| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гүнбаярын Баярдаваа |
| Хэргийн индекс | 139/2019/00408/И |
| Дугаар | 394 |
| Огноо | 2019-09-26 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 394
2019 оны 09 сарын 26 өдөр Дугаар 139/ШШ2019/00394 Дундговь аймаг
|
|
|
|
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж, тус шүүхийн ‘’Б’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч Улаанбаатар хот, С дүүргийн 9 тоотод оршин суух, Ч овогт Б Э /РД:ЗГ /-ийн ажилласан жил сэргээн тогтоолгох тухай 139/2019/00408/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... миний бие ... 1983 оны 6 сарын 20-ны өдрөөс 1986 оны 6 сарын 01-ний өдрийг хүртэл Дэрсэнэ ус бригадад төлөг шүдлэн маллаж байгаад 1986 оны 6 сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 сарын 01-ний өдрийг хүртэл Дэрсэнэ ус бригадын хэсгийн ахлагчаар, 1986 оны 12 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Дэрсэнэ ус бригадын конторын үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан. Хөдөлмөрийн дэвтэр Давших зам нэгдлийн конторын барилга 2000 онд гал түймэрт өртөн шатаж үгүй болоход устаж үрэгдсэн. Иймд хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн ажилласан жилийг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Э нь 1983 оны 6 сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг Дундговь аймгийн Гурвансайхан сумын “Давших зам нэгдэл”-д малЧ, хэсгийн ахлагч, үйлчдэгчээр ажиллаж байсан болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Б.Эд хамаарах 1983 оны 6 сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Гурвансайхан сумын “Давших зам нэгдэл”-д малЧ, хэсгийн ахлагч, үйлчлэгчээр ажиллаж байсан талаарх баримт архивт хадгалагдаагүй болох нь тогтоогдож байх тул хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх нь зүйтэй байна. /хэргийн 7, 23 -р хуудас/
Нэхэмжлэгч Б.Э нь 1983 оны 6 сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг Дундговь аймгийн Гурвансайхан сумын “Давших зам” нэгдэлд малЧ, хэсгийн ахлагч, үйлчлэгчээр ажиллаж байсан болох нь:
- Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2019 оны 09 сарын 04-ний өдрийн 08/511 “ Гурвансайхан сумын Давших зам нэгдэл, Давших зам ХК”-ны талаарх хуулийн этгээдийн бүртгэлийн лавлагаа /хэргийн 4-р хуудас/
- Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдлийн даргын 1983 оны 10 сарын 10-ны өдрийн 36 дугаартай “зарим хүмүүсийг ажилд томилох тухай”, 1986 оны 6 сарын 24-ний өдрийн 29 дугаартай зарим “хүмүүсийг ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай”, 1986 оны 12 сарын 10-ны өдрийн 57 дугаартай “зарим хүмүүсийг ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай”, 1988 оны 05 сарын 06 өдрийн 19 дугаартай “зарим хүмүүсийг ажлаас чөлөөлөх, ажилд томиох тухай”, 1988 оны 06 сарын 04 өдрийн 25 дугаартай “зарим хүмүүсийг ажлаас чөлөөлөх, ажилд томиох тухай”, тушаалуудын хуулбар /хэргийн 8-12-р хуудас/
-Гэрч Т.Гү-ын “ Б.Э нь 1983 онд илгээлтээр гарч 1986 оны 6 сар хүртэл нэгдэлд мал маллаж байгаад 1986 оны 6 сараас хэсгийн ахлагчаар ажиллаж байсан. 1986 оны 12 сарын 31-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл нэгдлийн Дэрсэнэ ус бригадын үйлчлэгчээр ажиллаж байсан гэдгийг тус нэгдэлд малЧ байсан учраас сайн мэдэж байна.... Би 1979 оны 7 сараас 2001 он хүртэл Гурвансайхан сумын Давших зам нэгдэлд бичээчээр ажиллаж байсан. .. ”гэх мэдүүлэг /хэргийн 19-р хуудас/
-Гэрч Ж.О-ийн “ Б.Э нь 1983 онд илгээлтээр гарч ГУрвансайхан сумын Давших зам нэгдлийн Дэрсэнэ ус бригадад 1986 оны 6 сар хүртэл нэгдэлд төлөг шүдлэн мал маллаж байгаад 1986 оны 6 сараас хэсгийн ахлагчаар ажиллаж байсан. 1986 оны 12 сарын 31-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл нэгдлийн Дэрсэнэ ус бригадын үйлчлэгчээр ажиллаж байсан гэдгийг би тус нэгдэлд малЧ байсан учраас сайн мэдэж байна... Би 1967 оноос эхлээд хувьчлал тарах хүртэл Гурвансайхан сумын Давших зам нэгдлийн Чулуут бригадад малЧаар ажиллаж байсан. . ...” гэх мэдүүлэг /хэргийн 29-р хуудас/
-Гэрч Д.Мо-йн “ Б.Э нь 1983 оны 6 сард илгээлтээр гарч 1986 оны 6 сар хүртэл нэгдэлд мал маллаж байгаад 1986 оны 6 сараас хэсгийн ахлагчаар ажиллаж байсан. 1986 оны 12 сарын 31-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл нэгдлийн Дэрсэнэ ус бригадын үйлчлэгчээр ажиллаж байсан. Би тус нэгдэлд малЧ байсан учраас Эгийн нэгдэлд малЧ, бригадын үйлчлэгч байсан гэдгийг нь сайн мэдэж байна. Би 1975 оны 7 сараас 2000 он хүртэл Гурвансайхан сумын Давших зам нэгдлийн Чулуут бригадад малчнаар ажиллаж байсан. ...” гэх мэдүүлэг /хэргийн 30-р хуудас/ зэргээр нотлогдож байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ч овогт Б Э /РД:ЗГ /-г Дундговь амйгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдэлд 1983 оны 6 сарын 20-ны өдрөөс 1986 оны 6 сарын 01-ний өдрийг хүртэл Дэрсэнэ ус бигадын малчнаар, 1986 оны 6 сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 сарын 01-ний өдрийг хүртэл Дэрсэнэ ус бригадын хэсгийн ахлагчаар, 1986 оны 12 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Дэрсэн ус бригадын үйлчлэгчээр ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Эгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч тал энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.Б