Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 409

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 10 сарын 09 өдөр                                   Дугаар 139/ШШ2019/00409                                                      Дундговь аймаг

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дундговь аймгийн С сумын                 тоотод оршин суух, О овогт Цгийн Ц /ЗЛ /-ын нэхэмжлэлтэй хэлмэгдэгч Л.Аийн  нөхөх олговор гаргуулах тухай шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Цэнгэлмаа, прокурор И.Батбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Ц.Ц миний аав болох Лгийн А нь 1938 онд Онцгой бүрэн эрхт  комиссын ялын дээд хэмжээгээр шийтгэгдэж 1993 онд дээд шүүхийн  цэргийн коллегийн  магадлалаар  цагаатгагдсан. Иймээс охин Ц миний биед олгогдох нөхөх олговрыг олгож өгнө үү  гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ц  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Нөхөх олговрын 80 сая төгрөгийг холбогдох төсвөөс гаргуулан олгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Ц нь  хэлмэгдэгч Л.Аийн  нөхөх олговрыг  гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.

“Зууны мэдээ” сонины 2019 оны 7 сарын 02-ны өдрийн №139 дугаарын 6 дугаар нүүрт хэвлэгдсэн  нөхөх олговрын нэхэмжлэлээ бүрдүүлсэн иргэдийн нэрсийн жагсаалтын 49 дугаарт “нэхэмжлэгчийн овог нэр-Цгийн Ц, хэлмэгдэгчийн овог нэр Лгийн А,   хэлмэгдэгчийн юу болох-хүүхэд, нөхөн олговрын хэмжээ 80 сая” гэж зарлагдсан байгаа нь  нэхэмжлэлийг шүүхээр хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.  /хэргийг 10 хуудас/

 

             Шүүхийн хэлэлцүүлгээр дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            -Ц.Цын  Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын 3-р баг, Найз Сэнжит 3-3 тоотод байнгын оршин суух хаягийн бүртгэл бүхий Монгол улсын иргэний үнэмлэхний хуулбар /хэргийн 2 хуудас/

-Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2018 оны 8 сарын 24-ний өдрийн 05/5716 дугаартай “ Лгийн А нь Өмнөговь аймгийн Сайхан-Овоо сумын 5-р багийн харъяат, ар, лам, нас 55 /1938 оны байдлаар/ ам бүл 2 /нэр дурдаагүй/ ...Цогчин, гэвхүй тушаалтай. Хурал номын орлогоор амьдардаг. Сонгуулийн эрхгүй. Баригдахын өмнө хөдөө байсан.  Л.Аийг 1938 онд улс төрийн хэрэгт баривчилж, Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 34 дүгээр хурлын тогтоолоор Шүүх цаазны бичгийн 43, 48 дугаар зүйлээр хуулийн дээд хэмжээгээр шийтгэжээ. Хэргийг хянаад Дээд шүүхийн цэргийн коллегийн 1993 оны 9 сарын 28-ны өдрийн 109 дүгээр магадлалаар  цагаатгажээ” гэх лавлагаа /хх-ийн 8 хуудас/

-БНМАУ-ын Дээд Шүүхийн Эрүүгийн коллегийн хяналтын шатны шүүх хуралдааны 1993 оны 9 сарын 28-ны өдрийн 109 дугаартай “тодорхойлох хэсгийн 3-д Өмнөговь аймгийн Сайхан-Овоо сум, 55 настай, халх, лам, Лгийн А, тогтоох хэсэгт....70 хүнд холбогдох хэсгийг хүчингүй болгож, тэднийг цагаатган, хэргийг ЭБШХ-н 6-р зүйлд зааснаар хэрэгсэхгүй болгосугай” гэх бичиглэл бүхий магадлалын хуулбар /хх-ийн 9 хуудас/

- Ц  овогтой Цыг хэлмэгдэгч Лгийн Аийн   өргөмөл хүүхэд мөн болохыг тогтоож  шийдвэрлэсэн Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2000 оны 7 сарын 19-ний өдрийн 167  дугаартай  шийдвэрийн хуулбар   /хх-ийн 11 хуудас/ зэрэг бичгийн баримтууд болно.

 

Шүүх хуралдаанд  оролцсон прокуророос нэхэмжлэлийн  шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн тайлбар гаргасан болно.

 

Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч Ц.Ц нь “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хууль”-ийн  10 дугаар зүйлийн 10.1.3-д заасан нөхөх олговрыг нэхэмжлэх эрх бүхий этгээд мөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангахаар шийдвэрлэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3, 13 дугаар зүйлий 13.2.1, 16 дугаар зүйлийн 16.1-д зааснаар Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Засаг даргын тамгын газрын Санхүүгийн тасгаас  80000000 /наян сая/ төгрөгийн нөхөх олговрыг гаргуулан нэхэмжлэгч Ц.Ц /ЗЛ /-д олгосугай. 
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дугаар зүйлийн 41.1.9-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
  3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч,  прокурор энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Г.Б