Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 2023/ШЦТ/82

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 180/2022/0204/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Заяа,

Улсын яллагч Д.Чулуунпүрэв,

Шүүгдэгч Б.Э ,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Жавхлан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Боржигон овогт Б-ын Э т холбогдох эрүүгийн 2239000000321 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

(Яллах дүгнэлтэд дурдсанаар)

 

Б.Э  нь Хэнтий аймгийн Норовлин сум 4 дүгээр баг Дэрвэнгийн 02-04 тоот хашаанд байх Т.П ын эзэмшлийн 5 ханатай монгол гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 10 цагийн орчим гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу хамтран амьдрагч А.М  нь “чи явдалтай янхан, олон эрчүүдтэй ажилласан биз дээ, манай найзтай унт, чамд буян болно шүү” гэж хэлж, 1 удаа алгадаж хүч хэрэглэж, нэр төр, алдар хүндийг хүндээр гутаан доромжилсон, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчдаж, улмаар хар өнгийн бариултай ажлын хэсэг нь 17.5 см урттай, бариул хэсэг нь 14 см урттай нийт 31.5 см урттай хутгаар А.М ын хэвлий (хүйс) хэсэгт 1 удаа хутгалж, түүний эрүүл мэндэд хэвлий (хүйсний) баруун хэсгээр хэвлийн хөндий рүү нэвтэрсэн хутгалагдсан шарх, нарийн гэдэсний зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийн дотуур цус алдалт бүхий хүнд хохирол учруулсан үйлдлийг Хэнтий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Санаа сэтгэл  хүчтэй  цочрон  давчдаж  хүний  эрүүл  мэндэд  хүнд  хохирол учруулах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах мэдүүлэг, нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Э  шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: …Мэдүүлэг өгөхгүй... гэв.

 

Эрүүгийн 2239000000321 дугаартай хэргээс:

 

-2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Норовлийн сумд хийсэн Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 02-08 дугаар хуудас/, 

 

-Хохирогч А.М ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Э  хэрэг болохоос өмнө 10 гаран хоног хөдөө зам анги дээр ажил хийж байгаад ирэхээр нь би тухайн хэрэг болох үед уур хүрээд Э т хандаж “олон эрчүүдтэй банзалдаа биз янхан гэх зэргээр хэлж нэг удаа алгадаад мөн П тай унт гэж хэлээд Э ийг түлхтэл Э  огцом эргэж тэнд байсан хутгийг барьж аваад миний гэдэс рүү дүрсэн асуудал байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 100-101 дүгээр хуудас/,

 

“...би тухайн үед архи уусан дээрээ уур хүрээнд Э т хандаж “олон эрчүүдтэй ажил хийж яваад ирсэн биз дээ янхан гэх зэргээр хэлээд Э ийн 1 удаа алгадаад найз П тай унт гээд түлхтэл Э  огцом эргэж хутга шүүрч аваад миний гэдэс рүү дүрсэн” ...тухайн үед би эхнэрээ элдэв бусаар хэлж найзтайгаа унт гэж хүч хэрэглэснээс болж тийм асуудал болсон. ..Э ийн хувьд төлөв даруу зантай архи дарс хэрэглээд байдаггүй хүн, мөн зүрхний хэм алдагдах өвчтэй хүн байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 208-209 дүгээр хуудас/,

 

-Гэрч Т.П ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн үед архи ууж байх үед М Э т хандаж “10 хэд хоног банзалдаж янхандаж явж байгаад ирлээ” гээд тэр хоёр хоорондоо маргалдаад байх шиг байсан. ...Тэгээд удалгүй гэнэт М Э  намайг хутгалчихлаа ш дээ гээд намайг дуудаж сэрээхээр нь би утсаараа сумын цагдаа болон эмнэлэг рүү залгаж дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 104-105 дугаар хуудас/,

 

 “...би унтах санаатай хэвтэж байтал Э  М хоёр хоорондоо маргалдаад М Э т хандаж “ чи 10 хэд хоног банзалдаж янхандаж яваад ирсэн биз дээ, гэхээр нь би тоглоомоор “тэгвэл би найзтайгаа унтчих юм уу гэж Э т” хэлсэн, тэгээд л эргэж хараад хэвтэж байтал М Э т “чи тэгвэл П тай унт гээд Э ийг нэг удаа цохисон, тэгтэл гэнэт М “чи намайг шаачихлаа ш дээ” гэж хэлэхээр нь би эргээд хартал Э  М ын гэдсэнд хутгаар нэг удаа дүрчихсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 212-213 дугаар хуудас/,

 

- Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Ахлах шинжээч эмч, цагдаагийн ахмад Ж.Ариунзаяагийн 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 582 дугаартай “...А.М ын биед хэвлий /хүйсний/ баруун хэсгээр хэвлийн хөндий рүү нэвтэрсэн хутгалагдсан шарх, нарийн гэдэсний зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийн дотуур цус алдалт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх шинжээчийн дүгнэлт, өвчний түүх болон эмчилгээ хийлгэсэн баримтын хуулбарууд, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэлүүд /хх-ийн 41-54 дүгээр хуудас/ зэрэг болно.

 

1.Гэм буруугийн талаар

 

1.1.2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Норовлийн сумд хийсэн Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, 

 

-Хохирогч А.М ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Э  хэрэг болохоос өмнө 10 гаран хоног хөдөө зам анги дээр ажил хийж байгаад ирэхээр нь би тухайн хэрэг болох үед уур хүрээд Э т хандаж “олон эрчүүдтэй банзалдаа биз янхан гэх зэргээр хэлж нэг удаа алгадаад мөн П тай унт гэж хэлээд Э ийг түлхтэл Э  огцом эргэж тэнд байсан хутгийг барьж аваад миний гэдэс рүү дүрсэн асуудал байгаа...” гэх мэдүүлэг,

 

“...би тухайн үед архи уусан дээрээ уур хүрээнд Э т хандаж “олон эрчүүдтэй ажил хийж яваад ирсэн биз дээ янхан гэх зэргээр хэлээд Э ийн 1 удаа алгадаад найз П тай унт гээд түлхтэл Э  огцом эргэж хутга шүүрч аваад миний гэдэс рүү дүрсэн” ...тухайн үед би эхнэрээ элдэв бусаар хэлж найзтайгаа унт гэж хүч хэрэглэснээс болж тийм асуудал болсон. ..Э ийн хувьд төлөв даруу зантай архи дарс хэрэглээд байдаггүй хүн, мөн зүрхний хэм алдагдах өвчтэй хүн байгаа юм...” гэх мэдүүлэг,

 

-Гэрч Т.П ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн үед архи ууж байх үед М Э т хандаж “10 хэд хоног банзалдаж янхандаж явж байгаад ирлээ” гээд тэр хоёр хоорондоо маргалдаад байх шиг байсан. ...Тэгээд удалгүй гэнэт М Э  намайг хутгалчихлаа ш дээ гээд намайг дуудаж сэрээхээр нь би утсаараа сумын цагдаа болон эмнэлэг рүү залгаж дуудсан...” гэх мэдүүлэг,

 

 “...би унтах санаатай хэвтэж байтал Э  М хоёр хоорондоо маргалдаад М Э т хандаж “ чи 10 хэд хоног банзалдаж янхандаж яваад ирсэн биз дээ, гэхээр нь би тоглоомоор “тэгвэл би найзтайгаа унтчих юм уу гэж Э т” хэлсэн, тэгээд л эргэж хараад хэвтэж байтал М Э т “чи тэгвэл П тай унт гээд Э ийг нэг удаа цохисон, тэгтэл гэнэт М “чи намайг шаачихлаа ш дээ” гэж хэлэхээр нь би эргээд хартал Э  М ын гэдсэнд хутгаар нэг удаа дүрчихсэн байсан...” гэх мэдүүлэг,

 

- Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Ахлах шинжээч эмч, цагдаагийн ахмад Ж.Ариунзаяагийн 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 582 дугаартай “...А.М ын биед хэвлий /хүйсний/ баруун хэсгээр хэвлийн хөндий рүү нэвтэрсэн хутгалагдсан шарх, нарийн гэдэсний зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийн дотуур цус алдалт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх шинжээчийн дүгнэлт, өвчний түүх болон эмчилгээ хийлгэсэн баримтын хуулбарууд, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэлүүд /хх-ийн 41-54 дүгээр хуудас/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Дээрх   нотлох  баримтууд  нь  хэрэгт  хамааралтай,  хуульд  заасан   үндэслэл

журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх зүйтэй гэж дүгнэв.

 

1.2.Шүүгдэгч Б.Э ийн Хэнтий аймгийн Норовлин сум 4 дүгээр баг Дэрвэнгийн 02-04 тоотод хашаанд байх Т.П ын эзэмшлийн 5 ханатай монгол гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 10 цагийн орчим гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу хамтран амьдрагч А.М  нь “чи явдалтай янхан, олон эрчүүдтэй ажилласан биз дээ, манай найзтай унт, чамд буян болно шүү” гэж хэлж, 1 удаа алгадаж хүч хэрэглэж, нэр төр, алдар хүндийг хүндээр гутаан доромжилсон, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчдаж, улмаар хар өнгийн бариултай ажлын хэсэг нь 17.5 см урттай, бариул хэсэг нь 14 см урттай нийт 31.5 см урттай хутгаар А.М ын хэвлий /хүйс/ хэсэгт 1 удаа хутгалж, түүний эрүүл мэндэд хэвлий /хүйсний/ баруун хэсгээр хэвлийн хөндий рүү нэвтэрсэн хутгалагдсан шарх, нарийн гэдэсний зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийн дотуур цус алдалт бүхий хүнд хохирол учруулсан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл үндэслэл бүхий байх тул шүүгдэгч Б.Э ийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэг нь хохирогчид хүчээр дарлагдсан буюу бие махбодын хувьд хүчирхийлэлд өртсөн, хохирогчийн доромжлол нь хүч хэрэглэхээр заналхийлэх, нэр хүндийг нь гутаах, гүтгэх, худал, хуурмаг мэдээ тараах зэрэг хэлбэрээр илэрдэг, түүнчлэн хохирогчийн хууль бус үйлдэл тухайн цаг хугацаанд илэрсэн байхаас гадна удаан хугацааны туршид үргэлжилсэн байж болох бөгөөд аль ч нөхцөлд гэмт этгээдийг сэтгэл зүйн эмгэгтэй байдалд оруулж, хохирогчийн хууль бус ажиллагааны үр дүнд гэмт этгээдийн санаа сэтгэл хүчтэй цочирч, түргэн зуур хийсэн хариу үйлдлийн улмаас хохирогчийн биед хүнд зэргийн гэмтэл учирсан байх, хохирогчийн хууль бус халдлагын улмаас өөрт нь болон түүний ойр дотны хүмүүст хүнд хор уршиг учирсан, эсхүл учирч болох байсан шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргээс ялгагддаг.

 

Санаа сэтгэл хүчтэй цочрон, давчдах байдлын урьдач нөхцөл нь хохирогчийн зүгээс нэг удаагийн төдийгүй байнгын шинжтэй хүч хэрэглэн дарамтлах, хүндээр доромжлох хууль бус үйлдлийн хариу болж үүссэн, цочрон давчдах шууд шалтгаан нь хохирогчийн хууль бус үйлдэлтэй холбоотой, хүлээгдээгүй нөхцөл байдал үүсэж, түргэн зуур болдог онцлогтой.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Э ийг уг гэмт хэрэг үйлдэх болсон урьдач нөхцөл буюу хохирогч буюу хамтран амьдрагч А.М  нь найз Т.П ынхаа дэргэд шүүгдэгч Б.Э ийг “чи явдалтай янхан, олон эрчүүдтэй ажилласан биз дээ, манай найзтай унт, чамд буян болно шүү” гэж нэр хүндийг нь хүндээр гутаан доромжлох үг хэлсэн, мөн 1 удаа алгадаж хүч хэрэглэсэн үйлдэл-ээс шалтгаалан шүүгдэгч нь сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн   хэвийн  байдал  алдагдсаны  улмаас  түрхэн  зуурын  агшинд  хохирогчийн

эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэж дүгнэв.

 

1.3.Үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг шалтгаант холбоо гэж үзэх бөгөөд шүүгдэгч Б.Э ийн хууль бус, гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч А.М ын эрүүл мэндэд хэвлий /хүйсний/ баруун хэсгээр хэвлийн хөндий рүү нэвтэрсэн хутгалагдсан шарх, нарийн гэдэсний зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийн дотуур цус алдалт бүхий хүнд хохирол учирсан нь хоорондоо шууд шалтгаант холбоотой юм.

 

1.4.Шүүгдэгч Б.Э  шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “...гэм буруу дээр маргахгүй...” гэх бөгөөд хэргийн зүйчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

2.Гэм хор, хохирлын талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заажээ.

           

2.1.Шүүгдэгч Б.Э  нь энэ хэргийн хохирогч А.М ын эрүүл мэндэд хэвлий /хүйсний/ баруун хэсгээр хэвлийн хөндий рүү нэвтэрсэн хутгалагдсан шарх, нарийн гэдэсний зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийн дотуур цус алдалт бүхий хүнд хохирол учруулсан байна.

 

2.2.Хавтас хэргийн 243 дугаар хуудаст хохирогч А.М ын 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “...Миний бие Э т ямар ч гомдол санал байхгүй. Тухайн үед архи уусандаа дэмий олон зүйл ярьж, хүнийг эмэгтэй хүнийг их муухайгаар доромжилсноос болж бүх асуудал үүссэн. Миний буруугаас болсон. Э  төлөв томоотой, даруу зантай, хүнд тусархуу, элдэв хурц аашгүй хүн байгаа юм. Ийм хүнийг ийм байдалд ортол доромжилсондоо маш их харамсаж байна. Би хөдөө мал дээрээ ажилтай байгаа тул шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна. Би Э т гомдолгүй, түүнийг битгий ял аваасай гэж хүсэж байна...” гэх Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хандан гаргасан  нотариатаар батлуулсан баримт авагджээ.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд болон хэрэг хянан шийдвэрлэх

ажиллагааны явцад хохирогч А.М  хохирол, хор уршигтай холбоотой баримтаа бүрдүүлж нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч Б.Э ийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

 

Харин Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар энэ гэмт хэргийн улмаас хохирогч А.М ад эрүүл мэндэд цаашид учирч болох хохирлыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

3.Эрүүгийн хариуцлагын талаар

 

Шүүхээс шүүгдэгч Б.Э ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

3.1.Гэмт  хэрэг  үйлдсэн  хүнд  эрүүгийн   хариуцлага   хүлээлгэхэд   гэмт  хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг  үйлдсэн  хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх нь зүйтэй.

           

3.2.Шүүгдэгч Б.Э т хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин мөрдөн байцаалтад анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн;” 1.2-т “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид ...учруулсан хохирлыг төлсөн;” гэж тус тус заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэх үндэслэлтэй байна.

 

3.3.Шүүгдэгч Б.Э т эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор улсын яллагч Д.Чулуунпүрэв шүүх хуралдаанд: “...шүүгдэгч Б.Э т Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял оногдуулж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна...”,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Жавхлан шүүх хуралдаанд: “...Б.Э ийн хувьд улсын яллагчийн оногдуулсан ял болон хэрэг мөрдөлтийн процесс ажиллагаанд ямар нэгэн маргаан байхгүй, хүлээн зөвшөөрч байгаа. Б.Э  М гэх хүнтэй 2 жил хамтран амьдарсан. Нэг нь зам ангид тогоочоор 10 хоног ажиллаад ирсэн, М уурхайд ажиллаж байгаад 2 талаас уулзсан. М ын хувийн байдлын хувьд 5 дахь удаагаа архины албадан эмчилгээнд явсан. Архины хамааралтай хүн. Б.Э  М ыг засаж авч, амьдрах гээд хичээж явж байсан. Энэ талаар Сод-Эрдэнэ болон хохирогчийн мэдүүлэгт байдаг. Сод-Эрдэнийн манайд ээжтэй хамт ирчхээд миний хажууд ээжийг минь зодож байсан гэх мэдүүлгээс харахад Б.Э  хүчирхийлэлд байдаг байсан. Хэрэг болдог өдөр эмэгтэй хүнийг маш хүндээр доромжилсон. Тухайн цаг хугацаанд Б.Э ийг чи манай найзтай унт гэж хэлээд найз руугаа түлхсэн. Гэтэл энэ үйл явдлын дараа Б.Э  юу ч санахгүй байгаа. Гэнэт чи намайг хутгалчихлаа шүүдээ гэж хэлсэн. Б.Э ийн үйлдсэн хэрэгт хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал байна гэж өмгөөлөөгчийн зүгээс үзсэн. Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар тохиолдлын шинжийг агуулсан, тухайн нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдэн, Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дугаар хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид тусламж үзүүлж, хохирлыг төлсөн. 1 800 000 төгрөг /хх-н 137 дугаар хуудас /, 1 250 000 төгрөг /хх-н 93-96 дугаар хуудас/ нийт 3 050 000 төгрөгийн хохирлыг төлсөн. Тухайн үед хохирогч эмнэлэгт эмчилгээ хийлгэж эдгэсэн. Эдгээд удаж байгаа. Биеийн эрүүл мэндийн хувьд хэвийн сайн болсон. Гэм хорыг арилгасан, хохирлыг төлж барагдуулсан нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг буюу хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас шалтгаалан гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлууд тогтоогдож байгаа. Сувд-Эрдэнэ, Ганцэцэг нарын мэдүүлгээр Б.Э  төлөв даруу зантай, хүнд тусархуу, гэмт хэрэгт холбогдож байгаагүй, архи уудаггүй гэдэг. Тийм учраас Б.Э ийн хувийн байдал, хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүх хуралдаанд үйлдсэн хэрэгтээ гэмшиж, уйлж байгаа зэргийг нь харгалзан үзнэ үү. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар  тэнсэн харгалзах ял оногдуулж өгнө үү...” гэсэн санал, дүгнэлтийг гаргаж оролцлоо.

 

Шүүгдэгч Б.Э  шүүх хуралдаанд эцсийн болгож: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэв.

 

3.4.Шүүхээс шүүгдэгч Б.Э ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг нь тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 (Хоёр) жилийн хугацаагаар тэнсэж, мөн шүүгдэгч Б.Э т шүүхээс тэнссэн 2 жилийн хугацаанд  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад “оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” гэж заасан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э т шүүхээс тэнссэн 2 (Хоёр) жилийн хугацаанд хүлээлгэсэн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, хорих ял оногдуулахыг,

Мөн хорих ял оногдуулахгүйгээр 2 (Хоёр)  жилийн хугацаагаар тэнссэн, хүлээлгэсэн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож хорих ял оногдуулахыг  тус тус мэдэгдэх нь зүйтэй байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э ийг хорих ял оногдуулахгүйгээр 2 (Хоёр)  жилийн хугацаагаар тэнсэж, хүлээлгэсэн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан хугацаанд түүнд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.

 

4.Бусад асуудлаар:

 

Энэ хэрэгт иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Э  энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн ажлын хэсгийн 17.5 см, бариул нь 14 см, нийт 31.5 см урттай хар өнгийн хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Боржигон овгийн Б-ын Э ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэнд хүнд хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Э т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 (Хоёр) жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Э т шүүхээс хорих ялыг оногдуулахгүйгээр тэнссэн 2 (Хоёр) жилийн хугацаанд “оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э т шүүхээс тэнссэн 2 (Хоёр) жилийн хугацаанд хүлээлгэсэн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, хорих ял оногдуулахыг,

 

Мөн хорих ял оногдуулахгүйгээр 2 (Хоёр) жилийн хугацаагаар тэнссэн, хүлээлгэсэн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, хорих ял оногдуулахыг тус тус мэдэгдсүгэй.

 

5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э ийг хорих ял оногдуулахгүйгээр 2 (Хоёр) жилийн хугацаагаар тэнсэж, хүлээлгэсэн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан хугацаанд түүнд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6.Энэ хэрэгт иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Э  энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн ажлын хэсгийн 17.5 см, бариул нь 14 см, нийт 31.5 см урттай хар өнгийн хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

 

7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар энэ гэмт хэргийн улмаас хохирогч А.М ын эрүүл мэндэд цаашид учирч болох хохирлыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

8.Шүүхийн шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Э т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

10.Шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Э т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.ЭНХБААТАР