Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 395

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 09 сарын 26 өдөр                                   Дугаар 139/ШШ2019/00395                                                      Дундговь аймаг

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж, тус шүүхийн ‘’Б’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Нэхэмжлэгч  Дундговь аймгийн Э  сумын   Цагаан-Овоо гэх газар  оршин суух, Б овогт Ггийн О  /РД:ЗП /-ын ажилласан жил сэргээн тогтоолгох тухай 139/2019/00401/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ж  нар оролцов.

 

                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: .. Ггийн  О миний бие .... улсад 34 жил ажилласан. Би 1985 онд  Эрдэнэдалай сумын 10 жилийн  8-р ангийн төгсөж  Цагаан-Овоо бригадад илгээлтээр  гарч малчин болоод одоо хүртэл малчнаар ажиллаж байна. энэ хугацаанд хамаарах ямар ч бичгийн баримт сумын Архивт байхгүй тул  мал маллаж байсан жилийг тогтоож өгнө үү  гэжээ.

 

 Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.О нь 1985  оны 07 сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд малчнаар    ажиллаж байсан болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага  гаргажээ.

Г.От хамаарах  1985  оны 07 сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд ажиллаж байсан талаарх баримт архивт хадгалагдаагүй байх тул хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх нь зүйтэй байна. /хэргийн 10, 13-р хуудас/

.Нэхэмжлэгч Г.О нь 1985  оны 07 сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж  байсан болох нь:

- Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын “Хөгжил нэгдэл” нь 1991 оны 03 сарын 12-нд шинэчилсэн бүртгэлд бүртгэгдсэн. 1992 оны 02 сарын 19-ний өдөр Хөгжил хувьцаат компани, 1996 оны 4 дүгээр сарын 18-нд Далайн хөгжил хоршоо болон өөрчлөгдсөн болно гэсэн Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2019 оны 08 сарын 01-ний өдрийн 08/481 дугаартай тодорхойлолт /хэргийн 11-р хуудас/

- Г.От Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлээс  1990 оны 2 сарын 08-ны өдөр олгосон 1985 оны 07 сараас 1990 оны 12 сарын дуустал хугацааны ажилласан хоног, авсан хөлсний бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 23-24 хуудас /

- Гэрч Н.Б-ны “ Г.О нь 1985  оны 7 сараас 1991 он дуустал Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлийн Цагаан-Овоо бригадад хоньчин байсан хүн. Би 1984-1988 онд би Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлийн Цагаан-Овоо бригадад туслах тоо бүртгэгч, эвлэлийн үүрийн даргаар ажиллаж байсан хүн. Бид нэг бригадад ажиллаж байсан, нутагт амьдарч байсан учраас энэ хүнийг малчин  байсан гэж мэдэж байна. ... эднийх Цагаан-Овоо бригадын нутаг болох Дэрсэнэ-Ус гэх газарт нутагладаг байсан. Тэр үед О залуу байсан учраас шагнуулж байгаагүй”гэх мэдүүлэг /хэргийн 18-р  хуудас/

-Гэрч Ц.О-ийн “ Г.О нь айлд өргөгдсөн хүн.  Г.О илгээлтээр хөдөө гарч малчин болсон. Г.О 1985 оны 6 сараас 1992 хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлийн Цагаан-Овоо бригадад бог мал маллаж байсан хүн. Хөгжил нэгдэл бүтцийн өөрчлөлтөд ороод Хөгжил хувьцаат компани болсон, түүнд Г.О бага мал маллаж байсан, одоо хүртэл мал маллаж байгаа хүн. Би 1984 оны 6 сараас 1992 он Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлийн Цагаан-Овоогийн уурхайд ясли эрхлэгчээр ажилласан хүн. 1992 оноос Дундговь аймгийн Луус  суманд шилжиж ирээд ясли эрхлэгчээр ажилласан. Бид нэг нэгдлийн нэг бригадад ажиллаж байсан, нэг нутагт амьдарч байсан учраас энэ хүнийг малчин  байсан гэж мэдэж байна.  .... Оийг өргөж авсан эцэг эх нь манай гэртэй айл байсан учраас энэ хүний талаар сайн мэдэж байна....” гэх мэдүүлэг /хэргийн 19-20-р  хуудас/

-Гэрч  Н.Г-ийн “ Г.О 1985-1992 хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд хонь маллаж байсан хүн. Хөгжил нэгдэл, Хөгжил хувьцаат компани болох үед Г.О хонь маллаж байсан, одоо хүртэл мал маллаж байгаа хүн. Би 1983-1991 он хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлийн Цагаан-Овоогийн уурхайд монтёроор ажилласан. 1991 оноос хойш Луус суманд ажилласан хүн. Би Оийн эцэг эхтэй айл саахалт нутагладаг байсан учраас энэ хүнийг малчин  байсан гэж мэдэж байна. ... ” гэх  мэдүүлэг /хэргийн 21-р хуудас/   зэргээр шууд байдлаар  нотлогдон тогтоогдож байна

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн  133.1.1-д  заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б овогт Ггийн О  /РД:ЗП /-г  1985  оны 7 сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл  Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын “Хөгжил” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг  тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Оын  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч тал  энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Г.Б