Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 2023/ШЦТ/57

 

 

2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр                              Дугаар 2023/ШЦТ/57                                                                    Даланзадгад сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх Халдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Улсын яллагч: Б.Мөнхдөл,

            Шүүгдэгч: О.У,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Дугармаа,

Нарийн бичгийн дарга А.Золзаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх Халдааны танхимд нээлттэй хийсэн Халдаанаар

 

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О овгийн О У-т холбогдох 232800 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч О.У нь 2023 оны 02 дугаар сарын 15-ны шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Х” зочид буудлын гаднаас иргэн Сын эзэмшлийн 75-27 УНУ улсын дугаартай приус 20 маркийн тээврийн хэрэгслийг хулгайлж 10.000.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Уыг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч О.У шүүх Халдаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2023 оны 02 дугаар сарын 15-нд гэрээс гараад тамхи авах гээд дэлгүүр  гарсан. Содоо ахтай дэлгүүрийн гадаа таарсан. Нэг хүнтэй явж байсан. Танихгүй байсан. Танилцаад манай найзынд очоод хоол идчихээд ахыгаа “Х” гэдэг буудал хүргээд өгчих гэхээр нь эмнэлгийн ойролцоогоос такси бариад “Х” гэх буудалд очсон. Очиход өрөөнд нэг танихгүй ах байсан. Намайг такси бариад яваарай гээд 20.000 төгрөг өгсөн. Гараад явсан. Гадаа нэг машин асаалттай байхаар нь унаад гэртээ харья гээд явсан. Гэрт оччихоод урагшаа хогийн газарт айлд очиход эзэнгүй байсан. Тэгээд эргээд аймаг руу орох гэж байгаад жалганд харайлгахад машин хөдлөөгүй. Би машин дотроо унтсан. Миний буруу. Хүний машин зөвшөөрөлгүй унаж явсан миний буруу.

 

Хохирогч С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Ханбогд сумаас ажлаа тараад хамт ажилладаг Э гэдэг дүүгийн хамт Өмнөговь аймаг Даланзадгад суманд өөрийн эзэмшлийн 75-27 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй ирсэн. Тэгээд “Х” буудалд буусан юм. 2023 оны 02 дугаар сарын 15-ны орой 20 цагийн үед ажилдаа явахаар буудлаасаа гарч машинаа асаагаад буцаад буудлын өрөөндөө байж байгаад 20 цаг 50 минутын үед буудлаас гарахад миний машин алга байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан ...Би тухайн үед хамт ажилладаг Э дүүгийн хамт байсан. 2023 оны 02 дугаар сарын 15-ны орой 20 цагийн үед манай дүү Э гаднаас нэг танихгүй залуутай сая танилцлаа гээд орж ирсэн. Тэр залуу намайг хүргээд өгчих гэж байсан. Э тухайн үед хүргэж чадахгүй чи такси бариад харьчих гээд 20.000 мянган төгрөг өгсөн. Нөгөө залуу гараад явсан. Өөр хүн хамт байгаагүй. Ямар нэгэн хүнтэй уулзаагүй. Би Этэй нэг газар ажилладаг дүү байгаа юм. Хамт ажиллаад 2 сар гаруй болж байна. Харин нөгөө хамт орж ирсэн залууг танихгүй өмнө нь харж байгаагүй. Э надад гадуур танилцсан гэж хэлсэн. ...Тухайн машиныг 2020 онд авч байсан сувдан цагаан өнгийн prius 20 маркийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Тухайн машин нь манай хамаатны дүү болох Мөнхтуяагийн машин байгаа. Би Мөнхтуяагаас 12.000.000 төгрөгөөр авч байсан. Урд талын гупер жолооч талдаа хагарсан, жолооч талын хаалганы бариул хугарсан, арын гупер жолооч талдаа замасктай хагарсан байсан. Өөрөөр мотор, кроп зэрэг эд анги нь зүгээр байсан. Би тухайн машиныг нийт нь 13.000.000 сая төгрөгөөр үнэлж байна. Машины шатахуун нь 2 зураастай байсан. ... Ямар ч хүнд тухайн тээврийн хэрэгслийг унаж явах зөвшөөрөл өгөөгүй. ... Би алдагдсан машинаа олж авмаар байна. /хх-ийн 22-23 дахь тал/

 

Хохирогч С мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн мэдүүлэгтээ: Миний машины мотор зуурсан ажиллагаагүй болсон байсан. Тэгээд Өмнөговь аймаг Даланзадгад сумын Prius center  гэдэг засварын газар мотор солиулсан. Нийт 2.195.000 төгрөг болсон. Өөр эвдрэл гэмтэл үүсээгүй байсан. Тухайн мотор нь кастчер хагарсны улмаас тос асгарч тосгүй болоод зуурсан гэж засварчин хэлсэн. Өмнө нь мотор хэвийн ажиллагаатай зүгээр байсан. Өөр эвдрэл гэмтэл байхгүй. Миний машиныг Өмнөговь аймгийн хогийн цэгийн баруун талд ухсан нүхэн дээгүүр гаргаад зогсоосон байсан. Тухайн үед унаж явах гэхэд зүгээр асч байсан боловч урагшаа болон хойшоо явахгүй байсан. Тухайн үед цагдаа нар болон миний машиныг унаж явсан Ууганбаяр ах нь гээд нэг залуу хамт байсан. ...Одоо миний машиныг надаас зөвшөөрөлгүй авч явсан. О.Ууганжаргалаас засварын мөнгө гэж 2.195.000 төгрөгийг нэхэмжилж байна. Тухайн мөнгийг надад өгч хохиролгүй болговол надад ямар нэгэн гомдол санал байхгүй. /ХХ-ийн 26-27 дахь тал/

 

Хохирогч С мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн мэдүүлэгтээ: О.У гэх хүн миний машиныг хулгайлж авч яваад машины моторыг нь эвдсэн байсан. Би машиныхаа моторыг "Приүс центер" гэх газарт очиж үзүүлээд шинээр мотор авч тавихаар болсон. Би 2.150.000 төгрөгөөр солиулж засварласан. Би О.Уаас 2.150.000 төгрөгийг нэхэмжилж байна. Би машинаа приус центер засварын газарт засуулахаар үлдээгээд ажилдаа явчихсан юм. Манай найз Мөнхбаяр засаж янзалсан дараа нь очиж аваад мөнгийг нь шилжүүлсэн. Мөнгө шилжүүлсэн баримтаа гаргаж өгнө. ...Миний машины мотор эвдэрсэн. Өөр эвдэрсэн зүйл байхгүй. /хх-ийн 30-31 дахь тал/

 

Гэрч Г.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: О.У гэх залуу нь 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 00 цаг 30 минутад цагаан өнгийн приус 20 маркийн авто машинтай байсан бөгөөд тухайн үед ганцаараа явж байх шиг байсан. Би тэгээд хэний машин бэ гэхэд О.У нь надад хэлэхдээ хүний машин гэж хэлсэн байгаа. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. /ХХ-ийн 34-35 дахь тал /

 

Гэрч Б.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: ...2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хамт ажилладаг ах Содномбаярын хамт Өмнөговь аймагт ирсэн. Тэгээд Х буудалд буудалласан. 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр гадаа гудамжинд явж байгаад Ууганбаяр гэдэг залуутай танилцаж хамтдаа Очироо гэдэг найзынд нь очиж хоол идээд буцаад буудалдаа Ууганбаяраар хүргүүлсэн. Тэгээд манай буудлын өрөөнд хамт орж юм ярьж байгаад Ууганбаяр явлаа гэхээр нь би таксины мөнгө гэж 20.000 төгрөг өгсөн. Би буудалдаа унтаад үлдсэн. Дараа нь Содномбаяр ах машин алга, хүн хулгайлчихлаа гээд намайг сэрээсэн. Тэгээд цагдаад мэдэгдсэн. /хх-ийн 38-39 дахь тал /

 

Гэрч А.Ч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: ... Би 2023 оны 02 дугаар сарын 15-ны орой 22 цагаас 23 цагийн хооронд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын урд байдаг хогийн цэгт байх гэртээ байхад хамт ажиллаж байсан О.У ирсэн. Тэгээд манайд ороод нэг аяга цай уучихаад гараад явсан. Тухайн үед О.У халамцуу явж байсан. Манай гэрт нэг их удаагүй явлаа гээд гараад явсан. Би О.Утай Өмнөговь аймгийн Даланзадгад сумын захирагчийн албанд хамт ажиллаж байхдаа танилцсан юм. Манай гэрт ирэхдээ нэг цагаан өнгийн prius 20 маркийн машин байсан, би улсын дугаарыг нь хараагүй. Ууганбаяр надад өөр юм хэлээгүй. Манай гэрээс гараад баруун тийшээ аймаг явна гэж байсан. Тухайн машин зүгээр явж байсан. Өөр зүйл сайн мэдэхгүй байна. У-т тээврийн хэрэгсэл байдаг талаар би сайн мэдэхгүй байна. /хх-ийн 47-48 дахь тал /

 

Хас үнэлгээ ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 51 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: TOYOTA PRIUS 20 маркийн автомашин нь 2023 оны 02 дугаар сарын  байдлаар зах зээлийн дундаж үнийг 10 000 000 /арван сая/ төгрөгөөр тооцов. /хх-ийн 56 дахь тал/

 

Шүүгдэгч О.У мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Тухайн өдөр 19 цагийн үед гадаа гэгээ тасарч байхад Баянтөхөм дэлгүүрийн урд гудмаар алхаад явж байтал гудамжинд танихгүй хүнтэй таарсан. Тэр хүн эхлээд надтай мэндлээд надтай яриа өдөөд тэр хүнтэй танилцсан. Тэр хүний нэрийг нь одоо мартчихсан. Тэгээд тэр хүнтэй хамт би найз Мөнх-Очирын гэрт очиж хоол идчихээд гарсан. Тэгсэн тэр хүн ахыгаа такси бариад хүргээд өгчих гэхээр нь Халиун дэлгүүрийн хойд зам дээрээс такси аваад явсан. Тэр хүн “Х” зочид буудал орсон. Тэгээд тэр хүнийг буудалд оруулж өгсөн чинь баярлалаа гээд надад 20.000 төгрөг өгсөн. Тэгээд би тэр хүнийг үлдээгээд ганцаараа "Х" зочид буудлаас гартал буудлын гадаа машины зогсоол дээр цагаан өнгийн приус 20 маркийн тээврийн хэрэгсэл зогсож байсан. Уг машин асаалттай дотор нь жолооч нь байхгүй байсан. Би уг машинд орж суугаад уг машиныг унаад гэртээ харих гэж явсан. Тэгээд гэртээ харьчихаад гараад Гтэй уулзаж тамхи аваад явсан. Тэндээс хөдлөөд аймгаас урагшаа яваад хогийн цэгийн манаач Чадраагийн гэрт очиж Чадраатай уулзсан. Тэгээд би Чадраагийн гэрээс гараад баруун тийшээ яваад Буян-Өлзийн гэрт очиход унтаж байсан. Тэгээд би уулзаагүй Буян-Өлзийн гэрийн гаднаас хөдлөөд зүүн тийшээ аймаг орох төв замд орох гээд явж байгаад эвгүй сайран дээр үсэргээд сайранд суугаад урагшаа хойшоо хөдлөхгүй болсон. Тэгээд би машин дотроо унтаад өгсөн. Тухайн үед гадаа харанхуй байсан болохоор ямар замаар явж байгаагаа харж чадахгүй байснаас болоод сайран чулуун дээгүүр үсэргээд сайранд суусан. Тэгээд машин дотор унтаж байтал хүн дуудаад сэрээсэн. Би сэрээд машинаас буухад ах Эрдэнэхуяг машины эзэн гэх хүн болон цагдаа нар ирсэн байсан. Улсын дугаарыг нь би мэдэхгүй. Цагаан өнгийн приүс 20 маркийн тээврийн хэрэгсэл байсан. Би уг машины эзэмшигч жолоочийг нь танихгүй. Ямар хүн байдаг талаар мэдэхгүй байна. Би уг машиныг “Х” буудлын гаднаас авч явснаас хойш бол огт унтраагаагүй. Түлхүүр нь хаана байсныг мэдэхгүй байна. Би уг машиныг нь унаж яваад гэртээ харих гэж авсан. Тэгээд гэртээ харьчихаад тэр чигтээ унаад явсан. Ингэнэ тэгнэ гэж бодсон зүйл байгаагүй, зүгээр л унаад явчихсан. Тэр машины жолоочийг хаана байсан ямар хүн байсныг мэдээгүй. Би уг машиныг авч явах талаар хэн нэгэнд огт хэлээгүй. Би уг машиныг унаж явж байгаад шороон дээгүүр үсэргээд кастчерыг нь хагалсан байсан. Би тухайн үед кастчерыг нь хагалсан гэдгээ мэдэлгүй машиныг нь хойш урагш нь холхиулж байгаад моторыг нь бас зууруулчихсан. Би Содномбаярт учруулсан хохирлоо төлж барагдуулаагүй байгаа. Цаашид Содномбаярт учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулна. Содномбаярыг хохиролгүй болгож өгнө.  /хх-ийн 63-65 дахь тал/

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 75 дахь тал/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 70 дахь тал/

Оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 71 дэх тал/

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын захирагчийн ажлын албаны даргын 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 52 дугаартай тодорхойлолт /хх-ийн 80 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх нотлох баримтаар үнэлж, шийдвэрээ гаргах боломжтой байна гэж үзэв.

Эрүүгийн хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээн, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:

Шүүгдэгч О.У нь 2023 оны 02 дугаар сарын 15-ны шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8 дугаар өагийн нутаг дэвсгэрт байрлах “Х” зочид буудлын гаднаас Сын эзэмшлийн 75-27 УНУ улсын дугаартай приус 20 маркийн тээврийн хэрэгслийг нууцаар хууль бусаар авсан нөхцөл байдал тогтоогдож байна.

Улмаар уг тээврийн хэрэгслийг унаж гэррүүгээ болон н.Г, А.Ч, н.Бх зэрэг айлуудад очсон үйл баримт тогтоогдож байна.

Тодруулбал: Хохирогч Сын: Би 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Ханбогд сумаас ажлаа тараад хамт ажилладаг Э гэдэг дүүгийн хамт Өмнөговь аймаг Даланзадгад суманд өөрийн эзэмшлийн 75-27 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй ирсэн. Тэгээд “Х” буудалд буусан юм. 2023 оны 02 дугаар сарын 15-ны орой 20 цагийн үед ажилдаа явахаар буудлаасаа гарч машинаа асаагаад буцаад буудлын өрөөндөө байж байгаад 20 цаг 50 минутын үед буудлаас гарахад миний машин алга байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан /хх-ийн 22-23 дахь тал/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Г.Эийн: О.У гэх залуу нь 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 00 цаг 30 минутад цагаан өнгийн приус 20 маркийн авто машинтай байсан бөгөөд тухайн үед ганцаараа явж байх шиг байсан. Би тэгээд хэний машин бэ гэхэд О.У нь надад хэлэхдээ хүний машин гэж хэлсэн байгаа. /хх-ийн 34-35 дахь тал /

 

Гэрч Б.Эгийн: ...2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хамт ажилладаг ах Содномбаярын хамт Өмнөговь аймагт ирсэн. Тэгээд “Х” буудалд буудалласан. 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр гадаа гудамжинд явж байгаад Ууганбаяр гэдэг залуутай танилцаж хамтдаа Очироо гэдэг найзынд нь очиж хоол идээд буцаад буудалдаа Ууганбаяраар хүргүүлсэн. Тэгээд манай буудлын өрөөнд хамт орж юм ярьж байгаад Ууганбаяр явлаа гэхээр нь би таксины мөнгө гэж 20.000 төгрөг өгсөн. Би буудалдаа унтаад үлдсэн. Дараа нь Содномбаяр ах машин алга, хүн хулгайлчихлаа гээд намайг сэрээсэн. Тэгээд цагдаад мэдэгдсэн. /хх-ийн 38-39 дахь тал /

 

Гэрч А.Чын: ... Би 2023 оны 02 дугаар сарын 15-ны орой 22 цагаас 23 цагийн хооронд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын урд байдаг хогийн цэгт байх гэртээ байхад хамт ажиллаж байсан О.У ирсэн. Тэгээд манайд ороод нэг аяга цай уучихаад гараад явсан. Тухайн үед О.У халамцуу явж байсан. Манай гэрт нэг их удаагүй явлаа гээд гараад явсан. Манай гэрт ирэхдээ нэг цагаан өнгийн prius 20 маркийн машин байсан, би улсын дугаарыг нь хараагүй. /хх-ийн 47-48 дахь тал / гэх мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдож байна.

 

Монгол Улсын Үндсэн хуульд “төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”, “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхийг хуулиар хамгаална” гэж тус тус заасан бөгөөд энэхүү Үндсэн хуулиар баталгаажуулсан эрхүүдэд хууль бусаар халдсан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлэгт хуульчилжээ.

 

Шүүгдэгч О.У нь хохирогч Сын эзэмшлийн автомашиныг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Хохирогч С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: ...О.У гэх хүн миний машиныг хулгайлж авч яваад машины моторыг нь эвдсэн байсан. Би машиныхаа моторыг "Приүс центер" гэх газарт очиж үзүүлээд шинээр мотор авч тавихаар болсон. Би 2.150.000 төгрөгөөр солиулж засварласан. Би О.Уаас 2.150.000 төгрөгийг нэхэмжилж байна /хх-ийн 30-31 дахь тал/ гэжээ.

 

“Хас үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 51 дугаартай шинжээчийн дүгнэлтэд Toyota prius 20 маркийн автомашин нь 2023 оны 02 дугаар сарын байдлаар зах зээлийн дундаж үнийг 10.000.000 төгрөгөөр тогтоов /хх-ийн 56 дахь тал/ гэх ба хохирогч С нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас автомашинд учирсан эвдрэлийг 2.150.000 төгрөгөөр засварласан болох нь хохирогч Сын мэдүүлэг, дансны хуулга зэрэг нотлох баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч О.Уаас 2.150.000 төгрөгийг гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч Ст олгох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч О.У нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, иргэний нэхэмжлэгч Ст 1.500.000 төгрөг төлсөн болох нь хохирогчийн шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлт болон шүүгдэгчийн мэдүүлэг, хохирол төлбөр төлсөн баримт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч О.Уаас гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн төлбөрт 650.000 төгрөгийг гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч Ст олгохоор шийдвэрлэв.

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч С шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ ...үлдсэн 800.000 төгрөгийг 5 сарын 25-ны өдөр төлөхөөр тохиролцсон гэх боловч шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн төлбөрт 650.000 төгрөгийг гаргуулан олгохоор шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгч О.Уыг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч О.Уын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч О.Уын хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст: “Бүртгэгдээгүй” /хх-ийн 75 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 70 дахь тал/, оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 71 дэх тал/, Даланзадгад сумын захирагчийн ажлын албанд ачигч ажилтай болох нь: Даланзадгад сумын захирагчийн ажлын албаны даргын 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Б/52 дугаартай тушаалд О.Уыг 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс Хог хаягдлын ачигч албан тушаалд туршилтын хугацаагаар ажиллуулж хөдөлмөрийн гэрээ байгуулсугай /хх-ийн 81 дэх тал/ гэснээр тус тус тогтоогдож байна.

 

Улсын яллагч шүүх Халдаанд ... шүүгдэгч Ууганбаярын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дэх хэсгийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх Халдаанд ... Ууганбаярын хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хулгайн хэрэгтээ ямар нэгэн байдлаар маргаад байгаа зүйл байхгүй. Хохирол төлбөрийн тухайд 1.500.000 төгрөгөө төлчихсөн. Үлдэгдэл 650.000 төгрөгийг төлөх боломжтой. Цалин орлоготой болчихсон байгаа учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасны дагуу нөхөн төлөхөө илэрхийлсэн гэдэг нөхцөлд хамаарах боломжтой байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасны дагуу хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргээс улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн, хор уршгаа арилгасан, нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг нь харгалзаад тэнсэх боломжтой гэсэн заалтад хамруулаад 1 жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргав.

 

Шүүх шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч О.Ут Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч О.Ут хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч О.У нь оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.У нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг, тэнссэн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг тус тус мэдэгдэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч О.У нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар Хаагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч О.Ут урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Ут авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч О овгийн О Ууганбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч О.Ут Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч О.У нь оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.    
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.У нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг, тэнссэн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг тус тус мэдэгдсүгэй.   
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Уаас 650.000 төгрөг гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч С-т олгож, шүүгдэгч нь хохирогч Ст 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг төлсөн болохыг дурдсугай.
  6. Шүүгдэгч О.У нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар Хаагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Ут авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

 

       

                          ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Т.ДЭЛГЭРМАА