Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 2023/ШЦТ/56

 

   

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж,

 Нарийн бичгийн дарга М.Баярмэнд

 Улсын яллагч Б.*******

ШүүгдэгчХ.*******

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.******* холбогдох 2323000140047 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн. *******, эрэгтэй, *******, ******* боловсролтой, мэргэжилгүй, малчин, *******, эхнэр хүүхдийн хамт Завхан аймгийн ******* сумын ******* баг   гудамж тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай овогт *******, регистрийн дугаар: //

Шүүгдэгч Х.******* нь 2022 оны 12 дугаар сарын 06-ны  өдрөөс 10-ны өдрийн хооронд улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох Завхан аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэрт байрлах “” гэх газраас зөвшөөрөлгүйгээр тор тавин 282 ширхэг “Зарам”  загас агнасан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Х.*******ын холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байна.

            Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

          1.Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар:

******* нь 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 12 дугаар сарын 10-ны өдрийн хооронд Завхан аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэр аас тор тавин 282 ширхэг зарам загас   агнасан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах  нотлох баримтуудаар тогтоогдож байна.  Тухайлбал:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.ын “...Сумын засаг даргыг төлөөлж хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байна. ******* нь хар нуураас загас барьж байгаад цагдаад баригдаад, цагдаагийн байгууллагад шалгагдаж байгааг мэдсэн. ...буруутай этгээдэд байгаль орчинд хохирлыг хуулийн дагуу холбогдох арга хэмжээг авхуулах саналтай байна..." гэсэн мэдүүлгээр,

Х.*******ыг аас загас агнасан  талаараа шууд тусган мэдүүлсэн гэрч Х.ын “...миний дүү ******* хойшоо явна гэхээр нь би тэгвэл чамтай хамт явж нуур ороод тэндээсээ ийн хяр гарч үхрээ хайя гэж  хамт явсан.  ******* хадам ахынхаа машиныг гуйж авсан байсан бөгөөд загас барих гэж явж байна гэсэн тэгэхээр нь би чамд загас барих эрх энэ тэр байгаа юм уу гэхэд болно гэж хэлсэн. Бид хоёр 2022 оны 12 сарын 06-ны өдөр хойшоо очоод нуурын урд захад ийн адаг гэдэг газарт очиж хоносон ...би өглөө ийн хяр луу үхрээ хайж явсан. загас барина гээд, нуурын мөс цоолоод үлдсэн. Би өдөрт явж үхрээ хайгаад оройд нь *******тай уулзаж хоноод явдаг байсан. Бид хоёр тэнд 4 хоносон. ...******* ганцаараа загас барьсан. ын ийн адаг гэдэг газраас нуурын мөс цоолж тор тавьж загас барьсан нийт 12 шуудай загас барьсан байсан..." гэсэн мэдүүлгээр,

Гэрч Э.ийн "...2022 оны 12 дугаар сарын 11-ний орой 23 цагийн орчимд ...******* багийн "" орчимд замын хөдөлгөөнд хяналт шалгалт хийгээд зогсож байтал хөдөөнөөс орж ирсэн бололтой тэвшин дээрээ ачаа ачаад хуччихсан машин байхаар нь зогсоох гэтэл шууд зугтаад гудамж руу орчихоор нь араас нь очиж зогсоож шалгахад ******* гэх залуу тээврийн хэрэгслийг жолоодож явсан... Машины хажууд очоод зогсоход шууд загас үнэртэж байсан. Та ямар ачаа ачиж яваа талаар асуухад загас байгаа юм гэхээр нь би юун загас, хаанаас хааш нь тээвэрлэж байгаа, гарал үүслийн бичиг байгаа юу гэхэд бичиг байхгүй аас барьсан одоо л аймаг орж ирж байна гэсэн. Би шууд цагдаагийн газарт авч ирээд тээврийн хэрэгслийг түр саатуулж хууль бусаар загас агнасан тухай гомдол мэдээллийг шалгуулахаар цагдаагийн газрын жижүүрт мэдэгдсэн..." гэсэн мэдүүлгээр  тогтоогдож байна.

Мөн  шүүгдэгч Х.*******ын  агнасан загас буюу Зарам  /Пельд/ нэртэй ба түүний үйлдлийн улмаас байгаль экологид 3.948.000  төгрөгийн бодит хохирол учирсан нь Завхан аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын биологийн төрөл зүйл хариуцсан мэргэжилтэн Э.ын гаргасан 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 05 дугаартай "...1.Завхан аймгийн ******* сумын багийн нутаг байрлах "" нь УИХ-ын 2010 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 06 тоот тогтоолоор тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээнд хамруулсан. 2. Завхан аймгийн ******* сумын багийн нутаг байрлах ""-нд Цагаан загасны төрлийн Зарам буюу пельд /Coregonuspeled/ нутагладаг. 3.Шинжилгээнд ирүүлсэн 12 шуудай 282 ширхэг загас нь Яргайтан багийн Хулдын овгийн цагаан загасны төрлийн зарам буюу пельд Coregonuspeled/ загас байна. 4 Зарам буюу пельд /Coregonuspeled/ зүйлийн загас нь Монгол улсын Амьтны тухай хуульд зааснаар нэн ховор амьтны жагсаалд Засгийн газрын ховор амьтны жагсаал буюу 7 дугаар тогтоол ороогүй, загасны төрөл зүйл юм. 5.Амьтны тухай хуулийн 2 дугаар бүлгийн 9 дүгээр зүйлийн 9.2.6 дахь хэсэгт заасны дагуу Зарам загасыг жил бүрийн 9 дүгээр сарын 05-ны өдрөөс дараа оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд барихыг хориглоно. 6.Пельд /зарам/ "Coregonuspeled" нэг загасны экологи эдийн засгийн үнэлгээ 14.000 /арван дөрвөн мянга/-н төгрөг, нийт-282 ширхэг загас 3.948.000 /гурван сая есөн зуун дөчин найман мянган/-н төгрөг..." гэсэн дүгнэлтээр, шүүгдэгч Х.*******ын нийт 282 ширхэг загас агнаж, тээвэрлэсэн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан ба дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.

Амьтны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн  4.1.1-д амьтан” гэж Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4-д заасныг ойлгоно гэж,  Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4-д "амьтан" гэдэгт Монгол Улсын нутаг дэвсгэрт байнга буюу түр нутагшсан ...загас... хамаарна” гэж зааснаар шүүгдэгч Х.*******ын агнасан 282 ширхэг Зарам загас нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн халдлагын зүйл болох “амьтан” гэсэн ойлголтод хамаарч байна.

Амьтны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дэх хэсгийн  9.2.6-д “зарам загасыг жил бүрийн 9 дүгээр сарын 05-ны өдрөөс дараа оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл” хугацаанд агнахыг хориглосон байна.

Шүүгдэгч Х.*******ын загас  агнасан  газар нь Завхан аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэр байрлах ба тус нуур  улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн заагт оршдог болох  нь Отгонтэнгэрийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 10 дугаартай “Завхан аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэрт байрлах “” гэх газар нь Улсын тусгай хамгаалалттай газар нутаг болно” гэсэн албан бичиг, тус албан бичгийн  хавсралтаар,

Түүнчлэн шүүгдэгч Х.*******ын загас агнасан гэх Завхан аймгийн ******* сумын гэх газрыг Монгол Улсын Их Хурлын 2010 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 04 дугаартай тогтоолоор байгаль орчны тэнцлийг хангах, унаган төрхийг хадгалах, хамгаалах болон байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор байгалийн цогцолборт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авч, хилийн заагийг тогтоожээ.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Байгалийн цогцолборт газарт энэ хуулийн 12 дугаар зүйлийн 1-8, 11-т заасан үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 3-д  “...энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 4-т зааснаас өөр зориулалтаар ан амьтан агнах, барих, зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно...” гэж тус тус заасан бөгөөд шүүгдэгч Х.******* нь хуулийн дээрх заалтыг зөрчиж Монгол Улсын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүрээлэн байгаа орчны эсрэг амьтны аймагт халдаж, зохих зөвшөөрөлгүйгээр хориглосон хугацаанд хууль бусаар улсын тусгай хамгаалалтай газраас загасыг агнасан  байна.

Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлд “...улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан...”гэж тодорхойлсон ба шүүгдэгч Х.*******ын дээрх үйлдэл нь  Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Улсын тусгай хамгаалалттай газар  нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан” гэмт хэргийн шинжтэй байна.

Иймд шүүгдэгч Х.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан” гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

                                  Хохирол тооцсон талаар:

Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 2-т зааснаар хохирлыг гэм буруутай этгээдээс нөхөн төлүүлэх үүрэгтэй байна.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсгийн  2-т“амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” нөхөн төлүүлэхээр тогтоосон байх тул шүүгдэгч Х.*******ын амьтны аймагт учруулсан хохирол 3.948.000 /гурван сая есөн зуун дөчин найман мянган/ төгрөгийг  хоёр дахин нэмэгдүүлж гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг нийт 7.896.00 /долоон сая найман зуун ерэн зургаан мянга/ төгрөгийг шүүгдэгч Х.*******аас гаргуулж, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулах  нь зүйтэй.

Шүүгдэгч Х.******* гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаангүй гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлснийг дурдах нь зүйтэй.

                    Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Х.*******ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. 

Шүүгдэгч Х.******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“  гэж тус  тус  заасныг үндэслэв.

Шүүгдэгч Х.*******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал болон эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Х.*******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол 7.896.00 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлснийг харгалзан үзсэн болно.

 Шүүгдэгч  Х.*******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа, нөхөн төлбөрийг төлөхөө илэрхийлсэн, бодит хохирлыг нөхөн төлсөн байдлыг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жил 1 сарын хугацаагаар тэнсэж, шүүгдэгч Х.*******ыг  тэнссэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах албадлагын арга хэмжээг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ. 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар шүүгдэгч Х.*******ад хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан 1 жил 1 сарын  хугацаанд түүнд хяналт тавихыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.19 дүгээр зүйлд зааснаар шүүх хуралдаанд талуудыг оролцуулж улсын яллагчийн саналыг хүлээн авч Завхан аймгийн Цагдаагийн газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 282 ширхэг буюу Зарам загасанд үзлэг хийхэд  уг загаснууд хадгалалтын горим  алдагдаж, илт харагдах байдлаар шинж чанар нь муудсан,  эрүүл ахуйн шаардлага хангахгүй, хүнсний  хэрэгцээний дагуу ашиглах, худалдан борлуулах боломжгүй  болсон байна.  (Эд мөрийн баримтад хийсэн үзлэгийг гэрэл зургаар баримтжуулсан болно)

Иймд хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 12 шуудай 282 ширхэг загас, загас барих зориулалт бүхий тор 5 ширхэг, төмөр лоом 2 ширхэг, хүрз 1 ширхэг, пуужин гэх цахилгаан төхөөрөмж 1 ширхгийг цаашид  ашиглах  боломжгүй  тул  шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Завхан аймаг дахь  Шүүхийн Тамгын газрын дэргэдэх эд мөрийн  баримт шийдвэрлэх комисст даалгах нь зүйтэй.

Шүүгдэгч Х.*******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Мазда просийд” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь иргэн ийн  эзэмшлийнх болох нь  гэрч ийн “...******* машин хэрэг болоод байна гээд надаас машиныг аваад явсан. ...би Батцэнгэл гэдэг хүнээс худалдаж авсан нэр дээрээ шилжүүлээгүй байгаа...” гэсэн мэдүүлэг болон хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр нотлогдсон байх тул  тээврийн хэрэгслийн үнийг хурааж улсын орлого болгох нь зүйтэй.

Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Мазда просийд” маркийн улсын дугаартай автомашин нь 500.000 төгрөгийн үнэтэй болох нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон тул тээврийн хэрэгслийн үнэ 500.000 төгрөгийг шүүгдэгч Х.*******аас гаргуулж улсын орлого болгож, тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Х.*******  нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж байна.    

Шүүгдэгч Х.******* нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзээд     

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 1.7, 1.8, 36.8  дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч овогт *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан гэмт  хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр түүнийг 1 /нэг/ жил  1 /нэг/ сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д  зааснаар шүүгдэгч Х.*******ыг  тэнссэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах албадлагын арга хэмжээг, “оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ  тус тус авсугай.

4. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр  зүйлийн 4,5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.

5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар шүүгдэгч Х.*******ыг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан 1 жил 1 сарын  хугацаанд түүнд хяналт тавихыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 6.Шүүгдэгч Х.*******ын өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Мазда просийд маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 500.000 төгрөгийг шүүгдэгч Х.*******аас гаргуулж улсын орлого болгож, тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

8.Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 2-т зааснаар шүүгдэгч Х.*******аас 7.896.000 / долоон сая найман зуун ерэн зургаан мянган/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.

9. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 12 шуудай 282 ширхэг загас, загас барих зориулалт бүхий тор 5 ширхэг, төмөр лоом 2 ширхэг, хүрз 1 ширхэг, пуужин гэх цахилгаан төхөөрөмж 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц тус тус устгахыг Завхан аймаг дахь Шүүхийн Тамгын газрын дэргэдэх эд мөрийн  баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

10.Шүүгдэгч Х.******* нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

11.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч түүний дээд шатны прокурор нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

                    

                      

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Н.ДЭЛГЭРМАА