Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 400

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

            - шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож,

            - улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Оюунцэцэг,

            - шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн,

            - шүүгдэгч Б.Гантулга нарыг оролцуулан Төв аймгийн шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Ямаат овогт Батцэнгэлийн Гантулгад холбогдох эрүүгийн 201619000859 тоот хэргийг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  Монгол улсын иргэн, яс үндэс халх, 1997 оны 04 сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ам бүл-6, аав, ээж, ах, эгч, дүү нарын хамт Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо 20-329 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай Ямаат овогт Батцэнгэлийн Гантулга /РД: УК97042818/

 

   Холбогдсон хэргийн талаар: /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд дурдагдсанаар/

   Шүүгдэгч Б.Гантулга нь 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр иргэн Н.Долгоржавын хаан банкны виза картыг хулгайлан авч бэлэн мөнгөний машинд уншуулан 440.000 /дөрвөн зуун дөчин мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

    Шүүгдэгч Б.Гантулга нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Хамт ажилладаг Н.Долгоржав ахын машинынаас юм авах гэж байгаад машины урд шилний нарны хаалтнаас хаан банкны виза карт унсан. Хэрэг гарахын өмнөх өдөр би түүний хаан банкны виза картны нууц кодыг санамсаргүй сонсчихсон. Би Долгоржав ахын виза картыг авсан нь үнэн. Хийсэн хэрэгтээ харамсаж байна гэв.

 

Хохирогч Н.Долгоржав нь хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгтээ:  2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр би 19:00 цагийн орчим ажлаа тарчихаад Улаанбаатар хотод очоод Баянхошууны тойргын бэлэн мөнгөний машинааас мөнгө авах гээд Хаан банкны саарал өнгийн виза картаа өөрийн Старикс маркийн 41-73 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч талын нарны хаалтны ар завсраас авах гэтэл алга болчихсон байсан. Тэгэхээр нь би Хаан банкны лавлах руу гар утсаараа ярьтал Төв аймгийн Зуунмод сумын бэлэн мөнгөний машинаас 17 цаг 44 минут, 17 цаг 46 минутад тус тус хоёр удаагийн зарлагаар 440.000 төгрөг шилжсэн байн гэж хэлсэн. Би хамт ажилладаг Гантулга гэдэг хүнийг сэжиглэж байна. Тэр хүн миний картны кодыг мэднэ. Учир нь би Гантулгын хамт 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын төвд дэлгүүрээс юм авахаар очоод виза картаа уншуулчихаад надтай хамт явж байсан юм. Бм дэлгүүрт виза картаа уншуулчихаап тээврийн хэрэгслийнхээ жолооч талын нарны хаалтны ардуур хийсэн. Надад гомдол байхгүй. Хулгайд алдсан 440.000 төгрөгөө Б.Гантулгаас бүрэн бүтэн хүлээн авсан. Би хаан банкны виза картнаас өөр эд зүйл алдаагүй. Миний гар утас болон машины МР-3 гэрт байсан. Би алдчихлаа гэж бодоод цагдаагийн байгууллагад хэлсэн байна лээ гэв.

 

  БУСАД БАРИМТ СЭЛТ

  - хялбаршуулсан журмаар хэрэг бүртгэх ажиллагаа явуулах тогтоол /хх-2/,

  - мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-9-12/,

 - шүүгдэгч Б.Гантулгын ял шийтгэлийн хуудсыг шалгахад: үгүй гэх лавлагаа /хх-22/,

  - шүүгдэгч Б.Гантулгыг 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хх-17/, 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх-19/,

  - Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-24/,

  - эд зүйл түр хураан авсан тэмдэглэл /хх-25/,

  - эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-26/ зэргийг шинжлэн судлав.

  Шүүгдэгч Б.Гантулга нь 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр иргэн Н.Долгоржавын хаан банкны виза картыг хулгайлан авч бэлэн мөнгөний машинд уншуулан 440.000 /дөрвөн зуун дөчин мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: хохирогч Н.Долгоржавын мэдүүлэгээс 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр би 19:00 цагийн орчим ажлаа тарчихаад Улаанбаатар хотод очоод Баянхошууны тойргын бэлэн мөнгөний машинааас мөнгө авах гээд Хаан банкны саарал өнгийн виза картаа өөрийн Старикс маркийн 41-73 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч талын нарны хаалтны ар завсраас авах гэтэл алга болчихсон байсан. Тэгэхээр нь би Хаан банкны лавлах руу гар утсаараа ярьтал Төв аймгийн Зуунмод сумын бэлэн мөнгөний машинаас 17 цаг 44 минут, 17 цаг 46 минутад тус тус хоёр удаагийн зарлагаар 440.000 төгрөг шилжсэн байн гэж хэлсэн. Би хамт ажилладаг Гантулга гэдэг хүнийг сэжиглэж байна. Тэр хүн миний картны кодыг мэднэ. Учир нь би Гантулгын хамт 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын төвд дэлгүүрээс юм авахаар очоод виза картаа уншуулчихаад надтай хамт явж байсан юм. Бм дэлгүүрт виза картаа уншуулчихаап тээврийн хэрэгслийнхээ жолооч талын нарны хаалтны ардуур хийсэн. Надад гомдол байхгүй. Хулгайд алдсан 440.000 төгрөгөө Б.Гантулгаас бүрэн бүтэн хүлээн авсан гэх мэдүүлэг, шүүгдэгч Б.Гантулгын хэрэг бүртгэлт болон шүүхийн шатанд хэргээ хүлээн мэдүүлж буй мэдүүлэг зэргээр давхар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Б.Гантулгын холбогдсон Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “бусдын эд хөрөнгийг хулгайлсаны улмаас бага бус хэмжээний хохирол учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил  хийлгэх, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэхээр заасан гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

 

 Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар  яллагдагч, шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэсний заасны дагуу шүүхийн шатанд хохирогч Н.Долгоржав нь шүүгдэгч Б.Гантулгатай сайн дураараа эвлэрсэн байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

  Битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтын талаар:

  Шүүгдэгч Б.Гантулга нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.      

 

  Монгол улсын эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290, 294, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4 дэх хэсэг, 298 дахь хэсгийг тус тус удирдлага болгон