болж тухайн үед бид нарыг М Тэрэлж рүү хүргэж өгчихөөд буцаахаар тохиролцож хамт явсан. Тэгээд М-ийн зааж өгсөн амралтын газарт ирээд бид хэд гэр аваад үлдэх гэж байтал М буцаж явахгүй энд бид хэдээс тусдаа гэр авч үлдсэн. Тэгэхээр нь бид нар нээх тоолгүй өөрсдийнхөө авсан гэртээ орцгоож Улаанбаатараас авчирсан 1 литрийн ^аск нэртэй виски, 24 ширхэг лаазтай Сэнгүр нэртэй пиво зэргийг М, Б, Т, Ч М-ийн найз Э-ын хамт хувааж уунгаа хоорондоо ойр зуурын юм ярилцангаа танилцаж суусан. Орой 23 цагийн хавьцаа манай найз залуу М надруу " Би Улаанбаатар хотоос гараад очиж байна шүү" гэж хэлээд утсаар ярьснаасаа хойш нээх удалгүй М хүрч ирээд бидний амарч байсан гэрт орж ирээд намайг дагуулаад гарахад гэрийн гадаа М-гийн найзууд болох С, талийгаач М нар бид хоёртой тааралдаж надад төрсөн өдрийн мэнд хүргээд үлдсэн. Тухайн үед би гадаа бие засчихаад буцаж гэрлүү ороод хувцсаа солиод гарч иртэл гадаа бөөн хүмүүс бужигналдаад үймцгээгээд байсан. Тухайн үед би гадаа юу болоод байгааг сайн ойлгоогүй ямар ч байсан гадаа байсан хүмүүсийн нэг нь М газар ухаан алдаад уначихлаа гээд гэрт орилолдоод байхаар нь тэнд байсан нөгөө хэд маань түүнийг хоёр талаас нь тэвэрч аваад гэрлүү оруулах гээд явж байтал нэг нь "хүүе энд чинь зөндөө цус болчихсон байна гэж байсан. Тэгээд бид нар талийгаачийг гэрт оруулаад орон дээр хэвтүүлээд дээгүүрх хувцсыг нь тайлахад цээжнийхээ зүүн хэсэгт хутгалуулчихсан юм шиг шархтай бие нь цус болчихсон байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 79-80-р хуудас/

         7. Гэрч Н.С-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Бид нар Тэрэлжид 22 цаг 40 минутын үед очсон. ...удалгүй Э.М олон залуучуудыг дагуулж гарч ирээд Н.М рүү дайрсан. ...М-г хутгатай ч гэдэг юм уу мэсийн чанартай зүйлтэй явж байхыг хэзээ ч харж байгаагүй. ...Харанхуй байсан болохоор тухайн үедээ царайг нь сайн тогтоож хараагүй. Барагцаагаар 6-7 хүн байсан. Э.М урд талд нь явж байсан. Н.М хойшоо зайгаа аваад ухраад зугтаагаад байсан ...Гэхдээ тэр үед талийгаач М, Э.М-тэй зууралдаад хойно үлдчихсэн. Тэгээд М цаашаа зугтааж явсаар байгаад зайтай очсон. Ойролцоогоор 10-15 алхам. ...Би цаашаа яваад Н.М-г болиулах гэж очсон. ...Э.М Н.М рүү орилоод ерөнхийдөө аягүй ууртай байсан. ...Охидууд хойноос Т-ээ ухаан алдчихлаа гээд орилолдоод байхаар нь  эргэж харсан чинь найз маань газар уначихсан, 2, 3 охин хажууд нь байсан.  ...М-г харахад газар уначихсан, зодуулж байгаа хүн ямар байдалтай байдаг билээ, яг тиймэрхүү байдалтай байсан. Тухайн үед олуулаа бужигнаад байсан болохоор харагдах байдал хязгаарлагдмал байсан. Зодуулж байгааг нь харж байсан боловч яг хэн, яаж зодож байгаа нь тодорхой харагдахгүй байсан. ...Эхлээд гэрээс гарч ирэхдээ М М рүү дайрсан. Тэгээд тэрийг талийгаач М болиулсан. ...Би нөгөө талын хүмүүсийг сайн мэдэхгүй. М-өөс л ямар хүмүүс байсан талаар сонссон. Ц гэсэн байхаа бас пальтотой, бор савхитай залуучууд байсан...”  гэсэн мэдүүлэг,

Гэрч Н.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн “...М "хэдүүлээ бөөнөөрөө амралт руу орох уу?" гэж асуусан. Тэгэхээр нь Б "бид нар ороод яахын бэ, бид нар сууж байя, чи ганцаараа ороод ир" гэж М-д хэлтэл ганцаараа буугаад амралтын хашааны цаад хэсэгт байрлах гэрэлтэй хоёр гэр лүү зүглээд явсан. М ороод 20 гаруй минут болсныхоо дараа Т рүү залгаад "хэдүүлээ хоноод явах уу хажууд нь илүү гэр байгаа юм байна, манай найз охин явуулахгүй гээд байна" гэж хэлсэн гэсэн. Тэгэхээр нь бид нар энд хонохгүй явъя гээд М-г гараад ир гэж хэлсэн. Төд удалгүй Т бид хоёр М-г авахаар болоод машинаас буугаад амралт руу орсон. Тэгээд бид хоёр эхлээд хойд талд байрлах гэрлүү ортол баахан танихгүй охидууд байсан. Тэгэхээр нь бид хоёр гэрээс гараад тамхи татаад зогсож байтал М найз охинтойгоо хүрч ирээд "би урд талын гэр лүү орж найзтайгаа уулзчихаад ирье" гэж хэлээд урд талд байсан гэр лүү ороод ганцаараа ороод 2-3 минутын дараа гараад ирэхэд араас нь баахан залуучууд дагаад гараад ирсэн. Тэгтэл М гэх өндөр залуу М рүү дайраад байхаар нь М бид хоёр салгах гээд очсон. М тэр М гэдэг залуу дээр очтол гэв гэнэт охидууд орилолдоод эхэлсэн. Тэгэхээр нь эргээд хартал М газар ухаан алдаад уначихсан байсан. Тэгээд М дээр очоод бид нар гэр лүү өргөж оруулсан. Гэрт ороод хартал М-ийн гэдэс хэсэг цус болчихсон харагдахаар нь цамцыг нь сөхөөд хартал М-ийн цээжний зүүн хэсэгт хутганы шархтай байсан...” гэсэн мэдүүлэг/1-р хх-ийн 85-86-р хуудас/

8. Гэрч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн “...Ингээд удалгүй М, талийгаач М хоёр урд талын гэрт амарч байсан хүмүүстэй муудалцаж маргаж бөөндөө гараад ирэхээр нь би гайхаад очоод хартал М, М-тэй хоёртой Л-гийн найз залуу бас нэг танихгүй залуу, 2 эмэгтэй хүмүүс маргалдаж хоорондоо зодолдоод байх шиг байхаар нь би тэр хэдийн зодооныг болиулахаар явж очоод тэнд байсан хүмүүсийн нэг нь талийгаачтай зууралдаад зогсож байхаар нь тэр хоёрын дундуур нь орж хоёуланг нь түлхээд М-тэй зодолдоод байсан Л-ийн найз залууг салгах гээд явсан. Энэ үед хойно үлдсэн талийгаач М газар унах шиг болохоор нь нээх сүртэй зүйл бодолгүй тоогоогүй юм. Ингээд би М-г Л-ийн найз залуугаас салгаад буцаад талийгаачийн үлдсэн газарлуу очиход талийгаачийг нөгөө гэрт амарч байсан хүмүүс бөөндөө тойроод зогсчихсон талийгаач өөрөө ухаан алдсан байдалтай ямар нэгэн хариу үйлдэл үзүүлэхгүй газар хэвтэж байсан. Тэгэхэд тэнд талийгаачийг тойроод зогсож байсан хүмүүсээс нэг нь түүний амьсгал болон судасных нь цохилтыг гараараа шалгаж үзээд байхаар нь би уурлаад "хөөе та нар холдоцгоо" гээд талийгаач дээр очиж түүний амьсгал, судасны цохилтыг шалгахад судас нь цохилохгүй ерөөсөө амьсгалахгүй байсан. Ингээд Т, М, бид хэд талийгаач М-ийг хөл, гараас нь өргөөд амралтын гэр лүү орох гэтэл нэг нь "хүүе энд газраар аймар их цус болчихсон байна" гэхээр нь бид хэд талийгаачийг гэр лүү оруулаад талийгаачийн дээгүүрх хувцсыг тайлж үзэхэд цээжнийхээ зүүн талд хутгалуулчихсан юм шиг шархтай маш их цус гарчихсан байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 88-89-р хуудас/

9. Гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн “...удалгүй Т, С хоёр М-г авахаар болоод машинаас буугаад амралт руу орсон. 30-аад минутын дараа намайг утсаа оролдоод сууж байтал О надад "нөгөө хэд ирж байх шиг байна" гэж хэлтэл машины урдуур яваад өнгөрөөд явах шиг болсон. Гэтэл О "за за биш юм шиг байна" гэж хэлчхээд байж байтал машины хажууд гадаа нэг охин уйлаад байх шиг болохоор нь би хартал нэг залуу газар хэвтчихсэн, нэг охин дээр нь суучихсан уйлж байсан ба хажуу талд нь С уйлаад зогсож байсан. Тэгээд би газар хэвтэж байгаа залуу дээр очтол тэр хэвтэж байсан хүн нь М байсан ба дээр нь найз охин М нь цээж хэсэг дээр нь суучихсан "би ийм юм болно гэж мэдээгүй шүү дээ" гээд уйлаад байсан. Тэгэхээр нь би М дээр очоод "Юу болсон бэ" гээд асуутал М уйлаад "М хутгалуулчихлаа" гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 94-97-р хуудас/

              10. Гэрч Н.Ч-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ”...2021 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр ажлынхаа хүмүүстэй Тэрэлжид амрахаар ирсэн. Э.М бид нарыг хүргэж өгсөн. Тэгээд Э.М найзуудаа дуудаад Тэрэлжид хамт байхаар болсон. Гэхдээ бид нараас хол авна гэж хэлсэн мөртлөө манай урд талд гэр авсан байсан. Орой болж байхад М-ийн найз залуу М найзуудтайгаа М-д төрсөн өдрийн  мэнд хүргэхээр ирсэн. Тэгээд бид хэд гарч ороод байж байсан. Би нэг гарчихаад орж ирсэн  чинь гэрт хүн байхгүй, М М-оо бид 3 үлдсэн. Тэр үед гадаа хүмүүс шуугиад зодоон болоод байхаар нь бид 3 гараад харсан чинь манай гэрээс баруун зүгт хүмүүс зодолдоод байсан. Зодуулж байгаа нь М юм шиг харагдсан. Зодоон болж байгаа зүг рүү очих гээд дөнгөж 2, 3 алхаж байхад талийгаач миний урд унасан. Би хутгалуулсан гэж бодоогүй,  ухаан алдсан гэж бодсон. Хажууд нь хэн байсныг харж чадаагүй. Нөгөө гэрт байсан Н ирээд ухаан алдсан байна шүү дээ, наадах чинь миний найз, ямар нэгэн өвчингүй дээ гэж байсан. Үнэртэй ус үнэртүүлъе гэсэн. Тэгээд талийгаачийг гэрт оруулсан. Тэгээд бүгдээрээ орилолдоод байхаар нь ойртож харсан чинь цээжин дээр нь хутганы шарх байсан.  Тэгээд бид нар сандраад гэрээс гараад ороод ирсэн чинь талийгаач байгаагүй. Энэ хэд хааччихсан юм бэ? гэж асуусан чинь машин руугаа аваад явсан гэсэн. Ямар ч байсан араас нь явах хэрэгтэй гээд хүмүүсийг цуглуулах гээд урд гэрт  орсон чинь  тэр гэрийн хүмүүс юу ч болоогүй юм шиг юмаа уугаад инээлдээд сууцгааж байсан. Та нар яаж ингэж чадаж байнаа гэж хэлчихээд гараад явсан. Тэгээд бусдыгаа цуглуулаад араас нь явахаар зогсоол руу очиж байсан чинь өөдөөс Э.М нэг залуутай ирж байсан. Яасан бэ? гэсэн чинь машинд нь суулгаж өгчихөөд ирлээ. Эд нар худлаа өөрсдөө хутгалчихаад бид нар дээр аваад ирсэн юм биш үү гэж надад хэлсэн.  Тэгээд бид нар машиндаа суугаад  эмнэлэг рүү  явсан...” гэсэн мэдүүлэг

              Гэрч Н.Ч-ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн “...2021 оны 04 дүгээр сарын 04-ны өдөр 17 цагийн үед Улаанбаатар хотоос Б, М, Т, М, Л болон Л-ийн найз Э, М нарын хамтаар Тэрэлж рүү 2 автомашинтай явсан. ...бид нарыг амралтан дээрээ очоод 2-3 цагийн дараа М-ний найзууд гээд 2 эмэгтэй, хэдэн залуучууд ирцгээсэн байсан. Тэд нарыг ирснээс хойш 2 цаг орчмын дараа М манай найз залуу М ирж байна гэж байсан. Бид нар ч М-нг найзуудтайгаа ирсэн болохыг мэдэж байсан. М манай гэрт эхлээд ганцаараа орж ирээд бид нартай юм яриад 5-10 минут болсон энэ хооронд М найз охин М-г авч явах гээд харин М М-нг үлдчих гээд ятгаад байсан. Тэгээд М М-рүү залгаад "энд үлдчих үү? хоночих уу?" гээд утсаар яриад гэрээс гарсан, би ч араас нь бие засах гээд гараад бие засчихаад буцаад гэрт орж иртэл М, С, М гурав манай гэрт ороод ирсэн мэнд мэдээд байж байгаад тэр 3 гараад явцгаасан. Гэр дотор М бид хоёр үлдчихсэн байсан. Тэд нарыг гарч явснаас хойш 5 орчим минутын дараа гадаа орилолдоод зодоон болоод байгаа бололтой байхаар нь М бид хоёр гэрээс гарахад М, С, М гурав урд талын гэрт байсан М болон түүний найзуудтай зодолдоод байх шиг бужигналдаад байсан. Яг тэр зодоон болж байгаа хэсэгрүү М ойртож байхдаа хойшоо саваад уначихсан. Энэ үйл явдал надаас 3 алхмын зайтай л болсон....” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 99-100-р хуудас/

11. Гэрч Р.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн “...Ингээд гэр гэртээ ууж идээд сууж байх үед 23 цагийн үед найз Л М-ийн гэрт оръё гэхээр нь би хамт орсон. Л-гийн гэрт ороод М-ийн найзуудтай танилцаад юм яриад сууж байх үед би тамхи татах зорилгоор гэрээс гарч гадаа тамхи татаж байх үед миний араас Л, М гарч ирээд хамт тамхи татаад зогсож байтал М гэх охины найз банди М ирээд Л-тэй ярих юм байна гэж хэлсэн. Гэтэл М-гийн харьцсан байдал нь М-д таалагдаагүй учир түүнд хандаж "чи Л-тэй ингэж харьцахгүй шүү" гэж уурлаж М рүү дайрч эхэлсэн. Тэгтэл М-ийн найзууд гэрээс гарч ирээд тэр хоёрыг хэрэлдээд байхаар нь хоёр тийш нь салгах гэж оролдсон. Тэгэхээр нь би Л-нг хаана байгаа юм бол гээд хайгаад хартал 2 охинтой урагшаа алхаад явж байхаар нь гайгүй байгаа юм байна гэж бодоод гэрийн ойролцоо байх модон сандал ширээн дээр очоод сууж байтал бид нарын байрлаж байсан гэрийн гадаа эмэгтэй хүмүүс орилсон. Тэгэхээр нь юу болсон юм бол гээд яваад очтол Т гэх залуу газар унасан байдалтай цээжин биеийг нь хоёр хүн түшчихсэн өөр хоёр хүн хажууд зогсож байгаад гэрт өргөж оруулсан. Гэрт оруулсны дараа хүмүүс орилолдож хутгалчихсан байна, хэн хутгалчихваа гээд охидууд орилж чарлаад байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 105-106-р хуудас/

12.       Гэрч О.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн “...2021 оны 04 дүгээр сарын 04-ны өдөр манай найзууд хөдөө гаръя гэж ярилцаад 15 цагийн орчим Д, Г, Ц, Э, Н бид Тэрэлжид орой 19 цагийн орчимд очсон. М танилцсан охиныхоо найзуудтай хамт очсон байсан. ...М, Л хоёр гэрээс юм ярина гээд гарч яваад 5 орчим минутын дараа гадаа орилолдоод эхэлсэн. Тэгэхээр нь бид нар гарахад М тэр хохирогч залуутай зодолдох гээд бие бие рүүгээ дайраад байхаар нь бид нар тал талаас нь бариад авсан. Би М-ийг "болиоч битгий муудалцаад бай" гэтэл намайг "цаашаа байж бай" гээд түлхээд М нөгөө хохирогч залуу руу явж байсан. Тэгээд харсан чинь М баруун гартаа бид нарын ашиглаж байсан амралтын газрын хутгыг барьчихсан байхаар нь би шууд очоод гялс баруун гарыг нь зүүн сугандаа хавчиж бариад М-ний гарыг нь бугуйн хэсгээр нь өчиж дарахад гарт нь байсан хутга газар уначихсан. Тэгэхээр нь би хутгыг бариулаас нь бариад дөнгөж гэрээс гарч ирж байсан Д гэх найздаа өгөөд "Май энийг цаашаа далд хий" гэж хэлээд буцаж М рүү очиж "одоо болио" гээд тайвшруулаад болиулсан. Тухайн үед Н надтай хамт М-ийг боль гэж хэлээд болиулчихаад би цаашлаад гэрээс жаахан зайтай очиж бие засч байхад ахиад хүмүүс орилолдоод байсан. Тэгээд очиход хохирогч залуу газар уначихсан байсан. Тэр хохирогч залуутай М-ээс өөр муудалцсан хүн миний харснаар бол байгаагүй. ...М надад хэлэхдээ найз охин руу нь тэр хохирогч залуу муухай харьцахаар нь муудалцсан гэж байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 110-111-р хуудас/

13.       Гэрч Н.Ц-ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн “...бид нар авчирсан хоол хүнсээ идчихээд, архиа задлаад уугаад сууцгааж байсан. 00 цагийн орчимд намайг утсаар ярьж байх хооронд гэрт байсан манай найзууд бүгдээрээ гараад явчихсан байсан. Гэтэл орилолдоод эхлэхээр нь гараад хартал М М гэх залуутай маргалдаад зогсож байсан. Муудалцсан шалтгааны хувьд М гэх залуу нь М-ний уулзаж байсан охин болох Л-г хөөе Л нааш ир гээд зандарсан байдалтай дуудсан гэсэн. Тэгэхээр нь би өмөөрөөд муудалцсан гэж М надад хэлсэн...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 118-119-р хуудас/

14. Гэрч Д.Э-гийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн “...Налайх дүүргийн 6 дугаар хороо Тэрэлжид байрлах амралтын газарт 2021 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 19 цаг өнгөрч байхад найз болох Б, Н, Г, Ц Д нарын хамт М дээр очихоор Тэрэлж явсан. ... бид нар авч очсон 2 шил 0,75 литрийн элекс нэртэй архи, 2 хроп сэнгүр пиво аваад тэрийгээ хувааж уунгаа хоол унд хиам талхаа зүсч идээд архиа уугаад сууж байтал 23 цагийн үед болов уу М хойд гэр лүү ундаа оруулж өгнө гэж хэлээд 10 орчим минутын дараа буцаж орж ирээд энэ М ямар сонин залуу вэ? гэж надад хандаж хэлснээ инээгээд отверка хаана байна гэхээр нь би ширээн дээр байсан спикер янзалж байсан овтеркийг аваад ханцуйндаа нуусан чинь хоёулаа гарах уу гээд надаас асуухаар нь би зөвшөөрөөд хамтдаа гарсан. М-ийг хутга авсныг нь анзаараагүй. Тэгээд гэрээс гартал М танихгүй хоёр эрэгтэй Л нар харагдсан ба М М-г очоод мөргөхөөр нь би хажуугаар нь очоод М-ийн цээж, хэвлий хавьцаа руу нь 2 удаа өвдөглөөд найз яаж байгаа юм гэхэд юм хэлсэн билүү сайн санадаггүй. Тэгтэл араас Намуунаа гарч ирээд М-ийн толгойг сугандаа хавчуулаад энэ чинь миний найз байна шүү дээ гэхээр нь би хэлэхгүй яасан юм гэж хэлэхэд М-г Н цаашаа дагуулж яваад Л хажууд нь зогсож байхаар нь очоод М яагаад уурласан юм бэ гэхэд Л манай найзаас болж байгаа юм гээд нээх онц юм яриагүй байж байтал гэнэт охидууд хашхираад явчихаар нь очтол ухаан алдчихлаа гээд нэг хүн дээшээ харсан байдалтай хэвтэж байсан...” гэсэн мэдүүлэг/1-р хх-ийн 125-р хуудас/

         15. Гэрч Б.Д-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Тэрэлжид бид хэд гэр аваад бүгдээрээ ууж идээд суусан.Тухайн үед харанхуй болсон байсан. Тэгэхэд М....... Л......... гэдэг охинтой гадуур явж байгаад орж ирээд энд Н.М......... гээд нэг залуу ирчихсэн байна. Алив хутга аваад ир гэж хэлээд хутга аваад гарсан. М....ий араас надаас бусад нь ер нь бүгд гарсан.Тэгээд би байж байгаад гарсан чинь ......... гэдэг залуу Н..........тай юм яриад зогсож байсан. Би ......г таньдаг болохоор  аль гэрт байгаа юм бэ? гэсэн чинь байгаа гэрээ зааж өгсөн.Тэгээд би гэр рүү буцаж ороод ундаа уучихаад гарч ирсэн чинь Бархас надад хутга авчирж өгөөд чи наадахаа далд хийчих гэхээр нь би өөрийнхөө хэвтэж байгаа буйдангийн доогуур хийсэн. Тэгээд дахиад эргээд гарсан чинь талийгаач найз маань газарт хэвтэж байсан. Тэгээд олон хүмүүс тойроод зогсчихсон байсан. Хойд гэрт орон дээр хэвтүүлэх гээд байж байсан чинь цамц нь сөхөгдөөд цамцыг нь харсан чинь цус болчихсон байсан... Б ирээд энэ хутгыг далд хийчих гэхээр нь нуусан. ...М-ийн авч гарсан хутга байсан болохоор юм асуугаагүй, урт хутга байсан. Би мах шарахдаа ашигласан. Тэнд угаасаа ганцхан хутга байсан. Ир нь мохоо, далий  байсан. Хутга цус болсон байсан. ...Хутгалуулсан гэж мэдчихээд дараа нь гэр лүү орсон. Тэгээд байж байсан чинь Н надаас нөгөө хутга яасан хаана байна гэж асуухаар нь нуусан газраа хэлж өгсөн. Н нөгөө хутгыг аваад гарсан. Тэгээд Н 2-3 минутын дараа буцаж орж ирэхэд Н-ийн цамц нь цус болчихсон байсан. Гал руу нөгөө цустай цамцаа хийчихсэн. Гэрт байсан Н, Э, Ц, М гэрт байсан бүх хүмүүс тэгж ярьсан. ...Гэрт байсан хүмүүс яриалцаж байхад Б М-ий гараас хутгыг татаж авсан гэж ярьсан. ...Гэрийн гадаа хоёр талд муудалцаан болж байхад нэг талд нь М талийгаач хоёр зууралдчихсан байсан. Тэгээд талийгаач М-ийг гуйгаад чи ямар ядаргаатай залуу вэ?  больчихооч тэгэх үү гээд байж байсан. ...М-ийг гартаа хутга барьсан байхыг гэрээс авч гарахад харсан. ...Б хутгыг нь аваад надад өгсөн. Бид нар гэрт ярилцаж байхад Б М-ийн гараас хутгыг нь булааж авсан гэж ярьсан.

         ....Н цагдаа нар ирвэл бүгдээрээ М-ийг өмөөрнө шүү гэж ярьж байсан. ...Н хутга аваад гарч яваад буцаж орж ирээд цамцаа шатаасан. Тэгээд цагдаа иртэл буцаж гараагүй. ...Амарч байгаа хоёр гэрт л хүмүүс байсан. Тухайн хоёр гэр нь хоорондоо ойрхон зайтай, модны мөчир дээр гэрэл тогтоосон байсан...” гэсэн мэдүүлэг

              Гэрч Б.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн “...тэгээд бид нар авчирсан архи, пивоо ууцгаасан. Би найз Д-тай чат бичээд гэрийн зүүн талын орон дээр хэвтэж байтал гаднаас М ганцаараа орж ирээд "энэ М гээд залуу ирсэн байна, намайг оролдоод байна отверка аваад ир" гэж хэлэхэд одоо хэн нь гэдгийг санахгүй байна жинхэнэ нэрийг нь мэдэхгүй байна, Б яах гээд байгаа юм бэ? гэхэд М юу ч дуугаралгүй ширээн дээрээс хар өнгийн хутгыг аваад гарсан. Тэгтэл араас нь бүгдээрээ гараад явсан ба би ганцаараа Д-тай чат бичиж байсан болохоор үлдээд хэвтэж байтал гадаа эмэгтэй хүн орилохоор нь гүйгээд гартал гэрийн баруун талд М, Н хоёр өөд өөдөөсөө харсан юм яриж байгаа бололтой зогсож байхаар нь очоод М-тэй мэнд мэдээд гар бариад цаана нь юу болж байгааг хартал манай гэрийн ард байрлах гэрийн урд талд талийгаач М-ийн 2 гарын шуунаас нь барьсан чи болиоч ямар ядаргаатай залуу вэ гээд зогсож байсан. Хажууд нь нэг эмэгтэй зогсож байгаа харагдсан. Цаагуур нь болон тойроод манай найзууд болон М-тэй хамт явж байсан хүмүүс гарч ирсэн шуугилдаад байхаар нь 2 хоногийн өмнө хүнд зодуулаад нүдээ гэмтээсэн байсан болохоор дахиад хүнд цохиулаад гэмтэж бэртэж мэднэ гэж бодоод буцаад гэр лүү ганцаараа яваад ороход ямар ч хүн байгаагүй ба гадаа дахиад хүмүүс бүүр чанга хашхираад "Хөөе Т-ээ Т-ээ" гээд орилоод байхаар нь дахиад гайхаад сонирхоод гартал арын гэрийн урд талийгаач газар хэвтсэн хажууд нь манай найзууд болон М-тэй хамт явж байсан хүмүүс шуугилдаад байхаар нь би дөхөж очиж явтал Б намайг тосч ирээд энэ хутгыг аваад хурдан далд хий гэхээр нь хутгыг аваад буцаад гэрт ороод гэрэлд хутгыг хартал урд хэсэг нь тал хүртлээ цус болчихсон байхаар нь би хутгыг хурдан нууя дахиад хүмүүс аваад нэгийгээ гэмтээж мэднэ гэж бодоод гэрийн баруун талын 2 дахь орны гудсан завсраар хийгээд буцаад гараад арын гэрийн урд яваад очтол Т ухаангүй хэвтсэн нөгөө эмэгтэй хажууд нь "Т-ээ Т-ээ” гээд сэрээх гээд байгаа бололтой байсан. ...Ингээд юу болов яав гээд хоорондоо ярилцахад М би М-г л мөргөсөн гэж хэлээд чимээгүй болчихсон. Тэгтэл манай найзуудын нэг нь байсан уралдаж яриад байсан болохоор хэн гэдгийг нь санахгүй байна ямар ч байсан талийгаач М нь М, М нарыг салгах гэж голоор нь орж ирээд хутгалуулчихлаа гэж ярилцаад байж байтал М уйлаад “би одоо яанаа” гээд байсан. Тэгээд одоо яах вэ гээд хоорондоо ярилцахад Л гээд охиныг М...... дуудсан чинь М чи миний найз охиныг дуудлаа гээд маргаан үүссэн гэсэн...” гэсэн мэдүүлэг/1-р хх-ийн 133-134-р хуудас/

16.Гэрч Б.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн “...М гаднаас ууртай орж ирэхээр нь яасан бэ гэхэд гадаа Л-тай уулзаж, Л-тай хамт байсан эрэгтэйчүүд нь уурлууллаа гэж хэлсэн. Тэгээд бид нар гэртээ байж байтал М гараад явсан. Удалгүй гадаа хүмүүс маргалдаж шуугиад байхаар нь гарахад М дээгүүрээ хар өнгийн хувцастай, доогуураа жинс өмссөн эрэгтэйг мөргөөд нүүрэн тус газар өшиглөж байсан. Тэгэхээр нь Б бид хоёр М-ийг дагуулаад гэрийн хойно очиж байтал тэнд байсан нэг эрэгтэй хөдөлж чадахгүй байна, үнэртэй ус аваад ир гэхэд Н гэрээс үнэртэй ус авч ирээд үнэртүүлэхэд сэргэхгүй байсан. ...Тэгтэл ухаан орохгүй байсан залуугийн хэвлий хэсгийн хэсгийн цамц нь дээш сөхөгдсөн байсан ба тэр хэсэг газарт цус мэт зүйл гарсан байхаар нь цамцыг тэнд байсан нэг эмэгтэй дээшлүүлэхэд зүүн талын хавирганы доод талд 2-Зсм урттай хутгалуулсан юм шиг шарх байсан....” гэсэн мэдүүлэг/1-р хх-ийн 135-137-р хуудас/

17.Гэрч Б.Л-гийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн “...бид нарын байрлаж байсан гэрээс М гарч ирээд надад хандаж "Л ярих юм байна" гээд ууртай хэлэхэд М чи Л-тай ингэж ярихгүй шүү гэж хэлээд хоорондоо муудалцаад эхэлсэн. М чи яах гээд байгаа юм гээд чанга чанга дуугараад л хэрэлдэж байтал М цаашаа гэр лүүгээ ороод буцаад ирэхэд араас нь найзууд нь гарч ирээд дахиад М, М нар өөд өөдөөсөө хараад зогсож байгаад хэрэлдэж найзууд нь ирээд салгах гэж оролдсон. Б, Э бид 3 яг голд нь зогсоод салгах гэтэл салахгүй байсан. М М-нг цохих гэж байгаад хальт цохиод Э-ыг оносон. Би М-ийг чи хүн цохилоо гээд уурлаад холдоод явсан. ...М-ийн найзуудтайгаа байрлаж байсан гэрт нь яваад ортол ганцаараа гэрийн зүүн хойд орон дээр нэлээн согтсон бололтой хойшоо ханаа гараараа түшсэн байдалтай сууж байхаар нь юу хийж байгаа юм гэж асуутал гэрийн хойд талд хүмүүс орилолдох чимээ гарахаар нь би гайхаад гартал гэрийн гадаа манай найзууд тойроод зарим нь суугаад уйлалдаад Т-г хутгалсан байна гэхээр нь гэр лүү яваад ортол Т-г гэрийн баруун талын үүдний орон дээр дээш нь харуулаад хэвтүүлсэн М хажууд нь уйлаад сууж байхаар нь сандраад М-ийг хутгалсан юм болов уу гээд буцаад нөгөө гэрт яваад ортол М-ийн найзууд бүгдээрээ байхаар нь М-ийг гараад ирээч гэж дуудсан. М гарч ирэхээр нь "чи хутгалсан юм уу" гэж асуухад "Би бишээ амлаж байна, манай найзууд дундаас хутгалах хүн байхгүй" гэж хэлээд зогсож байтал манай найзууд М-ийг аваад эмнэлэг рүү явъя гээд бүгдээрээ гараад явахаар нь араас нь дагаад шууд машиндаа суугаад Налайх руу явсан..." гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 139-140-р хуудас/

18.       Гэрч З.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн “...2021 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Тэрэлжид М-ийн төрсөн өдрийг тэмдэглэхээр Ч, Б, Л, Т, М, 2 танихгүй залуугийн хамт 8-лаа Тэрэлжид 17 цаг өнгөрөөж ирсэн. Нэг нь Э, нөгөө нь Л-гийн найз М гэдэг залуу байсан. ...орой М-ийн найз залуу М найзуудтайгаа ирсэн байсан. Намайг гэрт сууж байхад гадаа хүмүүс орилолдоод байхаар нь гараад харахад гэрийн урд М гэдэг залуу газар унаж байсан. Очоод "яачихав аа юу болов" гэхэд 2 залуу дамжлаад гэрт оруулсан. Би араас нь ороход Т-г орон дээр хэвтүүлчихсэн нэг нь цамцыг нь сөхөхөд цээжний хавьд нь зүсэгдсэн цус болсон харагдсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 144-146-р хуудас/

         19. Гэрч Т.Т-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Тэрэлжид 5 эмэгтэй 2 эрэгтэйтэй долуулаа ирсэн. Ирээд байж байхад урд гэрт өөр хүмүүс ирсэн. Тэгээд орой Т М хоёр М-оо гэдэг хүнийг авах гэж байгаад тухайн асуудал болсон. Би гэрийн урдхан зогсож байхад Н.М-тэй шүүгдэгч муудалцаж байсан. Т салгах гэж очсон. Тэгээд М бас цаашаа явж хүмүүстэй муудаад байсан. М рүү М дайраад зодох гээд ирж байсан. М М хоёрын маргааныг болиулах гэж ямарч байсан М байсан. Тухайн үед харанхуй байсан учраас сайн харж чадаагүй. ...3-4 бөөгнөрсөн хүмүүс байсан. Тухайн хүмүүс дундаас салаад  М унасан. Би тухайн үед М........ийг ухаан алдчихлаа гэж бодсон. Тэгээд надаас гадна хоёр хүн хамт очсон. Хамт очсон хүмүүсээ хэн гэдгийг нь сайн мэдэхгүй байна. Ямартай ч бид нар М...........г дамжилдаад гэр лүү оруулсон. Гэрт оруулах  явцад цамц нь жаахан сөхөгдөөд цус гарсан байхыг харсан. Тэгээд гэрт оруулж ирээд  хутгалуулсан байна гэж ойлгоод эмнэлэг явах гээд машин руу зөөсөн. ...тухайн үйл явдал бол ойролцоогоор 7-10 секундын хооронд маш хурдан болсон. ...Ярьж байгаа зүйлийг нь сайн сонсож чадаагүй. Бага зэрэг зайтай байсан. М М рүү дайраад М ухраад явж байх үед М тэр хоёрыг болуилах гээд дундуур нь орсон. Тэгээд М ухарсан чигээрээ явах үед араас нь М бас явсан. ...Унаж байх үед нилээн ард нь нэг охин байсан санагдаж байна. Унасных нь дараа тэр охин очоод өвдөгөө дэрлүүлээд ухаан алдчихлаа гээд хашгирч байсан. ...Зууралдаж байсан тэр гураваас өөр хүнийг мэдэхгүй байна /М, М, М/ ...” гэсэн мэдүүлэг

Гэрч Т.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн “...22 цаг өнгөрч байхад М-ийн найз залуу М найзуудтайгаа ирсэн байсан. 23 цаг 20 минутын үед би гэрийнхээ урд гадаа зогсож байхад урд 3 метр орчим зайд М М зодох гээд хөөгөөд барьцалдаж авах гээд байхад нь М голоор нь орж салгаж М-ийг түлхээд хоромхон хугацаанд зууралдаад салсан. М тойрч М рүү очиж, 2-3 секундийн дараа М газар унасан ч тэрийг ч анзаарах сөхөөгүй М М-тэй зууралдаад байсан. Б гэнэт "Т-ээ ухаан алдчихлаа" гээд орилохоор нь тийшээ харахад газар унасан. М-ийг өргөж оруулж байхад цамц нь сөхөгдөөд цээжний зүүн талд шарх харагдсан. ...М хэнтэй ч муудалцаагүй, М М хоёрыг салгах гэж дундуур нь ороод 2 тийш нь түлхсэн. М-ээс өөр муудалцсан хүн байхгүй...” гэсэн мэдүүлэг/1-р хх-ийн 148-150-р хуудас/

20.       Гэрч А.Ц-гийн өгсөн “...Дунд зэргийн урттай, хар иштэй, иш нь дээрээ 3 цагаан хадаастай, үзүүртэй хутга өгч явуулсан... Тухайн хүмүүсийг ирэхэд хяналтын камераа асаагаагүй байсан. Тэгээд гадаа харанхуй болсон хойно асаасан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 157-161-р хуудас/

21.       Шинжээч Ц.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Шинжилгээнд ирүүлсэн дүрс бичлэгийн төхөөрөмжийг хүлээн авч шалгах түүний “1од” буюу бүртгэлийн түүхийг үзэж шалгахад 2021 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 09:21:20 цагт төхөөрөмжийг унтрааж, тухайн өдрийн 23:38:13 цагт төхөөрөмжийг асаасан нь бүртгэгдсэн байна. Тухайн төхөөрөмжийг горимоор нь унтраагаагүй шууд тог салсан юм уу, горимын бус унтраалтаас үүдэн лог нь асахдаа “51пи1 с!о\л/п, геЬооГ гэсэн төлөвт бүртгэж асаж байна гэсэн үг юм. Төхөөрөмж унтарсан цаг хугацаанд бичлэг бол ямар нэгэн байдлаар хийгдэхгүй, бичлэг хийгдээгүй бол үүнийг сэргээх боломжгүй байдаг... Мөн төхөөрөмжийн Вюз-ийн батерей буюу эх хавтангийн батерей муудахаар цагийн тохиргоо алдагдаад байх тал байдаг... Би 1211 тоот дүгнэлтийг гаргахдаа 23 цагаас 00 цаг хүртлэх дүрс бичлэгийг тодруулах гэсэн утгатай асуултын хүрээнд тухайн дүрс бичлэгийг тодруулан СД-нд хуулбарласан. Гэвч 1 хувь СД-гээ архивт өгдөг тул дүгнэлтийн хамтаар мөрдөгчид өгөх хувиа өгөлгүйгээр архивт өгөх хувьдаа хамт хавсаргаад өгсөн байна...” гэсэн мэдүүлэг /4-р хх-ийн 183-186-р хуудас/

              22.    Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын инженер техникийн шинжилгээний газрын цахим хэрэглээний лабораторийн эрхлэгч цагдаагийн хошууч М.С-ийн шүүхийн хэлэлэцүүлэгт өгсөн “...Шинжээчийн 3421 тоот дүгнэлтийг хошууч Ч.Г, ахмад М, хошууч М.С гэсэн бүрэлдэхүүнтэй ажиллаж  дүгнэлт гаргасан. Дүгнэлтэд дүрс бичлэгийн төхөөрөмж, плаш, диск, мемори гэсэн 3 объект ирсэн. дүрс бичлэгийн төхөөрөмжийг асааж он, сар, өдрийг шалгахад 35 минутын түрүүлсэн байсан. Энэ нь сториж пүүл хатуу диск дээр бичлэг хийгдээд дүүрвэл хамгийн эхний индекс буюу нэгээс эхэлж хадгална гэсэн тохиргоотой хийгдсэн байсан. Сториж буюу хадгалах төхөөрөмжийг шалгахад ямар нэгэн Хард залгаагүй байсан.  Хард залгагдаагүй гэсэн мэдээлэл байсан учраас бид нар тухайн төхөөрөмжийн тагийг авч хардыг нь аваад тусгай зориулалтын хард уншдаг төхөөрөмжид программыг нь уншуулсан байгаа. Үүнд драйвер сайз нь 1.907.729.09 мегабайт гэсэн байсан. Үүнд хэмжээний зөрүү гарсан байгаа гэж мөрдөгчид хэлсэн. Өмнөх шинжээчид хэмжээ 1.8 мегабайт байж байхад та 3 яагаад 2 мегабайт гээд гаргаад ирэв гэсэн. Компьютерын мэдээллийг хэмжих нэгж буюу бит, мигабит, гегабит, терабит, петабит гэсэн дандаа 1024-өөр өгсдөг хэмжигдэхүүнтэй. Өмнөх шинжээчийн дүгнэлтэд 1.8 гэсэн байна гэсэн байсан. Энэ нь тухайн ТВ хард төхөөрөмж нь өөрөө харахдаа 2 тегабайт багтаамжтай хэсгийг 1.8 гэж харуулсан байгаа юм. Бид нарт 1.8 гэж харуулаагүй, хатуу дискийг залгасан байсан. Бид нар үнийг бодохдоо тухайн төхөөрөмжийг залгаад асаагаад бичлэг хийвэл өмнөх бичлэгүүдээ устгах байх гэдэг зорилгоор шалгасан. Хатуу диксийг гаргаад авахад 2 терабайт гэсэн байсан. Бид нар залгаж асаагаагүй гаднах үйлдвэрийн шошго дээр хэмжээг 2 терабайт гэж бичсэн байсан. 1.907.729.09 мегабайтыг 1000-д хувааж бүхэлчилбэл 1.8 гегабайт гарах ёстой. Яагаад гэвэл хатуу диск маань өөрийн гэсэн мэдээллийг заавал хадгалж байх ёстой.

              Түүнд ган диск гэж байдаг, тэр нь мэдээллийг санамсаргүй байдлаар хадгалдаг. Яагаад компьютерын мэдээлэл дотроо 1.8, гадна талдаа 2.0 терабайт гэсэн бэ гэхээр тухайн хард диск  өөрийнхөө багтаамжийнхаа 5 хувийг , 10 хувийг  энэ хатуу диск дээр хадгалж байна гэдгийг мэдэж байхын тулд 10 хувийг нь заавал хэрэглэдэг. Ингээд зөрүү гардаг. Мөрдөн байцаагчид бид нар мэдүүлэг өгөхдөө энэ тухай тодорхой хэлсэн байгаа. Мөн дүгнэлтэд 2762 ширхэг дүрс бичлэгийн файл байна гэдгийг харуулсан. Хоосон зай бараг байхгүй байна. 2762 ширхэг дүрс бичлэгийн хэмжээ нь 1.492.05 мегабайт гэсэн байгаа. Тэгэхээр ер нь бол хатуу диск дүүрэн байсан. Мөрдөгчөөс шинжээчид дараах 3 асуулт тавьсан. Үүнд:

1. ШШҮХ-ийн шинжээч Ц.Б-ийн гаргасан 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 01210 дугаартай дүгнэлт үндэслэлтэй эсэх,

2. “...........” ХК-ийн амралтын төхөөрөмжийн 1 терабайт мемори карт нь 2021 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 22:00  цагаас 00:00 цаг хүртэлх бичлэг хадгалагдах төхөөрөмжид бүх камерын бичлэгийг хадгалж байгаа эсэх 

3. Хэргийн газрын үйл баримтаар хураагдсан дүрс бичлэг эсэх,  бичигдсэн бол хэд дугаартай камерын бичлэгээр бичигдсэн дүрсжүүлсэн сэргээн үзэх боломжтой эсэх асуулт тавьсан.

              Бид нар түрүүн хэлсэнчлэн 2 терабайт хатуу дискийг тусгай зориулалтын төхөөрөмжид суурилуулаад программ уншуулж үзсэн. Ингэж үзэхэд дүгнэлтэд дурдсан хугацаа буюу 2021 оны 4 сарын 03-ны 00:00 минутаас 2021 оны 4 сарын 04-ний өдрийн 23 цаг 59 минут 59 секунд хүртэлх хугацаанд бүх камерын бичлэгийг шүүж үзэхэд дүрс бичлэгийн төхөөрөмж маань нэг камераас бичлэг хийгээд яг 1  цаг. болоход дараагийн цагийн бичлэгийг тасалж хийж байсан.

              Айди гэж байгаа энэ нь тухайн төхөөрөмж өөр дээрээ бичлэг шинээр үүсгэх болгондоо дэс дугаар өгч байгаа. Эндээс харахад сүүлийн 5 бичлэг буюу  2021 оны 4 сарын 04-ний өдрийн 23 цаг 38 минут 27 секундээс буюу  2021 оны 4 сарын 05-ны өдрийн 00 цаг 00 минут хүртэл нийтдээ 21 цаг 55 минутын бичлэг байна. Энэ төхөөрөмж хэвийн ажиллаж байсан бол дандаа нэг нэг цагаар камерын бичлэгүүдийг хийгээд хадгалдаг. Камерын дугаар нь байгаа. Бичлэгийг харвал индексээр 2703-2707 хүртэл 4 камер 2021 оны 4 сарын 04-ний өдрийн 09 цаг 00 минут 00 секундээс бичлэг хийгээд явж байтал 09 цаг 22  минут 02 секунд, 09 цаг 22  минутад 00, 09 цаг 22  минутад 01, 09 цаг 22  минутад 03 секунд яг нэг үед тухайн бичлэг өөрөө автоматаар зогссон. Энэ өглөө 09 цаг 22 минутын үед тухайн төхөөрөмжийн цахилгаанаас салгасан гэсэн үг. Төхөөрөмж дээр огноо байгаа мөртлөө унтраах гэсэн команд яагаад хамгийн эхэнд орж ирээд байна вэ? гэхээр бичлэг хийж байх явцад энэ бичлэгийн заавал төгсгөх ёстой гэсэн үг. Гэтэл 4 камер бичлэг хийгээд явж байтал тэжээлээс салгасан. Төхөөрөмж маань энэ бичлэгийг төгсгөх ёстой. Оройны 23 цаг 38 минут 27, 28 секундын үед тэжээлийг өгсөн байсан. Энэ үед хийж байсан  бичлэгүүдийг бүгдийг нь төгсгөөд дараагийн бичлэгийг хийж эхэлсэн. 2021 оны 4 сарын 04-ний өдрийн 23 цаг 38 минут 27 секундээс 2021 оны 4 сарын 05-ны өдрийн 00 цаг 00 минут 00 секунд хүртэлх 5 ширхэг дүрс бичлэгийн файлыг төхөөрөмжөөс хуулан авч дүгнэлт бичиж өгсөн байгаа” гэсэн мэдүүлэг

Шинжээч М.С-ийн “...Шинжилгээнд ирүүлсэн дүрс бичлэгийн төхөөрөмж нь нийт 2ТВ хэмжээтэй гэсэн нь 3421 дугаартай дүгнэлтийн зураг 7-д үзүүлснээр хатуу дискны мэдээлэл харуулаагүй учир төхөөрөмжийг унтрааж тагийг нь нээж дотор нь суурилагдсан хатуу дискийг салгахад гадна талдаа “2ТВ” гэсэн бичигтэй байсан. Улмаар “НЭЭ Эосктд 51а1юп” гэх төхөөрөмжид холбон хатуу дискний хэмжээг шалгахад 3421 дүгнэлтийн зураг 8-д үзүүлсэн “То1а1 с1пуе 512е” 1.907.729.09 МВ гэж заасан. Энэ тоог нэгжийг нь ихэсгээд 1024-т хувааж тооцно, ингээд 1.863,01669 гигабайт багтаамжтай болно. Үүнийг дахин нэг нэгжээр өсгөж 1024-т хуваахад 1.81 ТВ болж байна. Ийм учраас дээрх 2 дүгнэлтэд тусгасан 2 хэмжээ огт зөрүүгүй байна гэсэн үг... Эхний дүгнэлтийг гаргахад төхөөрөмжөөс шууд холболт хийж болж байсан бөгөөд 3421 дугаартай дүгнэлтийн төхөөрөмжийг шууд холбоход дээрх хатуу дискний мэдээллийн учир нь төхөөрөмжийн тэжээл дутагдах, батерей муудах /эх хавтангийн/ зэргээс шалтгаалж төхөөрөмж шууд уншихгүй тохиолдол гардаг. Мөн адил шалтгаанаар цагийн зөрүү дахин үзэхэд гарч болдог, гэхдээ энэ нь 10-20 минутын хооронд л гарч болно. Тухайн дүрс бичлэгийн төхөөрөмж нь хатуу дискний бичлэг дүүрвэл дүрс бичлэг бичигдсэн эхний цагийн бичлэгээс дарж бичигдэх тохиргоотой байсан. Ингэж бичлэг дарж бичигдэнэ, бусдаар уг төхөөрөмжөөс ямар нэгэн бичлэг устгагдсан лог буюу цахим мөр байхгүй байсан. Логийг ямар нэгэн байдлаар засвар хийж өөрчлөх боломжгүй байдаг. Лог гэдэг нь тухайн төхөөрөмжинд хийгдсэн үйлдэл бүрийг цаг минуттай нь бүртгэсэн бүртгэлийн түүх юм...” гэсэн мэдүүлэг /4-р хх-ийн 188-189-р тал/,

23.       Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 24 дугаартай “...Талийгаачийн цогцост цээжний зүүн хөндийд нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, үнхэлцэг хальсанд шарх, үнхэлцэг хальсны хөндийд цус хуралдалт, зүрхний зүүн ховдлын урд ханаар орж зүүн ховдлын арын ханаар нэвт гарсан хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн уушгины 8 дугаар сегментийн нэвт хатгагдсан шарх, зүүн уушгины уналт, цээжний зүүн хөндийд цус хуралдалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаачийн биед хуучин гэмтэл тогтоогдсонгүй. Талийгаач нь цээжний зүүн хөндийн нэвтэрч үнхэлцэг хальс, зүрхний зүүн ховдлоор нэвт гарч зүүн уушгины 8 дугаар сегментийг нэвт хатгасан шархны улмаас хурц цус алдаж, зүүн уушги унаж, цээжний зүүн хөндийд цус хуралдаж нас баржээ. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй, Талийгаач дээрх гэмтлийг авсан даруйд нас барна, Талийгаачийн цусанд 1,7 промилли спиртийн агууламж илэрсэн нь согтолтын дунд зэрэгт хамаарна. Талийгаачид эмнэлэгт яаралтай тусламж үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй байжээ. Талийгаачийн цус нь АВ /IV/ бүлгийн харьяалалтай....” гэсэн дүгнэлт/1-р хх-ийн 186-189-р хуудас/

24.       Шинжээч С.Т-ийн “...Задлан шинжилгээний дүгнэлтэд бичигдсэнээр цээжний зүүн талд өвчүүний хажуугийн шугамаар 4, 5-р хавирганы завсарт мөр тал нь 23 цаг, ир тал нь 17 цагийн чигтэй урдаас арагш, зүүнээс баруун, дээрээс доош чиглэлтэй 2 см урттай 1.5 см өргөнтэй цээжний хөндийд нэвтэрч хатгагдаж зүсэгдсэн шархтай байсан. Талийгаачид учирсан шархны шинж байдлаас харахад зах ирмэг нь тэгш ир, мөр талтай байх тул ир үзүүртэй буюу хутгаар үүсгэгдсэн байх боломжтой. Шархны чиглэл, байрлалаас үзэхэд дээрээс доош байгаа нь дээрээс доош хатгаж, биед хутганы үзүүр орсны дараа хүчтэй түлхэх үед үүссэн, зүүнээс баруун тийш чиглэсэн, урдаас арагш чиглэсэн байгаа нь ихэвчлэн хүний гараар үүсгэгдсэн шархны чиглэл юм...” гэсэн мэдүүлэг/1-р хх-ийн 195-197-р хуудас/

25.       Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 1213 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн улаан өнгийн малгайтай цамц, хар өнгийн цамц, хар өнгийн хагас ханцуйтай цамц дээр хурц иртэй зүйлийн үйлчлэлээр гарсан шинэ зүсэгдэлтүүд байна....” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 236-241-р хуудас/

26.       Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 2001 дугаартай “...Улаан хүрэн өнгийн малгайтай цамц, хар өнгийн ноосон цамц, хар өнгийн футболк, бор өнгийн дотуур өмд, хар өнгийн жинсэн өмд дээр цус илэрсэн. Уг цус нь АВ/1\// бүлгийн харьяалалтай байна. Хар өнгийн тэлээ, саарал өнгийн оймс, хар өнгийн оймс, хар өнгийн гутал дээр цус, биологийн гаралтай ул мөр илрээгүй...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 242-244-р хуудас/

27. Сэтгэц эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 292 дугаартай “...Э.М нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Э.М болсон хэргийнхээ талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Э.М нь хэрэг хариуцах чадвартай байна. Э.М-д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна...” гэсэн дүгнэлт /2-р хх-ийн 32-33р тал/

28. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 10-17-р хуудас/

29. гэрч А.Н-ны мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, зургийн үзүүлэлт / 1-р хх-ийн 18-24-р хуудас/

30. Эд мөрийн баримтаар хураагдсан хутганд үзлэг хийсэн “...эд мөрийн баримтаар хураагдсан хутга нь металл бүтэцтэй, ажлын хэсэг хурц үзүүртэй, үзүүр хэсгийг харахад баруун гар тийш бага зэрэг далийсан, хуванцар бариул дээр 3 цуваа төмөр хадаастай, хутганы ажлын хэсгийн урт 14 см, ажлын хэсгийн өргөн 2.5 см, бариул нь хар өнгийн хатуу хуванцар, арын төгсгөлийн хэсэг доош махийсан бүтэцтэй байна. Хутганы ажлын хэсгийн 2 талд цус мэт зүйлээр бохирлогдсон...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 32-34-р хуудас/

31. Эд мөрийн баримтаар тооцох тухай 2021.04.06-ны өдрийн “...хэргийн газрын үзлэгээр хураан авсан хар өнгийн хуванцар иштэй хутгыг эд мөрийн баримтаар тооцох...” мөрдөгчийн тогтоол, Эд мөрийн баримтаар тооцох тухай “...шинжээчийн 1211 дугаартай дүгнэлттэй хамт ирсэн хяналтын камерын бичлэг хадгалах төхөөрөмжнөөс хуулбарлаж авсан бичлэг болон Г.Ч..........ас гаргаж өгсөн гар утасны ярианы бичлэг, хэргийн газрын үзлэгийн үед хийсэн дүрс бичлэг зэргийг хуулбарласан ногоон өнгийн мемори карт, хар өнгийн уншигчийн хамт эд мөрийн баримтаар тооцох...” гэсэн мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 51-52-р хуудас/

32. Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 35-43-р хуудас/

33. Гар утсанд үзлэг  хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 44-45-р хуудас/

34. Шүүгдэгч Э.М-ийн хувийн байдалтай холбогдох баримтууд /2-р хх-ийн 111-124-р хуудас/

35. “...Э.М нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 597 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан...” гэсэн эрүүгийн хариуцага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд /2-р хх-ийн 95-101-р хуудас/

36. Хохирогч М.М-ийн хувийн байдалтай холбогдох баримтууд, гэм хорын хохирлын нэхэмжлэлийн баримтууд /2-р хх-ийн 132-150, 3-р хх-ийн 139-146-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

              Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон өмгөөлөгчдөөс “хэрэг болсон цаг хугацааны бичлэг устгасан” гэх агуулга бүхий асуулт дүгнэлт гаргасан нь шинжээч М.С шүүхийн хэлэлэцүүлэгт өгсөн “...тухайн бичлэг өөрөө автоматаар зогссон. Энэ нь өглөө 09 цаг 22 минутын үед тухайн төхөөрөмжийн цахилгаанаас салгасан гэсэн үг. Төхөөрөмж дээр огноо байгаа мөртлөө унтраах гэсэн команд яагаад хамгийн эхэнд орж ирээд байна вэ? гэхээр бичлэг хийж байх явцад энэ бичлэгийн заавал төгсгөх ёстой гэсэн үг. Гэтэл 4 камер бичлэг хийгээд явж байтал тэжээлээс салгасан. Төхөөрөмж маань энэ бичлэгийг төгсгөх ёстой. Оройны 23 цаг 38 минут 27, 28 секундын үед тэжээлийг өгсөн байсан. Энэ үед хийж байсан  бичлэгүүдийг бүгдийг нь төгсгөөд дараагийн бичлэгийг хийж эхэлсэн. 2021 оны 4 сарын 04-ний өдрийн 23 цаг 38 минут 27 секундээс 2021 оны 4 сарын 05-ны өдрийн 00 цаг 00 минут 00 секунд хүртэлх 5 ширхэг дүрс бичлэгийн файлыг төхөөрөмжөөс хуулан авч дүгнэлт бичиж өгсөн байгаа” гэсэн мэдүүлэгээр бичлэг устгасан гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

Иймд шинжээчийн дүгнэлтүүдийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтүүдийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч нар гаргасан дүгнэлтүүдийн үндэслэлүүд нь тодорхойлогджээ.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж, тодруулсан байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугийн талаар улсын яллагчаас “...шүүгдэгч Э.М нь 2021 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр .. дүүргийн ....... дугаар хороо “...........” гэдэг газарт Н.М-эй ялихгүй байдлаас болж муудаж, шаардлага тавьсан хүний шаардлагыг хүлээж аваагүй. Энэ байдал бүр даамжирч 5 дугаартай гэрт ашиглагдаж байсан хар өнгийн иштэй хутгыг авч гарсан. Энэ маргааныг таслан зогсоох гэж М ирсэн. М 2 гараараа гарыг нь хориглож бариад үйлдлийг таслан зогсоох гэж оролдох үед хутгатай гараараа М-ийг цаашаа түлхэж М-ийн амь насыг хохироосон үйл баримт тогтоогдож байна. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан хүнийг алах гэмт хэргийн шинжтэй болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Э.М.........ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна, Хохирол төлбөрийн хувьд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч баримтаар 17,155,921 төгрөг нэхэмжилсэн. Үүнийг шүүгдэгч Э.М......... төлж барагдуулсан. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлд сэтгэл санааны болон бусад хохирлыг төлүүлж болно гэж заасан боловч хэрхэн барагдуулах, дүгнэх арга тодорхойгүй байгаа тул энэ  нэхэмжлэлийн нээлттэй үлдээнэ үү гэсэн  саналтай...” гэсэн дүгнэлтийг,

              Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Т-аас “...Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэргийг шүүгдэгч Э.М үйлдсэн гэм буруутай нь тогтоогдож байна. Гэрчүүд яг хутгалахыг хараагүй гэж байгаа боловч гэрээс хутгыг авч танхайн шинжтэй халдан довтолж байсан. Э.М-ийг М-гийн эсрэг халдан довтолж байгааг таслан зогсоох гэж оролдох, барьцалдаад зогсож байсан гэдгийг 3-4 гэрч гэрчилдэг. Э.М М-ийг хутгалчихаад дараа нь М рүү очиж байхад нь гэрч Б хутгыг авсан тухай байдаг. Иймээс энэ гэмт хэргийг Э.М үйлдсэн гэм буруутай байна. Өнөөдөр хэргийг өөртөө ашигтайгаар эргүүлэх гэж янз бүрээр мэдүүлэг өгч байна. Өмнө нь хэргээ хүлээгээд гэмшдэг байсан бол одоо хэргээ хүлээхгүй байна...” гэсэн дүгнэлт,

              Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч А.С-ээс “...Энэ бол тогтоогдсон гэмт хэрэг. Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд бид нар гурван асуудал тавьсан. Үүнд: Б шинжээчийн дүгнэлт алга болсонтой холбоотой хэргийг нуун далдалж байгаа асуудал байна уу? ял завшиж байгаа асуудал байна уу? М-д анхан шатны шүүхээс олгосон 9 жил багадаж байна гэсэн хүсэлт гаргасан. М-г хохирогчоор тогтоож хүндрүүлэх нөхцөл байдлаар зүйлчлэх гэсэн үндэслэлээр гомдол гаргасан. Мөн М батлан даалтад гарахдаа би хохирлоо төлмөөр байна, машинаа зармаар байна, тогтоогдсон хэрэгт би хаашаа зайлах юм бэ, би оргон зайлахгүй гэж гарсан хүн би буруутай биш гэж ярьж байна...” гэсэн дүгнэлт,

              Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Б-аас “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх явцад эргэлзээтэй нөхцөл байдал тогтоогдсон тохиолдолд аль ашигтайгаар шийдвэрлэнэ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2.1.1 дэх хэсэг 1.6 дахь заалт уг гэмт хэрэг хэдийд болсон гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл хохирогч шүүгдэгч нарны  харилааны шинж, тэдний биеэ авч явсан  байдал,  өөр гэмт хэргийн шинжтэй үйлдэл байгаа эсэх бусад этгээдүүдийн оролцоо зэргийг харьцуулан судлаж хэргийн үйл баримтыг эргэлзээгүй тогтоох шаардлага*тай. Шүүхийн хэлэлцүүлэгт 28 нотлох баримт шинжлэн судалсанаас 22 нь гэрчийн мэдүүлэг, үүнээс гэрч Н, Д, Б, М 4 гэрчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээс харахад хутгалагдах явцыг хараагүй гэдэг. Хүнийг хүний амь хохироосон гэж яллах гэж байгаа бол нотлож байгаа эх сурвалж тодорхой байх ёстой. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8-д заахдаа шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болно.Тэгэхээр эдгээр 28 баримтын хүрээнд эргэлзээтэй нөхцөл байдал байгаа учраас шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх боломжтой...” гэсэн дүгнэлт,

              Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б-аас “...хүний алтан амь үрэгдсэн тохиолдолд бүгдээрээ харамсаж байна. Энэ гэмт хэрэг баттай нотлох баримтуудаар  тогтоогдсон уу? гэдэгт нягт нямбай хандаасай гэж хүсэж байна. Хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг, хохирогчийн амь насаа алдсан байдал хангалттай нотлох баримт болж байна уу? Гэтэл хутга барьж гарснаараа энэ хүн л буруутай гэж үзэх нь учир дутагдалтай. Үнэхээр хүний амийг санаатай бүрэлгэсэн гэдгийг яаж тогтоогоод байгаа юм бэ? Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид ч гэсэн ганцхан М......... биш гэсэн эргэлзээ байна. Камерын бичлэгт яагаад яг хэрэг гарах үеийн бичлэг байхгүй байна вэ? Өнөөдөр энэ хэргийг яв цав тогтоогоогүй байж, ийм байдлаар хандах нь учир дутагдалтай. Тэр үед М шокт орсон тухайгаа хэлж байна. Энэ хүүхдүүд ч гэсэн яг адилхан шокт байсан. Т-ийн мэдүүлэгт М, М нар барьцалдсан байхад талийгаач газар унасан гэж маш тодорхой хэлж байна. Хэргийг бодит байдлыг тогтоогоогүй гэж харагдаж байна. Харин ч М-ийг би тохитой томоотой хүүхэд гэж харж байна. Сэтгэл санааны хохиролын асуудал шүүх шинжилгээний тухай хуулиар хохиролыг 3 субъект тогтоосон байх ёстой. Тэгэхээр иргэний журмаар нэхэмжлэх нь нээлттэй байгаа...” гэсэн дүгнэлт

              Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс “...энэ хүн давтан хэрэгтэй. Зам дээр явж байхдаа намайг шахлаа гэж уурлаад жолоочийг нь хамрыг хугалаад зөрчлийн тухай хуулиар 700,000 төгрөгөөр торгуулж байсан. Н.М-ийн талаар мэднэ. Н өмгөөлөгчийн хүү, ээж нь багш манай хажууд талын орцонд байдаг, 3 наснаасаа миний хүүтэй найзалсан. Маш хүмүүжил сайтай хүүхэд, гүтгэж байна. Би 2 хохирогчтой гэмт хэрэг байна гээд явсан. Та нар хэзээч надаас уучлал гүйгаагүй юм байна. Хүний амь та нарт үнэгүй юм байна. Хорвоо бас шүүхтэй байдаг шүү...” гэсэн дүгнэлт,

              Шүүгдэгч Э.М-ээс “...Би хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс чин сэтгэлээсээ уучлалт гуйсан. Болсон үнэн байдлыг хэлснээрээ шүүхийн өмнө буруудаад байж байна. Шүүхийн байгууллага надад итгээд батлан даалтад гаргасан. Би хохирлыг нь барагдуулъя, төлнө гэж хэлсэн. Батлан даалтад гараад би итгэл хүлээлгэсэн хүмүүсийн итгэлийг алдаагүй, би шүүхийн дуудсан цагт бэлэн байсан байнга бүртгүүлж байсан, би дахин гэмт хэрэг үйлдээгүй...” гэсэн дүгнэлтүүдийг тус тус гарган мэтгэлцсэн.

              Иргэдийн төлөөлөгчөөс “Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон гэрчүүдийн мэдүүлгийг үндэслээд шүүгдэгчийг гэм буруутай гэж үзэж байна” гэсэн дүгнэлт гаргажээ.

              Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасныг удирдлага болгон шүүх хуралдаанд яллах, өмгөөлөх талын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

               Шүүгдэгч Э.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө ....... дүүргийн ........ дугаар хороо, “......” гэх газарт үйл ажиллагаа явуулдаг “-----” амралтын газарт А.М-г найз охин Б.Л-тэй зүй бус харьцлаа гэх шалтгаанаар А.М-тэй хэрүүл маргаан үүсгэж, улмаар 5 дугаартай гэрээс хар өнгийн хуванцар иштэй хутга барьж гарах явцад энэ маргаан, үйлдлийг таслан зогсоохоор ирсэн М.М-ийн цээжин тус газарт нь нэг удаа хутгалж санаатай алсан үйл баримт тогтоогдож байна.

              Хүнийг санаатай алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хохирогч нас барсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг. Шүүгдэгч Э.М хохирогч М.М-ийг хутгалсан үйлдэл болон хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

              Э.М нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

Хавтаст хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

Шүүгдэгч Э.М-ийн өгсөн “...Би тэр залууг гэмтээе гэж бодоогүй. Тэр залууд ямар нэгэн буруу байгаагүй. Зодоон үүсгэх ямар нэгэн сэдэл байгаагүй. Тэгээд би чамд хамаагүй гээд цаашаа түлхээд М....... рүү очоод муудалцаад маргаж байтал миний гарыг хойно минь өчөөд гэр рүү  аваад орсон...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

Шүүгдэгч Э.М-ийн өгсөн “...нэг залуу муудалцсан залуу бид хоёрын дундуур орж ирээд “чи найз яагаад ингээд байгаа юм бэ гээд цээж рүү түлхэхээр нь хутгатай гараараа цээж хавьд нь түлхэхэд “пүл” гээд цээж рүү нь хутга орчихсон юм. Би жаахан шоконд орчихсон сууж байхад Намуунаа “чи хүн хутгалчихлаа шүү дээ” гэж хэлсэн Намайг түлхэхээр нь би зөрүүлээд хутгатай гараараа түлхэхэд цээж рүү нь хутга орчихсон. Хутгалъя, гэмтээе гэсэн санаа зорилго байгаагүй. Хүний амь нас хохироосондоо гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 154-156-р хуудас/

              Гэрч А.Н-ны өгсөн “...Би М-ийн цамцнаас нь таттал угз татаад гадаа байсан М рүү гүйгээд “хөөе” гээд орилоод гүйж байтал М гэнэт гарч ирээд М-ийг салгах гээд ойртож очтол М, М хоёр зууралдаад авсан. М дээгүүр нь М-нг  давж хараад “алив чи цаашаа” гээд түлхсэн. Тэгээд тэр хоёр хальт зууралдахад нь Б бид хоёр хоёр талаас нь татаад салгатал, бид хоёрыг цаашаа гэж хэлээд М рүү явж очсон. ...гэрлүү оруулахад хувцас нь сөхөгдөөд жаахан цус харагдахаар нь юун цус вэ гэтэл хутгалуулчихсан байсан. Тэрийг хараад би уйлаад урд гэрлүү орж хутгалсан найз М рүү очоод “чи хүн аллаа шүү дээ, хутгалчихсан байна шүү дээ, эмнэлэг цагдаа дуудъя” гэтэл М “би харин тэгсэн үү яасан, мэдэхгүй байнаа пизда” гэж хэлсэн. ...Гэрт байсан бүгд орж ирээд хоорондоо ярилцаад “цагдаа ирвэл мэдэхгүй гэж хэлнэ шүү” гэж хоорондоо ярилцаад байж байхад М уйлсан. Энэ үед Г “чи уухаараа хүнээ байчих юмаа, чамаас болж зургаан хүн гай болж байна шүү дээ” гээд ярилцаад байсан. Тэр үед Б аймар уурлаад цагдаа ирсэн ч үнэнээрээ байсан дээр, би тэр хутгыг нь яаж салгаж авсан гэж санана, тэгээгүй бол хэдэн хүн хутгалчихсан байх бол” гэж хэлсэн. Намайг М-ээс М-ийг салгах үед баруун гараас нь Б хутга салгаж авсан гэдгийг тэгэхэд л мэдсэн юм. М М хоёр зууралдсан газарт М ухаан алдаад уначихсан байсан. ...М-тэй М-ээс өөр ойртож очсон хүн байхгүй, М бол М-тэй маргах муудалцах үйлдэл гаргаагүй, хальтхан  бие биенээ түлхэлцээд зуурсан гэх юмуу болоод л өнгөрсөн, энэ үйл явдал 5-10 секундын хооронд бужигнаад л өнгөрсөн. Тухайн үед М л хутгатай байсан...”  гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 62-63, 68-р хуудас/

         Гэрч Н.М-ийн өгсөн “...Талийгаач Э.М-ийн 2 гарын бугуйг дээрээс нь доош барьсан байсан. Э.М-ний гарт хутга байхыг би харсан. ...Талийгаачийн аминд нь хүрсэн хүн Э.М. ...Э.М, талийгаач хоёр барьцалдаж зогсож байснаас хойш минут ч хүрэхгүй хугацаа өнгөрөхөд ирээд намайг мөргөсөн. Тэгээд Н салгах гээд ирэхэд талийгаач аль хэдийн газар унасан байсан...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

         Гэрч А.М-гийн өгсөн “...М М хоёр маргалдаад зогсож байхад анзаарахад М М гэх залуугийн 2 гарын бугуйны дээд хэсгээс барьсан байдалтай байсан. М нь баруун гартаа хутгыг дээш харуулан барьсан харагдсан. ...талийгаачийг гэр лүү өргөж явж байх үед цээж хэсгээс нь цус гарчихсан байсан тэгээд гэрт оруулаад дээгүүрх хувцсыг нь тайлаад хартал цээжний зүүн талдаа хутгалуулсан юм шиг шархтай, их хэмжээний цус гарчихсан байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 70-71-р хуудас,/

Гэрч О.Б-ын өгсөн “...Тэгээд харсан чинь М баруун гартаа бид нарын ашиглаж байсан амралтын газрын хутгыг барьчихсан байхаар нь би шууд очоод гялс баруун гарыг нь зүүн сугандаа хавчиж бариад М-ийн гарыг нь бугуйн хэсгээр нь өчиж дарахад гарт нь байсан хутга газар уначихсан. Тэгэхээр нь би хутгыг бариулаас нь бариад дөнгөж гэрээс гарч ирж байсан Д гэх найздаа өгөөд "Май энийг цаашаа далд хий" гэж хэлээд буцаж М рүү очиж "одоо болио" гээд тайвшруулаад болиулсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 110-111-р хуудас/

         Гэрч Б.Д-ийн өгсөн “...М-ийг гартаа хутга барьсан байхыг гэрээс авч гарахад харсан. ...Б хутгыг нь аваад надад өгсөн. Бид нар гэрт ярилцаж байхад Б М-ийн гараас хутгыг нь булааж авсан гэж ярьсан. ...Н цагдаа нар ирвэл бүгдээрээ М-ийг өмөөрнө шүү гэж ярьж байсан...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

              Гэрч Б.Д-ийн өгсөн “...Б намайг тосч ирээд энэ хутгыг аваад хурдан далд хий гэхээр нь хутгыг аваад буцаад гэрт ороод гэрэлд хутгыг хартал урд хэсэг нь тал хүртлээ цус болчихсон байхаар нь би хутгыг хурдан нууя дахиад хүмүүс аваад нэгийгээ гэмтээж мэднэ гэж бодоод гэрийн баруун талын 2 дахь орны гудсан завсраар хийгээд буцаад гараад арын гэрийн урд яваад очтол Т ухаангүй хэвтсэн нөгөө эмэгтэй хажууд нь "Т-ээ Т-ээ” гээд сэрээх гээд байгаа бололтой байсан. ...Ингээд юу болов яав гээд хоорондоо ярилцахад М би М л мөргөсөн гэж хэлээд чимээгүй болчихсон. Тэгтэл манай найзуудын нэг нь байсан уралдаж яриад байсан болохоор хэн гэдгийг нь санахгүй байна ямар ч байсан талийгаач М нь М, М нарыг салгах гэж голоор нь орж ирээд хутгалуулчихлаа гэж ярилцаад байж байтал М уйлаад “би одоо яанаа” гээд байсан...” гэсэн мэдүүлэг/1-р хх-ийн 133-134-р хуудас/

         Гэрч Т.Т-ийн өгсөн “...тухайн үйл явдал бол ойролцоогоор 7-10 секундын хооронд маш хурдан болсон. ...Ярьж байгаа зүйлийг нь сайн сонсож чадаагүй. Бага зэрэг зайтай байсан. М М рүү дайраад М ухраад явж байх үед М... тэр хоёрыг болиулах гээд дундуур нь орсон. Тэгээд М... ухарсан чигээрээ явах үед араас нь М... бас явсан. ...Унаж байх үед нилээн ард нь нэг охин байсан санагдаж байна. Унасных нь дараа тэр охин очоод өвдөгөө дэрлүүлээд ухаан алдчихлаа гээд хашгирч байсан. ...Зууралдаж байсан тэр гурваас өөр хүнийг мэдэхгүй байна /М..., М..., М.../ ...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

Гэрч Т.Т-ийн өгсөн “...би гэрийнхээ урд гадаа зогсож байхад урд 3 метр орчим зайд М Мнг зодох гээд хөөгөөд барьцалдаж авах гээд байхад нь М голоор нь орж салгаж М-нийг түлхээд хоромхон хугацаанд зууралдаад салсан. М тойрч М рүү очиж, 2-3 секундийн дараа М газар унасан ч тэрийг ч анзаарах сөхөөгүй М М-тэй зууралдаад байсан. ...М хэнтэй ч муудалцаагүй, М М хоёрыг салгах гэж дундуур нь ороод 2 тийш нь түлхсэн. М-ээс өөр муудалцсан хүн байхгүй...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 148-150-р хуудас/ зэрэг болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Г-ийн мэдүүлэг /1-р хх-ийн 57-р хуудас/, гэрч А.О-ийн мэдүүлэг/1-р хх-ийн 77-р хуудас/, гэрч Т.М-ийн мэдүүлэг /1-р хх-ийн 79-80-р хуудас/, гэрч Н.С-ын мэдүүлэг/1-р хх-ийн 85-86-р хуудас/, гэрч Н.Ч-ын мэдүүлэг /1-р хх-ийн 99-100-р хуудас/, гэрч Б.Б-ын мэдүүлэг /1-р хх-ийн 88-89-р хуудас/, гэрч Б.Б-ийн мэдүүлэг /1-р хх-ийн 94-97-р хуудас/, гэрч Р.Э-ын мэдүүлэг /1-р хх-ийн 105-106-р хуудас/, гэрч Д.Э-ийн мэдүүлэг /1-р хх-ийн 125-р хуудас/, гэрч Б.Л-гийн мэдүүлэг /1-р хх-ийн 139-140-р хуудас/, гэрч З.М-ийн мэдүүлэг /1-р хх-ийн 144-146-р хуудас/, гэрч Б.Г-ын мэдүүлэг /1-р хх-ийн 135-137-р хуудас/, гэрч Н.Ц-ын өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 118-119-р хуудас/, гэрч А.Ц-ийн мэдүүлэг /1-р хх-ийн 157-161-р хуудас/, шинжээч Ц.Б-ийн мэдүүлэг /4-р хх-ийн 183-186-р хуудас/, шинжээч М.С-гийн мэдүүлэг /4-р хх-ийн 188-189-р тал/, шүүх хуралдааны тэмдэглэл, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 24 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 186-189-р хуудас/, шинжээч С.Т-ийн мэдүүлэг /1-р хх-ийн 195-197-р хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 1213 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 236-241-р хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 2001 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 242-244-р хуудас/, Сэтгэц эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 292 дугаартай дүгнэлт /2-р хх-ийн 32-33р тал/ , Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 10-17-р хуудас/, гэрч А.Н-ны мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, зургийн үзүүлэлт / 1-р хх-ийн 18-24-р хуудас/, эд мөрийн баримтаар хураагдсан хутганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 32-34-р хуудас/, эд мөрийн баримтаар тооцох тухай 2021.04.06-ны өдрийн мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 51-52-р хуудас/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 35-43-р хуудас/ зэрэг дээрхи шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Э.М нь амь хохирогч М.М-ийн эрх чөлөөнд халдан хутгалж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгчээс “...би хохирогчийг түлхсэн хутгалаагүй, тухайн гэмт хэргийг би үйлдээгүй...” гэх агуулга бүхий дүгнэлт,  шүүгдэгчийн өмгөөлөгч нараас “...шүүгдэгч хохирогчийг хутгалж байгааг харсан гэрч байхгүй, өөр нотлох баримтгүй, хэргийн бодит байдлыг тогтоогоогүй, улсын яллагчийн шинжлэн судалсан 28 баримтын хүрээнд эргэлзээтэй нөхцөл байдал байгаа учраас ашигтайгаар шийдвэрлэх боломжтой...” гэх агуулга бүхий дүгнэлтүүд гаргасан нь дээрхи шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд болон гэрчүүдийн мэдүүлэгүүд, шинжээчийн дүгнэлтүүдээр няцаагдаж байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч гэрээс хутга авч гарсан, түүний гараас гэрч Б хутгыг салгаж авсан, хохирогч шүүгдэгч хоёул барьцалдан зогсож байсан удалгүй хохирогч газарт унасан үйл баримтуудыг дээрхи гэрчүүд мэдүүлсэн байх тул шүүгдэгч болон өмгөөлөгчдийн дүгнэлтүүдийг хүлээн авах үндэслэлгүй байна.

Э.М-д холбогдох хэргийн үйл баримтыг бодитойгоор тогтоох, гэмт этгээдийн гэм бурууг үндэслэлтэй, эргэлзээгүйгээр нотолж чадахуйц баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх арга хэмжээг шүүхийн өмнөх шатанд мөрдөгч, прокурорын зүгээс гүйцэд авч хэрэгжүүлжээ.

              Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас Э.М-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд хэргийн зүйлчлэл тохирсон, шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн “...шүүгдэгчийг гэм буруутай гэж үзэж байна...” гэсэн дүгнэлт үндэслэлтэй байна. 

              Гэмт үйлдэл нь хүний идэвхтэй үйл ажиллагаа төдийгүй түүндээ сэтгэл зүйн хувьд хэрхэн хандсан, ямар хүсэл, зорилго, сэдэлтийг удирдлага болгон хийснийг харуулдаг ба энэ хүрээнд гэмт үйлдлийн төрөл, аргыг зөв тодорхойлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, хэргийн зүйлчлэл, гэм бурууг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой юм.

              Энэхүү гэмт хэргийн шалтгаан нөхцлийг шүүгдэгчийн согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ бусадтай маргалдах, бусдыг айлгах зохисгүй үйлдэлтэй холбоотой байна гэж үзлээ.

            Иймд шүүхээс шүүгдэгч Э овогтой М-ийг хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

              Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

              Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж, мөн хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй.” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Э.М нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байна.   

              Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Г нь гэмт хэргийн улмаас учирсан оршуулга, болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хохирол гэж 17.155.921 төгрөг, амь нас үрэгдсний улмаас олох байсан орлого гэж  250.000.000 төгрөг нийт 267.155.921 төгрөгийн шаардлагыг мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн шатанд шүүгдэгчид холбогдуулан гаргажээ.

              Шүүгдэгч Э.М нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хэрэгт авагдсан бичгэн баримтуудаар нэхэмжилсэн оршуулгатай холбоотой 17.000.000 төгрөгийн хохирлыг мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн шатанд нөхөн төлсөн болох нь хэрэгт авагдсан баримт, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлгээр тогтоогдож байна.

              Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас М.М-ийн амь нас хохирсонтой холбоотойгоор түүний олох байсан орлого гэж 250.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хуулийн 508, 511 дугаар зүйлд зааснаар энэ гэмт хэргийн улмаас учирсан сэтгэл санааны болон бусад хохирлыг  шүүх хянахад хэрэгт авагдсан баримтуудаар Иргэний хуульд зааснаар тооцох боломжгүй байх тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, холбогдох нотлох баримтуудаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх эрхтэйгээр үлдээлээ.

              Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

              Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас  “...шүүгдэгч Э.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 11 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг гаргаж байна. Хохирол хор уршигийн тухайд бол дээр дурдсанчлан гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүхийн шийдвэр гарсан. 2021 оны 4 дүгээр сарын 6-ны өдрөөс эхэлж цагдан хоригдсон бөгөөд 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл 449 хоног, Эрүүгийн хуулийн ерөнхий 6.10 дугаар зүйлд зааснаар түүний эдлэх ялд оруулан тооцох саналтай. Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 4 ширхэг сидиг хэрэгт хавсаргах, хяналтын камерийн төхөөрөмж, мемори карт уншигч хэргийн газраас хураагдаж ирсэн хар өнгийн иштэй хутга 1 ширхэг, бэхжүүлж авсан хумс, улаан өнгийн куртика, хар өнгийн хүзүүтэй ноосон цамц, хар өнгийн подволк, бор өнгийн ноосон цамц, өмд, бүс, хос гутал, 2 хос 4 ширхэг оймс, дөрвөлжин хэлбэртэй хар хайрцаг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг холбогдох албан тушаалтанд даалгах нь зүйтэй байна...” гэсэн дүгнэлт,

              Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч А.С “...энэ гэмт хэргийг согтуугаар үйлдсэн, гэм буруугаа хүлээдэггүй зэрэг нь хүндрүүлэх нөхцөл байдал болно. 11 жилийн хорих ял багадаж байна...” гэсэн дүгнэлт,

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Т “...Э.М-ийн хувьд хэрэг үйлдсэн байхдаа ч гэмшээгүй, учруулсан гэмт хэргийн хор уршиг одоо хүртэл  арилаагүй,  хохирогч асар их гомдолтой хэвээрээ л байгаа. Энэ зүйлс хүндрүүлэх хүчин зүйл бас болно. Шүүгдэгчийн хувийн байдалд засарч хүмүүжих боломж харагдахгүй байгаа байдал бас ялыг хүндрүүлэх хүчин зүйл болно. Энэ байдлуудыг шүүх харгалзаж үзээсэй гэж хүсэж байна...” гэсэн дүгнэлт,

              Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Б “...Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Хөнгөрүүлэх нөхцөл байдлын хувьд улсын яллагчийн дүгнэлтийг дэмжиж байна...” гэсэн дүгнэлт,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б “...хүний алтан амь хохирсон үйл явдлыг тэр чигт үгүйсгэсэн зүйл байхгүй. Гэмшиж байгаагаа илэрхийлж байсан. Бас адилхан залуу хүн нэг нь шороонд ороод нөгөөх нь шоронд орох нөхцөлийг бүрдүүлээд зогсож байгаадаа харамсаж байна гэдгээ илэрхийлж байгаа үйл баримтыг харгалзаж үзээч. Улсын яллагчийн хаалттай хорих ангид гэсэн дэглэмийн нээлттэй хорих анги гэж өөрчилж өгөөч...” гэсэн дүгнэлт,

              Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Г нь “...Өнөөдөр ирээд би хүн алаагүй Н, Б нар алсан байх гээд зогсож байгаа энэ хүн гэм буруугаа хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй юм байна. Би маш их гомдолтой байна. Тухайн зүйлд заасан 15 жилийн хорих ялыг оногдуулах...” гэсэн дүгнэлт,

              Шүүгдэгч Э.М-ээс “...Ийм хэрэгт холбогдсондоо чин сэтгэлээсээ гэмшиж байна.  Чадах ядахаар би 17 сая төгрөг арай гэж гаргаж өгсөн. Чин сэтгэлээсээ уучлалт хүсэж байна...” гэсэн дүгнэлтүүд тус тус гаргав.

              Шүүх шүүгдэгч Э.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзлээ.

              Шүүгдэгч Э.М-д Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэний дараа 17.000.000 төгрөгийн хохирол төлсөн, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, 25 настай, ам бүл 6, ах дүү, эгч хүргэн ах түүний хүүхдүүдийн хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд нэг удаа ял шийтгэгдэж байсан зэрэг хувийн нөхцөл байдал тогтоодож байна.

              Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэх эрүүгийн хариуцлагын зорилгыг ханган, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэх шударга ёсны зарчимд нийцүүлэн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Э.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор буюу 13 жилийн хугацаагаар хорих ял шийтгэв.

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Э.М-д оногдуулсан 13 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М нь  2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 447 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, шүүгдэгч Э.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах болон “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгон өөрчилж, түүнд энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

              Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураан авсан амь хохирогчийн хэрэг болох үед өмсөж явсан улаан өнгийн малгайтай цамц, хар өнгийн цамц, хар өнгийн хагас ханцуйтай цамц, хар өнгийн хос оймс, бор өнгийн дотуур өмд, хар өнгийн жинсэн өмд, хар өнгийн тэлээ саарал өнгийн оймс хар өнгийн хос гутал, хар өнгийн хуванцар иштэй 1 ширхэг хутга, шүүгдэгчийн хумс, хяналтын камерийн бичлэг хадгалах /DVR/ төхөөрөмж, мемори карт уншигч зэргийг устгуулахаар шүүхийн эд мөрийн комисст шилжүүлж, дуу, яриа бүхий 4 ширхэг Сидиг хэрэгт хадгалахаар шийдвэрлэв.

              Хэрэгт шүүгдэгчийн эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын нэхэмжлэл байхгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Т овгийн Э-ийн М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Шүүгдэгч Т овгийн ийн М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар арван гурван /13/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  Э.М-д оногдуулсан арван гурав /13/ жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Э.М-ийн цагдан хоригдсон 447 хоногийг түүний эдлэх ялд оруулан  тооцсугай.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.М гэм хорын хохирол 17.000.000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Г-т төлсөн болохыг дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан 250.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба уг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Э.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах болон “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, түүнд энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгт хураагдаж ирүүлсэн хар өнгийн хуванцар иштэй хутга, Э.М-ийн биеэс бэхжүүлж авсан хумс, улаан хүрэн өнгийн куртик, хар өнгийн хүзүүтэй ноосон цамц, хар өнгийн фудволк, хар өнгийн өмд, бор өнгийн ноосон өмд, хар өнгийн бүс, хос гутал, 2 хос 4 ширхэг оймс, ногоон өнгийн мемори карт,  хяналтын камерын бичлэг хадгалах DVR төхөөрөмж, хар өнгийн уншигч зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг, 4 ширхэг Сидиг хэрэгт хавсаргахыг тус тус мэдэгдсүгэй.  
  9. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй, Э.М-ийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
  10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хуульд заасан журмаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулж бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
  11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Э.М-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

   ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                 А.БЯМБАЖАВ                        

                                         

                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Б.БАЙГАЛМАА                  

                

               ШҮҮГЧ                                 С.ӨЛЗИЙ-ОТГОН