Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 2023/ШЦТ/45

 

 

 

 

      2023        05          01                                   2023/ШЦТ/45

 

       МОНОЛ УЛ*******ЫН НЭРИЙН ӨМНӨӨ*******

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч *******.Бямбажав даргалж, эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар *******-нд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                           Б.Н

Улсын яллагч                                                           З.Х

Шүүгдэгч                                                                   ******* нар оролцов.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1997 оны 06 дугаар сарын 14-ний өдөр ...... аймгийн .... суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гутлын улалгаачин мэргэжилтэй, ам бүл 4, аав, ээж, ахын хамтаар /..... аймгийн ..... сумын . дугаар баг, . дүгээр гудамжны .. тоотод оршин суух хаягтай/, одоо ................. тоот хашаанд түр оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ....... /РД:.............../.

 Шүүгдэгч ******* нь 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 22 цаг 30 минутын орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Нийслэлийн ..... дүүргийн .... дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “......” лоунжны хойд талд Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн хороо хариуцсан цагдаа, цагдаагийн дэд ахлагч *******-ийн албан үүргээ биелүүлэхтэй холбогдуулан олон нийтийн газар танхайрсан гэх *******, ******* нарт тавьсан шаардлагыг эсэргүүцэж, улмаар *******-ийн хэрэглэж байсан нэг бүрийн тусгай хэрэгсэл болох “....” загварын энгэрийн камерыг татаж унагаан эвдэлж, авч зугтсан, мөн эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч *******-ний албан үүргээ биелүүлэхтэй холбогдуулан олон нийтийн газар танхайрсан гэх *******-ыг цагдаагийн машинд гавлан суулгах шийдвэрийг эсэргүүцэж, улмаар *******-ний хэрэглэж байсан нэг бүрийн тусгай хэрэгсэл болох “...” загварын энгэрийн камерыг татаж унагаан эвдэлж, авч зугтаж хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хууль сахиулах албаны тоног төхөөрөмжинд халдан нийт 613.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв.  Үүнд:

 Шүүгдэгч *******-гийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хамт ажилладаг *******, *******, , ******* бид тав ажилчдын байранд 2.4 литрийн “*******энгүр” пиво хувааж уугаад үргэлжлүүлээд 20 цагийн үед Багануур дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “....” лоунжийн караокед орж үйлчлүүлсэн. Энэ хугацаанд нэг хүн 5 лааз пиво уусан. Ингээд тооцоогоо хийх гээд гарцгаасан. Тэгтэл улаан өнгийн бенз машинтай 5 залуу ирээд *******-ыг нэг өндөр залуу нь хаанахын атаман бэ гэж хэлээд нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиод, бөөнөөрөө ******* луу дайрахаар нь би өндөр залууг гадаа хавирч унагаасан. Нөгөө өндөр залууг *******...... араас нь хөөж байх үед гурван цагдаа ирсэн. Цагдаа нар ирээд бидэнд хууль ёсны шаардлага тавиад цагдаагийн хэлтэс орно гэхэээр нь би баян хүний хүүхдүүдэд үйлчилдэг гэж орилж хэлсэн. Би нэг цагдаагийн камерыг булааж аваад тойрч бичлэг хийж байна гэж хэлж гүйсэн. Намайг камер өг гэхэд тойрч зугатаагаад өгөөгүй. Бас нэг цагдаагийн камерыг авах гэж оролдоод авч чадахгүй мөрдөснөөс нь татаж унагаасан. Би камерыг барьж гүйгээд газар унагаачихсан. Тухайн үед би их согтолттой байсан болохоор тийм үйлдэл гаргасан. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, хуулийн хариуцлага хүлээнэ...” гэсэн мэдүүлэг /хх-н 36-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/

              Хохирогч *******-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...би тухайн өдөр буюу 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 19.00 цагаас 01.00 цагийн хооронд ... дүүрэг ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч *******-ий хамтаар явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд “алуут -10”-аас 22 цаг 30 минутад . баарны урд хүмүүс зодолдоод байна” гэх дуудлагын ирүүлсний дагуу очиж шалгахад... 86 дугаар байрны чиглэлд хоёр залуу нэгийгээ хөөчихсөн явж байхаар нь очиход, тэр хоёр залуу согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, хоорондоо маргалдсан байдалтай байхаар нь би “Та бүхэн олон нийтийн газар битгий орилоод танхайраад бай, Цагдаагийн хэлтэс дээр очиж шалгуулаад, эмнэлгийн байгууллагад үзүүлэх нь үзүүл, энэ үйлдлээ таслан зогсоо” гэдэг шаардлага тавиад зогсож байтал хажуу талаас гэнэт нэг залуу гүйж ирээд /холбогдогч этгээд болох *******/ миний энгэрт бичлэг хийж байсан албаны камерыг баруун гараараа цохиод газар унагачихаад, унагасан камераа аваад бариад бичлэг хийгээд гүйгээд байсан. Би тухайн үед нөгөө хоёр залууг салгах гээд зууралдаж байсан тул тэр залууд хандаж “Камераа өг” гэхэд өгөхгүй зугтаагаад байсан. Удахгүй хөдөлгөөнт эргүүлийн алба хаагчид ирж, зөрчил гаргасан хүмүүсийг цагдаагийн хэлтэс дээр авчирсан. Тэр үед камераа авсан.

              Камераа ******* гэх хүнээс аваад харахад арын тогтоогч эвдэрсэн байсан. Дотроо шажигнасан сул юм дуугарч байсан тул хэлтсийн холбоо мэдээллийн инженерээр үзлэг хийлгэхэд, энгэрийн зүүлт хугарч гэмтсэн, эх хавтан доргилт авч микрофон ажиллагаагүй болсон, батaрей тогтоогч төмрийн суурь хугарсан цаашид ашиглах боломжгүй байдал үүссэн байна. Тухайн үед хамт үүрэг гүйцэтгэж байсан дэд ахлагч ******* харсан, мөн хөдөлгөөнт эргүүлээр очсон ахлагч Б.Б нь камерыг ******* аваад явж байхад нь камерыг авсан байсан. Тухайн үед зөрчил үйлдэгдсэн талаар дуудлага мэдээлэл ирсний дагуу шалгаж тодруулах явцад холбогдогч этгээд нь шаардлага биелүүлэхгүй, камер цохиж газар унаган, авч гүйсэн. Камерыг газар унагахдаа эвдсэн байсан. ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуу байсан. омдол, санал алга байна. Камерын үнэ болох 283.000 төгрөгийг төлж барагдуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-8-р хуудас/

              Хохирогч *******-ий мөрдөн шалгах ажиллагаанд “...би 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 19 цагаас 01 цагийн хооронд Багануур дүүрэг 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хороо хариуцсан цагдаа, цагдаагийн дэд ахлагч *******-ийн хамтаар эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд “алуут -10”-аас 22 цаг 30 минутад “..... лоунж баарны урд хүмүүс зодолдоод байна” гэх дуудлага ирүүлсний дагуу очиж шалгахад... 86 дугаар байрны гадаа хоёр залуу маргалдсан байдалтай зогсож байсан тул очоод, тэр хоёр залуутай нь ******* зууралдаад зогсож байтал хажууд талаас ******* гэх залуу гүйж ирээд дэд ахлагч *******-ийн камерыг гараар цохиод газар унагасан. Тэгээд унасан камераа авчхаад бариад гүйгээд байсан. ...******* нь хажуугаар гүйж гарахдаа миний мөрөнд зүүлттэй байсан энгэрийн камерыг татаад газар унагасан. Тэгээд миний камерыг авчихсан тул хөдөлгөөнт эргүүлийн алба хаагчид *******-нг барьж гавлах үед камераа авч үзэхэд тогтоогч бариул хугарчихсан байсан. Камераа ******* гэх хүнээс аваад харахад тогтоогч бариул нь эвдэрсэн байсан, дотроо шажигнасан сул юм дуугарч байсан. Бичлэгээ үзэх гэхэд дуу нь гарахгүй байсан тул хэлтсийн холбоо мэдээллийн инженерээр үзлэг хийлгэхэд энгэрийн камерын тогтоогч боолт хугарсан, энгэрийн зүүлт хугарсан, шөнийн IR гэрэл хугарч гэмтсэн, дурангийн линз гэмтэж харагдах дүрс бүрсийсэн, эх хавтан доргилт авч микрофон болон спикер ажиллагаагүй болсон, батерей тогтоогч төмрийн суурь хугарсан, цаашид ашиглах боломжгүй байдал үүссэн байна гэсэн.

              Тухайн үед зөрчил үйлдэгдсэн талаар дуудлага мэдээлэл ирсний дагуу шалгаж тодруулах явцад холбогдогч этгээд нь шаардлага биелүүлэхгүй, камер татаж газар ...унагахдаа эвдсэн байсан. ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуу байсан. омдол, санал алга байна. Камерын үнэ болох 330.000 төгрөгийг төлж барагдуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13-р хуудас/

              эрч *******-ын өгсөн “...хальт харахад ******* баарны гадна ертөнцийн зүгээр баруун зүгт авто зогсоол дээр намайг цагдаа гавлаж байх явцад *******-ийн гарт камер байхыг харсан, үүний өмнө цагдаа “Камер өг” гээд байсан. Тэр үед хэн камерыг нь авчихсаныг хараагүй. Миний хувьд цагдаагийн албан хаагчийн шаардлагыг эсэргүүцээгүй. Ямар ч байсан цагдаа гавлаж байхыг хальт мэдээд ухаан ороод харахад *******-ийн гарт камер байхыг харсан. Тэрнээс яагаад авсан цохиж унагасаныг бол мэдээгүй. *******лбаны дүрэмт хувцастай, ногоон гэрэлтүүлэгч хантааз өмссөн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17-р хуудас/

              эрч -ын өгсөн “...******* цагдаагийн алба хаагчийн энгэрийн камер барьчихсан “Бичлэг хийж байна” гээд гүйж ирэхээр нь би “Буцааж аваачиж өг” хэлсэн чинь буцаад гүйгээд явчихсан. *******-г яаж камер авсанг бол хараагүй гэнэт хар өнгийн камер барьчихсан гүйж явсан. Миний хувьд цагдаагийн алба хаагчийн шаардлага эсэргүүцээгүй. ******* нь камер барьчхаад цагдаа нараас зугтаагаад явж байсан. ******* цагдаагаас камер яаж авсаныг хараагүй. Буцааж бас яаж өгсөнийг хараагүй, тэрүүгээр л гүйгээд явсан. Би яг цохиж унагасаныг бол хараагүй, ямар ч байсан камер барьчихсан “бичлэг хийж байна” гээд гүйж байхыг харсан. *******раас нь цагдаа “Камер өг” гээд хөөж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/

              эрч Б.Б-ийн өгсөн “...намхан, туранхай залуу нь цагдаагийн энгэрийн камерыг барьчихсан, цагдаа нар “Камераа авъя” гэхэд өгөхгүй гээд байж байсан тул тэр залуугаас камерыг аваад цагдаадаа өгчхөөд, тэр залуучуудыг аваад цагдаагийн хэлтэс дээр авчирсан. Намайг тэр залуугаас энгэрийн камер авахад камерын тогтоогч хэсэг хугарсан байсан. Намайг очиход камерыг авчихсан зогсож байсан, түүнээс өмнө яасаныг мэдэхгүй байна. Цагдаа нарын хэлж байгаагаар камерыг цохиж унагаад авчхаад өгөхгүй байна гэж хэлж байсан. Бүгдээрээ албаны дүрэмт хувцастай, ногоон гэрэлтүүлэгч хантааз өмссөн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуудас/

              Камерын бичлэгт үзлэг хийсэн “...2022 оны 10 дугаар сарын 16-ны шөнийн 22 цаг 40 минутын үед Багануур дүүргийн 1 дүгээр хороо, “......” баарны хойд талын явган хүний зам дээр улаан өнгийн цамцтай 30 орчим насны намхан залуу “бацаануудаа хямгадчих” гэж цагдаагийн алба хаагчийн өөдөөс үг хэлүүлэхгүй хашгиран хэлж байх ба улмаар намхан нуруутай хар цамцтай 20 орчим насны залуу найзтайгаа хашаа налаад чихээд дараад газар суучихсан байдалтай, цагдаагийн дэд ахлагч ******* 86 дугаар байрыг чиглээд баруун тийшээ алхаж яваад өндөр нуруутай саарал цамцтай залуу дагуулж “....” баар луу чиглэн зүүн тийш явган хүний замаар алхсан улаан цамцтай залуу ахлах дэслэгчээ гэж чанга дуугаар хэлж байсан. *******аарал цамцтай залуу гарнаас нь цус гарсан байдалтай түүний найз болох цэнхэр цамцтай залуу араас нь татаж байх ба улаан цамцтай залуу цагдаагийн шаардлага эсэргүүцэж, цагдаагийн алба хаагчийн хувцаснаас зуурсан. ...улаан цамцтай залуу бичлэг хийж буй цагдаагийн алба хаагчийн шаардлага эсэргүүцэж, хувцаснаас нь зуурч камерыг булааж аваад бичлэгийг үргэлжлүүлэн хийсэн ба саарал цамцтай залуу цагдаагийн дэд ахлагч *******-ийн хувцаснаас зуурч хэрүүл маргаан үүсгэж шаардлага эсэргүүцсэн үйлдлүүд бичигдсэн. Хоёр дахь бичлэгт камер булаасан хүн бичлэг хийсэн байх бөгөөд “май камераа ав” гэж хэлээд өгөхгүй байх байх ба цагдаагийн дэд ахлагч *******-ний баруун талын мөрдөс байхгүй болсон байх бөгөөд камераа авъя гэхэд улаан цамцтай залуу өгөхгүй ахлах дэслэгчээ гэж хэлж байв...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-р хуудас/

              Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн даргын 2022.02.24-ний өдрийн Б/18 цагдаагийн дэд ахлагч *******-ийг ажилд томилох тухай тушаал, албан тушаалын тодорхойлолт, Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн даргын 2021.06.08-ны өдрийн Б/193 цагдаагийн дэд ахлагч М.Б-ийг ажилд томилох тухай тушаал, албан тушаалын тодорхойлолт /хх-ийн 84-94-р хуудас/

              Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн эргүүл, постонд ажиллах алба хаагч нарын хуваарь /хх-ийн 95-р хуудас/

              Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 73-78-р хуудас/

              *******огтуурал шалгасан “...******* нь 1.76 хувийн согтолттой...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 72-р хуудас/

              “*******элэнгэ Эстимэйт” ХХК-ийн 2022.10.1-ний өдрийн 363 дугаартай “...М505 энгэрийн камер 283.000 төгрөг, М505 энгэрийн камер 330.000, нийт 613.000 төгрөг...” шинжээчийн дүгнэлт, үнэлгээний төлбөрийн баримт /хх-н 38-39-р хуудас/

              Шүүгдэгч *******-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан “...Үгүй...” гэх тэмдэглэл /хх-н 57-р хуудас/

              *******-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, нийгмийн халамжлийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэний тодорхойлолт, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлт шалгах тухай лавлагаа, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-н 65-70/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

            Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар

 Улсын яллагчаас “…Шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна…” гэсэн дүгнэлт

            Шүүгдэгч *******-ээс “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч, дахин ийм зөрчил гаргахгүй...“ гэсэн дүгнэлт тус тус гаргасан.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд *******-нд холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Шүүгдэгч ******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

              Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:

1. Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигийн талаар

Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу авсан, шүүгдэгч хохирогч нарын мэдүүлгийн агуулга зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан ба хохирогчийн биед үзлэг хийж гэмтлийг тогтоосон тул үндэслэл нь тодорхойлогджээ.

Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр давхар батлагдсан.

            Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.

Шүүгдэгч ******* нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

            Шүүгдэгч ******* нь 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 22 цаг 30 минутын орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Нийслэлийн Багануур дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “....”-ны хойд талд Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн хороо хариуцсан цагдаа, цагдаагийн дэд ахлагч *******-ийн албан үүргээ биелүүлэхтэй холбогдуулан олон нийтийн газар танхайрсан гэх *******, ******* нарт тавьсан шаардлагыг эсэргүүцэж, улмаар *******-ийн хэрэглэж байсан нэг бүрийн тусгай хэрэгсэл болох “...” загварын энгэрийн камерыг татаж унагаан эвдэлж, авч зугтсан, мөн эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч *******-ний албан үүргээ биелүүлэхтэй холбогдуулан олон нийтийн газар танхайрсан гэх *******-ыг цагдаагийн машинд гавлан суулгах шийдвэрийг эсэргүүцэж, улмаар *******-ий хэрэглэж байсан нэг бүрийн тусгай хэрэгсэл болох “.....” загварын энгэрийн камерыг татаж унагаан эвдэлж, авч зугтаж хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хууль сахиулах албаны тоног төхөөрөмжинд халдан нийт 613.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрхи шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.2 дугаар зүйлийн тайлбарт “Энэ хуульд заасан “хууль сахиулагч” гэж цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгоно” гэж заасан.

            Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан хууль сахиулах албаны тоног төхөөрөмжид... халдаж үйлдсэн гэж цагдаагийн... байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэхэд нь зориулж олгосон эд зүйлд халдаж, эвдэж гэмтээснийг ойлгоно.

            Цагдаагийн алба хаагч Цагдаагийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.7 дахь заалтад “хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх явцад илэрсэн гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан, нөхцөлийг арилгуулах, тэдгээрийг гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор иргэн, хуулийн этгээдэд шаардлага, сэрэмжлүүлэг өгөх, биелэлтийг нь хангуулах” бүрэн эрхтэй байна.

            “*******лбаны үргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн” гэж гүйцэтгэж буй албаны үйл ажиллагаа буюу хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэнтэй нь холбогдуулан хууль сахиулагчийн бие махбодид халдсаныг, “хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн” гэж гүйцэтгэж буй албаны үйл ажиллагаа буюу хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэнтэй нь холбогдуулан хууль сахиулагчийг болон ойр дотны хүний эрх, эрх чөлөөг хязгаарлана хэмээн сүрдүүлснийг тус тус ойлгоно.

            Хавтаст хэргийн 84-94 дугаар хуудаст авагдсан *******лбан тушаалын тодорхойлолтоор цагдаа дэд ахлагч *******, ******* нар нь Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн хороо хариуцсан цагдаа ажилтай болох нь тогтоогдож байх тул хууль сахиулагч гэж үзнэ.

            Цагдаагийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар “Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор хүн, хуулийн этгээдэд тодорхой үйлдлээс татгалзах, эсхүл үйлдэл хийх шаардлага тавьж болно”, 23.6-д “Цагдаагийн алба хаагчийн шаардлагыг тухайн хүн, хуулийн этгээд биелүүлэх үүрэгтэй”, 49.1-д “Цагдаагийн алба хаагч биеийн хүчийг дараах тохиолдолд хэрэглэнэ: 49.1.1.цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсэргүүцсэн бол” гэж тус тус заасан байдаг.

Иймд шүүгдэгч *******-г хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэж, хууль сахиулах албаны тоног төхөөрөмжид халдсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******аравсүрэнг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хохирогч *******, ******* нар нь “хохирол 613.000 төгрөг төлөгдсөн, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн, хохиролын мөнгө хүлээлгэн өгсөн тухай баримт /хх-ийн 83-р хуудас/ зэргээр хохирол төлбөр төлөгдсөн болох нь тогтоогдож байна. Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.  

           2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

 

Улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлэхдээ Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт эдлүүлэх саналтай...” гэсэн дүгнэлтийг гаргасан,

Шүүгдэгчээс “..хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа тул хариуцлагаа хүлээнэ...” гэсэн дүгнэлтүүд гаргасан байна. 

******* нь урьд ял шийтгэлгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Улаанбаатар хот, ........ дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “........” ХХК-нд ажилтай зэрэг хувийн байдлууд тогтоогдов.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.

Иймд шүүгдэгч *******-г хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэж, хууль сахиулах албаны тоног төхөөрөмжид халдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд, *******-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанарыг тус тус харгалзан, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар нэг /1/ жил зургаан /6/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацаанд Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй Улаанбаатар хотын .................. түр оршин суух хаягаа өөрчлөх, зорчих үүрэгтэйг мэдэгдэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг *******идиг тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргах нь зүйтэй.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн  1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОТООХ нь:

1. Шүүгдэгч Ш овгийн Б-ийн Ш-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэж, хууль сахиулах албаны тоног төхөөрөмжид халдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Ш овгийн Б-ийн Ш-г нэг /1/ жил зургаан /6/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацаанд ......... гадагш зорчихгүй байх, зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацаанд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр Улаанбаатар хотын ....... түр оршин суух хаягаа өөрчлөх, зорчих үүрэгтэйг *******-д тус тус мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан *******-д мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар ******* нь эд зүйлийн хохиролд 613.000 төгрөг төлснийг, хохирогч нар нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол *******-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг *******идиг тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргасугай.

8. *******-нд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг  тус тус дурьдсугай.

 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулж бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 10. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

      Д*******Р*******Л*******Ч ШҮҮЧ                           *******.БЯМБ*********************В