Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 2023/ШЦТ/44

 

 

 

 

      2023        05          01                                   2023/ШЦ*******/44

 

       М*******НГ*******Л УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

*******агануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.*******ямбажав даргалж, эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн *******агануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******-т  холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн  *******  дугаартай хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                       *******.Н

Улсын яллагч                                                       З.Х

Хохирогч                                                               *******

Хохирогчийн өмгөөлөгч                                    Д.Ц

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                    Д.Ц

Шүүгдэгч                                                          ******* нар оролцов.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ........-ны өдөр ....... аймгийн ......... суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 8, эхнэр, 6 хүүхдүүдийн хамт ... аймгийн ... сумын ... баг ... гэх газар оршин суух хаягтай боловч одоо ..... дүүргийн ... дугаар хороо,  ... гудамжны ... тоот хашаанд оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******-ын ******* /РД:......../

 Шүүгдэгч ******* нь 2023 оны 02 дугаар сарын 25-наас 02 дугаар сарын 26-нд шилжих шөнийн 02-03 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Нийслэлийн .... дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “.....” бааранд хохирогч *******-ыг “Мөрөөрөө шүргэлцсэн” гэх шалтгаанаар маргалдан улмаар хохирогчийг үүрч газарт унагаах, нүүр хэсэгт нь баруун гараараа цохих зэргээр биед нь халдаж зодсоны улмаас эрүүл мэндэд нь хамар ясны шинэ хугарал, цус хурал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

**************Д*******РХ*******ЙЛ*******Х нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв.  Үүнд:

 Шүүгдэгч *******-ийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2023 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 00 цагийн үед *******, ******* нарын хамт “.....” бааранд орсон. *******энд ороод нэг шил пиво уугаад бүжиглэж байтал танихгүй залуу согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бүжиглүүлэхгүй, шүргээд мөрлөөд байхаар нь “чи яагаад байгаа юм бэ” гэхэд намайг хөдөөний хөгшин юм юу хийж яваа юм гэх зэргээр үг хэлээр өдөөд байсан. *******и тухайн үед дээлтэй байсан. Ингээд өдөөд байхаар нь хөлөөрөө хавирч унагаад нэг удаа хамар хэсэг рүү нь гараараа цохисон. ...би хохирогчтой уулзаж хохиролоо барагдуулах талаар асуусан хагалгаанд орно гэсэн тул би өөрөө дагуулаад хагалгаанд оруулаад хохиролыг барагдуулаад өгье гэхэд би хамт явахгүй, ажил амжихгүй гэх зэргээр хойшлуулаад байсан, тухайн үед тэр залуу зүгээр байхад ирж өдөөгүй бол би цохихгүй байсан. *******и хохиролоо барагдуулахаар удаа дараа уулзсан боловч нэхэмжилж байгаа хохиролоо хэлэхгүй байсан ...” гэсэн мэдүүлэг /хх-н 44-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/

              Хохирогч *******-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...*******и 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдөр ганцаараа 23 цагийн үед “....” бааранд орсон. *******энд ороод 2 лааз пиво авч, бүжгийн талбайд бүжиглэж байхдаа тэнд бүжиглэж байсан нэг залуутай хальт шүргэлцчихсэн юм тэгтэл “*******эр залуу чи яагаад байгаа юм бэ” гэж хэлээд миний нүүр лүү гараараа нэг удаа цохисон, тэгтэл миний хамарнаас цус гарсан би тэндээ хэсэг сууж байгаад бие засах газар луу орж цусаа угааж буцаад гарч ирээд намайг цохисон залуу дээр очоод яагаад цохиж байгаа юм бэ гэхэд надад юм хэлэхгүй хамт явсан 2 хүнтэйгээ гараад явсан. *******эгэхээр нь би араас нь дагаад явсан, тэгтэл бранк хэсэг лүү явчихаар нь араас нь очоод нөгөө залууд хандаж яагаад намайг зүгээр байж байхад цохиж байгаа юм бэ гэхэд намайг “цаашаа бай” гээд хөөгөөд байсан. *******эгж байхдаа миний хамар хэсэг лүү дахиад гараараа нэг удаа цохисон тэр үед нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байсан. Цагдаа ирээд тэр залууг надтай хамт цагдаагийн машинд аваад явах үед цагдаагийн машин дотор миний толгойн оройн хэсэг рүү нэг удаа цохисон тэр үед цагдаа болиулсан. *******и өчигдөр эмнэлгийн байгууллагад очиж үзүүлэхэд хамар хугарсан, толгойны өвдөлт их байна гэсэн. Шалтгаан байхгүй, бүжгийн талбай дээр бүжиглэж байгаад хальт шүргэлээ гэдэг асуудлаас болоод намайг цохисон. Гомдолтой байна, ...эмчилгээний төлбөр 2.800.000 төгрөгийг түргэн хугацаанд гаргуулмаар байна, хамрын таславчны хагалгаанд хурдан орох шаардлагатай байгаа ийм маягаар удаан явж болохгүй гэж эмч хэлсэн,  мөн хагалгааны дараа 1-2 сар гам барих хугацаанд ажилгүй байна, ажилгүй байсан хугацаа 1-2 сарын дундаж цалингийн төлбөр 2.200.000 төгрөг, өмгөөллийн хөлсний 1.000.000, “Ханлор” эмнэлэгт үзүүлсэн 30.000 төгрөг гээд нийт 6.146.000 төгрөгийг нэхэмжилнэ ...” гэсэн мэдүүлэг /хх-н 8-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/

              Гэрч Ш.*******-ын өгсөн “...би 00 ороод гараад иртэл ******* нөгөө залуугийн дээр гарчихсан баруун гараараа цохиж байсан. *******и *******-ийг татаад боль гээд салгасан, тэр залуу шалан дээр сууж байснаа бүжгийн талбайгаас гараад явсан. *******и *******-ийг тэндээс аваад  гурвуулаа зам хөндлөн алхаж явтал араас нөгөө *******-т цохиулсан залуу гүйж ирээд *******-тай барьцалдаад авахаар нь би салгаад “ахын дүү явчих адилхан согтуу хүн гэхэд” тэр залуу “би чамайг явуулахгүй” гээд зууралдаад байхаар нь *******-т “Наад хүнтэйгээ учраа ол” гээд *******атсайхантай хамт түрүүлээд алхаад нилээн холдож хүлээсэн ******* ирэхгүй болохоор нь буцаад үлдээсэн газраа очтол ******* байхгүй болохоор нь ойр орчмоор хайгаад олоогүй учир би 39 дүгээр байранд очоод хоносон. *******ааранд *******-т цохиулсан залуугийн хамарнаас нь цус гарсан байсан өөр гэмтэл шарх харагдаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25-р хуудас/

              Гэрч Л.*******-ны өгсөн “...2023 оны 02 дугаар сарын 25-наас 26-ны шилжих шөнө 02 цагаас 03 цагийн “.....” бааранд ******* гэх найзын хамт бас *******-ийн хамт гурвуулаа орсон. *******ухайн бааранд бид нэг нэг шилтэй пиво ууж байсан. ******* босож бүжиглээд ирж очиж ширээн дээр сууж байсан. ******* тухайн бааранд нэг танихгүй залуутай маргаан үүсгээд байх шиг байсан. Ширээндээ сууж байгаад тухайн баарнаас гараад явсан. ******* бид хоёр гараад ******* дүү хоцорчихсон байсан. *******ид хоёр явлаа гээд шууд явцгаасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-р хуудас/

              Иргэний нэхэмжлэгч -ийн өгсөн “...Хохирогч ******* нь 2023 оны 02 дугаар сарын 15-наас 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хамар ясны шинэ хугарал, цус хуралт гэмтэл оношоор *******агануур дүүргийн Эрүүл мэндийн амбулаторын үзлэгээр 105,000 төгрөг, өндөр өртөгт оношилгоо шинжилгээ 84,000 төгрөг нийт 189,000 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан нь Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 33/35 дугаартай албан бичиг зэрэг баримтуудаар тогтоогдсон тул яллагдагч *******-аас  зардлыг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын *******өрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-р хуудас/

              Шинжээчийн 061 дугаартай “*******-ын биед хамар ясны шинэ хугарал, цус хурал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх хамар ясны хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмыг 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 30-31-р хуудас/

              “Сиди”-нд үзлэг хийсэн тухай“...камерын баруун дээд хэсэгт баарны ширээ сандал харагдах ба эхний сандал дээр монгол дээл өмссөн /*******/ эрэгтэй хүн сууж байх ба ширээний хойд хэсгээс цайвар хувцастай эрэгтэй /*******/ нь очиж хоёр гараараа бие цээж хэсэг рүү түлхэн монгол дээлтэй эрэгтэйг түлхэн сандлыг нь нуруугаар налуулах ба 02:28:03-д монгол дээлтэй эрэгтэй нь босож цайвар хувцастай эрэгтэйг түлхэн өөрөөсөө холдуулж, хоорондоо зууралдан баарны тек орчим руу зууралдсан чигээрээ газар унаж монгол дээлтэй эрэгтэй дээр нь гарч баруун гараараа цохих үйлдлийг гаргах ба 02:28:36-д цаана байх ширээнээс эрэгтэй хүн босож очиж дээрх монгол дээлтэй эрэгтэй татан сандал руу суулгах ба цайвар хувцастай эрэгтэй газар хэвтсэн чигтээ байх ба текны араас эмэгтэй хүн ирж дээрх хүмүүстэй ярилцаж зогсох ба цайвар хувцастай эрэгтэй шалан дээр хэвтсэн чигтээ хагас өндийх маягтай байх ба доош тонгойсон хэвээр байв...” гэсэн тэмдэглэл /хх-ийн 5-р хуудас/

              Эд мөрийн баримтаар тооцох тухай “...бүртгэлийн 209 дугаартай хэрэгт камерын бичлэг бүхий Сиди нэг ширхэгийг эд мөрийн баримтаар тооцох тухай...” мөрдөгчийн тогтоол /хх-ийн 3-р хуудас/

              Шүүгдэгч *******-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан “...Үгүй...” гэх тэмдэглэл, шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 49-р хуудас/

              *******............ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэний тодорхойлолт, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлт шалгах тухай лавлагаа, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, бусад хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 54-73/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

            Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар

 Улсын яллагчаас “…Шүүгдэгч *******-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүл мэндийн даатгалын газраас нэхэмжилсэн 189.000 төгрөг, мөн хохирол төлбөрт гарсан 80.000 төгрөгийг тус тус төлж барагдуулсан. Хохирогч цаашид хагалгаанд орох шаардлагатай байгаа тул цаашид гарах хагалгааны төлбөр 2.800.000 төгрөг, өмгөөллийн үйлчилгээний зардал 1.000.000 төгрөг, шинжилгээний зардал 150.000 төгрөг, нийт 3.950.000 төгрөгийг *******-аас гаргуулах, цалин хөлстэй холбоотой асуудлыг иргэний шүүхээр нэхэмжлэх эрхтэйг дурьдуулах…” гэсэн дүгнэлт

Хохирогчоос “...хэлэх зүйлгүй...” гэсэн дүгнэлт

Хохирогчийн өмгөөлөгчөөс “...гэм буруугийн тал дээр улсын яллагчтай санал нэг байна. Хохирогчийн зүгээс 6.146.000 төгрөг нэхэмжилснээс эрүүл мэндийн даатгалын газарт учирсан хохирол 189.000 төгрөг мөн хохирлын 80.000 төгрөг төлөгдсөн. Цаашид гарах хагалгааны зардал 2.800.000 төгрөг, буглаа гаргуулсан 120.000 төгрөг, шинжилгээний 150.000 төгрөг, эмнэлэгт үзүүлсэн 30.000 төгрөгийг иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар гаргуулж өгнө үү...” гэсэн дүгнэлт

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Гэм буруутай эсэх дээр маргахгүй. Шүүгдэгч эрүүл мэндийн даатгалын санд учирсан 189.000 төгрөгийг, мөн хохирогчоос баримтаар 80.000 нэхэмжилсэн төгрөгийг төлсөн, харин бусад хохиролын тухайд баримтаа бүрдүүлээд иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй...” гэсэн дүгнэлт

            Шүүгдэгчээс “...хохирогч өөрөө нилээн халамцуу байсан болохоор сайн мэдэхгүй байх шиг байна, хэлсэн үгээ ч мэдэхгүй байна. *******аримт байвал хохирол төлнө...“ гэсэн дүгнэлт тус тус гаргасан.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд *******-т холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

              Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:

1. Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигийн талаар

Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу авсан, шүүгдэгч хохирогч нарын мэдүүлгийн агуулга зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан ба хохирогчийн биед үзлэг хийж гэмтлийг тогтоосон тул үндэслэл нь тодорхойлогджээ.

Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь гэрч, хохирогчийн мэдүүлэгүүд, шинжээчийн дүгнэлтээр давхар батлагдсан.

            Иймд хэргийн бодит байдлыг нотолж  байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.

            Шүүгдэгч ******* нь 2023 оны 02 дугаар сарын 25-наас 02 дугаар сарын 26-нд шилжих шөнийн 02-03 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Нийслэлийн ... дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “........” бааранд хохирогч *******-ыг “Мөрөөрөө шүргэлцсэн” гэх шалтгаанаар маргалдан улмаар хохирогчийг хавирч унагаах, нүүр хэсэгт нь баруун гараараа цохих зэргээр биед нь халдаж зодсоны улмаас эрүүл мэндэд нь хамар ясны хугарал бүхий хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрхи шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

******* нь гэмт үйлдэлдээ санаатай хандсан болох нь хохирогчийн зүй бус харилцааны улмаас уурлаж, хохирогчийг хавирч унагаах, нүүр хэсэгт нь баруун гараараа цохисон үйлдлүүдээр нь тогтоогдсон.  

Энэ үйлдлүүдийн улмаас хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирол нь хөнгөн хохирол болох нь шинжээчийн “*******-ын биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарнагэсэн 061 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

Шүүгдэгч *******-ийн үйлдэл нь хохирогч *******-ын Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн байна.

*******ухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг шүүгдэгч, хохирогч согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн болон хохирогчийн зүй бус хандлага нөлөөлсөн байна гэж дүгнэв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйлдэл болон сэдэлт, үйлдэлдээ хандсан санаа, зорилго, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинжийг Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалттай харьцуулаад *******-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******-ийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.

Хохирогч ******* нь “...хагалгааны төлбөр болон өмгөөллийн үйлчилгээний зардал, хагалгаа хийлгэсний дараа ажлаасаа нэг сар чөлөө авах тул ажилгүй хугацааны цалин болох нийт 6.226.000 төгрөгийг *******-аас гаргуулах...” гэсэн нэхэмжлэл гаргажээ.

Хохирогч *******-ын нэхэмжилсэн 6.226.000 төгрөгөөс шүүгдэгч ******* нь хэрэгт авагдсан баримтаар нэхэмжилсэн /хх-81-р хуудас/ хохирол төлбөрт 80,000 төгрөг төлсөн болох нь бэлэн мөнгө хүлээн авсан баримтаар тогтоогдож байна.

Хохирогчоос гаргасан хагалгааны төлбөр болон өмгөөллийн үйлчилгээний зардал, хагалгаа хийлгэсний дараа ажлаасаа нэг сар чөлөө авах тул ажилгүй хугацааны цалин зэрэг нийт 6.146.000 төгрөг нэхэмжлэсэн нь нотлох баримт нэхэмжлэлийн шаардлага хангаагүй, мөн шүүгдэгчээс “...нотлох баримт байвал төлж барагдуулахад бэлэн...” гэж мэдүүлсэн зэргээс дүгнэхэд нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдэж шийдвэрлэх нь зүйтэй.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Дараах зардлыг доор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ”, 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад” гэж тус тус хуульчилсан бөгөөд эрүүл мэндийн даатгалын байгууллагад  214.000 төгрөгийн хохирол учирсан гэх иргэний нэхэмжлэгч -ийн “...Эрүүл мэндийн даатгалын сангаас 189.000 төгрөгийн зардал гарсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 13), шүүгдэгч ******* нь дээрх 189.000 төгрөгийг төлсөн тухай баримтыг ирүүлсэн байх тул Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт төлөх төлбөргүй гэж үзнэ.

2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх талаар

Улсын яллагчаас “…Шүүгдэгч *******-т  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах ял оногдуулах саналтай...” гэсэн

Хохирогчийн өмгөөлөгчөөс “...шүүгдэгчийн хохирогчийн талаар гаргаж байгаа санал дүгнэлт, онол нь зохистой биш байна гэж дүгнэж байна. Мэргэжлийн эмч өөрөө тодорхойлолт бичээд “зайлшгүй мэс засал хийнэ” гээд төлбөрийн хэмжээг дурдсан байхад баримтыг үндэслэж төлбөрийг төлнө гээд байгаа байдал нь үйлдсэн үйлдэлдээ гэмшихгүй байна гэж үзэж байна...” гэсэн дүгнэлт,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа. Хуульд заасны дагуу баримтаар нэхэмжилсэн мөнгийг төлсөн. Цаашид мэс засал хийлгээд энэ талаарх баримтаар нэхэмжилвэл төлнө, иргэний журмаар нэхэмжлэх эрх нь байгаа...” гэсэн дүгнэлт,

Хохирогчоос “...хэлэх зүйлгүй...” гэсэн

            Шүүгдэгчээс ”...хэлэх зүйлгүй...“ гэсэн дүгнэлтүүдийг гаргажээ.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

Иймээс дээрх шударга ёсны зарчимд нийцүүлэн дараах байдлаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувиараа мал аж ахуй эрхэлдэг, ам бүл 8, эхнэр, 6 хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэл хүлээж байгаагүй зэрэг хувийн нөхцөл байдлууд тогтоогдож байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.

Иймд шүүгдэгч *******-ийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялуудаас торгох ялыг сонгон хэрэглэж, торгох ялыг 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солихыг *******-т мэдэгдэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Сидиг тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргах, *******-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлнэ.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн  1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон **************Г*********************Х нь:

1. Шүүгдэгч .......-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар .........-ийг таван зуун /500/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу таван зуун мянган /500.000/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солихыг ялтан *******-т мэдэгдсүгэй

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ******* нь хохирогч *******-д 80.000 төгрөг төлсөн болохыг дурьдсугай.  

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дугаар зүйлийн  2 дэх хэсэгт зааснаар хохирогч *******-ын нэхэмжилсэн 6.146.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, цаашид гарах зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч ******* нь эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол болох 189.000 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт төлсөн болохыг дурдсугай

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол *******-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Сидиг тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргасугай.

 9. *******-т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг  тус тус дурьдсугай.

 10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулж бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 11. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

      ДАРГАЛАГ******* ШҮҮГ*******                           А.*******ЯМ*******АЖАВ