Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 393

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 09 сарын 26 өдөр                                   Дугаар 139/ШШ2019/00393                                                      Дундговь аймаг

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж, тус шүүхийн ‘’Б’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Нэхэмжлэгч Улаанбаатар хот, С  дүүргийн                       тоотод оршин суух, Товогт Дгийн Э  /РД:ЗГ /-ын ажилласан жил сэргээн тогтоолгох тухай 139/2019/00407/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцээд

                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  .. Дгийн Э миний бие ..., 1979 онд Гурвансайхан сумын ЕБС-ын 8-р анги төгсөөд илгээлтийн эзэн малчнаар  1979 оны 6 сарын 20-ны өдрөөс  1994 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл тасралтгүй сумынхаа Давших зам нэгдэлийн  Чулуут бригадад  төлөг шүдлэн  мал маллаж байсан. 1979 оны 6 сарын 20-ны өдрөөс 1994 оны 12 сарын дуустал ажилласан үеийн Хөдөлмөрийн дэвтэр Давших зам нэгдлийн конторын барилга  2000 онд гал түймэрт өртөн шатаж  үгүй болоход устаж үрэгдсэн.  Иймд хэрэгт авагдсан баримтыг үндэслэн  Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдэл, Давших зам ХК-нд 1979 оны 6 сарын 20-ны өдрөөс  1994 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл  бог мал маллаж байсан жилийг сэргээн  тогтоож өгнө үү     гэжээ.

 

 Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Э нь 1979 оны 06 сарын 20-ны өдрөөс 1994  оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл  Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдэл, Давших зам ХК, ББХК-д малчинаар ажиллаж байсан болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага  гаргажээ.

Д.Эад холбогдох Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдэл, Давших  зам ХК, ББХК-д 1979 оны 06 сарын 20-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан талаарх баримт архивт хадгалагдаагүй, нэхэмжлэлд заасан хугацаанд хамаарах хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн болох нь тогтоогдож байх тул хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх нь зүйтэй байна. /хэргийн 5, 21-23-р хуудас/

.Нэхэмжлэгч Д.Э   нь 1979 оны 06 сарын 20-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл  Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давшихзам нэгдэл, Давших зам ХК, ББХК-д ажиллаж  байсан болох нь:

 

- Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2019 оны 09 сарын 04-ний өдрийн 08/511 дугаартай “ Гурвансайхан сумын Давших зам нэгдэл,  Давших зам ХК, ББХК” -н талаарх хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тодорхойлолт /хэргийн 4-р хуудас/

--Гурвансайхан сумын Давших зам нэгдлийн  Чулуут бригадын өмч хувьчлалын дүнгийн жагсаалтын “ № 34.  Д.Э,  хүний тоо-5, бүгд хувьчлалын дүн -58840” гэх бичиглэл бүхий өмч хувьчлалын  материалын хуулбар /хэргийн 17-19 хуудас/ 

 -Гэрч Т.Г-ын “ Д.Э нь 1979 онд илгээлтээр гарч 1994  оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Гурвансайхан сумын Давших зам нэгдлийн Чулуут бригадад малчин байсан. Цэрэгт явах наснаасаа өмнө хөлөө хугалаад цэргийн албанд явж байгаагүй.    .... Би  1979 оны 7  сараас 2001 он хүртэл Гурвансайхан сумын Давших зам нэгдэлд бичээчээр ажиллаж байсан... Намайг нэгдэлд бичээчээр ажилд ороход Э нь илгээлтээр малчин болчихсон байсан.  ...  ”гэх мэдүүлэг /хэргийн 28-р  хуудас/

-Гэрч Ж.О-ийн “ Д.Э нь 1979 оны 6 сараас  илгээлтээр гарч 1994  оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Гурвансайхан сумын Давших зам нэгдлийн Чулуут бригадад малчин байсан. Цэрэгт яваагүй, тухайн үед хөлөө хугалаад цэргийн албанд явж байгаагүй санагдаж байна.    ...   Би  1975  оны 7  сараас 2000  он хүртэл Гурвансайхан сумын Давших зам нэгдлийн Чулуут бригадад малчнаар  ажиллаж байсан....Намайг нэгдэлд малчин байхад  Э нь илгээлтээр малчин болж  байсан. Гэр бүлтэй болоогүй байхдаа аав ээжтэйгээ мал малладаг туслах малчин байсан.... ...” гэх мэдүүлэг /хэргийн 28-р  хуудас/

-Гэрч  Д.М-н “ Д.Э нь 1979 оны 6 сараас  илгээлтээр гарч 1994  оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Гурвансайхан сумын Давших зам нэгдлийн Чулуут бригадад малчин байсан. Цэрэгт яваагүй,  эхнэр Эрдэнэсүрэнтэйгээ хамт малладаг байсан..... Бид айл саахалт олон жил нутаглаж байсан учраас малчин байсан үеийг нь мэднэ. Би  1967 оноос эхлээд хувьчлал тарах хүртэл Гурвансайхан сумын Давших зам нэгдлийн Чулуут бригадад малчинаар  ажиллаж байсан. .... . ” гэх  мэдүүлэг /хэргийн 29-р хуудас/ зэргээр шууд байдлаар,

- Т.Г-д Гурвансайхан сумын Давших зам нэгдлээс 1981 оны 01 сарын 01 өдөр олгосон 1976 оны 04 сарын 26-аас 1992 оны 01 сарын 01 өдөр хүртэл Давших зам нэгдлийн зочид буудлын үйлчлэгч, нэгдлийн бичээч, Давших зам ХК-н бичээчээр томилсон тухай тушаалын бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн хуулбар    /хэргийн 32-33 хуудас/ 

-Ж.М-г 1967 оны 1 сарын 01-ний өдрөөс 1979 оны 1 сарын 01-ний өдрийг хүртэл,...  1983 оны 1 сарын 01-ний өдрөөс 1993 оны 1 сарын 01-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдэлд малчинаар ажиллаж байсан болохыг тогтоосон Дундговь аймгийн Сум дундын шүүхийн 2000 оны 11 сарын 07-ны өдрийн 275 дугаартай  шийдвэрийн хуулбар /хэргийн 34-р  хуудас  зэрэг баримтаар дам байдлаар  нотлогдон тогтоогдож байна

 

 Иймд  нэхэмжлэлийн шаардлагыг хангахаар шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн  133.1.1-д  заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар  Т овогт Дгийн Э /РД:ЗГ /-г  1979 оны 06 сарын 20-ний өдрөөс 1992 оны 03 сарын 23-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдэлд малчнаар, 1992 оны 3 сарын 23-ны өдрөөс 1994 оны 5 сарын 28-ны өдрийг хүртэл  Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам ХК-нд малчнаар, 1994 оны 5 сарын 28-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам ББХК-нд малчнаар ажиллаж байсан болохыг  тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Эын  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч тал  энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Г.Б