Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2025/0444

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Ц.Сайхантуяа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч О.Оюунгэрэл

Илтгэсэн Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж

Нэхэмжлэгч: “М” ХХК

Хариуцагч: “Д цахилгаан станц” төрийн өмчит хувьцаат компани, тендерийн Үнэлгээний хороо

Гуравдагч этгээд: “Х” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: “Д цахилгаан станц” төрийн өмчит хувьцаат компани нь “ДЦС4/20240101504 дугаартай ТЭМ2-1255 илчит тэрэгний КР-2 засвар” нээлттэй тендер шалгаруулалтын тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн хийгээгүй болохыг тогтоолгож, “Д цахилгаан станц” төрийн өмчит хувьцаат компанийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 01/86, 01/87 дугаар албан бичгээр гаргасан шийдвэрүүдийг хүчингүй болгуулах, “ДЦС-4/20240101504 дугаартай ТЭМ2-1255 илчит тэрэгний КР-2 засвар” нээлттэй тендерийн Үнэлгээний хорооны 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Тендерийн үнэлгээний хорооны нэгдсэн дүгнэлт болон №3 тэмдэглэлийн “Х” ХХК-ийн ирүүлсэн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулж, захиалагчид “Х” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгох зөвлөмж хүргүүлэхээр шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгуулах, захиалагч “Х” ХХК-тай байгуулсан 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн №Д/2025-25 дугаартай ТЭМ2-1255 илчит тэрэгний КР-2 их засварын гэрээг хүчингүй болгуулах, ”Х” ХХК-ийн тендерээс татгалзаж, шаардлагад нийцсэн “М” ХХК-ийн тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр шалгарсанд тооцож, захиалагчид “М” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгох зөвлөмж хүргүүлэхийг Үнэлгээний хороонд даалгах, “М” ХХК-тай ТЭМ2-1255 илчит тэрэгний КР-2 засварын ажил гүйцэтгэх гэрээ байгуулахыг захиалагч “Д цахилгаан станц” ТӨХК-д даалгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 326 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Д, П.Б, гуравдагч этгээдийн төлөөлөгч Г.О, гуравдагч этгээдийн өмгөөлөгч М.Ч, Ж.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дэлгэрмөрөн

Хэргийн индекс: 128/2025/0274/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “М” ХХК нь тендерийн Үнэлгээний хороонд холбогдуулан “Д цахилгаан станц” төрийн өмчит хувьцаат компани нь “ДЦС4/20240101504 дугаартай ТЭМ2-1255 илчит тэрэгний КР-2 засвар” нээлттэй тендер шалгаруулалтын тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн хийгээгүй болохыг тогтоолгож, “Д цахилгаан станц” төрийн өмчит хувьцаат компанийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 01/86, 01/87 дугаар албан бичгээр гаргасан шийдвэрүүдийг хүчингүй болгуулах, “ДЦС-4/20240101504 дугаартай ТЭМ2-1255 илчит тэрэгний КР-2 засвар” нээлттэй тендерийн Үнэлгээний хорооны 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Тендерийн үнэлгээний хорооны нэгдсэн дүгнэлт болон №3 тэмдэглэлийн “Х” ХХК-ийн ирүүлсэн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулж, захиалагчид “Х” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгох зөвлөмж хүргүүлэхээр шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгуулах, захиалагч “Х” ХХК-тай байгуулсан 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн №Д/2025-25 дугаартай ТЭМ2-1255 илчит тэрэгний КР-2 их засварын гэрээг хүчингүй болгуулах, ”Х” ХХК-ийн тендерээс татгалзаж, шаардлагад нийцсэн “М” ХХК-ийн тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр шалгарсанд тооцож, захиалагчид “М” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгох зөвлөмж хүргүүлэхийг Үнэлгээний хороонд даалгах, “М” ХХК-тай ТЭМ2-1255 илчит тэрэгний КР-2 засварын ажил гүйцэтгэх гэрээ байгуулахыг захиалагч “Д цахилгаан станц” ТӨХК-д даалгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2025/0326 дугаар шийдвэрийн Тогтоох нь хэсгийн

1 дэх заалтаар: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 16 дугаар зүйлийн 16.1, 50 дугаар зүйлийн 50.2, 50.2.2, 51 дүгээр зүйлийн 51.1, 51.7-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагаас “Д цахилгаан станц” төрийн өмчит хувьцаат компани нь “ДЦС4/20240101504 дугаартай ТЭМ2-1255 илчит тэрэгний КР-2 засвар” нээлттэй тендер шалгаруулалтын тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн хийгээгүй болохыг тогтоолгож, “Д цахилгаан станц” төрийн өмчит хувьцаат компанийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 01/86, 01/87 дугаар албан бичгээр гаргасан шийдвэрүүдийг хүчингүй болгуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасныг баримтлан “ДЦС-4/20240101504 дугаартай ТЭМ2-1255 илчит тэрэгний КР-2 засвар” нээлттэй тендерийн Үнэлгээний хорооны 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Тендерийн үнэлгээний хорооны нэгдсэн дүгнэлт болон №3 тэмдэглэлийн “Х” ХХК-ийн ирүүлсэн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулж, захиалагчид “Х” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгох зөвлөмж хүргүүлэхээр шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгуулах, захиалагч “Х” ХХК-тай байгуулсан 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн №Д/2025-25 дугаартай ТЭМ2-1255 илчит тэрэгний КР-2 их засварын гэрээг хүчингүй болгуулах, ”Х” ХХК-ийн тендерээс татгалзаж, шаардлагад нийцсэн “М” ХХК-ийн тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр шалгарсанд тооцож, захиалагчид “М” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгох зөвлөмж хүргүүлэхийг Үнэлгээний хороонд даалгах, “М” ХХК-тай ТЭМ2-1255 илчит тэрэгний КР-2 засварын ажил гүйцэтгэх гэрээ байгуулахыг захиалагч “Д цахилгаан станц” ТӨХК-д даалгуулах” шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, уг нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2025/0326 дугаартай шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

3.1. “М” ХХК нь “Д цахилгаан станц” ТӨХК болон “Д цахилгаан станц” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн А/275 дугаар тушаалаар байгуулагдсан “ТЭМ2-1255 илчит тэрэгний КР-2 засвар хийлгэх ДЦС4//20240101504 дугаартай тендерийг үнэлэх Үнэлгээний хороонд холбогдуулан “Д цахилгаан станц” ТӨХК нь ДЦС4//20240101504 дугаартай “ТЭМ2-1255 илчит тэрэгний КР-2 засвар” нээлттэй тендер шалгаруулалтын тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн хийгээгүй болохыг тогтоолгож, “Д цахилгаан станц” ТӨХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 01/86, 01/87 тоот албан бичгээр гаргасан шийдвэрүүдийг хүчингүй болгуулах, ДЦС4/20240101504 дугаартай "ТЭМ2-1255 илчит тэрэгний КР-2 засвар" нээлттэй тендерийн Үнэлгээний хорооны 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Тендерийн үнэлгээний нэгдсэн дүгнэлт болон №3 тэмдэглэлийн "Х" ХХК-ийн ирүүлсэн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулж, захиалагчид "Х" ХХК-тай гэрээ байгуулах эрх олгох зөвлөмж хүргүүлэхээр шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгуулах, захиалагчийн "Х" ХХК-тай байгуулсан 2025 оны 02 дугаар сарын 19-ний №Д/2025-25 дугаартай ТЭМ2-1255 илчит тэрэгний КР-2 их засварын ажлын гэрээг хүчингүй болгуулах, шаардлагад нийцээгүй "Х" ХХК-ийн тендерээс татгалзаж, шаардлагад нийцсэн "М " ХХК-ийн тендерийг "хамгийн сайн" үнэлэгдсэн тендерээр шалгарсанд тооцож, захиалагчид "М " ХХК-тай гэрээ байгуулах эрх олгох зөвлөмж хүргүүлэхийг Үнэлгээний хороонд даалгах, “М” ХХК-тай "ТЭМ2- 1255 илчит тэрэгний КР-2 засвар"-ын ажил гүйцэтгэх гэрээ байгуулахыг захиалагч “Д цахилгаан станц” ТӨХК-д даалгах тухай нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан.

3.2. "М" ХХК нь “Д цахилгаан станц” ТӨХК-иас 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр зарлагдсан "ТЭМ2-1255 илчит тэрэгний КР2" засвар хийлгэх ДЦС4/20240101352/01/01 урилгын дугаартай тендер шалгаруулалтад оролцсон. Тус тендер шалгаруулалтад "М" ХХК, "Х" ХХК, "И " ХХК нар оролцож, тендер хүргүүлсэн. Тендер шалгаруулалт 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр нээгдсэн бөгөөд “Д цахилгаан станц” ТӨХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 01/1733 тоот албан бичгээр ДЦСC4/20240101352/01/01 урилгын дугаартай тендер шалгаруулалтад "Х" ХХК шалгарч, "М" ХХК шалгараагүй тухай шийдвэрийг манай компанид ирүүлсэн. Үүнтэй холбогдуулан манай компанийн зүгээс 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Сангийн яаманд гомдол гаргасан бөгөөд Сангийн яам манай гаргасан гомдлыг хянан үзээд 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 03/107 дугаар "Гомдол хянасан тухай" шийдвэрээр “... Үнэлгээний хорооны үнэлгээ хийсэн материалыг хянан үзэхэд "Х ХХК-ийн үйлдвэрлэгч Астраханский үйлдвэр, “Л” компаниуд нь тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.1-д "Холбогдох засвар хийх үйлдвэр нь тухайн улсын олгогдсон бүрэн эрх түүнийг баталгаажуулсан гэрчилгээтэй байх, засвар хийх үйлдвэр нь тогтмол үйл ажиллагаа явуулж байгааг нотолсон борлуулалтын орлогын болон санхүүгийн тайлангийн хураангуй, засвар хийх үйлдвэрийн сүүлийн 2 жилд хийсэн ажлын туршлага, гэрээний жагсаалт”  гэж заасан шаардлагын дагуу үйлдвэрлэгч тус бүрээр үнэлгээ хийгээгүй гэх үндэслэлээр “Д цахилгаан станц” ТӨХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 01/1733, 01/1731 тоот албан бичгээр гаргасан шийдвэрүүдийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.1 дэх заалтын дагуу хүчингүй болгож, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.2 дахь заалтын дагуу тендер шалгаруулалтын тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн дахин хийхийг “Д цахилгаан станц” ТӨХК-д мэдэгдсэн.

3.3. Гэтэл Сангийн яамны 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 03/107 дугаар шийдвэрт дурдагдсан "Х" ХХК-ийн тендерийн зөрчлүүд арилаагүй байхад Үнэлгээний хороо тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг 2025 оны 01 сарын 14-ний өдөр дахин хийж, захиалагчийн зүгээс 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 01/86 дугаар албан бичгээр манай компанийн тендерээс татгалзсан шийдвэр гаргаж, мөн өдрийн 01/87 дугаар шийдвэрээр "Х" ХХК-ийн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр дахин шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон. “Д цахилгаан станц” ТӨХК-ийн ДЦС4/20240101352/01/01 урилгын дугаартай, ТЭМ2-1255 илчит тэрэгний КР2 засвар хийлгэх Тендер шалгаруулалтын зааварчилгааны 19.1-д "Хуулийн 174-т зааснаар оролцогч өгөгдлийн хүснэгтэд заасан техникийн чадавх болон туршлагын шаардлагыг хангасан байна.", 19.3-т "Ажил гүйцэтгэх, дагалдах үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл, эсхүл гэрчилгээ байгаа бол өгөгдлийн хүснэгтэд заана.", 19.4-т "ТШЗ-ны 19.3-т заасан тусгай зөвшөөрлийн шаардлагыг түншлэлийн гишүүн тус бүр хангасан байна." гэж заасан. Мөн өгөгдлийн хүснэгтийн 19.1-д "Техникийн чадавх болон туршлага шаардана” гэж заасан ба их засвар хийх үйлдвэр нь жигд ажиллагаатай, холбогдох засвар хийх үйлдвэр нь тухайн улсад олгогдсон бүрэн эрх түүнийг баталгаажуулсан гэрчилгээтэй байх, засвар хийх үйлдвэр нь тогтмол үйл ажиллагаа явуулж байгааг нотолсон борлуулалтын орлогын болон санхүүгийн тайлангийн хураангуй, засвар хийх үйлдвэрийн сүүлийн 2 жилд хийсэн ажлын туршлага, гэрээний жагсаалт" зэргийг шаардсан байдаг. Мөн өгөгдлийн хүснэгтийн 19.3-т "Тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл шаардана, их засвар хийх үйлдвэрээс итгэмжлэгдсэн төлөөлөгч мөн гэсэн баталгаа" шаардана гэсэн байдаг. "Х" ХХК нь их засвар хийх үйлдвэрийг “Л” гэж тодорхойлсон боловч “ЛХХК-ийн тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл, тохирлын гэрчилгээ зэрэг баримтыг өөрийн илгээсэн тендерийн материалдаа хавсаргаагүй /ирүүлээгүй/ байдаг.

3.4. Гэтэл хариуцагч Үнэлгээний хороо тухайн компанийн тендерийг хянан үзэхдээ “Л” ХХК-ийн тусгай зөвшөөрөл болон санхүүгийн баримт зэрэг ТӨХ-д шаардсан баримтуудыг бүрэн ирүүлсэн байна хэмээн байхгүй баримтыг байгаа мэтээр хянан үзсэн нь хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байдаг. Харин засвар хийх байрыг эзэмшигч буюу Ж-н харьяа А зүтгүүр засварын үйлдвэрийн тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл, тохирлын гэрчилгээ зэрэг баримтыг тендерийн баримт бичигтээ хавсаргаж өгсөн байдаг. "Х" ХХК нь тендерт оролцох үедээ “Л” ХХК нь зүтгүүрийн засварын ажлыг бие дааж өөрөө хийнэ, харин Ж-н харьяа А зүтгүүр засварын үйлдвэрийн байрыг ашиглана гэж тайлбарласан байдаг бөгөөд энэ тухайгаа захиалагчид хүргүүлсэн албан бичгээ тодорхой дурдсан байдаг. Тийм ч учраас Сангийн яам тендерт оролцогчийн гомдлыг хянаж, өмнөх шийдвэрийг хүчингүй болгохдоо үйлдвэрлэгч тус бүрээр тендерийг хуульд нийцүүлэн дахин үнэлэхийг захиалагчид даалгасан. Гэтэл дээр дурдсанчлан, "Х" ХХК нь ТШЗ-ны өгөгдлийн хүснэгтэд шаардсан баримтуудыг дутуу ирүүлсэн байхад хариуцагч Үнэлгээний хороо нь 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр тухайн компанийн тендерийг дахин хянан үзэхдээ үйлдвэрлэгч “Л” ХХК-ийн тусгай зөвшөөрөл болон санхүүгийн баримт зэрэг ТӨХ-д шаардсан баримтуудыг ирүүлсэн байна гэж шаардлагад нийцсэн гэж үзэж, улмаар хамгийн сайн" үнэлэгдсэн тендер гэж үзэн шалгаруулсан, цаашлаад шаардлага хангаагүй тендерийг шалгаруулж гэрээ байгуулсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5, 15-17, 26-28, 30 дугаар зүйлүүдэд нийцээгүй бөгөөд тендер шалгаруулалтыг хууль бусаар явуулсан гэж үзэх үндэслэлтэй.

3.5. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-д “Тендер шалгаруулалтын баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ.”, 26.10-т “Энэ хуулийн 26.9-д зааснаас бусад тендер болон дараах тендерийг шаардлага хангаагүй гэж үзэж татгалзана:,” 27 дугаар зүйлийн 27.1-д “Захиалагч шаардлагад нийцсэн тендерийг энэ хуулийн 11.4-т заасан үнэлгээний үндсэн шалгуурын дагуу үнэлнэ.”, 28 дугаар зүйлийн 28.1-д “Захиалагч тендер тус бүрд дараах шийдвэрээс аль тохирохыг гаргана.”, 28.1.1-д “хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгох;”, 28.1.2-т “шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн боловч хамгийн сайн тендер ирүүлээгүй бусад оролцогчийн тендер шалгараагүй тухай:”, 28.1.3-д “шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн оролцогчийн тендерээс татгалзах” гэж тус тус зааснаас үзэхэд, гуравдагч этгээд “Х” ХХК-ийн ирүүлсэн тендер нь хуулийн 26.9-д заасан шаардлагыг хангаагүй бөгөөд захиалагч шаардлага хангаагүй тендерээс татгалзах ёстой байтал түүнийг шаардлагад нийцсэн хэмээн үнэлж, улмаар хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон нь хуулийн 26.10, 27.1, 28.1.3-д заасныг зөрчсөн байна.

3.6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 3.5-д “... Шүүхэд цахимаар шинжлэн судлагдсанаар А үйлдвэр нь “Ж" компанийн харьяа үйлдвэр бөгөөд “Ж” компани нь “Л” ХХК-ийн хамааралтай этгээд мөн болох нь "Ж" компаниас "Х" ХХК-д ирүүлсэн 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн албан бичиг, "Х" ХХК-ийн тендерийн материалдаа хавсарган ирүүлсэн дээрх компаниудын танилцуулга, интернэт дэх цахим линк, линкийг нээж үзэхэд байсан танилцуулга зэргээр нотлогдлоо ...", мөн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 3.6-д "...”Ж" компанийн А үйлдвэрээр дамжин илчит тэрэгний зүтгүүрийн засвар үйлчилгээг “Л” ХХК хариуцан хийнэ гэдэг нь нотлогдож байгаа тул "Х" ХХК-ийн тендерийн материалд “Л” ХХК-ийн борлуулалтын орлогыг нотолсон санхүүгийн тайлан, Астраханский үйлдвэрийн засвар үйлчилгээ хийх гэрчилгээ, үйлдвэрийн ажлын туршлагыг нотолсон гэрээний жагсаалт зэргийг ирүүлсэн байх тул нэхэмжлэгчийн Сангийн яамны шаардсан асуудлыг шалгаагүй гэх тайлбар нь нотлогдоогүй” гэх бодит байдалтай нийцэхгүй, үндэслэлгүй дүгнэлтүүдийг хийсэн байна.

3.7. Түүнчлэн "Х" ХХК-ийн тендерийн материалд “Л” ХХК-ийн КР 2 засвар үйлчилгээ хийх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, тохирлын гэрчилгээ, ТББ-н Маягт 2. Хүний нөөцийн мэдээлэл, Маягт 4 Ижил төстэй ажил гүйцэтгэсэн гэрээний мэдээлэл, Маягт 6 Ижил төстэй гэрээний дэлгэрэнгүй мэдээлэл зэрэг баримтуудыг ирүүлээгүй, дутуу ирүүлсэн байхад бүх баримтууд ирүүлсэн, тухайн баримтууд нь шаардлага хангасан мэтээр анхан шатны шүүх дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д "Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ", 34 2-т "Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ" гэж заасныг зөрчсөн. Анхан шатны шүүх хэрэгт цугласан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй, хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтууд эргэлзээтэй, хариуцагч болон гуравдагч этгээд нарын шүүхэд гаргасан тайлбарыг дэмжих, нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад тийм баримт байгаа мэтээр дүгнэж байгаа нь анхан шатны шүүх хууль хэрэглээний хувьд алдаа гаргасан.

3.8. Мөн анхан шатны шүүх Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.8-д "Үнэлгээний хорооны гишүүд хуралд биечлэн оролцсон эсэхээс үл хамааран зөвлөмжтэй танилцаж, түүнийг дэмжих эсэх саналаа тусган цахим системээр баталгаажуулах үүрэгтэй" гэж заасан байтал Үнэлгээний хорооны 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн хурлын тэмдэглэлд Тарваа гэх гишүүний гарын үсэг зурагдаагүй, мөн түүний саналыг цахимаар баталгаажуулсан баримт байхгүй байгаа талаар нэхэмжлэгч талаас шүүх хуралдаан дээр маргасан байтал анхан шатны шүүх үүнд дүгнэлт хийгээгүй орхигдуулсан байна. Шүүхийн шийдвэрийн дүгнэх хэсгийн 3.7-3.9 дэх хэсэгт “Ж” компани болон “Л” ХХК-иудыг нэг этгээд гэж дүгнэж байгаа нь хэрэгт авагдсан баримтуудыг үнэн зөв, бодитой үнэлж дүгнэж чадаагүй, үндэслэлгүй дүгнэлт болсон гэж үзэж байна. Учир нь шүүхийн шийдвэрийн үндэслэлд дурдсан цахим линкээр орж харахад эдгээр нэр дурдагдаад байгаа хоёр хуулийн этгээдийг "хамааралтай этгээд болох нь харагдсан" зүйл байхгүй, зөвхөн тухайн “Л” ХХК-ийн хамтран ажилладаг харилцагч байгууллагуудын таних тэмдэг /лого/-г хариуцагч болон гуравдагч этгээдийн зүгээс заасан бөгөөд үүнээс тухайн байгууллагуудын харилцан хамааралтай, нэг этгээд гэж үзэх ямар нэгэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

3.9. Түүнчлэн анхан шатны шүүх нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Учир нь нэхэмжлэгч “М ХХК нь анх 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр тухайн тендер шалгаруулалтын дүнг эс зөвшөөрч шүүхэд хандсан байдаг бөгөөд тус шүүхийн шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШЗ2025/1026 дугаартай захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байдаг. Нэхэмжлэгч уг захирамжийг эс зөвшөөрч 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Давж заалдах шатны шүүх хэргийг 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн аваад, 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 15.30 цагт гомдол хэлэлцэх шүүх хуралдааныг явуулсан бөгөөд мөн өдрөөс эхлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож эхэлсэн. Давж заалдах шатны шүүх 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 15.30 цагийн шүүх хуралдаанаараа нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангаж, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, тогтоол гаргасан бөгөөд уг тогтоол 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр бичгээр гарсан болох нь хавтаст хэргийн 41 дүгээр талд авагдсан шүүхийн тогтоол мэдэгдсэн баримтаас харагдана. Улмаар 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр давж заалдах шатны шүүхээс хэргийг анхан шатны шүүхэд буцаан хүргүүлсэн байх бөгөөд анхан шатны шүүхийн шүүгч 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хэргийг өөрийн гар дээр хүлээн авч, 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр захиргааны хэрэг үүсгэсэн байна. Энэ хугацаанд нэхэмжлэгчийн зүгээс тухайн тендер шалгаруулалтын үр дүнтэй холбоотой асуудлаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулах, нэмэгдүүлэх боломжгүй байсныг хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй юм.

Иймд “Д цахилгаан станц” ТӨХК нь ДЦС4/20240101504 дугаартай "ТЭМ2-1255 илчит тэрэгний КР-2 засвар" нээлттэй тендер шалгаруулалтын тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн хийгээгүй болохыг тогтоолгож, “Д цахилгаан станц” ТӨХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 01/86, 01/87 тоот албан бичгээр гаргасан шийдвэрүүдийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, ДЦС4/20240101504 дугаартай "ТЭМ2-1255 илчит тэрэгний КР-2 засвар" нээлттэй тендерийн Үнэлгээний хорооны 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Тендерийн үнэлгээний нэгдсэн дүгнэлт болон №3 тэмдэглэлийн "Х" ХХК-ийн ирүүлсэн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулж, захиалагчид "Х" ХХК-тай гэрээ байгуулах эрх олгох зөвлөмж хүргүүлэхээр шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгуулах, захиалагчийн "Х" ХХК-тай байгуулсан 2025 оны 02 дугаар сарын 19-ний №Д/2025-25 дугаартай ТЭМ2-1255 илчит тэрэгний КР-2 их засварын ажлын гэрээг хүчингүй болгуулах, шаардлагад нийцээгүй "Х" ХХК-ийн тендерээс татгалзаж, шаардлагад нийцсэн "М" ХХК-ийн тендерийг "хамгийн сайн" үнэлэгдсэн тендерээр шалгарсанд тооцож, захиалагчид "М" ХХК-тай гэрээ байгуулах эрх олгох зөвлөмж хүргүүлэхийг Үнэлгээний хороонд даалгах, *******-тай "ТЭМ2-1255 илчит тэрэгний КР-2 засвар"-ын ажил гүйцэтгэх гэрээ байгуулахыг захиалагч “Д цахилгаан станц” ТӨХ-д даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, уг нэхэмжлэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2025/0326 дугаартай шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т "Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх" шаардлагыг хангаагүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав. 

2. Хэргийн үйл баримтын талаар:

2.1. “Д цахилгаан станц” ТӨХК-иас ДЦС4/20240101504 дугаартай "ТЭМ2-1255 илчит тэрэгний КР-2 засвар хийлгэх” гүйцэтгэгч сонгон шалгаруулах тендер зарлаж, үнэлгээний хороо 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хуралдаж, үнэлгээ хийжээ.

2.2. Улмаар “Д цахилгаан станц” ТӨХК-иас 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 01/1733 дугаар албан бичгээр тендерт шалгараагүй гэсэн мэдэгдлийг нэхэмжлэгч “М” ХХК-д, мөн өдрийн 01/1731 дүгээр албан бичгээр гэрээ байгуулах эрх олгож буйг гуравдагч этгээд “Х” ХХК-д тус тус мэдэгдсэн байна.

2.3. Нэхэмжлэгч “М” ХХК-иас дээрх шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдлыг Сангийн яам хянаад 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 03/107 дугаар албан бичгээр захиалагчийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 01/1733, 01/1731 тоот шийдвэрүүдийг “...”Х” ХХК-ийн үйлдвэрлэгч “Астраханский үйлдвэр”, “Л” компаниуд нь тендер шалгарлуулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.1-д “Холбогдох засвар хийх үйлдвэр нь тухайн улсын олгогдсон бүрэн эрх түүнийг баталгаажуулсан гэрчилгээтэй байх, засвар хийх үйлдвэр нь тогтмол үйл ажиллагаа явуулж байгааг нотолсон борлуулалтын орлогын болон санхүүгийн тайлангийн хураангуй, засвар хийх үйлдвэрийн сүүлийн 2 жилд хийсэн ажлын туршлага гэрээний жагсаалт” гэж заасан шаардлагын дагуу үйлдвэрлэгч тус бүрээр үнэлгээ хийгээгүй байх тул дээрх шалгуурын дагуу үнэлгээг дахин хийх нь зүйтэй ...” гэж хүчингүй болгож, тендер шалгаруулалтын тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн дахин хийхийг “Д цахилгаан станц” ТӨХК-д мэдэгдсэн байна.

2.4. Тендерийн үнэлгээний хороо дахин хуралдаж, 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн №3 дугаар тэмдэглэлээр Сангийн яамнаас ирүүлсэн албан бичгийн дагуу тендер үнэлэх ажиллагааг хийж, Үнэлгээний хорооны гишүүдийн 100 хувийн саналтайгаар ажлын гүйцэтгэгчээр дахин “Х” ХХК-ийг шалгаруулсан байна.

2.5. “Д цахилгаан станц” ТӨХК-иас 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 01/86 дугаар албан бичгээр “... тендерт “Х” ХХК шалгарсан, шаардлагад нийцсэн тендерийн бага үнэтэйг сонгосон болно” гэсэн мэдэгдлийг “М” ХХК-д, мөн өдрийн 01/87 дугаар албан бичгээр “... танай компанийн 2,840,000,000 төгрөгийн үнийг саналыг хүлээн зөвшөөрч, гэрээ байгуулах эрх олгож байна ...” гэсэн мэдэгдлийг “Х” ХХК-д тус тус хүргүүлсэн.

2.6. Улмаар “Д цахилгаан станц” ТӨХК болон “Х” ХХК-ийн хооронд 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн №Д/2025-25 дугаар “ТЭМ2-1255 илчит тэрэгний КР-2 их засварын ажлын гэрээг байгуулсан үйл баримтууд тогтоогдож байна.

2.7. Нэхэмжлэгч “М” ХХК-иас

“Д цахилгаан станц” ТӨХК нь “ДЦС4/20240101504 дугаартай ТЭМ2-1255 илчит тэрэгний КР-2 засвар” нээлттэй тендер шалгаруулалтын тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн хийгээгүй болохыг тогтоолгох,

“Д цахилгаан станц” ТӨХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 01/86, 01/87 дугаар албан бичгээр гаргасан шийдвэрүүдийг хүчингүй болгуулах,

“ДЦС-4/20240101504 дугаартай ТЭМ2-1255 илчит тэрэгний КР-2 засвар” нээлттэй тендерийн Үнэлгээний хорооны 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Тендерийн үнэлгээний хорооны нэгдсэн дүгнэлт болон №3 тэмдэглэлийн “Х” ХХК-ийн ирүүлсэн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулж, захиалагчид “Х” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгох зөвлөмж хүргүүлэхээр шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгуулах,

 “Х” ХХК-тай байгуулсан 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн №Д/2025-25 дугаартай ТЭМ2-1255 илчит тэрэгний КР-2 их засварын гэрээг хүчингүй болгуулах,

”Х” ХХК-ийн тендерээс татгалзаж, шаардлагад нийцсэн “М” ХХК-ийн тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр шалгарсанд тооцож, захиалагчид “М” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгох зөвлөмж хүргүүлэхийг Үнэлгээний хороонд даалгах,

“М” ХХК-тай ТЭМ2-1255 илчит тэрэгний КР-2 засварын ажил гүйцэтгэх гэрээ байгуулахыг захиалагч “Д цахилгаан станц” ТӨХК-д даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гарган маргажээ. 

2.8. Анхан шатны шүүх “... Үнэлгээний хорооны тендер шалгаруулалт нь хууль болон тендерийн баримт бичигт заасан нөхцөл, журмыг зөрчсөн гэдэг нь тогтоогдоогүй тул тендерт “Х” ХХК-ийг шалгаруулсан Үнэлгээний хорооны шийдвэр хууль зөрчөөгүй учраас уг шийдвэрийг үндэслэн тендер шалгаруулалтын үр дүнг мэдэгдсэн захиалагч “Д цахилгаан станц” ТӨХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 01/86, 01/87 дугаар албан бичиг нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй ...”, “... “Л” компани нь А үйлдвэрт засвар үйлчилгээг хийлгэхээ нотолж, өөрийн санхүүгийн чадавхыг нотолж ирүүлсэн байгаа тул эдгээрийг хоёр хуулийн этгээд гэж үзэж А үйлдвэрийн санхүүгийн чадавхи болон “Ж” компанийн санхүүгийн чадавхыг заавал нотлохыг шаардах шаардлага байгаагүй нь зөв байна ...”, “... эдгээр захиргааны актуудын талаар давж заалдах шатны 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдаан дээр мэдсэн боловч, акт биш гэж үзээд маргах гэдгээ хэлжээ. ... давж заалдах шатны шүүх хуралдаан хийгдсэн өдрөөс тооцвол 64 хоногийн дараа буюу 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа “дээрх актуудыг нэрлэж” нэмэгдүүлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл болно ...” гэж дүгнэн, нэхэмжлэлийн зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгож, зарим шаардлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

2.9. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “... "Х" ХХК нь ТШЗ-ны өгөгдлийн хүснэгтэд шаардсан баримтуудыг дутуу ирүүлсэн байхад хариуцагч Үнэлгээний хороо нь 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр тухайн компанийн тендерийг дахин хянан үзэхдээ үйлдвэрлэгч “Л” ХХК-ийн тусгай зөвшөөрөл болон санхүүгийн баримт зэрэг ТӨХ-д шаардсан баримтуудыг ирүүлсэн байна гэж шаардлагад нийцсэн гэж үзэж, улмаар “хамгийн сайн" үнэлэгдсэн тендер гэж үзэн шалгаруулсан, цаашлаад шаардлага хангаагүй тендерийг шалгаруулж гэрээ байгуулсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5, 15-17, 26-28, 30 дугаар зүйлүүдэд нийцээгүй бөгөөд тендер шалгаруулалтыг хууль бусаар явуулсан, “Ж” компани болон “Л” компаниудыг нэг этгээд гэж дүгнэж байгаа нь хэрэгт авагдсан баримтуудыг үнэн зөв, бодитой үнэлж дүгнэж чадаагүй, үндэслэлгүй дүгнэлт болсон ...” гэснийг хүлээн авч нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

2.10. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Захиалагч техникийн чадавх болон туршлагын шаардлагыг хангах нотлох баримт ирүүлэхийг оролцогчоос шаардаж болно.”, 17.2-т “Техникийн чадавх, туршлагын талаарх мэдээллийг дараах баримт бичгээр нотолж болно:”, 17.3-т “Захиалагч энэ хуулийн 17.2-т заасан баримт бичгийн аль шаардлагатайг ирүүлэхээр тендер шалгаруулалтын баримт бичигт заана.” гэж тус тус заасны дагуу тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.1-д “Холбогдох засвар хийх үйлдвэр нь тухайн улсын олгогдсон бүрэн эрх түүнийг баталгаажуулсан гэрчилгээтэй байх, засвар хийх үйлдвэр нь тогтмол үйл ажиллагаа явуулж байгааг нотолсон борлуулалтын орлогын болон санхүүгийн тайлангийн хураангуй, засвар хийх үйлдвэрийн сүүлийн 2 жилд хийсэн ажлын туршлага, гэрээний жагсаалт” гэж заасан байна.

2.11. А үйлдвэр нь “Ж” компанийн харьяа үйлдвэр бөгөөд “Ж” компани нь  “Л” компанийн хамааралтай этгээд мөн болох нь хэрэгт авагдсан “Л” ХХК-иас “М” ХХК-д хандсан 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн №01/ЛТПС/0525-1358 дугаар албан бичиг, “Ж” компаниас “Х” ХХК-д хандсан 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн №01-16-747 дугаар албан бичиг, “Х” ХХК-ийн тендерийн баримт бичгүүдэд хавсарган ирүүлсэн “Ж” компани, “Л” компаниудын баримтууд зэргээр тогтоогдож байх бөгөөд “Х” ХХК-ийн тендерийн баримт бичигт “Л” компанийн борлуулалтын орлогыг нотолсон санхүүгийн тайлан, “Астраханский” үйлдвэрийн засвар үйлчилгээ хийх гэрчилгээ, үйлдвэрийн ажлын туршлагыг нотолсон гэрээний жагсаалтыг ирүүлсэн байгаа энэ тохиолдолд “Х” ХХК-ийн ирүүлсэн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулсан хариуцагч тендерийн Үнэлгээний хороог буруутгах үндэслэлгүй байна.

2.12. Мөн нэхэмжлэгч “М” ХХК нь тендерийн зарлагдсан үнийн дүнгээ 2,910,000,000 төгрөг, гуравдагч этгээд “Х” ХХК нь 2,840,000,000 төгрөгийн үнийн санал ирүүлсэн буюу бага үнийн санал ирүүлснээр “Х” ХХК-ийг тухайн тендерт хамгийн сайн тендерээр шалгаруулсан Тендерийн Үнэлгээний хорооны шийдвэр нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсэгт заасантай нийцэж байна.

2.13. Дээрх байдлуудаас дүгнэн үзвэл “Х” ХХК-ийн тендерийн материал нь “М” ХХК-иас илүү Тендер шалгаруулалтын зааварчилгаа, Тендерийн өгөгдлийн хүснэгт, заасан шаардлагыг хангаж “хамгийн сайн” үнэлэгдсэн байх бөгөөд хариуцагч нь тендер шалгаруулалтыг явуулахдаа талуудын эрх тэгш байдлыг хангаагүй, шударга бус явагдсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

2.14. Хариуцагч нь зохих нөхцөл, шаардлага, журмын дагуу тендер шалгаруулалтыг явуулсан байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...тендер шалгаруулалтыг хууль бусаар явуулсан ...” гэсэн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

2.15. Хариуцагч нараас тендерийг шалгараагүй үндэслэлийг нэхэмжлэгчид 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн албан бичгээр мэдэгдсэн, “хамгийн сайн тендер” гэж үнэлэгдсэн “Х” ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон, улмаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална.”, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т “Нэг үе шаттай тендер шалгаруулалтын үед энэ хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу хянаж, шаардлагад нийцсэн гэж үзсэн бүх тендерт үнэлгээ хийнэ”, 28.7.4-т “хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзнэ”, 29 дүгээр зүйлийн 29.1-т “Захиалагч тендер нээснээс хойш ажлын 15 өдрийн дотор энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан”, 28 дугаар зүйлд зааснаар “хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрт шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ”, 29.2-т “Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 6-аас доошгүй өдрийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна” гэж заасантай нийцжээ.

2.16. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д “Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана:”, 54.1.8-д “энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн.”, 14 дүгээр зүйлийн 14.1-д “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана” гэж тус тус заасан.

2.17. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэж, нэхэмжлэлийн “ДЦС-4/20240101504 дугаартай ТЭМ2-1255 илчит тэрэгний КР-2 засвар” нээлттэй тендерийн Үнэлгээний хорооны 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Тендерийн үнэлгээний хорооны нэгдсэн дүгнэлт болон №3 тэмдэглэлийн “Х” ХХК-ийн ирүүлсэн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулж, захиалагчид “Х” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгох зөвлөмж хүргүүлэхээр шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгуулах, захиалагч “Х” ХХК-тай байгуулсан 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн №Д/2025-25 дугаартай ТЭМ2-1255 илчит тэрэгний КР-2 их засварын гэрээг хүчингүй болгуулах” шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь зөв байна.

2.18. Харин шүүхийн шийдвэрийн тогтоох нь хэсгийн 2 дахь заалтаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8 дахь заалтыг баримтлан ”Х” ХХК-ийн тендерээс татгалзаж, шаардлагад нийцсэн “М” ХХК-ийн тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр шалгарсанд тооцож, захиалагчид “М” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгох зөвлөмж хүргүүлэхийг Үнэлгээний хороонд даалгах, “М” ХХК-тай ТЭМ2-1255 илчит тэрэгний КР-2 засварын ажил гүйцэтгэх гэрээ байгуулахыг захиалагч “Д цахилгаан станц” ТӨХК-д даалгуулах” шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь буруу байх тул уг шаардлагуудыг Тогтоох хэсгийн 1 дэх заалтад нэмж оруулан хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

2.19. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд нийцүүлэн явуулсан, хэргийн оролцогчдын мэтгэлцэх эрхийг хангасан, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн холбогдох зохицуулалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул нэхэмжлэгчийн “...шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 326 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 16 дугаар зүйлийн 16.1, 50 дугаар зүйлийн 50.2, 50.2.2, 51 дүгээр зүйлийн 51.7 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас “Д цахилгаан станц” ТӨХК нь “ДЦС4/20240101504 дугаартай ТЭМ2-1255 илчит тэрэгний КР-2 засвар” нээлттэй тендер шалгаруулалтын тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн хийгээгүй болохыг тогтоолгож, “Д цахилгаан станц” ТӨХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 01/86, 01/87 дугаар албан бичгээр гаргасан шийдвэрүүдийг хүчингүй болгуулах, ”Х” ХХК-ийн тендерээс татгалзаж, шаардлагад нийцсэн “М” ХХК-ийн тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр шалгарсанд тооцож, захиалагчид “М” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгох зөвлөмж хүргүүлэхийг Үнэлгээний хороонд даалгах, “М” ХХК-тай ТЭМ2-1255 илчит тэрэгний КР-2 засварын ажил гүйцэтгэх гэрээ байгуулахыг захиалагч “Д цахилгаан станц” ТӨХК-д даалгуулах” шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, 2 дахь заалтаас ”Х” ХХК-ийн тендерээс татгалзаж, шаардлагад нийцсэн “М” ХХК-ийн тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр шалгарсанд тооцож, захиалагчид “М” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгох зөвлөмж хүргүүлэхийг Үнэлгээний хороонд даалгах, “М” ХХК-тай ТЭМ2-1255 илчит тэрэгний КР-2 засварын ажил гүйцэтгэх гэрээ байгуулахыг захиалагч “Д цахилгаан станц” ТӨХК-д даалгуулах” гэснийг хасаж,  бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

       2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

       3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэг зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                      ШҮҮГЧ                                                                  Ц.САЙХАНТУЯА

 

 

                       ШҮҮГЧ                                                               О.ОЮУНГЭРЭЛ

 

 

                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Д.БААТАРХҮҮ