| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гүнбаярын Баярдаваа |
| Хэргийн индекс | 139/2019/00388/И |
| Дугаар | 408 |
| Огноо | 2019-10-09 |
| Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 10 сарын 09 өдөр
Дугаар 408
2019 оны 10 сарын 09 өдөр Дугаар 139/ШШ2019/0408 Дундговь аймаг
|
|
|
|
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дундговь аймгийн С сумын тоотод оршин суух, Д овогт Жгийн Н /ЗЗ /-ийн нэхэмжлэлтэй хэлмэгдэгч Бын Ггийн нөхөх олговор гаргуулах, садан төрлийн холбоо тогтоолгох тухай шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С, прокурор И.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж.Н миний аав болох Б.Г нь 1938 оны 7 сарын 20-нд улс төрийн хэрэгт баривчлагдан Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 1 сарын 28-ны 3 дугаар хурлын тогтоолоор шүүх цаазын бичгийн 43, 47 зүйлээр 10 жил хорих ялаар шийтгэгдэж Дээд шүүхийн цэргийн коллегийн 1992 оны 4 сарын 22-ны өдрийн 51 дүгээр магадлалаар цагаатгагдсан. Н намайг хэлмэгдэгч Б.Ггийн өргөмөл охин болохыг тогтоож ......надад олгогдох нөхөх олговор олгохоор шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Ж.Нг хэлмэгдэгч Б.Ггийн өргөмөл охин мөн болохыг тогтоож өгнө үү Нөхөх олговрын 40 сая төгрөгийг холбогдох төсвөөс гаргуулан олгож өгнө үү. гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Н нь Б.Ггийн өргөмөл хүүхэд мөн болохыг тогтоолгох, хэлмэгдэгч Б.Ггийн нөхөх олговрыг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.
“Зууны мэдээ” сонины 2019 оны 7 сарын 02-ны өдрийн №132 дугаарын 6 дугаар нүүрт хэвлэгдсэн нөхөх олговрын нэхэмжлэлээ бүрдүүлсэн иргэдийн нэрсийн жагсаалтын 85 дугаарт “нэхэмжлэгчийн овог нэр Жгийн Норжмаа, хэлмэгдэгчийн овог нэр Бын Г хэлмэгдэгчийн юу болох-хүүхэд, нөхөх олговрын хэмжээ 40 сая” гэж зарлагдсан байгаа нь нэхэмжлэлийг шүүхээр хянан шийдвэрлэх үндэслэл болж байна. /хэргийг 18 хуудас/
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-
-Ж.Нгийн ЗЗ33072303 регистрийн дугаартай, Дундговь аймгийн Луус сумын 1-р баг Суврага гэх газар оршин суух хаягийн бүртгэл бүхий Монгол улсын иргэний үнэмлэхний хуулбар /хэргийн 2 хуудас/
-Үндэсний төв архивын 2018 оны 06 сарын 20 өдрийн 03-10/2534 дугаартай” Өмнөговь аймгийн Луус сумын 1933 оны хүн амын тооллогын бүртгэлийн 52-р хуудсанд: Өрхийн тэргүүн Ба-ын Г 44 настай, лам, ...эхнэр Д-ийн Ж, 41 настай, Дэ-ийн Самжидмаа, нас тодорхойгүй, эрэгтэй гэж бүртгэгдсэн..” , 03-10/2535 дугаартай “Дундговь аймгийн Луус сумын 1944 оны хүн амын тооллогын бүртгэлийн 60-р хуудсанд: өрхийн тэргүүн Думаагийн Ж, 52 настай, эмэгтэй, Жгийн С, 22 настай, эрэгтэй, Жгийн Норжмаа, 10 настай, эмэгтэй, Бын Г, 55 настай, эрэгтэй гэж бүртгэгдсэн..” тухай бичиглэл бүхий лавлагаа /хэргийн 5-6 хуудас/
- Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн төв архивын 2018 оны 6 сарын 18-ны өдөр олгосон ЗЗ регистрийн дугаартай Д овогт Жгийн Н 1-01/015114 дугаартай ХААТР-1-р маягтын лавлагаа /хэргийн 7 хуудас/
-Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2018 оны 6 сарын 25-ныөдрийн 05/4243 дугаартай “Бын Г нь Өмнөговь аймгийн Луус сумын харъяат, лам нас 48 /1938 оны байдлаар/........ Б.Гг 1938 оны 1 сарын 20-нд улс төрийн хэрэгт баривчилж Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 1 сарын 28-ны өдрийн 3 дугаар хурлын тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43, 47 дугаар зүйлээр 10 жил хорих ялаар шийтгэжээ. Хэргийг хянаад Дээд шүүхийн Цэргийн коллегийн 1992 оны 4 сарын 22-ны өдрийн 51 дүгээр магадлалаар цагаатгажээ ” гэх лавлагааны хуулбар /хэргийн 9 хуудас/
- Дээд шүүхийн Цэргийн коллегийн 1992 оны 4 сарын 22-ны өдрийн 51 дугаартай “тодорхойлох хэсэгт №27. Өмнөговь аймаг, Луус сум 48 настай, гавж, Бын Г, тогтоох хэсэгт .....энэ магадлалын тэмдэглэх хэсэгт нэрлэсэн 85 хүнд холбогдох хүчингүй болгож, тэднийг цагаатган, хэргийг.....хэрэгсэхгүй болгосугай” гэх бичиглэл бүхий магадлалын хуулбар /хэргийн 10-12 хуудас /
- Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 1999 оны 5 сарын 03-ны өдрийн 144 дугаартай “Тогтоох хэсэгт Дундговь аймгийн Луус сумын Санхүүгийн тасгаас 500000 төгрөгийг гаргуулж ......Ж.Нд олгосугай.” гэх бичиглэл бүхий шийдвэрийн хуулбар /хэргийн 14-15 хуудас/
-Гэрч Ч.Т-ын “ Б.Г нь Нгийн ээж Ж гэж хүний нөхөр нь байсан. Г, Ж нар нь Нг өргөж авч байсан. Нгийн төрсөн аав нь миний овоглосон Чимэг гэж хүн.... би Нгийн төрсөн ааваар нь овоглосон юм. Г ламыг хэлмэгдээд явахад Н нь бага хүүхэд байсан. Би ч их бага байсан. Г лам нь 1938 онд баригдаад 1944 оны мичин жилийн намар ирсэн. Би 5-6 настай Луус сумын Суваргын гашуунд нутагладаг байсан. Ёндон нагац ах Г нагац цуг баригдсан. .... аав Г ээж Ж ах С Н нар нь нэг гэрт байдаг байсан. Нгийн төрсөн ээж болох Д нь нас бараад Г лам Ж нар дээр өргөгдөж ах Стайгаа цуг очиж байсан гэдэг. ..... Б.Г нь 1944 онд эргэж ирээд эхнэр Ж өргөмөл хүү С, Н нартай амьдардаг байсан. Би тэр үед 12 настай ойрхон айл байдаг байсан ” гэх мэдүүлгийн хуулбар /хэргийн 30-32 хуудас/
- Гэрч Ж.Д-ийн ......Г нь Нг өргөж авсан аав нь л гэж боддог байсан. Нэг гэрт амьдардаг хүмүүс байсан. Н нь 5-6 настай үлдэж байсан байх. Би бас тийм л их бага хүүхдүүд байсан. Луус сумын Суваргын эхэн гашуу, Дунд гашуунаар нутагладаг айл байсан. Г гэж ламтай ойр саахалт нэг нутаг усанд байдаг байсан. Г гэж лам хүн байсан. Манайхан Гээмээ гэж дууддаг лам хүн байсан. Цагаан овооны хийдэд суудаг лам байсан. Манайхны байдаг газраас бол баруун хойшоо байдаг хийдийн лам байсан. Тэр үед жаахан байсан .... Н нь Г лам ээж Ж, ах С нартай амьдардаг байсан Би хүүхэд байсан ч Нтой тоглож өссөн. Нгийн ээж Д нь олон хүүхэдтэй байсан учраас Нг Г ламд өргүүлсэн гэдэг. Дараа нь ээж Д нь нас барсны дараа ах С нь Г ламынд өөрөө очсон гэдэг. ..... Г лам нь намайг хүүхэд байхад 1944 онд эргэж ирж Суваргын эхэн гашуунаар Ж, өргөмөл хүү С, өргөмөл охин Н нартайгаа ам бүл амьдарч байсан санагдаж байна гэх мэдүүлэг /хэргийн 33-35 хуудас / зэрэг бичгийн баримтууд болно.
Прокурор шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн тайлбартаа: Хэрэгт авагдсан баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэв
Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч Ж.Н хэлмэгдэгч Б.Ггийн өргөмөл хүүхэд мөн болох нь тогтоогдож байна. Мөн Ж.Н нь “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хууль”-ийн 10 дугаар зүйлийн 10.1.3-д заасан нөхөх олговрыг нэхэмжлэх эрх бүхий этгээд байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.Б